Posts

Showing posts from 2012

Он солигдох мөчид төрсөн бодол

Image
Никитоны Батчулуун гавъяат боллоо За шинэ он гарах гэж байгаа тул жаахан өөдрөг гэрэлтэй байж хуучин оноо үдье.  Ерөнхийлөгч маань 21 хүнд гавъяат цол олгожээ. Сайхан байнаа. Олон хүн гавъяат гэж дуудуулах гавъяа хийжээ гэж ойлгож байна. Учиргүй хавтгайруулаад шагначихсан юм ч алга. Миний хайртай дуртай Никитоны Баачка урлагийн гавъяат болсон байна. Баяр хүргэе! Никитон Монголын урлагт шинэ хуудас, агаар оруулсан гэдэг утгаараа яалт ч үгүй гавъяатай. Зарим хүн ахадсан байна ч гэх шиг юм ярьж байна. Гавъяаны цол ахадна гэж байдаггүй юм. Гавъяа байгуулсан л бол шагналаа авах нь шударга хэрэг. Хөгширсөн хойно нь, эсвэл үхсэн хойно нь нэхэн олгоод ч яах юм билээ. Залуудаа аваад улам урамшиж ихийг хийг л дээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн нээлтийн туузыг хайчилж бас нэг сайхан үйл явдал боллоо. Монголын  нэрийг гаргах үйлдвэртэй болж байна. Сайхан хэрэг!  "Мангас" Рио Тинто чадалтай гэдгээ харууллаа. Манайхан гэрээгээ шинэчилж өөрчлөлт оруулж чадмааргүй бол тэгээд орхих

Хилчдэд хайргүй генерал

Image
Гүржав генерал Хил хамгаалах Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Штабын дарга, хошууч генерал С.Гүржав ын сонинд өгсөн  ярилцлагыг уншлаа. Л.Буджав гэдэг хүн ярилцлагыг хийж Өдрийн сонинд нийтлүүлжээ. Бас л нэг тааруухан ярилцлага болжээ. Би ийм голомтгой хүн юм уу, эсвэл сурвалжлагч, сэтгүүлч хүмүүс нь ийм тааруухан бэлтгэгддэг юм уу, бүү мэд. Миний асуугаасай гэсэн асуулт ерөөсөө алга. За тэр улиг болсон  "стандарт" асуултууд мэдээж байх нь ойлгомжтой. Манай хэвлэл мэдээллийн хүмүүс цаг үетэйгээ холбосон асуулт буюу сэдэв хөндөхгүй, одоо яг энэ цаг мөчид уншигчид юуг илүү сонирхож мэдэхийг хүсэж байгаа талаар ямар ч мэдрэмж байхгүй, тэр тухай сонирхдоггүй юм уу гэмээр "хачин" улсууд.(Сэтгүүлчдийг бэлтгэдэг сургууль нь тааруухан юм уу, эсвэл хүндээ байна уу?) Цаснаа явагч Гүржав генерал хаана ямар сургууль төгссөн гэх мэт мэдээлэл хэнд хэрэгтэй юм? Шаардлагатай гэж бодоод байгаа бол ярилцлагынхаа төгсгөлд тусад нь нэмэлт шигтгээ, тайлбар маягаар оруул л да

Занданшатарыг магтан дуулахуй

Image
Өдрийн сонинд Б. Доржсүрэн гэдэг хүний "Г. Занданшатарт хэлэх үг байна" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Захиалгатай, захиалгагүй энэ тэр гэж маргаад яахав.  Харин тэр хэлээд байгаа юмтай нь холбогдуулаад жаахан сөргөе байз. Занданшатар гэдэг хүн МАН-ын  Ерөнхий нарийн болсоноос хойш хамхуул мэр уруудаж явсан намыг барьж тогтоосон  гавъяатай юм гэнэ.  Тулхтай улс төр судлаачид тэгж хэлж байна гэнэ. Хэн юм тэр судлаачид чинь? Би л лав тийм утгатай нийтлэл, ярилцлага олж уншаагүй юм байна. Манай Монголчуудын нэг онцлог бий. Аливаа юмны тухай ярьж бичихдээ тодорхой эзэнгүй биеэр дамжуулж  өөрийнхөө  санаа оноог илэрхийлчихдэг. Жишээ нь энэ тулхтай улс төр судлаачид гэдэг эзэнгүй бие байна. Үүний ард олон хүн байх гээд байгаа биз? Олон судлаачид. Хэн гэдэг хүмүүс байгаа юм гэхээр барин тавин хэлчих нэр байхгүй л байгаа. "Амьгүй албат" л гаргаж ирээд байдаг. Ард түмэн ингэж хүсэж байна гэж ирээд л массыг өмнөө барьчихдаг нь худалч хүн болгоны амны уншлага болсон доо

