Posts

Showing posts from January, 2018

Арьсны үзэлтэй АНУ руу бүү зүглэ!!

Image
Трамп (АНУ-ын Ерөнхийлөгч) АНУ-д цагаачилж амьдрах сонирхолтой хүмүүс зөвхөн манайд ч биш өөр  улсуудад олон байдаг. Саяхан АНУ ажлын виз авч болох орны тоонд Монгол Улсыг орууллаа. Манайханы хөлд нь хий орж, бүгдээрээ шахуу явцгаая гэж хөөрцөглөв. АНУ нэгэн цагт  " диваажин"  байсан байж болох боловч одоо тийм биш болсон гэдгийг хүмүүс мэдэж авах  хэрэгтэй. Эдийн засгийн хувьд дэлхийн номер нэг бөгөөд өөрсдийнх нь ярьж гайхуулдагаар хамгийн хүчирхэг улс мөн хэвээрээ боловч иргэдийнх нь үзэл бодол, өөрөөсөө бусадтай харьцах харьцаа, хандлага нь өмнөх шигээ биш болсон гэсэн үг. Урьд өмнө нь арай дээр байсан гэх юм уу даа. Хэдийгээр хар арьстнуудыг олон жил боолчилж, боолоос чөлөөлсөний дараа ч ад үздэг хэвээр байсан боловч эргэх цагийн явцад энэ хандлага нааштай тал руугаа өөрчлөгдөж байсан гэхэд болно. Мэдээж энд тэнд мэр сэр харуудыг ялгаварлах юм гардаг л байсан, гэхдээ нийтлэг хандлага нь сайн тал руугаа эргэж байсан юм. Гэвч харуудад дургүй хандлага бүрэн алга болоог

Монгол нум сум

Image
Пер Инге Өөстмөн (Per Inge Oestmoen) хэмээх Норвег залуугийн ажиллуулдаг  зөвхөн Монголчуудын тухай бичсэн нэг блог байдаг.   http://coldsiberia.org/ Энэ  блогоос би өмнө нь Монгол мессэж гэдэг нийтлэлийг орчуулж тавьсаныг уншиж байсан буй заа. Уншаагүй бол  Энд дарж  уншаарай. Энэ удаа өөр  нэгэн өгүүллийг нь орчуулан хүргэж байна. Энэ бичвэрийн холбоос (линк) нь  http://coldsiberia.org/monbow.htm болно. Per Inge Oestmoen МОНГОЛ НУМ СУМ   (The Mongolian bow) Монгол нум Эрт цагийн Монголчууд зориг тэвчээр шалгуур шаардсан орчин нөхцөлд амьдарч байсан учраас тэдний хувьд  энгийн болон  цэрэг дайны зориулалттай гайхамшигтай  зэр  зэмсэг зохиож  бүтээх нь жам ёсны бөгөөд ойлгомжтой хэрэг байсан юм. Энгийн амьдралд болон дайны үед маш чухал ач холбогдолтой ийм нэгэн зэмсэг бол эвлэмэл   нум сум юм. (Нэг модноос урлаж хийсэн үргэлж нум биш харин нааж эвлүүлж хийсэн нумыг эвлэмэл нум гэнэ. Бас наамал нум гэх нь бий).  Энэ нум  магадгүй Европт хамгийн сайн гэгдэх Англи нум  ш

H-2B виз сонирхогчдод зориулав

Image
H-2A (эйч түү эй) ба H-2B (эйч түү би) гэдэг нэртэй 2 төрлийн визийг олгодог орнуудын жагсаалтанд Монгол Улсыг багтаасныг АНУ зарлалаа. Эхний визийг  нь газар тариалангийн салбарт, удаахыг  нь газар тариалангийн бус салбарт   гадаад орнуудаас дээд тал нь 3 жил хүртэл хугацаагаар ирж ажиллах хүмүүст олгодог. Өмнө нь Монгол улсыг энэ виз авч болох орнуудын тоонд оруулдаггүй байж л дээ. Одоо яагаад оруулах болов гэсэн чинь  Монгол Улс өөрийнхөө хууль бус иргэдийн тухай мэдээллийг Америкуудтай хуваалцаж, албадан гаргаж буцаах талаар хамтран ажиллах болсон учраас шанд нь ингэж саймширсан бололтой. Харласан Монгол иргэд хөөгдөж, оронд нь бүтэх эсэх нь үл мэдэгдэх хар ажлын виз гээч юмаар чихэр долоолгож байгаа юм шиг байна. Бүтэх эсэх нь үл мэдэх гэдэг нь өрсөлдөөн ихтэй учраас Монголоос энэ ангиллын визээр хүн очиж ажиллах  магадлал тун бага  гэсэн үг. Нийт 83 орны тоонд багтсан Монголчууд сургаар нь хөөрцөглөж баярлаж байгаа боловч үнэндээ учрыг нь сайн ойлгохгүй байна. Ойлгуулж т

Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юу?

Image
Ерөнхийлөгчийн засаглал ба Парламентын засаглал хоёрын тухай зарим иргэд маань ойлголт муутай учраас буруу ярьж будилах нь их байна. Тэдний буруу ч биш, угаасаа иргэдээ харанхуй байлгах гэсэн нам засгийн сонирхолтой холбоотой юм л даа. Хөмөрсөн тогооноос гарч ирээд ард иргэд маань цочирдож нэг хэсэг учраа олохгүй байсан үе бий. Одоо ч учраа олоогүй, аргаа олохгүй хүмүүс зөндөө байна. Үүний шалтгаан нь хүмүүсээ гэгээрүүлээгүй, ухуулаагүй, ойлгуулаагүйтэй холбоотой. Төр засаг нь ажлаа хийгээгүй гэсэн үг. Энгийн иргэд бид нэг их онол яриад мэтгэлцээд байх шаардлагагүй юм. Гэхдээ улс төр болон нийгэм, зах зээлийн тухай үндсэн, анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Ингэж байж иргэн зөв дүгнэлт хийж, зөв шийдвэр, сонголт хийнэ. Гэгээрэхийн тулд иргэд маань өөрсдөө бас хичээх хэрэгтэй. Боломжоороо ном сонин сайн уншиж, мэдээлэл сайн авч байх хэрэгтэй байна. Түүнээс гадна намчирхаж аливаа асуудалд хандахаа болимоор байна. Гадаад хэлтэй бол мэдээлэл олж авах суваг, арга зам орчин цагт цөөнгү

Ганцхан сонголт үлджээ

Image
Парламентын засаглал Монголд тохирохгүй юм байнаа гэдгийг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны түүх баталлаа. Үүний баталгаа нь бидний өнөөдрийн байж байгаа царай. Намчирхаж, улс төржихгүйгээр ярьцгаая. Хамгийн түрүүнд бид юунд хүрч, ямар амжилт гаргав аа гэж асууя. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч гэх мэтийн тунхаглалын чанартай өөрчлөлтүүдээ энэ удаа орхиод (Цаасан дээр бол тунхагласан боловч яг үнэндээ хангагдсан уу гэвэл бас л асуудалтай), бодитоор ард түмний амьдрал яаж өөрчлөгдөв гэдэг үзүүлэлтийг л сонирхоё. Ер нь хамгийн гол үзүүлэлт энэ болов уу. Товчхон хэлбэл, ард түмэн ядуу амьдарч байнаа. Баян ядуугийн ялгаа ихсэж, дундаж чинээлэг давхарга бий болсонгүй. Хадгаламжийн 80-90% нь хүн амын цөөхөн хувь болох чинээлэг баячуудын нэр дээр байна. Гурван Монгол хүний нэг нь маш ядуу байна. Жирийн иргэд олонхи нь өнөө маргаашаа аргацаасан байдалтай, зээлээр амь зууж байна. За ийм дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл бидний амьдрал сайжирсангүй, зарим талаараа дордсон. Б

