Posts

Showing posts from 2017

Улсын мөнгөөр зугаалаад урхинд орсон түүх

Image
Б.Хурц Б.Хурц бол өөдгүй хүн юм байна гэдгийг мэдэж авлаа. Нөгөө Жалбуугийн хүү Батзандангийн ачаар гэх юм уу даа. Нээлттэй сонсгол дээр зөндөө л юм ярьсан биз дээ? Энд харин  өөр асуудал яринаа. Монгол төрийн албаны хүмүүсийн гадаад айлчлал гэдэг нэртэй жүжгийн тухай хөндөнө. Ийм жүжгийг  зөндөө дэглэж тоглосон биз дээ. Генерал Хурц  ийм нэгэн  жүжгийн  гол дүрд нь тоглосон байна. Мань Хурц 2003 онд Унгарт Монгол Улсын элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн даргын ажил хашиж байхдаа нам засгийн даалгавраар Франц руу очиж Дамирангийн Энхбатыг хүчээр хулгайлж авчрах ажиллагааг гардан удирдсан. Европын 3 орон дамнуулж хүн хулгайлсан гэдгийг нь мөнөөх орнуудын мэргэжил нэгтнүүд нь сүүлд олж мэдчихээд ичиж үхэхээ шахсан биз. Нэрэлхсэндээ тэдгээр орнууд, ялангуяа Германууд, өөрсдийнх нь нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулсан (хүн хулгайлсан) учраас  хэрэг үүсгэжээ. Долоон жилийн дараа буюу 2010 онд мань Хурц Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны даргын хув

Stand-up comedy Монголд

Image
Алиалагч Оля - 8 сарын турш намайг хэн ч шаасангүй! (Шаах гэдэг нь яагаав нөгөө хурьцах гэдэг утгаар шүү) - 2 жил юу ч орж гараагүй хүн яаж сайхан  ааштай байх билээ? ( Хурьцал хийгээгүй гэсэн утгаар хэлж байна). Иймэрхүү үг хэллэгтэй Оля гэгчийн комеди бичлэг Фейсбүүкээр тэнэж явна. Майкл Жексоны боовыг ярианыхаа сэдэв болгосон бас нэг номер байна.  Загвар өмсөгч Нора гэдэг хүн гэнэ. Жексоны боов хар юм уу цагаан юм уу гэнээ. Монголын эмэгтэй алиалагч нар нэг иймэрхүү. Стэнд-ап комеди (Stand-up comedy) гэдэг нь ерөөсөө үзэгчдийн өмнө хошин шог, онигоо ярьдаг урлаг юм. Стэнд-ап гэдэг нь зүгээр л зогсоогоороо номероо үзүүлнэ гэсэн утгатай, гэхдээ заавал ч биш л дээ, учир нь зарим нь суучихсан ярьж байдаг. Энэ урлаг их амархан эд биш ээ. Үзэгчдээ зогсоо зайгүй инээлгэж, элгийг нь хөшөөх үүрэг хүлээдэг учраас их дарамттай. Алиалагчийн хувьд шүү дээ. Сэдвээ зөв сонгож, оновчтой үг хэллэг ашиглахгүй бол яриа чинь хүн инээлгэж чадахгүй байж мэднэ. Маш сайн бэлдэж, текстээ цээжи

Г.Номундарь гэмтнүүдийг зарлалаа

Image
Г.Номундарь Өмнөх нийтлэлдээ нийгэмд өнөөдөр харанга дэлдэх хэмжээний асуудлыг хөндөж ил гаргасан Ганхуягийн Номундарь гэдэг охины тухай хөндсөн. Тэрээр өөрөө хохирогч болсон төдийгүй, түүний дүү ч бас хүчиндүүлж хохирсон тухай ярьсан. Мөн хөрөнгөлөг айлын хүүхдүүд мансууруулагч, хар тамхи хэрэглэдэг, охидыг элдэв бодис хэрэглэн биеэ хамгаалах чадваргүй болгож байгаад хүчиндэж зугаацдаг тухай дурдсан. Бас хар тамхи мансууруулагч хаанаас авдаг, хэн нийлүүлдэг мэдээллийг өгсөн гэсэн. Зүүн гараас Б.Баттөр (Ангууч хочит), Анархүү (сууж байгаа) Номундарийн бичлэг шуугиан тарьсаар л байна. Зарим нэг залуусын зураг соошилоор тэнэж явна. Ялангуяа цэнхэр үст Цэрэнгийн тавьсан зураг. Энэ зураг дээр 5 залуу байна. Энэ залуус ямар ч байсан хүчингийн хэрэгт холбогдоогүй бололтой. Тэр тухай Номундарь өөрөө бас Цэрэнтэй утсаар ярихдаа хэлсэн гэнэ. Г.Анархүү Фэйсбүүк дээр Цэрэн эгч шууд бичлэг хийгээд Г.Анархүүтэй хийсэн ярилцлагаа тавьсан байна. Уг ярилцлагаас ойлговол Анархүү хар т

