Posts

Showing posts from August, 2018

АНУ диваажин биш шүү

Image
АНУ -ыг диваажин гэж үздэг, тийм ойлголттой хүмүүст анхааруулга болгож товч  сэрэмжлүүлэг өгөхөөр  шийдлээ. Учир нь сая Чикого хотод өнгөрсөн 7 хоногийн сүүлийн 3 өдөр (Баасан, Бямба, Ням, Даваа) дараалсан аллага болж нийтдээ 72 хүн буудуулсанаас 13 хүн нас барсан хэрэг гарлаа. Халдлага нэг цэгт, нэг цагт болсонгүй, харин уг хотын өөр өөр дүүрэгт, өөр өдөр, цагт болжээ. Зүгээр л таарсан хүмүүсээ буудаж зугаацсан бололтой. Учир нь хохирогчид нь гадуур явж байсан янз бүрийн насны, хүйсийн хүмүүс байжээ. Мафи буюу гэмт бүлэглэлүүд хоорондоо дайтаад байсан юм байхгүй гэж ойлгохоор байна. Ийм учраас энгийн иргэдээр буудлагын бай хийж зугаацсан алуурчид байсан гэж хэлж болно. Баригдсан хүн одоогоор байхгүй гэнэ. Буу эзэмших явдал бол Америкийн үндэсний уламжлал гэж сайрхдаг хүмүүс ийм хэрэг гарсаны дараа ч байр сууриа өөрчлөхгүй нь ойлгомжтой. Энэ байтугай хэрэг гарсан ч , тухайлбал, сургууль руу нэвтэрч ороод сургуулийн сурагчдыг олноор нь хядсаны дараа ч буундаа үнэнч үлддэг хүмүүс