Posts

Showing posts from July, 2011

Мөнхбаяр нар суллагджээ

Гал Үндэстэн холбооны хоригдсон нөхөд суллагджээ. Батлан даалтаар гаргасан бололтой. Манай шүүх цагдаагийнхан юм л бол барьж аваачаад хийчих донтой улсууд юмаа. Ноцтой гэмт хэрэг үйдсэн этгээдийг бусдаас тусгаарлаж хорих шаардлага байдаг байх. Харин гадуур байцаагаад хэргийг нь шийдчих хүмүүсийг заавал шоронд хорьж эрүүл мэндийг нь хохироох ямар шаардлага байнаа? Мөнхбаяр нарын Гал Үндэстэн холбооны тэмцэгчид бол нийгэм болоод иргэдэд аюултай, хүн цочмоор гэмт хэрэг хийсэн хүмүүс биш дээ. Байгаль орчноо, уул усаа сүйдэж байгааг хараад тэвчиж чадаагүй боссон жирийн иргэд. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй төр засагтаа бухимдаж аргаа барахдаа өөрсдөө хувиараа үзэл тарахав дээ. Төрийн ордон руу сумаар харвалаа л гэнэ. Зарим нэг сүржин хүний сүгнүүд төр лүүгээ сум тавьж муу ёрлосон улс гэж тэднийг харааж байна. Төр гэдэг чинь Магнайгийн хэлдгээр тэр саарал ордон биш шүү дээ. Тэгээд ч байшин руу харваагүй харин дотор нь байгаа арчаагүй бирдүүд рүү харвасан байхгүй юу. Улс орныхо

Хүн амаа яаж өсгөх вэ?

Саяын 2010 оны хүм амын тооллогоор Монголын хүн амын өсөлт 2000 онтой харьцуулахад үл ялиг нэмэгдсэн гарчээ. Хамгийн өндөр өсөлт 1979 оны тооллогоор тэмдэглэгдсэн байх юм. Харамсалтай тэрнээс хойш өсөлт нь саарсаар саяын тооллогоор жаахан дээшилсэн байна. 2010 оны тооллогоор бид 2 сая 754 мянга 685 -уулаа болжээ. 10 жилийн өмнөх мэдээллээр 10-14 насныхан хүн амд хамгийн их хувь эзэлж байсан бол өнөөдөр 20-24 насныхан олонхи болж тэргүүн байр эзэллээ. Өөрөөр хэлбэл, Монголын хүн ам ``хөгширч`` байна. Өрхийн дундаж ам бүлийн тоо 10 жилийн өмнө 4.3 байсан бол өнөөдөр 3.6 болжээ. Ам бүлийн тоо цөөрсөн нь ихэнх гэр бүл 1-2 хүүхдээр хязгаарладаг болсонтой холбоотой. Хүмүүсийн итгэж найдаж байсан шиг Монголчууд 3 саяд хүрч чадсангүй. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж. Бид хүн амаа эрчимтэй нэмэгдүүлэх талаар зориуд бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй бол урсгалаараа явж болохгүй нь. Нийгмийн халамжаар хүүхэдтэй болсон гэр бүлийг болон эхчүүдийг дэмжиж байгаа боловч хангалтгүй үр д