Нийслэлийн газрын албаны дарга "Хүрэлсүх"

Image
Уур хүрч байна! Уушиг сагсайж байна! Твиттерээс нэг бичлэг олж үзлээ. Цааш нь ухсан чинь бүр цуврал нэвтрүүлэг болоод явчихлаа. Зарим нэг үзээгүй хүмүүс тэр бичлэгүүдийг заавал үзээрэй. ЮүТюб дээр байгаа. Би бас энд тавьчихлаа. Би энд ердөө ганц л сэдэв хөндмөөр санагдаад бичиж байна. Харьцааны соёл! Хүн хүнтэйгээ зөв, хүндэтгэлтэй харьцах тухай асуудал. Доорхи бичлэг дээр гарч байгаа төрийн албан хаагч Б.Батсайхан иргэн  хүнтэй (тухайлбал нэвтрүүлэг хийж байгаа сэтгүүлч Есөнтөмөр болон зураглаачтай) хэрхэн яаж харьцаж байгааг нэг сайн хараадахаарай! (2-р бичлэг дээр) Б.Батсайхан бол Нийслэлийн Газрын албаны дарга хүн . "Шинэ баян цээж өвчтэй"  гэж үг мэдэх үү, Батсайхан гуай?  Та одоохондоо "Туулын мөсийг долоож" төрийн албанд очоогүй харин магадгүй аль нэг намын (Ардчилсан намын?) далбаан дор энэ чухал албанд очсон болохоор сагсуурах болоогүй шүү. Та бүхэл бүтэн намын нэр баастаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэр сэтгүүлч таны хувийн гэр оронд ороогүй, танд хөөг

Эрээнийг Бээжингээр солъё

Image
Америкт саяхан нэг шизотой залуу бага сургуулийн 20 хүүхэд , 6 том хүнийг  буудаж алав даа. Эхлээд гэртээ ээжийнхээ нүүр рүү  буудаж алчихаад мөнөөх сургууль руу явсан гэдэг. Олон хүний аминд хүрсэн гэдэг утгаараа одоо хүртэл энэ хэргийн тухай яриа тасрахгүй байна. Зарим нь алаан хядаантай видео их үздэг нь нөлөөлсөн гэж байхад, өөр нэг хэсэг нь бууны хяналтыг сайжруулж чангалах хэрэгтэй гэж байна. Гэтэл  буунд "дуртай" Америкчууд  бууны буруу байхгүй гэж буугаа өмөөрнө. ТВ, радиогоор сонсогч үзэгчид өөр хоорондоо цэцэрхсээр. Тэгсгээд цаг хугацаа улирахын эрхээр аяндаа мартацгаадаг ажгуу.  Яг л нөгөө голын мөсөн дээр урсаад алга болдог ээж хүү хоёрын хэрэг шиг. Эрээн хот Монголчууд ганзагын наймаа эрхэлж "импортоор занимаалдаж" эхэлсэн үеэс эхлэн Эрээн  гэдэг Хятадын хот руу явцгаах болсон. Тэр үед Эрээн гэдэг хот доожоо муутай  балгас шиг юм байсан чинь одоо өнгө зүс засаад танигдахаа байсан хэмээн шогширцгооно. Наймаачид маань хямдыг нь бодоод л (бас хэд нуг

Хүчирхэг Монголд ХҮН хэрэгтэй!