Бридж Ганхуягийн охин бөмбөг тэсэллээ

Image
Ганхуягийн охин Халуухан ч юм болох нь дээ. Бридж Ганхуягийн охин гэх Г.Номундарийн бичлэг бөөн сенсаац! Тэрээр удаан хугацаагаар таньдаг, нийлдэг хүүхдүүдэд шоглуулж, дээрэлхүүлж, нэг удаа бүр хүчиндүүлж байсан гэнэ. Түүний төрсөн дүүг (Номинзул) бас нэр бүхий хөвгүүд хүчинджээ. Ингээд тэрээр энэ бүхнийг ил гаргаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэнэ гэж зарлав аа. Өөрийнх нь ярьж байгаагаар энэ тухай цагдаа, хуулийн байгууллагад хандаад, өмгөөлөгч авсан гэнэ. Шүүх хурал нь удахгүй Сүхбаатар дүүргийн шүүх дээр болно гээд хурал нээлттэй болох учраас дэмжиж байгаа хүн бүр очиж болно гэлээ. Охины ярианд гарч байгаа хүүхдүүд бол бүгд томоохон бизнес эрхлэгчдийн хүүхдүүд гэнэ. АПУ, Монос, Таван Богд , Эм-Си-Эс (MCS) гэх мэт компанийн эздийн угсаа залгамжлагч нарын нэрс дуулдаж байна. Мансууруулах бодис , архи дарс хэрэглэдэг, зугаацаж цэнгэдэг нь тэдний амьдралын хэвшил, ёс заншил болжээ. Мөнгөтэйдээ бардсан тэд бүлэглэж хүчин хүртэл хийдэг болж. УИХ-ын гишүүн Д.Гантул

Дэлхийд гарчихаад Алтан бөмбөг яриасай

Image
Монголын шилдэг хөлбөмбөгчид тодорлоо гэнээ. Алтан бөмбөг-ийн эзэд болсон гэнэ. Монголдоо л шилдэг юм даа. Үнэнийг хэлэхэд манайхны тоглож байгаа царай бол хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг гэж хэлмээр.  Хоорондоо тоглож байгаа нь Дэнжийн мянгын хүүхдүүд хашааныхаа гадаа тоглож байгаа аятай. Гадаадад болж байгаа тэмцээнд тоглож байгааг нь харвал хөлдөө дөнгө зүүлгэсэн аятай хөдөлж ядсан, ямар ч хурд байхгүй, техник уран тоглолт байхгүй, комбинац байхгүй, зүгээр л гудамжны хөл бөмбөг үзүүлж байна. Өмнөх дасгалжуулагч нь онцмуу ажиллаж байсны нотолгоо. Тамирчид нь биеэ дайчлахгүй оромдож, хэлбэрдэж байсны баталгаа. Мэдээж сонирхогчид бол мэргэжлийн тамирчдаас дутуу зүйл багагүй бий. Гэхдээ өөрсдөө хичээвэл олон дутуу талаа нөхөж болно. Үүнийг өөрийн биеэр үзэж гэрч нь болж байсны хувьд мэдэж байна. Ханс Михаел Вайсс (зүүн гар талд) Миний мөрөөдөж байсанчлан гадаадаас тэр тусмаа Германаас дасгалжуулагч урьж авчраад ажиллуулж эхлээд удаагүй байгаа. Герман хөлбөмбөг бол тактик, сахилга б

Педофилийг 18 жилээр "шагнажээ"