МАН молиго үмхүүлжээ

Image
Фэйсбүүк дээр УИХ-ыг тарах нь зөв гэсэн санал их явж байна. Иргэд их бухимдаж төр засгаа харааж байна. Төрийн нэр хүндийг навс унагасан хэргийн эзэд нь одоо эрх барьж байгаа намынхан, өмнө нь засаг төрийн эрхийг атгаж байсан нөгөө намынхан. МАНАН гэж ярьдаг даа. МАН ба АН хоёр ээлжлэн төр барьж, бас хамжиж засаглаж байсан түүхтэй. 90 оны хувьсгалаас хойшхи он жилүүдийн ихэнхэд нь МАН засаг төрийн эрхийг барьж байсан. 2016 оны сонгуулиар өмнөх эрх баригчдын алдаа, хагаралдааныг ашиглаж, оновчтой хар пи-ар хийсний дүнд МАН ялалт байгуулж  чадсан. АН-ын хийсэн болгоныг муулж, иргэдээ өр зээлээр айлгаж өрсөлдөгчөө бутниргэсэн. Засгийн эрхэнд гараад юу хийв ээ? Сөрөг хүчин байхдаа гаднаас зээл авах бол чухамдаа  пүү паа гээд байсан МАН маань олонхи болоод засгийн эрх авангуутаа хэлсэнээ мартчихаад зээл авсан гэж байгаа. Ер нь зээл авдаггүй улс орон гэж хаана ч байхгүй байх. Хүчирхэг гэгдэх АНУ хүртэл өчнөөн зээлтэй. 2016 оны 12 сарын байдлаар АНУ-ын гадаад өрийн ихэнхийг Япон (1.09 их

Д.Хаянхярваа гишүүний хосгүй санал

Image
Д.Хаянхярваа (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга) Ёрөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд оролцож үг хэллээ. Тэрээр утааны асуудлыг хөндсөн бөгөөд хэрэв УИХ дорвитой арга хэмжээ авахгүй бол Цагаан сарын дараа УИХ-ыг тараах тухай санал тавина гэлээ. МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг их гайхаж, 3 удаа УИХ-ыг тараах тухай хэлсэнд эгдүүцэж байгаагаа хэллээ. Тэгвэл үүнд гайхаад байх юм алга даа Хаянхярваа гуай! Ерөнхийлөгч хуулинд заасны дагуу л ажлаа хийсэн байна. Тэгвэл хуулинд юу гэж заасан байна гэдгийг  авч үзье. Эхлээд Ерөнхийлөгчийн тухай хуулийг сонирхоё. Уг хуулийн  2-р бүлэгт  Ерөнхийлөгчийн бүрэн эрх орсон байгаа. Энэ бүлгийн 12-р зүйлийн 5-д ингэж заажээ: 12.5.   Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод , гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна.  Улс орны дотоод байдлын нэн чухал асуудлын тоонд утааны асуудал орж байгаа биз? Энэ асуудлаар мэ

Монгол морио басамжлаад байна уу?

Image
Ноднин жил (2017 онд)  хурдан морины уралдаанаар  улсын хэмжээнд 390   хүүхэд хурдан мориноос унасан тухай  Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газрын  дарга О.Алтансүх хэлж байна.  Өнгөрсөн оны 3-р сарын хаврын уралдааны  үеэр гэхэд л 54 хүүхэд мориноос унаж, тэдгээрээс 6 хүүхэд хүнд болон хөнгөн гэмтэж бэртжээ. Энэ тухай ТВ9 телевизийн 2018 оны 1 сарын 4-ний Энэ өдөр мэдээгээр ярьж байна. Энд дарж  үзээрэй. Одоо удахгүй Цагаан сар болж, залгуулаад хурдан морь уралдуулах эсэх тухай маргалдаж эхэллээ. Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн өвөл хаврын уралдааныг хориглох эсэх тухай шийдвэр гарах юм гэнэ. Тэр болтол танай манай болж талцаж аваад л хэрэлдээд байж дээ. Уг нь жаахан юм боддог хүмүүст бол шийдэж цөхөх юмгүй асуудал байгаа юм. Хамгийн гол хөндөж байгаа цөм асуудал чинь унаач хүүхдийн аюулгүй байдал биз дээ? Өвөл хавар цастай халтиргаатай үед хурдан морь уралдуулах нь  унаач эзэндээ эрсдэлтэйд гол учир нь байгаа юм. Морь халтирна, гулгана. Зуны улиралд бол ийм явда

