Posts

Showing posts from September, 2012

Х.Ганбаатар сайн хүн болох гээ юү?

Image
Х.Ганбаатар Монголын ажил олгогч  эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар гэж юу ярьж байгаагаа мэддэггүй нэг нөхөр байнаа. Саяхны Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр барилгын компаниуд ерөөсөө зөвшөөрөл авах гэж цаг алдаж байхын оронд шууд барилгаа барьчихсан нь зөв ухааны юм хэлж байх юм. Зөвшөөрөлгүй барилгын ажлаа эхэлсэн нь Засаг зөвшөөрөл өгөхгүй хүнд суртал гаргасны буруу гэнээ. Одоо тэгээд мөнөөх баригдаад эхэлчихсэн зөвшөөрөлгүй барилгуудыг нураавал засгийн газар  эдийн засгийн хариуцлага хүлээх ёстой юм гэнэ. Барилгыг нь нураавал  эздийг нь хохиролгүй болгож мөнгө төлөх юм гэнэ. Ёстой харин хуцлаа байна шд. За би зарим хэлсэн үгнээс нь иш татаж байгаад няцаая: - "Барилгын ( одоо зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгыг хэлж байна ) үйл ажиллагааг зогсооно гэдэг бол цаад эздийнх нь эрхийг зөрчиж байна гэсэн үг". гэжээ. Ямар эрх вэ? Хууль зөрчих эрхийг нь үү? Хулгай хийж байгаа хүний үйлдлийг зогсоох нь хулгайчийн хууль зөрчих эрхийг нь зөрчиж б