Posts

Showing posts from April, 2014

Хараал идсэн Баасанхүү

Image
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Амьтны хараал зүхэл өөртөө авах  ч лав сайн биш. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "хийх ажлаа олж ядсандаа" Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах төсөл өргөн барьсан нь өөрийг нь "од" болгочихлоо гэж их баясаж байгаа бололтой. Гэвч тэр их андуурч байна. Олонхи нь Тэмүүжинг өмөөрч, Баасанхүүг зүхэж байна. Мэдээж эрх баригчдын мууг .үзэх дуртай МАН -ынхан болон 2-р суваг телевизийн Мөнхбаясгалан мэтийн зарим нэг нь Тэмүүжинг уначихаасай гэж их хүсэж байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг сайдыг огцруулах тухайд санал нэгдсэн гэнэ. Интернэт дээр тавьсан мэдээллүүдийг харахад Баасанхүү гишүүн энэ цаг барсан ажлынхаа төлөө янз бүрээр л хэлэгдэж байна. Өөрөө хувь хүнийхээ хувьд хүмүүсийн хэлж байгаа үг, араншинд нэг их ач холбогдол өгөхгүй байж болох ч нөгөө талаас нь бодвол тэр нөхөр нүүрээ хөөгөөр будуулчихлаа гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, тэр хүн өөрийнхөө эсрэг хар пи-ар хийчихлээ гэсэн үг. Сэтгэгдэл үлдээсэн уншигчид Баасанхүүг юу гэж хэлсэний

Шүүх рүү нулимсан "шударга гар"

Image
Ц.Нямдорж ба Х.Баттулга (баруун  гар талд) "Намайг алж байж л дуугүй болгоно" гэдэг "алдарт" үгээрээ сенсаац тарьж байсан тухайн үедээ Хууль Зүйн сайд  байсан МАН-ын "дархлагдсан дивтаат" Ц.Нямдорж сүүлд нь УИХ дээр өөрийнх нь  албан тушаалийг авсан Х.Тэмүүжинг "муу гөлөг" гэж доромжилж байсан юм даг. УИХ дээр юу ч гэж хэлсэн тэр үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй "дархан эрхтэй" учраас Тэмүүжин гишүүн гомдол мэдүүлэх боломжгүй болж, харин хорхой биендээ хүрэхээр атирдагийн адил хариуд нь "Би гөлөг бол та хөгшин банхар" гэж хэлээд өнгөрсөн түүхтэй. УИХ дээр болдог "хэрүүл" ч яахав тэндээ үлддэг гэхэд УИХ-аас гадуур тарьсан хэрүүл буруутандаа халтай байдгийг Нямдорж гишүүн дуртай дургүй ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон байна. Тэрээр Х.Баттулга сайдыг олон нийтийн хэрэгслээр гүтгэж нэр хүндэд нь халдсаныхаа төлөө уучлалт гуйх "ял"- аар шийтгүүлсэнийг Улсын Дээд Шүүх сая баталгаажууллаа. Өмнөх

Өөрчлөлтийг хүсвэл Тэмүүжинг дэмж!

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаад Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шийдвэр гаргажээ. Одоо энэ асуудал УИХ-ын нэгдсэн хуралдаанаар  орж  байж эцсийн шийдвэр гарна. Эцсийн шийдвэр яаж ч гарч  мэднэ. Тэмүүжин үлдэж ч мэднэ, хусагдаж ч мэднэ. Хууль зүйн Байнгын хорооны бүрэлдэхүүнд АН-ын 9 гишүүн, МАН-ын 5 гишүүн, "Шударга ёс" эвсэлийн 5 гишүүн байдаг юм байна. Дарга нь Ш.Түвдэндорж. Энэ 19 гишүүнээс 15 гишүүн нь уг хуралд оролцож гурваас бусад нь ( Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин )  сайдыг огцруулахыг дэмжсэн байна. МАН-ын 5 гишүүн дэмжих нь ойлгомжтой гэхэд  дэмжих санал өгсөн бусад 7 гишүүд нь  АН болон эвслийн гишүүд.  Тэд яагаад  МАН-тай хавсарч Хууль зүйн сайдаа "татаж унагаах" болов?  Ганцхан л тайлбар олдож байна. Хууль зүйн салбарт хийж байгаа шинэчлэлт, өөрчлөлт тэднийг айлгажээ. Тэдний хувийн эрх ашиг, сонирхол хуулийн салбарт хийж буй энэ шинэчлэлээр хөндөгдөх учраас Тэмүүжинг зайлуулах нь маш чухал байж. Дараа нь мөнөөх шинэчлэли