Бандааш Гантулга ханьтай болов

Image
Бандааш Гантулга УИХ-ын гишүүнээр шинээр сонгогдсон Д.Гантулга маань хүчингийн хэрэгт холбогдож, улмаар Бандааш хочоор шагнуулсан билээ. Гэвч тэрээр үүнийг үгүйсгэж байгаа боловч Төрийн ордонд хэвлэлийн хурал хийхдээ Би бандаашаа өмсөөд гарсан гэж хэлсэн нь баримт болж үлдсэн байдаг. Бандаашаа өмсөөд гарсан гэдэг нь ямар учиртай үг вэ гэдгийг бодож үзье. Өмсөөд гарсан гэхийг бодоход тайлчихсан байсан байж таарна. Тайлчихсан өмдийг л өмсөнө биз дээ? Тэгэхээр мань эр шалдан байсан байх нь. Хүчин хийчихээд шалдан байсан юм уу, эсвэл угаасаа бандаашаа тайлж унтдаг юм уу гэдэг асуулт гарна. Мань эр хэлэхдээ хүчин хийгээгүй гэсэн боловч яагаад шалдан байснаа тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, би угаасаа шалдан унтдаг заншилтай хүн гэж хэлээгүй. Ичсэн байлгүй дээ, хөөрхий гэж. Боов Мурат Гантулгын аз болж ангийнх нь хүүхдүүдээс бас нэг нөхөр хань болж байгаа тухай сайхан мэдээ дуулдлаа. Баян-Өлгий аймгаас УИХ-ээр сонгогдсон Д.Мурат гэх  нөхөр нэгэн бүсгүйд жолоо алдаж хамгийн нандин эр

Амайг доромжилсон МАНгар авгай

Image
Ц.Цогзолмаа Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа гэдэг нэг нөхөр саяхан болчимгүй үгс унагаж олон Монголчуудын бахархал болсон, хайр хүндэтгэлийг татсан Амай гэгдэх Ж.Золбаярыг гомдоожээ. Цогзолмаа гэгч телевизээр ярихдаа Монгол Бадарчин аялал бол хэнд ч хэрэггүй зүйл гэж цэцэрхжээ. Тэр хүн энэ аялалыг хэрэгтэй хэрэггүй гэж шүүдэг хэн бэ?  Амайгийн хийж байгаа ажлыг үзэн ядаж, унтрааж гутаах ямар шаардлага тэр авгайд байв? Зүгээр л эсэн бусын юм донгосч амьтны хараал идэлгүй, мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байвал барав биш үү? Амай өөрийнх нь хийсэн олон жилийн ажлыг үгүйсгэж, өөрийг нь доромжилсон тэр сайд уучлалт гуйтал гемодиализ ( аппаратаар биеийн бүх цусыг солих ажиллагаа ) эмчилгээ хийлгэхээс татгалзаж эсэргүүцэл илэрхийлж байгаагаа мэдэгдлээ. Хэрэв Амай цусаа солиулахгүй бол амь насаа ч алдах эрсдэлтэй. Тэрээр одоогоор 7 хоногт 2-3 удаа энэ аппаратаар цусаа солиулдаг. Бөөрний ажиллагаа нь зогссон хүмүүс гемодиализ аппаратанд орж цусаа цэвэрлэж амьд

Педофилийг байнга шоронд эргэж цээрлүүлнэ гэнэ үү?

Image
De Facto мэтгэлцээнээр цаазын ял сэргээх нь зөв эсэх талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга ба Amnesty International ТББ-ын дарга Б.Болорсайхан хоёр оролцож байр сууриа илэрхийлжээ. Бичлэгийг энд орууллаа. Өөрийн бодлыг хэлье. Ерөнхийд нь базаад хэлэхэд Г.Уянга хангалтгүй, дутуу тайлбар өгч , Б.Болорсайхан буруу ярьж байна. Уг мэтгэлцээнд оролцож байгаа  иргэд ч ойлгомжгүй бөгөөд ямарч логикгүй юм ярьж байх юм. Ялангуяа эхний асуулт тавьсан эмэгтэй бол юу ярьж байгаагаа мэдэж байгаа юм уу гэмээр. Дараагийн асуулт тавьсан нөхөр ч гол асуудлаа ойлгож чадаагүй , төөрөлдчихсөн явж байх юм. Энэ тухай тодорхой  авч үзнэ. Энд яригдаж байгаа асуудал бол бага насны хүүхдийг хүчирхийлээд амь насыг нь хөнөөсөн хэрэгт цаазын ял оноох тухай гэдгийг эхлээд тодотгоё. Дахиад хэлье: Бага насны хүүхдийг хүчиндээд алсан хэрэгт ийм ял хэрэглэх эсэх тухай. Бага насны хүүхэд гэдэгт хэдэн насны хүүхэд багтах вэ гэдгийг эхлээд тодруулах шаардлагатай. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1-р хэсгийн 1