Posts

Showing posts from January, 2019

Бригадын генералын үлгэр

Image
Б.Амгаланбаатар  336 -р ангид алба хашиж байсан цэрэг нас барсан хэрэгтэй холбоотой  Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Бригадын генерал Б.Амгаланбаатар   хоёр бараа бологчийн хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө: 2019 оны 1 сарын 22-нд 14:30 - 16 цагийн хооронд энэ хэрэг болж гэнээ.  Тэр өдөр салбарын ахлагч нар цэргүүдийн байранд үзлэг хийжээ. Үзлэгээр эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас зэрэг олджээ. (Нэгжлэг хийсэн байх нь!) Салбарын захирагч ангийн дотоод журам зөрчиж гар утас ашигласан байна гээд нийт цэргүүдэд арга хэмжээ авах үүргийг ахлагч нарт нь өгчээ . (Наад муусайн цэргүүдээ сайн хашраагаад өг гэж л дээ) Ахлагч нар нь цэргүүдээ талбай руу гаргаад гүйлгэсэн гэнэ. Гэтэл талийгч гүйж байх явцдаа бие таагүй байна, гүйж чадахгүй нь  гэж хэлсэний дагуу ахлагч нар нь гүйлтийг зогсоосон гэнээ. (Ямар их санаа зовж,  түргэн шуурхай арга хэмжээ аваа вэ? Гайхалтай!) Цэргүүд байрандаа орж, талийгчийн бие дахин муудсан учраас оронд нь хэвтүүлсэн юм байна.

Арми ярганы газар уу?

Image
Боолгож жижигрүүлсэн хужаа авгайн хөл (Зураг: Jo Farrell) Хөлийн хуруугаа гэмтээсэн хүн  явж чаддаггүй буюу арай ядан явдаг. Дээхэн үед хужаа нар гэр хороололд ихээр амьдардаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Хужаагийн авгай нар нь гадаа гудамжинд  тэнцвэрээ олж ядан арай гэж явж байгаа харагддаг байж билээ. Тэгээд жаахан л салхи хөдөлбөл уначих гээд хашаа түшээд зогссон харагддаг. Ямар учиртай гэхээр хоёр хөл нь жирийн бус хөгжилтэй байдаг юм байна л даа. Бага залуугаас нь давстай нойтон даавуугаар баглаж боогоод өсөлтийг нь зогсоодог гэж ярьдаг байж билээ. Өнөө хөл нь эцэстээ нэг жижигхэн умайсан бөөрөнхий юм болдог аж. Зүйрлэвэл 10 хурууг нь тасдаад авчихсан хөл шиг л болдог юм байна. Тулах талбай бага учраас тэнцвэр маш муутай бөгөөд тийм болохоор уначих гээд ойр ойрхон гишгэсэн юмнууд л явдаг байж л дээ. Ингэж эмэгтэй хүний хөлийг жижигрүүлдэг нь хужаагийн хуучны нэг заншил юм байна. Хужаа нар авгайгаа хол яваад алга болчихно гэж айхдаа ингэж хөлийг нь боож хатаадаг гэж ярьцг

Бузар сайд

Image
УИХ-ын гишүүн О.Баасанхүү жиргэж байна.  Эрдэнэтээс цэрэгт татагдсан 19 настай залуу сая учир битүүлэг шалтгаанаар нас барсан тухай бичжээ. Санал нэг байна. Эрүүл саруул гэж тэнцээд цэрэгт очсон хүн яахаараа гадны шалтгаангүй, зүв зүгээр гэнэт нас бардаг билээ? Хүнд өвчин тусаад ч юм уу, эсвэл золгүй байдлаар усанд живж, эсвэл машинд дайруулсан гэж дуулдаагүй. Зүв зүгээр байсан хүн  гэнэт нас барах нь ямар нэгэн учир шалтгаанатай байж таарна. Манай цагдаагийнхан гадны нөлөөгүй нас барсан гэж мэдэгдлээ. Гадны нөлөөгүй гэдэг амны таглаа болсон жижүүрийн үгтэй болжээ, энэ цагдаагийнхан. Тэгвэл ямар шалтгаанаар нас барсан байж таарах вэ? Цагдаагийн мэдэгдэл хийж байгаа ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч гэх М.Мөнхшүр гэдэг эмэгтэй ингэж хэллээ. Хэн гэдэг даргынхаа заавраар ингэж хэлж байгаа нь сонин байна. Тэрээр   талийгчийн биед (ар нуруунд) үүссэн улаан нялга болсон, цус хурсан том хэсгийг  хүүрийн толбо гэж тайлбарлаж байх юм. Нас барсан хүний биед ийм том газар цус хурдагий

Яагаад Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэж?

Image
Ё. Баатарбилэг (УИХ-ын гишүүн) 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх үед  МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг сонгуулийн мэтгэлцээнд бэлдэх сургуулилт  дээр нэр дэвшигч Х.Баттулгын дүрд тоглосон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг сая Лаос улсад айлчилж хоёр улсын парламент хоорондын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж гэнэ. Лаосчууд манай парламентаас юугаа ч сурах юм. Яаж идэж ууж, луйварддаг туршлагыг нь судлах гээгүй бол бусдад гайхуулаад байх юм ч алга л даа, манай дивтаатуудад. Женкогийн дүрд тоглосон Баатарбилэг маань (бичлэг нь ЭНЭ  байна.) УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  Байнгын хорооны дарга бөгөөд УИХ дахь Монгол , Лаосын парламентын бүлгийн дарга  хэмээх гуншинтай мундаг эр аж. Саша, Коля гээд явж өгнө биз дээ хэмээн өрсөлдөгч Баттулгаа доромжилж байсан М.Энхболд одоо УИХ-ын даргынхаа албыг өгөх дээрээ тулчихаад байна. Энэ сарын 25-наас хуулийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх учраас хэдхэн хоног

Намгүй сонгууль явуулах уу?

Image
Улс төрийн нам гэж юу вэ? Үзэл бодол ойролцоо хүмүүсийн нэгдэл. Зохион байгуулалтанд орж, албан ёсоор бүртгүүлж олон нийтийн байгууллага болсоныхоо  дараа сонгуульд оролцож  засгийн эрхэнд гарахын төлөө өрсөлддөг. Намын үзэл бодол, баримтлах бодлого гэж байна. Намд элссэн хүмүүс намын гишүүн гэдэг сэтэртэй болох ба дүрмийн дагуу намынхаа нэр дэвшигчийг таалагдах эс таалагдахаас үл хамаарч сонгуульд дэмжих үүрэг хүлээнэ. Намууд олон янз байдаг. Үзэл бодлынхоо баримтлалаас хамаарч зүүний, төвийн, барууны гэхчлэн нэрлэгдэхээс гадна хэт үзэлт, дэвшилт, уламжлалт, либерал гэж ялгах нь бий.  Энэ дэлхий ертөнц дээр түм буман янзын эрээн алаг цоохор өнгө төрхтэй намууд байна. Товчхондоо  нэг иймэрхүү. З.Бат-Отгон Монгол маань дутсангүй дэлхийн жишгийг дагажээ. Одоогоор 30 улс төрийн нам албан ёсоор бүртгэлтэй байгаа гэсэн. Хамгийн сүүлд З.Бат-Отгон даргатай " Их эв"  намыг Улсын Дээд Шүүх 2018 оны 12-р сарын 21-ний өдөр бүртгэж авчээ. З.Бат-Отгон нь Монголын суу ухааны Ману