Мал өссөн нь малчдын гавъяа

Image
С.Бямбацогт (news.mn-ий зураг) МАН-ын  ирээдүйтэй  залуу боловсон хүчин гэж олон хүн, түүний дотор миний бие, итгэж харж явсан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сүүлийн үед санаанд оромгүй үг хэлж, авир гаргах болов. Залуу хүн арай албан тушаалдаа аагирхаж байгаа юм биш байгаа? "Малын өсөлт хуц ухнатай холбоотой"  гэж саяхан нэг "мэргэн үг"  хэлсэн нь гай болж малчдыг гомдоожээ. Тэд хэвлэлийн хурал хийгээд сүйд. Мань эрийг малчдаас албан ёсоор уучлалт гуй гэж шаардлаа. Арга ч үгүй юм даа. Хуц ухна ч яахав, малчдын "оролцоогүйгээр" нэг юм харайгаад хээлтүүлчихэж чадна л даа. Харин гарсан төл, зутруу эхийг нь асарч тойглож, анхаарал халамж тавьсаны хүчинд эндэж хорогдолгүй мал болгож чаддаг. Энд л манай малчдын гавъяа  оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл малчид маань нойртой нойргүй, халуун хүйтэнд хичээж зүтгэж ажилласаны дүнд малын тоо өсчээ. (Малын тоо толгой хэт олширсон, билчээрийн даац хэтэрсэн гэх асуудлууд тусдаа яригдах ё

Ч.Содномцэрэн та ажлаа хийгээч ээ!

Image
Ч.Содномцэрэн Сонгуулийн Ерөнхий Хороо  (СЕХ) гэж нэг "намчирхсан" байгууллага байнаа. Эсвэл "намчирхаагүй" ,  хэн нэгэнд "худалдагдсан"   ч байж мэдэх.  Ямартай ч энэ байгууллага болон түүний толгойлогч Ч.Содномцэрэн гэгч өнөөг хүртэл хуулийг уландаа гишгэж ирлээ. Үүнийх нь төлөө энэ хороог тэр чигээр нь огцруулбал таарна. Хуулиа мөрддөггүй ийм хүмүүс иргэд сонгогчдыг даапаалж, өмнөөс минь "хэлээ гаргаж" байна шүү дээ. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн Увсын хоёр гэж алдаршсан (Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн)  Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар 2012 оны сонгуулиар овоохон мөнгө цацаж ихэнх сонгогчдын саналыг худалдаж авсаны хүчээр УИХ-д орж ирсэн билээ. Овоо ч мөнгө зарсан байх, их ч санал авсан. Гэвч уг хэрэг илэрч, мань хоёрын мөнгийг нь тарааж хамаг л   "хар бор" ажлыг нь хийсэн хүмүүс шүүхээс ял авчихаад байхад  Чойжоо. Хүрлээ хоёр гишүүнийхээ  үнэмлэхийг  өвөртөлчихөөд гэмгүй дүр эсгэсээр, "хууль тогтоогч"

Д.Сугар Үндсэн Хуулийн Цэцийнхэний "гарыг хүндрүүлсэн" үү?

Image
ҮХЦ-ийн амь нэгтэй хамт олон Үндсэн Хуулийн Цэцийн ( ҮХЦ )  дарга Ж.Амарсанаа тушаал гаргаж ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг 3 сарын хугацаанд цалинг нь 30% -иар бууруулж шийтгэсүгэй гэжээ.  Яагаад гэсэн чинь хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу, дутуу бөглөж хууль зөрчиж байсан тул ийм хариуцлага тооцсон гэнэ. Сугар өөрөө харин үүнийг "хүлээн зөвшөөрөхгүй" байгаа гэнэ. Тэрээр хууль зөрчсөн хэргийг нь   хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учраас одоо энэ тухай ярих нь буруу бөгөөд тэгээд ч Төрийн Өмчийн Хорооны даргын алдааны төлөө ҮХЦ  өнөөдөр захиргааны арга хэмжээ авах ёсгүй гэж үзэж байгаа юм байна. Энэ орлогоо нуусан хэрэг нь мань эрийг ТӨХ-ны даргаар ажиллаж   байх үеийн хэрэг бололтой. Дээхэн үед цагдаа, прокуророос  ҮХЦ-эд албан бичиг явуулж Д.Сугарыг цэцийн гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтийг тавьсан боловч тэр үед ҮХЦ дотроо хуралдаад  зөвшөөрөөгүй. (ҮХЦ-ийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг Цэц өөрөө хуралдаж олонхиороо шийддэг хуультай).  МИАТ -ын даатгалын мөнгө угаасан хэрэ

МАН-ыг даган баясагчид "яван хатна"

Image
Х.Тэмүүжин Тэмүүжин сайдыг "цааш нь харуулах" том аян өрнөж байна. Мөн "давхар дээлийг" тайлуулах нэрийн дор Засгийн газрын сайдуудыг "огцруулж" засгийг бужигнуулах зорилготой компанит ажил ид явж байна. Энэ бүхний эцсийн зорилго ойлгомжтой. Засаг төрийн ажлыг тасалдуулж, эрх баригчдыг "шороотой хутгах" гэсэн санаа. Улс төрийн, нийгмийн байдал тогтворгүй болж, нам хүчнүүдийн хооронд хэрүүл зодооноос үүдэн  төр засгийн хамаг ажил цалгардаж (адаглаад 17 сайдын оронд шинээр 17 хүн томилох, батлах гээд л бөөн цаг хугацаа үрсэн ажил болно)  хайран цаг хугацаа алдах нь сөрөг хүчин гэгдэх МАН-д "ашигтай" юм. Хэрэв 17 сайд ажлаа өглөө гэхэд шинэ сайдуудын суудлаас МАН-д олдохгүй,  харин эрх баригчдаас л сонгогдоно. Тэгвэл МАН заавал одоо "дан дээлтэй" болгох гэж улайрах нь юу билээ?  Ганцхан л  зорилготой:  Одоогийн эрх баригчдыг муухай харагдуулах, нэр хүндийг унагааж авах л зорилготой. Энэ бүхэн бол тэдний ирэх сонгууль

Шинэ ба хуучин эрх баригчдын ялгаа

Image
Шинэчлэлийн Засгийн газар "New Era" судалгааны төвөөс гаргасан санал асуулгаар намуудын үнэлгээг тодорхойлжээ.  Судалгаанд оролцсон  хот хөдөөгийн нийт 2200 иргэдээс 42% нь АН-ыг , 24.5% нь МАН-ыг сонгожээ. Мөн шилдэг 10 улс төрчдийн эхний 3 байранд АН-ын лидерүүд орсон байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд. МАН-аас хамгийн рейтинг дээгүүр яваа нь УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ (аварга) байна.  Хүн бүр  янз бүрээр тайлбарлаж байна. Зарим нь энэ дүнг худлаа гэж байхад зарим нь үнэн гэнэ. Мэдээж хүн болгонд л тодорхой үндэслэл байгаа болоод үнэн, эсвэл худлаа гэж байгаа биз ээ. Миний бодлоор АН-ын нэр хүнд ийм өндөр байгаа нь ганцхан л шалтгаантай: Тэд зээлж авсан мөнгөө зүгээр тараагаад хаячихсангүй, харин тодорхой ажил бүтээн байгуулалтанд зарцуулж байна.   Бодитой "юм" хийж байгаа учраас иргэд талархалтай байна. Ард түмэн сар болгон авдаг байсан 21 мянгаа одоогийн эрх баригчдаас нэхсэнгүй, харин нүдэнд харагдахаар

Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа

Image
Г.Мөнхбаяр (Нийслэлийн засаг дарга асан. 2008-2012) Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008 оны сүүлээс эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагчаар ажиллаж ирсэн хүн. 2012 онд Эрдэнийн Бат-Үүлд албаа хүлээлгэж өгсөн. Ажиллаж байх хугацаандаа элдэв гуншин цол их л авч байж. Жишээлбэл, Монголын Сэтгүүчдийн Нэгдсэн Эвлэлээс "Хэвлэл мэдээллийг дэмжигч 2010 оны шилдэг улс төрч" -өөр шалгарч байсан, Өнөөдөр сониноос тухайн оны "Есөн алдартны" нэгээр тодруулж байсан, БОАЖЯ-аас зарласан "Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх ажлыг амжилттай зохион байгуулсан аймаг, сумыг сонгон шалгаруулах"  уралдааны дүнгээр сүүлийн 2 жилд ой хээрийн  түймэр гаргаагүй нийслэл хот тэргүүн байр эзэлж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж байжээ. Хотод "ой хээрийн түймэр" гарах газар байдаг юм уу? Сум, аймаг шалгаруулна гэчихээд хотод шагнал өгөөд мээрийг нь "мандуулаад" байдаг. "Долоох"

