Posts

Showing posts from August, 2011

Юу л болоод байна даа

Ерөөсөө ойлгохоо байлаа. Ерөнхийлөгч Элбэгдоржийн толгой яаж эргэхээрээ ийм хууль санаачилдаг байнаа? Бэлэн мөнгө тарааж , ядуусынхаа ходоодтой нь яриад сурчихсан МАН-ынхан бол Ерөнхийлөгчийн санааг уухайн тас шүүрч аваад баярлаад л баталсан байж таараа. Оюутнуудад ``цалин`` өгнө гэнээ? (Ерөнхийлөгчийн Тамгин газрын дарга Баттулгын хэлсэнээр, оюутан хүн сургуульд сурч байгаа нь Монгол улсын ирээдүйн төлөө ажил хийж байгаа хэрэг гээд 2012 оны 1 сараас эхлэн оюутан бүрд сарын 70200 төгрөг өгнө гэжээ.) Хуучин цагийн стипендийг сэргээж сайн хүн болж байгаа юм биз дээ? Тэгвэл ерөөсөө сургалтын төлбөр гэж авахаа больсон нь бараг дээр бус уу? Сургалт төлбөртэй байгаа нь зах зээлийнхээ жамаар явж байгаа юм шиг мөртөө засгаас цалин нэртэй мөнгө буцааж өгөөд байгаа нь Социализмыг сэргээх гээд ч байгаа юм шиг. Ерөнхийлөгч маань өөрөө ингэж үлгэрлээд байхаар чинь юу болох вэ? Хуучинсагуудын аманд өлхөн багтана гэсэн үг. Үүний оронд харин олон хүүхэдтэй эхчүүдийнхээ тэтгэмжийг

Соёлын хувьсгал хийе

Нэрээ нууцалсан нэг эмэгтэйн Даяармонгол сайт дээр нийтлүүлсэн өгүүллийг уншаад өөрийн санаа оноогоо хуваалцая гэж бодлоо. Уншигч та дараах линкээр ороод тэр өгүүллийг уншаарай. Гарчиг нь : ` `Монгол хүний дүр зураг`` http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6220:2011-08-16-08-12-52&catid=81&Itemid=97 Аргагүй л үнэн байдлыг гаргаж тавьсан байна. Уг нь хүмүүс иймэрхүү байна гэж их ярьж бичих боловч байдал яагаад өөрчлөгдөхгүй байнаа? Учир нь юундаа байна? Тэгвэл энэ байдал чинь тухайн хүний оюуны төлөвшилттэй хамаатай юмаа. Оюуны төлөвшилт гэдэг нь тухайн хүний оюуны гэгээрэл юм. Юм үзэж нүд тайлсан гэж хэлдэг дээ. Монголчуудын оюуны гэгээрэл буюу төлөвшилт бага байгаа учраас ``төрөлхийн`` зан чанар нь давамгайлаад байна. Энэ төрөлхийн чанаруудаас атаархуу зан, нэрэлхүү зан, хувиа хичээсэн бэртэгчин зан зэрэг нь биднийг илүү дарлаж байгаа гэхэд болно. Цаашилбал Социализмын буянаар бид бэлэнчлэх зантай, залхуу бол

Занданшатар гуай та боль л доо

Image
Мүүн ( Сан Мён Мүүн ; зүүн талын зураг дээр авгайтайгаа цуг) ) гэгч Солонгосын шашин номлогчын бага хүү нь Монголд ирээд Энхтайваны фестивал гэгчийг зохион байгуулая гэсэн юм байх. Тэгээд бүр ``албан ёсны`` болгох гээд туслалцаа дэмжлэг манай албаны хүмүүсээс хүссэн гэнэ. Сонирхолтой нь манай томчууд зөвшөөрөөд, бүр 150 сая төгрөг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах тогтоол гаргаад, Ерөнхийлөгчийн ивээл дор явуулж байгаа гэдэг сүржин гоё чимэг хүртэл хайрлаж гэнэ шүү. Гадны нэг нөхөр ирээд хэнд ч хэрэггүй юм зохион байгуулж, түүгээрээ далимдуулж залуучуудыг маань мунхруулах гэж байхад манай удирдах эрх мэдэл бүхий нөхөд ингэж дэмжиж байгааг юу гэж ойлгох ёстой вэ? Би лав ямар нэг арга хэмжээ зохиомоор байна, дэмжлэг туслалцаа өгөөч гэвэл ам руугаа алгадуулаад буцах байсан биз. Юуны чинь 150 сая төгрөг. 150 мөнгө ч хялайлгахгүй. Яасан их нөөц хөрөнгөтэй Засгийн газар вэ? 150 сая төгрөгөөр мөн олон өнчин ядуусыг хооллож хувцаслаж болно доо. Эсвэл дотооддоо эмчлэх боломжгүй

Шууд сонгоно гэж юу гэсэн үг вэ?

``УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.`` За энэ өгүүлбэр дээр гацчихаад (гацаагаад гэж хэлэх нь зөв байх) манай агуу их хоёр том нам маань хөдөлж өгөхгүй байгаа биз дээ? АН пропорционал системийг авъя гэсэн чинь МАН зөвшөөрсөнгүй. Одоогийн нөхцөл байдлыг харгалзаж үзвэл МАН-д дан пропорционал аргаар сонгууль явуулах нь ашиггүй байж мэдэхээр юм шиг байгаа нь бас үнэний хувьтай байж болох юм. (МАН дотроо хагараад, бас нэр усаа солиод бөөн асуудалтай байгаа) Дээр нь улаан нүүрээ улалзуулж байгаад, гарыг нь цайлгаад сонгогдоод сурчихсан МАН-ын туршлагатай хуучинсагууд бас хаширлаж байгаа байх. Тэгээд МАН мажоритар давамгайлсан хувилбар санал болгожээ. Хүний нэрээр сонгогдох нь 52 байг, үлдсэн 24 гишүүнийг нь намын нэрээр сонгоё гэсэн санаа. АН харин эхэндээ намын нэрээр 50 хүнээ сонгоод үлдсэн 26 гишүүнийг нэр зааж сонгуулая гэж зүтгээд барса

Шийдэх цаг ирлээ

Монголчууд бид нэг чухал асуултанд хариулах цаг болжээ. Энэ асуултын хариу яаж гарахаас бидний аюулгүй орчинд амьдрах эсэх , мөн Монголын ирээдүй ямар байх нь шийдэгдэх учраас сайтар тунгааж зөв хариултаа болгооно уу. Асуулт энгийн бөгөөд хариулт нь тийм эсвэл үгүй гэсэн хоёрхон сонголттой. Та эх орныхоо нутаг дээр цөмийн хаягдал хадгалахыг зөвшөөрч байна уу? Таны өгсөн хариултаас хамаараад гарах үр дагавар нь ямар байх тухай доор өгүүлэхээс өмнө эхлээд цөмийн хаягдал гээч чухам юу юм бэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй санагдана. Цөмийн хаягдал ( цацраг идэвхт хаягдал гэж бас нэрлэж байгаа) гэдэг бол ураныг боловсруулж гаргаж авсан цөмийн түлшийг АЦС (Атомын цахилгаан станц) -д ашигласны дараа үлдэх цацраг идэвхт бодис юм. Нүүрсийг шатааж дулаан гаргасаны дараа үлдэх үнс шиг л гэсэн үг. Энэ цацраг идэвхт бодис бол хүний эрүүл мэндэд маш хортой бодис. Энэ хаягдал нь олон төрлийн цацраг туяа ялгаруулах бөгөөд хүний биед нэгэнт нэвтэрсэн бол янз бүрийн х

Нийслэлд хамгийн түрүүнд нурж унах барилгууд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийсний дагуу дараах барилгууд шаардлага хангахгүй байгааг анхааруулж зарлалаа. Үүнд: 1 . Монголын Холбооны Худалдаа Үйлчилгээний төв барилга Анхны зургаар 15 давхар байх ёстой барилгыг 17 давхар болгож дураараа өөрчилсөн учраас барилгын даац хэтэрсэн. Газар хөдлөхөд нурах аюултай. 2. Туушин компаны 25 давхар зочид буудал Зураг төслөөрөө шилэн ханатай ёстой байсан боловч дураараа өөрчилж хиймэл чулуун хавтангаар барьж байгаа учраас мөн даац хэтэрсэн байгаа. Газар хөдлөлтөнд тэсвэргүй. Метал хийцийн өгөгдлүүд нь зөрүүтэй. 3. Өнөр хорооллын орон сууцны барилга ( Номин Холдинг ХХК ) 4. ``Голден Парк`` хотхоны орон сууцны барилга ( Эко Констракшн ХХК ) 5. ``Эрхэт`` орон сууцны барилга ( Фүлиан компани ) 6. Орчлон констракшн компаны бариулж байгаа 96 айлын орон сууц (Гүйцэтгэгч нь ``Зэт энд Эй` ` компани) 7. 43 айлын орон сууц ( Би Эйч Энд Би компаны) Техникийн нөхцөл аваагүй, чанаргүй материал, стан

Тусгай ангиллын хүмүүс

Image
Их Хурлын гишүүний дархан халдашгүй эрх гэхээр л хүмүүс, ялангуяа зарим эрхэм гишүүд маань өөрсдөө их л олноос онцгой чухал хүн учраас ингэж тусгайлж авч үзээд байна гэж ойлгоод байх шиг байна. Эрхэм гишүүд ээ, та нарт бусдаас онцгой юм юу ч байхгүй. Та нар бидний адил 2 нүдтэй, чихтэй, гартай, хөлтэй бөгөөд махан биетэй, улаан цустай, үстэй, уураг тархитай амьтан билээ. Яагаад та нарт ингэж халдашгүй дархан эрх өгөөд онцгойлж үзээд байна гэвэл та нар бол биднийг төлөөлж төр засгийн ажлыг хийх үүрэг авсан бөгөөд олонхийн саналаар сонгогдсон элч юм. Тэр ажлыг чинь амар тайван бөгөөд таатай нөхцөлд хийлгэхийн тулд та нарыг ингэж илүү үзэж тордоод байгаа юм шүү дээ. Бүх төрлийн төрийн эрх ямба, халамж, онцгой хөнгөлөлтүүд, цалин хангамж энэ бүхэн үүнд хамаарна. Тэрнээс биш та нар 4 нүдтэй, 6 хөлтэй, эсвэл биднээс 2 дахин илүү том тархитай болоод онцгойроод байгаа юм биш. Бид та нарыг томилсон шүү гэдгийг мартаж үл болно. Мартвал та нар сөнөнө. Үүнийг би биш Баабар хэлсэн юм шүү. Г