Posts

Showing posts from April, 2012

Энхбаярыг гүндалайдав

Image
Манай урт шар дээлт хочит Ерөнхийлөгч Энхбаярыг саяхан Авилгатай Тэмцэх Газрын захиалгаар цагдаагийнхан очиж ``гүндалайджээ.`` Гүндалайдах гэдэг нь нөгөө Хөвсгөлийн алдарт хөвгүүн Гүндалайг  тэр жил цагдаа нар онгоцноос хүчээр дамжлан авч явсан ажиллагааг нэрлэсэн хэрэг.  Эрхэм гишүүн Гүндалай маань   тэгэхэд дөрвөн мөчнөөсөө өргүүлсэн шиг тэнгэр хараад хашгирч явсан билээ. Харин манай ``номер нэг`` (Number one) гэж алдаршсан экс-Ерөнхийлөгч маань  дамжлагдаад явж байхдаа Гүндалайг бодвол  элдвийг хэлж орилж хашгирсангүй, сарвалзсангүй, загас шиг дуугүй  байсныг  бичлэгнээс  харлаа. Зарим хүн хэлж байнаа. Энхбаяр өөрөө ийм шоу зохиож нэр хүндээ өсгөлөө гэж. Ард түмэн өрөвдөөд түүний талд орсон юм биз дээ.  Гэхдээ минийхээр бол мань эр өөрөө зохион байгуулах нь ч хаашаа юм, харин манай цагдаа нарын унхиагүй бөгөөд бүтэл муутай, инээдтэй ажиллагааг өөртөө ашигтай байдлаар хувиргаж хэдэн оноо авсан гэвэл зөв байх. Манай цагдаа ч гэж цагдаа. Формны гол болсон удирдлага гээд байгаа

Жүжиглэдэг өмгөөлөгчид

Image
Нөгөө 7 сарын 1-ний хэргээр шүүгдэх гэж байгаа цагдаагийн удирдлагад байсан нэг генерал, гурван хурандаа нарын өмгөөлөгчид  ажлаа өгч гэнээ.  3 сарн 28 -нд  эхэлж байсан шүүх хурал дээр гэнэт ажлаа хийж чадахгүй гэж мэдэгдээд шүүх хурлыг гацааж байсан хүмүүс. Тэр үед зүй нь өмгөөлж байгаа хүмүүстээ хэлж чөлөөлөгдөх ёстой байсан юм. Урьдчилаад шүү.  Тэрнээс биш шүүх хурал явагдах гэж байхад ийм  шийдвэр гаргана гэдэг чинь шүүхийг үл хүндэтгэсэн бүдүүлэг явдал. Үүнийхээ төлөө шийтгэл хүлээх ёстой. Тэд нар сая л үйлчлүүлэгч нартаа цаашид өмгөөлж чадахгүй гэдгээ хэлж гэнэ.  Гол шалтгаан нь тэдний өмгөөлөх ур чадвар, мэдлэг дутмаг байна гэнээ. (ха-ха) Үүнийгээ  сая л мэдэж авсан юм байх. Өнгөрсөн хэдэн жил үүнийгээ мэдээгүй явсан нь тоогүй. Гэхдээ учир мэддэг хүмүүс энэ явдлыг зүгээр л шүүх хурлыг хойшлуулж, цаг хожих гэсэн арга заль гэж байна. Учир нь шүүгдэгч  этгээдүүд шинээр өмгөөлөгч авах ба тэдгээр шинэ өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэй танилцах гэж өчнөөн цаг хугацаа орно. Ингэж б