Posts

Showing posts from December, 2016

Далай лам ба Монголын ирээдүй

Image
Есүсийн төрсөн  өдрийн мэнд хүргэе! Христчин мөн, биш олон сая хүн энэ өдрийг тэмдэглэж, биесдээ бэлэг сэлт өгцгөөж байна. Гэхдээ тэр нөхөр энэ өдөр төрсөн эсэхийг хэн юугаар батлах юм?  Төрсөний гэрчилгээ нь байна уу? Маргаантай л асуудал. Энэ өдөр төрсөн эсэх тухай байтугай ер нь тийм хүн байсан юм уу гэдэг нь том асуултын тэмдэг.  За тэр Есүсийн төрсөн өдөр ч яамай. Цаана чинь ичиж үхмээр юм болж. Далай лам Монголын сүсэгтнүүдийн хүсэлт, урилгаар, цэвэр шашны шугамаар Монголд айлчиллаа. Тэгсэн чинь хятадууд хилэгнэж, манай эрх баригчид өмдөндөө шээс алддаг юм байна. Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны  сайд Ц.Мөнх-Оргил хятадуудаас уучлалт эрж, Далай ламыг Монголд дахиж ирүүлэхгүй гэж амласан гэнэ. Хэрэв энэ үнэн бол сайдтан зүрх сэтгэлээрээ Монгол хүн мөн эсэх нь эргэлзээтэй болж байна. Баабарын магтаад байсан "Харвард боловсролтой" гэгдэх Мөнх-Оргил 2008 онд  С.Баярын засгийн газарт Хууль Зүйн сайд хийж байхдаа сонгуулийн дараа болсон үймээний үеэр 4-5 иргэн буудуулж