Image
Монгол үрс олон болтугай 2012 онд Монголд сард 6211 хүүхэд төржээ. Энэ нь дундаж тоо боловч багцаа тооцоо хийхэд хангалттай. Монголын хүн ам одоогоор 2 сая 863 мянга 622 боллоо гэж 12 сарын 25-ны өдрийн  12 цагийн байдлаар  Үндэсний Статистикийн Хорооны цахим хуудас www.nso.mn дээр гарч байна.  Тэнд мэдээлсэнээр 11 минут тутамд нэг хүн шинээр нэмэгдэж (төрж)  , 30 минут тутамд нэг хүн хасагдаж (нас барж)  байна. Багцаагаар 3 хүн шинээр төрөхөд 1 хүн нас барж байна гэж бодвол зөрүү нь 2 хүн болж байна. Ингээд нэмэлт хасалтаа тооцоод  сард 4100 хүнээр бүл нэмнэ гэж бодвол одоо байгаа 2.863 сая хүнийг 3 сая болгоход (137000 : 4100 = 33 сар) 2 жил 9 сарын хугацаа хэрэгтэй болох нь. 2012  он дуусаж байгаа болохоор 2013 оны 1 сараас эхлүүлж тооцвол 2015 оны 9 сар гэхэд Монголын хүн ам дөнгөж 3 сая хүрсэн тухай мэдээ дуулдах болж байна. Бас л хол байна даа. 2011 оны 7 сард бичиж байсан "Хүн амаа яаж  өсгөх вэ?" гэсэн гарчигтай нийтлэлдээ би зарим нэг санаануудаа бичсэн

Ойр зуурын эрээвэр хураавар явдлууд

За нөгөө гайхал Энхбаярыг  2-р эмнэлгээс гаргаад хорих газар луу ачаад явчихлаа. Уг нь 4 мөчөө гозолзуулахгүйгээр өөрөө дагаад явчих чадвартай байсан боловч экс-Ерөнхийлөгч маань олон хүнээр өргүүлээд дамжлуулаад явбал  Богд лугаа адил эрхэмсэг харагдана гэж бодсон бололтой. Шоронд очоод Энхбаяр өлсгөлөн зарлана гэж авгай нь хэлж байна гэнэ. Үнэхээр тэгвэл ч үхэл рүүгээ дөхнө гэсэн үг дээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч  адгийн муухайгаар хорвоогоос хальсан анхны тохиолдол энэ болно. Яг энэ өдөр дэлхий уг нь таг харанхуй болох ёстой байсан юм.  Гэвч тэгсэнгүй. Олон хүнийг  эвгүй байдалд орууллаа даа. Орифлеймийн Монгол Ерөнхийлөгч Оюунгэрэл авхайн мэдэгдсэнээр, хар муу энергитэй хүмүүс дэлхийгээс устаж алга болох байсан боловч одоогоор энд тэнд хувцас нь үлдээд доторхи бие нь алга болсон тохиолдол дуулдахгүй байна. Уг нь ийм муу энергитэй хүмүүсийн хувцас нь үлдээд бие нь хумхын тоос болоод алга болно гэж хэлсэн байсан даа. Зарим нь дэлхий сөнөнө гээд итгэчихсэн, үхэхээсээ өмнө сайн ууж

Улсын начин Д.Одхүү

Image
Улсын начин Д.Одхүү дахиад хүн зодчихож гэнээ. А яадгийн, зодоо л биз. Улсын начин Д.Одхүү шоронд орчихож гэнээ. А яадгийн ороо л биз... А яадгийн ... гэсээр байтал нэг сайхан бөх маань эвдэрч гүйцлээ. Зодуулсан нэг нь "би ёстой гомдоогүй шүү"  гэж найр тавиад л, зодоонд дуртай Хүрэлсүх мэт нь хамгаалалтын албандаа авч "авъяасыг" нь улам хөгжүүлээд л. Сая манай хүн бас л 2 найз бөхчүүдээ барьж аваад баруун солгойгүй балбасан юм байх. Улсын заан Баярсайхан гомдолтой  гээд хэрэг үүсгүүлээд явж байгаа гэнэ. Нөгөө нэг  зодуулсан бөх нь манай олимпийн аварга Түвшинбаяр.  Зодоон болсон рестораны хамгаалагчид нь дэмий л тойрч гүйгээд байсан гэх. Аргагүй л дээ. Манай Одхүү бол тэр хэдийн дунд жинхэнэ эргэх   юм чинь. Улсын начин Д.Одхүү нас барчихаж гэнээ. Муу ёр! Гэхдээ иймэрхүү муу  ёрын юм тохиолдож Одхүү маань сүйд болох вий дээ. Олон хавар нэгэндээ гэж. Ингэсээр яваад нэг өдөр ямар гай таарахыг хэн ч мэдэхгүй. Залуу хүн энэ мэтийг ухаарч сайхан амьдрах юмсан даа.

Хүний хөгжил сангийн мөнгөнөөс татгалзая!

Эх оронч үзэл манайханд сайн төлөвшөөгүй, эсвэл өнгөн хэлбэрээр их илэрч байна. За энэ тухай олон юм ярьж болно доо. Эх оронч үзэл гэдэг чинь бие биенээ хайрлахаас эхлэх ёстой. Гэвч бид ингэж  чадаж байгаа бил үү? Уучлаарай, үгүй гээд хэлчихвэл олон хүн уурлах байх. Үнэн үг дааж сурах хэрэгтэй. Хамгийн энгийн бөгөөд бараг хүн бүр мэддэг жишээг авъя л даа. Дотоодод байгаа Монголчууд нь бие биендээ атаархсан, доош нь хийсэн, хорлосон чадсан байдалтай байдаг бол гадаадад байгаа нь бие биенээсээ зугтаадаг, "хор найруулж" ажил албыг нь булааж авах гэх мэтээр увайгүй загнадаг. АНУ-д тээврийн том ачааны тэрэг барьдаг нэгэн жолооч  хамт яваа дадлага хийж байсан шинэ жолоочтойгоо  улс төрийн сэдвээр маргалдсаныхаа дараахан зам зуур таарсан нэг зогсоол дээр  зогсож гэнэ дээ. Дадлагажигч залуу дэлгүүр орох гээд явсан хойгуур өнөөх жолооч маань мань эрийг хаяад явчихжээ. Хаа хол мужид тээвэр хийж явсан 2 Монгол ийнхүү маргалдаад нэг нь нөгөөгөө таньж мэдэхгүй газар "үнсэнд хаягдс

Атомын цахилгаан станц ашигтай юу?

Урантай холбоотой бас нэг ярилцлага тавилаа.  Цаг хугацааны хувьд хуучивтар ярилцлага боловч зарим хүнд хэрэгтэй, мэдвэл зохих мэдээллүүд агуулж байгаа учраас ач холбогдлоо алдаагүй гэж үзсэн хэрэг. (Цөмийн хаягдал булах гэж байна гэж шуугидаг үед хийсэн ярилцлага бололтой.) Атомын цахилгаан станц ч биш, бүр уранаа олборлохоо болих хэрэгтэй.   Улс төр судлаач А.Саруултай ярилцлаа. -Та Германд жил гаруй болохдоо ямар ажил амжуулав? -Германы шинжлэх ухааны сангаас "Дэлхийн уур амьсгалыг хамгаалах" тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Анхны тэтгэ­лэгт хөтөлбөрт эрдэмтдээс гадна терийн бус байгууллага, нийгэм, улс төр судлаачид оролцсон л доо. Би тэр сангийн шугамаар ажиллаад ирлээ. -Суүлийн үед манай улсад цөмийн хаяг­дал булна гэх мэдээлэл гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр гарах боллоо. Ногоон эвслийг тэргүүлдгиин хувьд Германд байхдаа энэ талаар судлав уу? -Ийм мэдээлэл сонсоод Японы баттай эх сурвалжуудтай уулзсан. Монголд цөмийн хаягдал булахаар хөөцөлдөж байг

