Амайг доромжилсон МАНгар авгай

Ц.Цогзолмаа
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа гэдэг нэг нөхөр саяхан болчимгүй үгс унагаж олон Монголчуудын бахархал болсон, хайр хүндэтгэлийг татсан Амай гэгдэх Ж.Золбаярыг гомдоожээ. Цогзолмаа гэгч телевизээр ярихдаа Монгол Бадарчин аялал бол хэнд ч хэрэггүй зүйл гэж цэцэрхжээ. Тэр хүн энэ аялалыг хэрэгтэй хэрэггүй гэж шүүдэг хэн бэ?  Амайгийн хийж байгаа ажлыг үзэн ядаж, унтрааж гутаах ямар шаардлага тэр авгайд байв? Зүгээр л эсэн бусын юм донгосч амьтны хараал идэлгүй, мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байвал барав биш үү?

Амай өөрийнх нь хийсэн олон жилийн ажлыг үгүйсгэж, өөрийг нь доромжилсон тэр сайд уучлалт гуйтал гемодиализ (аппаратаар биеийн бүх цусыг солих ажиллагаа) эмчилгээ хийлгэхээс татгалзаж эсэргүүцэл илэрхийлж байгаагаа мэдэгдлээ. Хэрэв Амай цусаа солиулахгүй бол амь насаа ч алдах эрсдэлтэй. Тэрээр одоогоор 7 хоногт 2-3 удаа энэ аппаратаар цусаа солиулдаг. Бөөрний ажиллагаа нь зогссон хүмүүс гемодиализ аппаратанд орж цусаа цэвэрлэж амьд явдаг. Харамсалтай нь Амай маань бөөр нь ажилгүй болсоны улмаас энэ аппаратанд ороод эхэлчихжээ. Үрэвсэл нь мэдэгдэхгүй, эмчлэхгүй явсаар байгаад удсан учраас хүнд шатандаа орсон байна.

Амай (Ж.Золбаяр)
Нийтдээ 10 гаруй жил дэлхийгээр аялж, 90 орноор зочлохдоо маш их мэдээлэл цуглуулж, бэлтгэсэн материалаа 9 боть ном болгож хэвлүүлэх зорилготой ажиллаж байна. Одоогоор 5 номоо гаргасан байгаа.  Эдгээр номууд бол олон орны тухай янз бүрийн мэдээлэл агуулсан маш чухал мэдээллийн сан болж хүүхэд залуучуудын ашиглах, унших дуртай оюуны бүтээл болох нь дамжиггүй. Интернэтээс элдэв худал үнэн авах боломжтой боловч Монгол хүн хөл тавьж өөрөө үзсэн харснаа буулгасан аяллын тэмдэглэл бол эх хэл дээрээ олж авах хамгийн чухал бөгөөд үнэн эх үүсвэр болох юм. Тэгээд ч төрөл бүрийн мэдээлэл агуулсанаараа сонирхолтой бөгөөд давтагдашгүй.

Цогзолмаа сайдтан юм мэдэхгүй байж болно, юм уншдаггүй байж болно, гэхдээ хүний хийсэн бүтээснийг үгүйсгэж болохгүй. Уг нь өөрийнх нь хариуцсан салбартай (соёл боловсрол)  холбоотой бөгөөд хэрэгтэй зүйл байгаа юм шд. Соён гэгээрүүлэх өндөр ач холбогдолтой ийм бүтээлүүдийг юу ч биш хэмээн зарлаж байгаа соёлын сайдыг мангар гэх үү, тэнэг гэх үү? МАНгар сайд гэдгийг нь ч мэдэх боловч ийм мангар гэж бодсонгүй. Сайд болчихоороо төрөл арилжчихлаа гэж боддог иймэрхүү мунхаг юмнууд л Монгол төрийг гутааж нэр хүндийг нь доошлуулж байгаа юм шүү дээ. Мулгуу юмнуудыг төрийн толгойд гаргаж болохгүй ёстой боловч харамсалтай нь нам гэдэг багийн доор хэн ч байсан шургалж болдог цаг болжээ. Энэ цөвүүн цаг хэзээ дуусахыг бүү мэд. Бидний арчаагүйд ч бас их учир бий.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол