Posts

Showing posts from January, 2016

Urina хэмээх шидэт ус, 2-р хэсэг

Image
Хэдийгээр 20-р зууны турш шээсийг судалж, туршиж, санаандгүй үр дүнд хүрсэн боловч олон нийтийн хүртээл болсонгүй. Ихэнх туршилтын үр дүн, мэдээлэл, тайлангууд мэргэжлийн сэтгүүлээс хэтэрсэнгүй, лаборатори дотроос гадагшилсангүй хаагдмал байдалтай  үлджээ. Цөөн тохиолдолд шээсний найрлагаас зохих бодисыг гарган авч эм бэлдмэлд хэрэглэсэн тухай өмнө дурдсан. Нөгөө талаар ихэнх судалгаа шинжилгээний ажилтнууд эмийн компаниудын захиалгаар ажилладаг учраас гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу туршилтын үр дүнг нууцалж, мөнөөх компани тухайн нээлтийг патентлуулж, өндөр ашиг олж болох боломжтой болсон үед ам ангайх эрхтэй болох жишээтэй. Туршилтыг санхүүжүүлсэн компани уг нээлтээр өндөр ашиг олж чадахгүй л бол жирийн хувь хүнд хэрэгтэй зүйл байсан ч гэсэн олон нийтийн хүртээмж болгохгүй нууцалж дардаг. Шээсний терапи (urine therapy) амжилттай хэрэглэсэн тохиолдлуудыг  сонирхоё: 1. 30 настай эрэгтэй өвчтөн бороонд удаан машин барьж явсаны дараа циститтэй болсон гэж ирсэн. (Цистит бол да

Urina хэмээх шидэт ус, 1-р хэсэг

Image
Шээс Хамаатны маань нэгэн залуу гэр бүл саяхан хүүхдээ үзүүлэхээр эмчид очжээ. Ханиад нь  хүндэрч л дээ. Хүүхдийн аав эмчид хандаж хүүхдийн шээсийг өөрт нь өгвөл яадаг бол хэмээн асуужээ. Шээс баасаа хэрэглээд эмчлэх байсан юм бол яах гэж энд ирсэн юм гэж өнөөх эмч уурласан байна. Эндээс  хоёр зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, мөнөөх эмч маань шээсний тухай огт ойлголтгүй  буюу эсвэл  хүлээн зөвшөөрдөггүй нэгэн бололтой. Хоёрдугаарт , хүүхдийн эцэг эх шээсний эмчлэх чадварын тухай  дуулсанаас цаашгүй ойлголттой хүмүүс байна. Ямар сайндаа зөвлөгөө авах гэсэн биш ам руугаа алгадуулж байхав дээ. Энд шээсний ид шидийн тухай өгүүлнэ.  Шээсийг латинаар URINA  гэнэ Шээсний тухай хүн төрөлхтөн буруу   ойлголттой явж ирсээр 21-р зуунтай золгожээ. Тиймээс ч олон хүмүүс   шээс бол ялгадас гэж хэлж байна.  Хоёр хүчин зүйл үүнд нөлөөлсөн байна: 1. Биенээс гадагшилж байгаа учраас ялгадас (баастай адил) гэсэн логик ойлголт хүн болгонд аяндаа суудаг. 2. Шээсний найрлага ба түүний эмчилгээн

Гадаад нэр өгдөг солиорол газар авчээ

Image
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн асан Ж.Октябрь тэр жил "Гадаад нэр хаягаар "гангарсан"  Монгол" нэртэй нийтлэл бичсэн билээ.  Монголд, ялангуяа хот суурин газруудад ажил үйлчилгээ эрхэлдэг элдэв төрлийн үйлчилгээний байгууллагууд, хороолол хотхонуудын дийлэнх нь гадаад нэртэй болжээ. Хэтрүүлэлгүй  хэлэхэд бид "Монголоо алдаж байна" гэхэд болно. За тэр хоолны газрууд , дэлгүүрүүдийн хаягжилтийн талаар талийгаач тэр нийтлэлдээ хангалттай жишээ авч бичсэн байсан. Зургаан дүүргийн 700 хоолны газруудын 60% буюу 5 газар дутмын 3 нь гадаад нэртэй байсан гээд бодоход аймаар байгаа биз? (уг нийтлэлийг энд дарж  уншаарай) CRYSTAL town Өнөө цагт УБ хотод шинэ хорооллууд сүндэрлэж , олон хотхонууд бий болж байна. Харамсалтай нь нэр өгөхдөө бас л элдэв чамин гадаад нэр сонгодог солиорол арилаагүй хэвээрээ  байна. Ёстой Октябрь агсаны хэлдгээр бид чинь англи ч юм уу гадаад  улсын колони байгаагүй л санагдах юм.  Гэтэл үгүй юм аа. Жинхэнээсээ  соли

Дундад Азийн хоньч нохой ба МНСХ

Image
Среднеазиатская овчарка буюу манайхны "Дундад Ази"  хэмээн нэрлэдэг  үүлдрийн нохойг тэжээж үржүүлдэг газруудыг сурвалжилж танилцуулсан 25-р телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгийг  үзлээ. Эхнийх нь газар "Рояал Ази" , дараагийнх нь "Уугуул чанар" хэмээх нохой үржүүлгийн газар байна.  Айл хэсэж "хоног төөрүүлдэг" Уламбаяр маань  үүнээс  өмнө Наранбат хэмээх нохой сонирхогчийнд  бас очиж хоножээ. Гурван газар очиж хонохдоо 3 нохой  (бүгд Дундад Ази үүлдэр)  бэлгэнд авсан  азтай  дамшиг. :) Бидний нэрлэж байгаагаар "Дундад Азийн хоньч нохой" хэмээх энэ үүлдэр бол өөр хэд   хэдэн үүлдрүүдийн дундаас үржүүлгийн аргаар  гаргаж авсан зохиомол үүлдэр биш  харин маш эртний анхдагч үүлдэр юм байна.   Олон Улсын  Кинологийн Холбооны (ОУКХ) бүртгэлд 335 дугаарт  стандарттай бөгөөд Орос улсын нэр дээр бүртгэгдсэн нохой аж.  Англиар Central Asia Shepherd dog гэж бичигдсэн байна. Монголоор "Дундад Ази" гэж орчуулах нь хар

Загдаа VS Төр

Image
Төр новширч байна. Уг нь новшрох ёсгүй л дээ. Гэхдээ л новшроод байна. Яагаад? Угаасаа новширдог гэж үү? Төр новшроод байхаар төрөө дээдэлдэг Монголчууд  юу гэж хэлж залбирах билээ?  Ээ, новшийн төрийн минь сүлд өршөө гэх юм уу хаашаа юм? Төрийн нэрийг баастдаг новшнуудаас болж ийнхүү соёмбот төрийн маань нэр хүнд шалдаа бууж, шавхайтай хутгалдаж байна.  Ийм новшнуудын үнэн төрхийг илчилсэн   Загдаа хэмээх нэгэн сайн эрийн тухай нэвтрүүлгийг "шүүр унадаг шулам" хочит   Мөнхбаясгалан хийснийг үзлээ.  Цензургүй ярианы дараах   дугаарыг үзээрэй. Үүнээс өмнө бас 25-р сувгийн   "Танайд хоноё" нэвтрүүлгээр энэ хүний тухай болон түүний эрхэлдэг ТББ-ын тухай гарч байсан даа. Сүүлийн үед тэрээр төртэй "тэрсэлдэж" олон нийтийн анхаарлыг татсан.  Загдаа бол "Зөв амьдрах ухаан " ТББ -ын тэргүүн. Байгуулагдаад 10 жил болж байгаа байгууллага. Нийтдээ 132 хүнтэй (17 гэр бүл, 60 хүүхэд). Гэр бүлээр нь, нас хүйсний хязгаарлалтгүй хөгшин залуу гэхг