Posts

Showing posts from February, 2017

МАНгарууд алж байна дөө

Image
Трамп гоо хүүхнүүдийн дунд Даяарчлал гэдэг шинэ нэр томъёо сүүлийн үед их моодонд орж байгаа. Дэлхий нэг болж байгаа юм даг ууд аа. Уг нь ч нэг нарны дор нэг л дэлхий дээр амьдарч байгаа л даа, бид чинь. Даяарчлалыг эсэргүүцэж байгаа хүмүүс байнаа. Монгол нь монголоороо, орос нь оросоороо байцгаая гэсэн санаа юм уу даа. Олон үндэстний цагаачдаас бүрэлдэж тогтсон АНУ гэдэг улсын Америкчууд гэх "шинэ үндэстэн" хүртэл юунаас яаж бий болсоноо мартчихаад Америк улс "америк" биш боллоо гэж орилолдох болж. Гадны олон үндэстэн цагаачилж ирээд "цав цагаан" Америкийг "алаг эрээн"  болгоод байгаа юм уу даа. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трамп  Америкийг дахин мундаг улс болгоно ( "Make Amerika great again" ) гэсэн уриа дэвшүүлээд хууль бус цагаачдыг хөөж гарган Америкийг цэвэрлэнэ гэж амласан нь олон хүнд таалагдаж заримынх нь чихэнд  Америкийг буцааж цав цагаан болгоно ( Make Amerika white again ) гэж ойлгогдсон  бололтой. Инээдтэй нь олон  х