Баастсан нэрийг хусаж цэвэрлэх хэцүү

Image
Монгол Улс хүн ам цөөтэй. "Сайн яривал" бүгд л хоорондоо хамаатан болох гээд байдаг "аюул" бий. Энэ байдал бидэнд их төвөг болж байна. За ямар ч байсан 5, 10 сая хүнтэй болтол байдал сайжрахгүй биз. Хүмүүсийн энэ "найзархаг" харилцаа төр засгийн албаны түвшинд ч, мэдээж хувийн салбарт ихээр ноёлдог. "Арын хаалга" , энд тэнд "сайн таньдаг хүн байна уу?" гэх мэтийн үгс бол амны уншлага. Хувийн салбар дахь энэ харилцааг   "захиргаадаж, хянаж" чадахгүй нь мэдээж, харин төр, засгийн  албаны түвшинд  хянах гэж оролдож байгаа. Авилгатай Тэмцэх Газар бол хяналтын нэг хэрэгсэл нь. Бас нэг арга нь хуулийн зохицуулалтаар "барих" арга юм. Энэ аргыг мөрдөж ажилладаг, хянадаг, шалгадаг бусад "хэрэгслүүд" бий. МАН олон жил засгийн эрхэнд байхдаа дээрх хэрэгслүүдийг зохих ёсоор нь ажиллуулаагүй учраас хууль "гууль" болж,  энэ нь өнөөдөр өөрсдөд нь гай болж байна. "Бурхангүй газар бумба галзуурна&q

Бямбацогт бас л биш ээ

Image
Энэ МАН-д ер нь "толгой нь ажилладаг" хүн байна уу?  Бүгд "хамуурсан" бололтой. Сөрөг хүчин гэдгээ  сонгодог утгаар нь илэрхийлж чадахгүй байна. Эрх баригчдыг "сөрж унагах" гэсэн ганц зорилготой юм шиг. Ямар ч аргаар хамаагүй. Сүүлдээ бүр цайгаад УИХ-ын гишүүнийг эрхэнд халдаж  байна. МАН-ын УИХ-д дахь бүлгийн дарга С.Бямбацогтийг УИХ-ын Халдашгүй байдлын Дэд хороонд шалгуулахаар АН-ынхан  хүсэлт гаргажээ. Зөв. УИХ-ын гишүүнийг хуралдаа битгий суу гэж шаардах  эрх түүнд бий юу? Энэ залууг МАН дотроо овоо зөв бодолтой цөөхөн хүний нэг гэж бодож явсан чинь бусдаасаа нэг их ялгаагүй бололтой. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ( Зургийг Eagle.mn ) Уг нь ойлгож ядаад байх юмгүй энгийн асуудал л даа.  Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг хэлэлцэхэд битгий байлц гээд байгаа  МАН-ын тавьсан шаардлагын гол шалтгаан нь "ашиг сонирхолын зөрчилтэй" учраас гээд байгаа. Өөрөөр хэлбэл тухай гишүүний "хувийн ашиг сонирхол" хөндөгдө

МАН-ын захиа

Image
УИХ дахь   МАН- ын бүлгээс УИХ-ын нэр бүхий 17 гишүүнд  бүлгийн дарга С.Бямбацогтын мутартай "захиа" илгээжээ. Гол утга нь "давхар дээлийг" чинь тайлах тухай хэлэлцэх хуралд битгий ирээрэй"  гэсэн байна.  Мөн "ард түмэн харж байгаа" учраас хуралд ирж суух гээд үзээрэй гэж анхааруулжээ. Хуралд суух эрхийг нь   "хасах" болсон шалтгааныг "ашиг сонирхолын зөрчилтэй" учраас гэж нэрлээд, хоёр ч хуулийн заалтыг иш татсан байна. ("Давхар дээл" гэдэг нь УИХ-ын гишүүн аль нэг яамны сайдын ажлыг хавсарч хийхийг хэлжээ.)     (   http://politics.news.mn/content/175422.shtml  холбоосоор орж уг "захиаг" бүрэн эхээр нь уншаарай. ) МАН-ын захиа Энэ захианы агуулга, зорилго үндэслэлтэй эсэх тухай ярихаас өмнө нэр томъёоны ойлголтоо нэг мөр болгож авъя. "Ашиг сонирхолын зөрчил" гэж юу вэ?  2012 онд батлагдсан "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдч

Ээж хад ба хаврын синдром

Image
Ханш нээх үеэр Ээж хаданд очдог заншил тогтжээ.  Олон мухар сүсэгтнүүд  "манийгаа баян болгож  өгөөч" гэж гуйдаг гэнэ. Чулуунд очиж  духаараа мөргөөд, архи сүүгаар "угаагаад" хамаг хүсэл нь бүтчихдэг бол болж байна шд. Харамсалтай нь ингэж баяжсан нь нотлогдсон нэг ч тохиолдол алга. Гэвч мулгуучууд бензин тосоо үрэн үрэн тийш цувсаар. Түвдийн шашинд хүлэгдсэн Монгол одоо ч хүлээтэй хэвээрээ. Элдэв сүсэг бишрэл, мунхруулгад амархан автдаг нь нийгмийн хөгжлийн түвшин, хүмүүсийн ухамсар боловсрол дорой байгаатай  холбоотой нь үнэн боловч орчин цагийн Монголчууд бараг бүгдээрээ соён гэгээрч, ихэнх нь худлаа үнэн диплом өвөртөлчихөөд, шинжлэх ухааны дуу сонсож, Марксизм заалгачихаад тэр чулуу руу гүйгээд байдаг нь гайхалтай. Монгол генд ямар нэгэн "гажиг" байгаа юм болов уу? Үндэсний эсэргүүцлийн өдөр Бие амар баяжихыг хүсэгчид Ээж хад гэдэг рүү цувж байх үеэр арай дөнгүүр юм боддог хэсэг нь Чингисийн талбай хавиар эргэлдэнэ. Цөмийн аюулын тухай анхаару

Цагдаагийн шинэ хувцас

Image
Цагдаагийн шинэ дүрэмт хувцас Цагдаагийн хувцас бол тусгай зориулалтын дүрэмт хувцас . Гоёлын хослол биш. Ажиллах нөхцөл, орчин, ажлын онцлог зэрэг маш олон онцлогуудыг  харгалзаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь  саад болохгүй, өмссөн хүнийхээ биед тохиромжтой, хөнгөн бөгөөд дулаахан байх гэх мэт шаардлагуудыг хангасан хувцас хийхийн тулд олон хүний санаа сэтгэл, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсаны эцэст энэхүү зарим нэг "их мэдэгч цэцэн мэргэн" болжморуудын Твиттерээр "баба" гэж шүүмжлээд байгаа шинэ загвар бий болжээ. Тэмүүжин сайд ганцаараа гэртээ сууж байгаад зураад хийчихсэн эд биш л дээ. Муулагчидын нэг хэсэг нь   шинэ засгийг яаж муулах вэ гэхээс  бөгс нь загатнасан, өө сэв хайсан  юмнууд байгаа нь мэдээж. МАН-ын даравгар Цогоо гуай тэргүүн магнайд нь тууж яваа харагдана. Шинэ загварыг хэн зохиосон бэ? ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн  технологи, дизайны сургуулийн Хувцас Судлалын Төвийн загвар зохиогчид, дизайнер, оёдлын технологич, эрдэмтэн багш нараас бүрдсэн 1

Орос, Украины байдал шалдар булдар

Image
Таних тэмдэггүй хувцастай цэргүүд Назарбаев баахан "ногоон хувцастай" зэвсэглэсэн казах цэргүүд (хувцас дээр нь ямар нэгэн армийн таних тэмдэг үгүй) Баян-Өлгийд нууцаар оруулаад тэнд байгаа төр засгийн байгууллагуудыг эзлэн авлаа.  Тус бүс нутгийн олонхи болсон Казахууд тусгаар тогтнолынхоо төлөө хэмээн жагсаж, Монгол Улсаас салан тусгаарлаж Казахстанд нэгдэх тухай Баян-Өлгийн иргэдийн  дунд санал асуулга явуулна гэлээ. Тэд өөрсдийн удирдагчдаа сонгож зохион байгуулалтанд оров. Монгол Улс хариу алхам хийх гэж байх зуур Казахстаны армийн цэргүүд Баян-Өлгийд аль хэдийн нэвтрэн оржээ. Үндэс угсаа нэгтэн Казах хэлтнүүдийн эрх ашгийг хамгаалах нь Казахстаны үүрэг хэмээн зарлалаа. Олон улс Казахстаны алхамыг буруушаах боловч санал асуулга явагддагаараа явагдаж, нутгийн Казахууд санал нэгтэй Казахстанд нэгдэн орох хүсэлтэйгээ  илэрхийлэв. Монгол Улс утга учиргүй дайтаж хүний амь сүйдэхээс болгоомжилж, дипломат аргаар үзэх боловч амжилт олсонгүй. НҮБ-ээр яваад ч олигтой үр дүнд