Нэн шинэ түүх буюу "Тайваны Монгол Улс"
Монголчууд бид их үйлтэй улс. Урьд хийсэн өвөг дээдсийн маань нүгэл хойч үе дээр нь гарч байгаа нь тэр байх даа. Мөн ч олон дайн хийж, олон хүн хядав даа. "Гараар" хядсан гэхэд харьцангуйгаар хожим дэлхийн дайнуудад их буу, автомат буу ашиглаж хядсанаас их олон хүнийг цааш нь харуулсан нь лав. Тэр их нүгэл нь "үлдсэн хэд" дээр нь бууж байгаа нь энэ. Юань гүрэн мөхөж, сүүлчийн хаан Тогоон Төмөр урдаас зугтаж ирсэнээс хойш Монголчуудын хувь заяа доройтож эхэлсэн. Манжуудад дарлуулж баахан зовоод , дараа нь Оросуудад мөлжүүлж байгаад 90 онд л нэг юм жинхэнээсээ тусгаар улс аятай болох шив. Манжийн үед байсантай харьцуулахад Оросын мэдэлд байсан үе хамаагүй дэвшил авчирсан гэдэг нь үнэн, гэхдээ энэ бол огт тусдаа сэдэв. Харин яг албан ёсоор тусгаар улс болж бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн нь 1946 он юм. 1921 он биш шүү! Орос ах нар яахав дээ, хоёр нүүр гаргахгүй юу. 1921 онд "Танай улс тусгаар тогтносон, хорошо!" гэж хэлээд далан дээр алгадах мөртөө эргэж хараад хятадуудад хэлэхдээ "Монгол танай мэдлийнх шүү" гэдэг байсан байгаа юм.
Бид чинь "дэлхийг захирагч" байж үзлээ, дараа нь бусдын "хамжлага" болж үзлээ, эцэст нь "коммунист" болж баахан давхиад, өнөөдөр л нэг юм "бор гэртээ богд" суух шив дээ. Монголын түүхийн үнэн мөн нь ил болж эхэлж байгаа нь сайшаалтай боловч яг үнэндээ бид чинь өөрсдөө түүхээ үнэнээр нь мэдэж байна уу? Хуучин социализмын үеийн "вариантаар" түүхээ хэлэх хүн зөндөө л байгаа байх. Миний ойлгож мэдсэнээр Монголын түүх нэг иймэрхүү байсан юм даг уу даа:
1. Тархай, биеэ даасан аймгууд байсан
2. Чингис хаан "Их Монгол" хаант улс байгуулсан- 1206 он
3. Юань гүрнийг байгуулсан (1271) үеэс эхлэн Их Монгол улс 4 тасарч хуваагдсан (Юань гүрэн, Алтан Ордны улс, Ил Хаант улс, Цагаадайн Хаант улс)
4. Юань гүрэн мөхсөн (1368)
5. Монгол улс Хойд Юань нэртэй оршиж байгаад 14-р зууны сүүлээр Баруун ба Зүүн Монгол гэж хоёр хуваагдсан
6. Манжууд Монголыг 3 таслан эзэлж авсан ( Өвөр Монголыг 1636 онд, Халх Монголыг 1696 онд, Баруун Монголыг (Ойрд) 1755 онд)
7. Манж улс мөхөхөд 1911 онд "Ар" Монгол тусгаар тогтнолоо зарлав. Түвдээс өөр хүлээн зөвшөөрөх улс гарсангүй.
8. 1915 оны Гурван Улсын гэрээгээр "Ар Монголыг" Хятадын Бүгд Найрамдах улсын (ХБНУ буюу одоогийн Тайвань улс) автономит муж болгожээ.
9. Дэлхийн 2-р дайны дараа 1946 онд ХБНУ болон ЗХУ "Ар" Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. 1961 онд НҮБ-д элссэнээр албан ёсоор тусгаар улс гэдгээ баталгаажуулсан.
Хятадын Бүгд Найрамдах Улс (ХБНУ) гэдэг нь одоогийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) биш юм аа. Энэ нь өнөөгийн Тайвань улс юм. Дэлхийн 2-р дайны дараа хятадууд иргэний дайнаа сэргээж хоорондоо хоёр талцан байлдаж эхэлсэн. Мао тэргүүтэй коммуннистууд, Чан кай ши тэргүүтэй "Гоминдааныхан". Гоминдааныхан ялагдаж 1949 онд Тайваны арал руу зугтжээ. Тэр цагаас хойш тэндээ суурьшиж бэхлэх болсон байна. 1953 онд ХБНУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн үгнээсээ буцаж, 1947 оны ХБНУ-ын Үндсэн Хууль ёсоор Монгол нь ХНБУ-ын нэг хэсэг хэвээр гэж зарлажээ. Тэр Үндсэн Хууль нь Бүх Хятадыг захирч байх үед бичигдэж, 1947 онд батлагдсан бөгөөд өнөөг хүртэл засвар ороогүй хэвээр мөрдөгдөж буй. ХБНУ нь 1971 он хүртэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн байхдаа 1960 он хүртэл Монголыг НҮБ-ын гишүүн болоход хориг тавьж ирсэн бөгөөд зөвхөн ЗХУ-ын шахалтанд орсоноор "бууж өгч" байжээ. Ингээд Монгол улс 1961 онд НҮБ-д элсэж байсан түүхтэй. 1971 онд ХБНУ-ыг НҮБ-ээс хасаж, оронд нь БНХАУ Хятадыг төлөөлж ХБНУ-ын суудлыг эзлэх болжээ. 2002 онд Тайваны эрх баригчид Монголын тусгаар тогтнолыг "засаг захиргааны бүтцийн " талаас нь хүлээн зөвшөөрч байна гэсэн боловч албан ёсоор мөнөөх хуулиндаа өөрчлөлт оруулаагүй нь шоглоом ч юм шиг. Мөнөөх Үндсэн хуулинд нь Монголоос гадна БНХАУ бүхлээрээ, мөн Түвд бол ХБНУ-ын засаг захиргааны нэгжүүд гэж орсон байгаа. Гэтэл ХБНУ буюу Тайвань нь БНХАУ-ын бүрэлдэхүүн гэж явдаг билээ. Дэлхийн ихэнх орон Тайваныг БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг боловч цөөн улс орон , тухайлбал, Ромын Пап ламын тэргүүлдэг Ватикан улс, Африк тивийн 3 улс, Номхон далайн арлын 6 орон, Өмнөд Америкийн нэг орон (Парагвай), Төв Америк ба Кариббийн 11 орон (Никарагуа, Панам г.м) одоогоор дипломат харилцаатай байдаг аж.
ХБНУ-ын Үндсэн Хуулинд бичсэнээр Улаанбаатар нь Кулун гэдэг нэрээр явж байх юм. (дээрх зургийг үзнэ үү). Тэгэхээр бид чинь өнөөг хүртэл Кулуны "иргэд" гэдгээ мэдэхгүй явж ирсэн юмдаг уу даа. Манай албаны хүмүүс маниасаа илүү энэ бүхнийг мэддэг баймаар. Тэгвэл яагаад "хэл ам" хийхгүй өдий болтол найзлаад яваад байдаг билээ? Хэдийгээр 2002 онд Тайваны Гадаад Хэргийн Яам Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнөө мэдэгдэж, Монголыг Тайваны газрын зургаас хасаж зурж эхэлсэн боловч Үндсэн Хуульд нь зааснаар Монголын нутаг "албан ёсоор" тэднийх хэвээрээ аж. Хэрэв өөрчлөлт хийнэ гэвэл хуулинд заасан ёсоор эсвэл бүх нийтийн санал асуулга явуулах, үгүй бол Үндэсний Ассемблей нь хуралдаж шийдэхээс нааш бид тэдний "гараас салахгүй" бололтой. Гоминдаанууд давамгайлж олонхийг бүрдүүлж байгаа хууль тогтоох байгууллагаар энэ асуудал орох юм бол бүтэлтэй ямар ч шийд гарахгүй. Тайваны ард түмэн реферэндум явууллаа гэхэд "Хай, тэр манай газар нутаг хэвээр ба" гэх биз. Ингээд бид чинь НҮБ-ын гишүүн , олон оронтой дипломат харилцаатай тусгаар улс гэх боловч нэг жижигхэн арлын улсын "харъяат" хэвээр байсаар "насыг барах" нь. . Үүнээс хойш, түүнээс цааш манай нийслэлийнхэн өөрсдийгөө Улаанбаатарчууд гэж битгий нэрлэж бай. Бид чинь "Кулунчууд" юм байна шүү дээ. Улсаа ч гэсэн "Тайваны Монгол Улс" гэж нэрлэж заншъя.
Дипломат ёс жаяг, олон улсын харилцаанд манай эрхэс дээдэс одоо болтол сайн суралцаж чадаагүй л байгаа юм байх даа. Энэ мэт Монголын нэр хүндэд сэвтэй, гадныханд буруу ойлголт өгсөөр байгаа асуудлуудыг нэг тийш нь шийдэж явахгүй байгаа нь юуны учир вэ? Бусад улс орноос үлгэр ав л даа. Тайвантай холбоотой энэ асуудал бол дэлхийн хэмжээнд Монголыг ташаа сурталчилж байгаа явдлуудын зөвхөн нэг нь л байх. Өөрсдийгөө үнэн зөвөөр сурталчлахгүй юм бол, нэр хүндийнхээ төлөө дуугарч тэмцэхгүй юм бол (нум сум агсаж биш л дээ, дипломат аргаар) бид чинь тусгаар Монгол гэж цээжээ дэлдээд ч яах юм билээ. Хятад хүртэл "ичихдээ" Юань гүрнийг "хятадынх" гээд л, Монголын хаадыг "хятадын Монгол хаад" гэж сурталчилж байна шүү дээ. Гадны түрэмгийлэгчид дийлдэж, дарлагдаж байсан гэж хэлүүлэхээс "ичиж" байна, тэд. Үндэстэний цөөнх хүчирхэгжээд нэг хэсэг "төр барьсан" гэж гадныханд ойлгуулж байна. Хүн нэр төрөө ингэж худлаа ярьж хүртэл хамгаалж байхад бид амаа үдүүлсэн мэт суудаг нь бидний "мангарынх" уу эсвэл өөр учир байна уу?
Тайвантай сүүлийн үед их "сүжирч" байгаа нь сайн боловч улс орны нэр хүндтэй холбоотой энэ мэт асуудлыг завшааныг ашиглан нухацтай ярих хэрэгтэй. Биднийг хүлээн зөвшөөрөхгүй юм бол бид тэдэнтэй "сүүжээрээ хэлхэлдэж" яах юм? Албатай юм уу? Юуны чинь тэр хамтарсан төсөл, оюутны тэтгэлэг, Тайванд жуулчилж зугаацах вэ?! Больцгоож үз. Цусанд чинь жаахан ч гэсэн бахархал гэж байдаг бол юм бодоцгоомоор юм. Төр засгийн эрхэмүүд ч гэсэн энэ асуудлыг хөндөж, тэр арлынханд шаардлага тавих хэрэгтэй. Албан ёсоор эсэргүүцэл илэрхийлж олон улсын хэмжээнд Тайваны байр суурийг "эрс буруушаах" шаардлагатай. Хэрвээ Тайванчууд байр сууриа өөрчлөхгүй бол харилцаад хэрэг байна уу? Хүн нэрээ, тогос өдөө гэдэг байх аа!
Төгсгөлд нь нэг сайхан сэрүүн зүүдлээд хоосон мөрөөдөөдөхье. Цаг хугацааг буцаадаг машин бүтээчихвэл эртний хаадынхаа "гадаад бодлогод" жаахан өөрчлөлт хийчихмээр санагдана. Гадагшаа бараг тив алгасч дайн байлдаан хийж хүн малаа тарааж , хүчээ тарамдуулж байхын оронд энүүхэн Азидаа "эргэлдээд", өөрийнхөө улсыг хүчирхэгжүүлж, хүн амаа олон болгож байсан бол Монгол өнөөдөр зуун сая хүнтэй хүчирхэг гүрэн байх байсан даа. Газар нутгийн хувьд яахав дээ, урд хөршийн Цагаан хэрэм хүртэл газраа баталгаажуулаад, хойшоогоо Сибирийг бүхэлд нь авчихсан байхад л хангалттай. Хүн ам олонтой. хүчирхэг байхад хоёр хөрш маань халдаж зүрхлэхгүй. Ингээд хүн амаа туйлдаахгүй, үржээд ирсэн бол өдийд шал өөр байх байсан нь тодорхой. Бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон гээд л. Дэлхийн хүмүүс хаа явсан газар бидэнд тонгойж хүндэтгэл үзүүлээд л. За ингэсгээд мөрөөдлөө дуусгая даа. (гүнзгий санаа алдав)

ТАЙВАНЬ улсын засаг захиргааны бүтэц (хүчин төгөлдөр байгаа Үндсэн Хуульд нь зааснаар) |

Tertee tergui delhii Taiwaniig medne. Delhiin tuuhiig tanaas iluu medne. Tusgaar togtnoliig ni zuvdhuuruugui, UN.iin gishuun bus jijig arliinhan yu gj muruuduj ayaglah ni hend hamaatai yum.
ReplyDeleteСэтгэгдлээ бичсэн явдалд талархая. Дэлхийн "нэрийн өмнөөс"яриад байхыг бодоход их онцгой хүн бололтой. Харамсалтай нь "дэлхий" бидний түүхийг сайн мэддэггүй юм. Хятадын Монгол уу гэж асуудаг чинь үүнтэй холбоотой. НҮБ-ийн гишүүн 23 орон Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрч дипломат харилцаатай байгаа. Энэ нийтлэлд дурдсан байгаа, сайн тогтож унш. Гол санаа маань Тайваны энэ "дэлхийн толгойг эргүүлсэн" хуулиа өөрчлөхгүй, өөрчлүүлэхийн тулд Монголчууд бид арга хэмжээ авахгүй бол хоёр этгээдийн хоорондох харилцаа асуудалтай байх нээ гэсэн утгатай. Манай эрх мэдэлтнүүд, энгийн иргэд ч энэ асуудлыг нухацтай гаргаж тавих хэрэгтэй. Жижиг асуудал гэж байдаггүй юм. Жаахан ч гэсэн бардам, бахархалтай бай.
Delete