МАН түрүүлээд сурталчилгаагаа эхэлчихжээ

Ерөнхийлөгч Элбэгдоржийг хуулийн хугацаа болоогүй байхад сурталчилгаагаа эхэллээ гэж МАН-ынхан гомдол мэдүүлжээ. Өнөө Магнай даргад ховлосон юм байх.  МАН-ын экс сайд Ё.Отгонбаяр өөрийнхөө твиттер хуудсан дээр "Ерөнхийлөгчид хууль үйлчлэх юм уу даа" хэмээн битүү шордож байна. Ардын намсаг бусад жиргээчид Ерөнхийлөгч телевизээр үг хэлж, ярилцлага өгч сонгуулийн хуулийг зөрчиж байна хэмээн шаагилдах нь хотын бор болжморууд шулганалдах мэт  сонсогдоно. Нэр дэвшигчийн үнэмлэхээ автал Ерөнхийлөгч Элбэгдорж зурагтаар гарч болохгүй, энд тэнд ярилцлага өгч болохгүй, нүдэнд үзэгдэж болохгүй,  нуугдмал байдалтай байх ёстой юм уу даа.

О.Магнай
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчдийн Төлөө Газар (ШӨХТГ) маань ийм төрлийн гомдол гаргах газар нь мөн  юм уу? Сонгуулийн Ерөнхий Хороонд гаргах ёстой бус уу? (Гэхдээ СЕХ-нд гомдол гаргасан албан бичгийнхээ нэг хувийг явуулсан байна). Сонгуулийн хууль зөрчсөн асуудлаар О.Магнай дарга тэгээд ямар арга хэмжээ авах эрхтэй юм бол? Нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өгөхөөс татгалзаж, нэрсийн жагсаалтаас нэрийг нь хасах уу?

 Тэгвэл одоо нөгөө хууль зөрчсөн гээд байгаа зөрчлийнх нь тухай яръя. Элбэгдорж Ерөнхийлөгч NTV телевизийн  урилгаар 100 эрхэм нэвтрүүлэгт оролцжээ. Энэ нь Ерөнхийлөгч өөрийгөө рекламдсан хэрэг болсон гэнэ. Байзаарай. Тэгж яривал Ерөнхийлөгчийг тэр нэвтрүүлэгт оролцуулж түүнийг "рекламдсан" NTV  "цаг нь болоогүй"  байхад мань эрийг "сурталчилсанаараа"  хууль зөрчсөн юм биш үү? Элбэгдорж намайг сурталчлаадах гээд давхиж очоогүй байх. Бусад өөр телевизүүд энэ нэвтрүүлгийг давтаж гаргасан бол мөн хуулийн хугацаанаас өмнө Ерөнхийлөгчийг "сурталчилсан"  хэрэгт цуг ойчих ёстой. Тэгэхээр МАН-ынхан буруутгах субьектээ зөв таньсангүй. Хоёрдугаарт, ховлох газраа бас "андуурсан" бололтой.

Ер нь бодоод байхад тэр 100 эрхэм нэвтрүүлэгт оролцсоныг нь далимдуулж сөрөг сурталчилгааг МАН-ынхан хийгээд эхэлчихсэн юм биш үү? Хууль зөрччихлөө шдээ, та минээ хэмээн  шуугиан тарьж сүрийг бадруулж байгаа нь цаагуураа иргэдэд энэ Элбэгдорж ийм өөдгүй хүн шүү дээ гэсэн мессэжийг тарааж байна  гэж ойлголоо. Сөрөг сурталчилгаа мөн биз? Тэгвэл МАН-ынхан өөрсдөө хууль зөрчөөд сурталчилгаа явуулж өрсөлдөгчөө намнаад эхэлчихсэн юм биш үү? Хуулинд бол "сөрөг" сурталчилгааг хэзээ ч явуулж болно, харин "эерэг" сурталчилгааг зөвхөн нэр дэвшигчийн үнэмлэх авсаныхаа дараа л эхлүүлэх ёстой гэсэн үг үсэг алга.
МАН-ынхан ийнхүү башир аргаар  "тэмцээнээ" эхэллээ дээ. Тэд л сурталчилгаагаа явуулаад эхэлсэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч рүүгээ түрүүлээд дайраад эхэлсэн байна.  Ийм л байгаа юм даа. Ингэж байгаа нам сонгуульд шударга өрсөлдөх үү?


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол