Posts

Showing posts from January, 2012

Мэргэн жараахайд хууртсан нь

Image
``Коммунистуудад итгэснээс көлийнхөө хуруунд итгэ``  гэсэн шинэ зүйр үг зохиолоо байз. Хүүхнүүдийн хэлдэг нэг муухай үг байдаг шдээ. ``Эр хүнд итгэснээс эрхий хуруундаа итгэ`` гэж. Эрчүүд маань хүүхнүүдээ их хулхиддаг болохоор аргаа барахдаа ийм үг гаргаа биз ээ. Тэгвэл  экс Ху нам буюу одоогийн Ардын нам (МАН) манийгаа бас сайхан хулхидах мэргэн арга олжээ. Энэ тухай өмнөх  өгүүлэлдээ бичсэн байгаа, гэхдээ саяхан МАН-ын бүлгийн дарга Ө. Энхтүвшин  ( зураг )  1 сая төгрөгтэй холбоотой намынхаа шийдвэрийг албан ёсоор зарласантай холбогдуулж дахин нэг хөндөж ярихаас болохгүй нь. Манайхан  чинь ер нь яасан ч тайван амгалан улс байдгийн. Гайхаад сууж байна. Дахиад л нуршихаас болохгүй нь. . МАН 2008 оны сонгуулиар  1.5  сая төгрөг бэлэн өгнө гэж амалсан.  АН харин  1  сая төгрөгний үнэ бүхий хувьцаа өгнө гэж амалсан. МАН илүү мөнгөн дүн амалж байж, бас луйвардан байж  ``ялалт`` байгуулсан. С.Баяр холч бодлоор дайсантайгаа (АН) хамтарч Засгийн газар байгууллаа.  Ард түмэн  2.5  сая төг

Хувьсгал хэрэгтэй юу?

Би сая нэг нэвтрүүлэг үзлээ.  Нэвтрүүлгийн нэр:   ``Траншейн дэх Монгол гэр бүл``.  Нууц хуаран ТВ нэвтрүүлгийн ээлжит дугаарын нэг юм байна.  Үзээгүй хүн байвал дараах хаягаар ороод үзээрэй. http://www.mglradio.com/main/index.php?document_srl=188461&act=trackback&key=b64 Энэ нэвтрүүлгээр  хөндсөн  сэдэв  бол Монгол Улсад  тулгарч байгаа хамгийн гол асуудлуудын нэг:    Ядуурал . Монголын хүн амын 30% нь  2008 оны мэдээгээр ядуу  байсан бол одоо тэр үзүүлэлт бараг 40% -д хүрсэн тухай Ерөнхий сайд нь  өөрөө хэлсэн. Уг нь энэ тоо буурах ёстой байтал өсөөд байна гэдэг чинь энэ засаг ажлаа муу хийснийг баталж байгаа хэрэг. Гэтэл улс маань их мөнгөтэй болоод байна, манайх ядуу орны жагсаалтаас гарч дундаж орлоготой  орнуудын эгнээнд орлоо, эдийн засгийн хөгжлөөр дэлхийд тэргүүн  байранд шахуу явж байна гээд л сурталчлаад байх юм. Хоосон сурталчилгаа, ярианд  итгэхээсээ илүү нүдэнд харагдаж байгаадаа итгэмээр байдаг. Үнэхээр ядуурал 10% нэмэгдчихсэн юм бол юуных нь хөгжил дэ