Хэрүүлийн алим - Туулын хурдны зам
Ойрд Туулын хурдны зам гэдэг хэрүүлийн алимыг тал талаас нь хэмлэлцээд бөөн зодоон. Нэг хэсэг нь энэ замыг тавих нь зөв гээд нөгөө хэсэг нь тавиулахгүй гээд л. Энэ зам нь Туул голыг дагаж явах бөгөөд эхлэх цэг нь Эмээлт ба Дархан руу салах тойрог бөгөөд дуусах цэг нь Налайх руу явдаг зам эхлэх байршил. Би вээр тэр хурдны замыг Туулын бүсэд (дээгүүр нь, доогуур нь, хажуугаар нь) тавиулахын эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэдгээ тайлбарланаа. Эхлээд өөрийнхөө бодлыг хэлээд дараа нь нөгөө талын байр суурийг бас бичимз. Миний эсэргүүцэх шалтгаан: 1. Туул голоор оролдох хэрэггүй. Байгаль дэлхийгээр оролдох тусам онгон байдлаа алдаж өөрчлөгддөг. Бид энэ байдлыг уул уурхай дээр харж байгаа. Хүний гар хүрсэн газар ямар аймшигтай болдогийг тэндээс харж болно. Хэдийгээр байгалийн нөхөн сэргээлт хийнэ гэдэг боловч хийсэн ч гэсэн тэр газар хэзээ ч урьд өмнөх шигээ байж чадахгүй нь тодорхой. Ялангуяа манайх шиг хатуу ширүүн, хуурай уур амьсгалтай о...