Шар нунтагийн хар аюул

Image
Ийм шар нунтагаар эрүүл Монголоо золиослох уу? Та Орост дэлбэрсэн Чернобылын атомын  цахилгаан станцын түүхийг мэднэ биз дээ? Ямар айхтар аюул болж хэдэн зуун хүний эрүүл мэнд, амийг зольж байж дарж авлаа. Дарж авлаа гэдэг нь дахин дэлбэрч цаашаагаа Европт  гамшиг тарих аюулыг зогсоосон гэж хэлж байгаа юм шүү. Яг үнэндээ дэлбэрэлт болсон тэр хавиар сөнөсөн ертөнц болсон шүү дээ. Юүтюб дээр тэр тухай кино, бичлэг бишгүй бий дээ.  Тэгвэл заавал станц дэлбэрэхгүй ч гэсэн тэр станцад хэрэглэдэг түлш болох уран гээч юмыг  гаргаж авах  явцад цацраг идэвхт туяа ялгарч ойр орчин, байгаль, өвс ногоо юу байдгийн бүгдийг цацрагаар хордуулах ба тэр зүйлтэй хавьтсан ойртсон болгон мөн хорддог.  Японд саяхан газар хөдөлж нэг атомын станцыг нь гэмтээж аюул болов доо. Одоо тэр газрын эргэн тойрон олон км-ийн тойрог дотор байгаа юм бүхэн цацрагтай учраас хэрэглэх арга байхгүй. Тэр байтугай мөнөөх аюултай  бүсээс гадна байгаа эрдэнэ шиш, хүнсний ногооны талбайгаас цацрагийн их тун илэрсэн гэнэ

Майдар том уу, Чингис том уу?

Image
Төвдийн нэг төлөгч лам одоо энэ 12 сарын 21 -ний өдөр дэлхий даяар харанхуй болно гэж айлдсан тухай ам дамжин шуугиж байна.  Хоёр долоо хоногийн дараа үнэн эсэхийг нь харах нь дээ. Хүн төрөлхтөн нар, сарыг үзэхгүй 2 сар гаруй хугацаанд  харанхуй дунд амьдрах юмдаг уу даа. 3 сар дөхөөд ирэхийн үед аажмаар гэрэл гэгээ орж эхлэнэ гэнэ. Тиймээс 2 сар идэх хоолоо нөөцлөхийг зөвлөжээ. Олон хүн нас барна гэсэн байна. Олон хүн үнэмшиж, юмыг яаж мэдэхэв гээд хөдөө гадаа гэр барьж, лаа шүдэнз базааж, хүрэлцэх хэмжээний хоол хүнсээ бэлдэж байгаа сурагтай. Зарим нь итгэхгүй үл тоож байна. МУИС-ийн Нийгмийн Шинжлэх ухааны сургуулийн Шашин судлалын тэнхимийн багш, доктор, профессор Т.Булган хэлж байна: - "Юуны чинь дэлхий сөнөх. Бид Майдар бурхнаа бүтээх гэж байна". Майдарын хөшөө Булган доктор "улаан" бурханч гэнэ. Түүнийхээр бол буддын шашинд итгэдэггүй, сургааль номыг нь дагадаггүй, "их гажуудсан" хүмүүс ийм юманд итгэж буруу ухуулга хийж байгаа юм байх. Тэг

Ганц хүний нам

Image
МАХН  эвслийн засгийн газраас сайд нараа гар гэж тушаажээ. Шалтгаан нь эвслийн засгийн газар намынх нь дарга Энхбаярыг огт тоохгүй орхисон бөгөөд МАХН-ын нэрээр засагт орсон сайдууд нь даргыгаа суллуулах тухай ерөөсөө үг дуугараагүй учраас гэнэ. Энхбаярын авгай Цолмон хатагтай МАХН-ын томчуудыг дуудаж цуглуулаад баахан загнасан юм байх. Та нар манай нөхрийн буянаар өндөр албан тушаалд оччихоод нөхрийг маань суллуулах талаар юу ч хийхгүй өдий болтол зүгээр л мөнгийг нь идэж уулаа гэж бууж гарсан гэнэ. Тэгээд ичсэн сайдууд тэрэ хуралд суусан  олонхийн шийдвэрээр засгаас гарахаа амлажээ. МАХН-ын сайдуудыг засгаас гарна, гарахгүй гэж хоёр янзаар ярьцгааж байна. Гарвал гарна л биз. Гарзтай юм биш. Өөрсдөө л хохирно. Энхбаярыг тэдний хатгаасаар суллана гэж юу байсан юм. Сэрчихгүй бол сайхан л зүүд байна. Энхбаяр харин гарч чадахгүй болохоороо "үхэхээсээ өмнө үхэр буугаа" тавьж магадгүй. Тэр буу нь МАН-ын луйварчид болох Ерөнхий сайд байсан Батболд, МАН-ын Ерөнхий нарийн ба