Монгол бөхтэй холбоотой санаа оноо

Image
2011 оны Үндэсний Их Наадамын бөхийн барилдаан өмнөх ``уламжлал`` ёсоор манай олонхи бөхчүүдийн хувьд нэмэлт орлого олох боломж болсон хэвээр гэдэг нь сая тод харагдлаа. Том цолтой олон бөхчүүд энэ боломжийг ашиглаж биеэ үнэлцгээлээ. Голдуу улсын начин цолтой бөхчүүд давааны найраа хийж харагдана. Гурвын даваанаас эхлээд л улсын начингууд өөр өөрсдийн найраануудаа амлаж аваад олноороо түмний нүдэн дээр хиарч байгаа нь гутамшиг. Гэхдээ тэднийг бас буруутгах аргагүй юм, яг нарийндаа бол. Манай бөхчүүд бас л энэ зах зээлийн шуурганд бусад мэргэжлийн хүмүүсийн адил уруудаж яваа сүрэг. Тэдэнд тогтсон орлого байхгүйгээс ховорхон олдох иймэрхүү боломжийг ашиглаж мөнгө хийдгийг ойлгож болох. Ялгаагүй манай багш нар, эмч нар хэр таарсан нэмэлт төлбөр нэхэж үйлчилгээ үзүүлдэгтэй адил юм. Төрийн албан тушаалтнууд нь төрийн суудлаар бизнес хийж хэтэвчээ зузаалж амьдралаа дээшлүүлж байхад манай бөхчүүдийн ингэж найрах нь гайхаад байх зүйл биш юм. Зуны цагийн баяр наадмаар жаахан

Монгол Ардын Намын араншин

Image
С. Бямбацогт гэж Их Хурлын гишүүн байх. (зураг) Ж. Энхбаяр гэж бас нэг залуу гишүүн байна. Хоёулаа Монгол Ардын Намын гишүүд. Хоёулаа энэ намын залуу халаа. Харамсалтай нь хоёулаа түүхий юм. Сүхбаатар, Ганбямба гээд ганц хоёр гайгүй толгой нь ажилладаг залуучууд МАН-ын Их хурлын гишүүд дунд бий л дээ. Гэхдээ дээр дурдсан хоёр баатар бол тэдний чигчий хуруунд ч хүрэхгүй юм байна гэдгийг энд тэнд өгсөн ярилцлагаас нь харахад ойлгомжтой байна. Одоо ид уралцаж байгаа асуудал болох ард түмний санал асуулга явуулах эсэх тухай дээрх хоёр нөхөр ярилцлага өгчээ. Залуу улсууд гэхэд даанч гутмаар юм ярьсан байгаа юм. Тэдний ярилцлагын тухай авч ярихаас өмнө бяцхан тодруулга хийе. Пропорциоанал буюу намын нэрээр авсан саналын хувиар суудлаа хувиарлаж авдаг систем ба мажоритар буюу энгийн олонхиор шууд суудлаа авдаг систем хоёр аль аль нь сайн муу талтай бөгөөд ямар үед хэрэглэх вэ гэдгээсээ хамаараад сайн муу нь тодорхой болдог. Тухайн тойрог хэдэн суудалтай (мандаттай) вэ гэдэг ү

С.Баяр ардчилалын 10 дайсны нэг гэж үү?

Image
Ерөнхий сайд байсан Баярыг хар жип машин дотор суучихсан зугтааж байгаа хүмүүсийн араас хөөгөөд ар дагз руу нь буудаад алаад байсан гээд л гүтгээд байсан даг. Гэтэл өөрөө тэгж алах нь байтугай,ал гэж ч тушаал өгөөгүй, бүр тэгж ярих юм бол харин битгий буудаж алаарай гэж олон хүний өмнө хэлсэн гэж Өнөөдөр сонины хүнтэй утсаар ярихдаа батлан хэлсэнийг www.dayarmongol.com дээрээс олоод уншчихаарай. Тэгсэн та нар юу гээд байлаа? Алуурчин энээ тэрээ гээд л. Манай Баяр ч мужик юм болохоороо тэгж хэлүүлсэндээ ч ер нь сандарч мэгдээд байсан юм байхгүй нь угаасаа тодорхой. Мэдээж шүү дээ, ямар өөрөө буудаад алчихсан биш. Харин ч намынхаа байрыг шатаж байхад нь унтраах гэж ганцаараа эцсээ хүртэл тэмцээд, яаж ч чадалгүй хамгийн сүүлд орхиж гарсаныг хүмүүс сонссон байх. Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн (ҮАБЗ) хурал дээр "Галт зэвсэг хэрэглэж болохгүй шүү" гээд маш чангаар хэлээд байхад чинь манай хүчний байгууллагын удирдлагууд чих хатуугийн улмаас " болохгүй шүү " гэснийг