Image
Дагавар охиноо хүчиндсэн хойт эцэгт сая 18 жилийн хорих ял өгчээ. Баянзүрх дүүргийн шүүх ийм шийдвэр гаргажээ. Хохирогч охин 6 настай. Ял авсан педофил (бага насны хүүхэд хүчирхийлэгч) 18 жил болоод шоронгоос гараад ирнэ. Гарч ирээд дахиад л ийм хэрэг хийнэ. ( Эндээс уншаарай). Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой гаж донтонг Педофил гэж нэрлэдэг. Ийм донтонгууд эмчилгээ авдаггүй. Энэ сэтгэцийн өвчин  эдгэршгүй гэдэг. Ийм хүчирхийлэлд өртсөн, хохирсон бага насны хүүхэд сэтгэл зүйн хувьд насан туршийн шарх авдаг. Сэтгэл зүйн шарх нь хожмын амьдралд нь нөлөөлнө.  Энэ шарх илаарших магадлал тун бага, яагаад гэвэл хохирогч энэ аймшигт явдлыг хэзээ ч мартаж чаддаггүй. Ерөнхийлөгч Баттулга хүүхдийн амийг хэрцгийгээр хөнөөсөн педофилийг цаазалж байх саналыг зохих газраар хэлэлцүүлж байгаа. Иргэд энэ саналыг дэмжиж байгаа боловч зарим иргэд эсэргүүцэж, Монгол улс олон улсын гэрээнд нэгдэж орсон учраас буцах арга байхгүй гэж үздэг. Энэ тухай өмнөх нийтлэлдээ бичсэний

Bitcoin авахгүй биз?

Image
Биткойны бэлэгдэл Биткойн (Bitcoin) гэдэг нь 2009 онд анх зохиогдсон, гарт баригдаж нүдэнд үл үзэгдэх цахим төлбөрийн хэрэгсэл (мөнгөн тэмдэгт шиг) юм. Дэлгэрэнгүй мэдээллийг  эндээс  авч болох учраас давтаж нуршихгүй. Англи ( энд дар ) болон бусад хэл дээр өөр олон эх сурвалж буй тул нэмэлт мэдээллийг Интернэт ухаад олоод үзчих боломжтой. Ер нь бол буцах эзэн буух хаяггүй учраас биткойныг мөнгө угаах, хууль бус мансууруулах бодисны наймаанд төлбөр болгож хэрэглэж иржээ. Биткойн анхных нь болохоос биш үүнээс өөр нэртэй олон цахим мөнгөнүүд бий болсон. Өнөөдөр 1 биткойн дунджаар 13501 ам.доллартай тэнцэх үнэлгээтэй болжээ. Сүүлийн үед ханш нь огцом өсөж байгаа. 2011 онд  1 доллар ч хүрэхгүй байсан биткойн 2015 онд 200 доллар байсан. Өнөөдөр 13 сая хэрэглэгчтэй болсон гэдэг  судалгаа байна. Өмнөд Солонгосын иргэд ихээр сонирхож, худалдаж авдаг болсон гэнэ. Японд мөн тусгай хууль гаргаж биткойны арилжааг хуульчилсаны дараа жижиг компаниуд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. АН

Маскаа зүүцгээ!

Image
Хатан зориг, бүхий л  чадлаараа Хайртай Монгол орноо мандуулая   хэмээн манай тамирчид  гараа зүрхэн тушаагаа тавиад сэтгэл хөдлөн дуулж байна. Тэд эх орноо мандуулж байгааг бид бүгд харж даган баясаж байна. Бидэнд үүнээс өөр сэтгэл баярлуулах юм үнэндээ алга. Хэдэн тамирчид маань л  улсынхаа нэрийг сайнаар гаргаж байна. Сая Токиогийн их дуулгын тэмцээнд манай жүдочид 4 медаль авч бараг бүх медалийг нь авсан Японы дараах байрыг эзэллээ. Ой ухааны дэлхийн аваргын тэмцээнд манай багийн тамирчид хамгийн олон медалийг нь хамлаа. Шинэ дэлхийн рекордийг тогтоосон гэнэ. Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд манай эмэгтэй чөлөөтийн шигшээ 3-р байранд орж мундаг амжилт гаргалаа. Энэ мэтээр Монголчуудыг ганц тайвшруулж байгаа зүйл бол манай тамирчид болж байна. Харамсалтай нь өөр сэтгэл баярлуулах юм алга. Яддурлын түвшин нэмэгдлээ гэдэг мэдээ л байна. Монголчууд улам л доройтож байна. Тэр жил Ардын намынхан сонгууль луйвардсанаас болж иргэд үймээн дэгдээж олон хүн амиа алдаж, гэмтэж бэртс

Утаанаас салах арга

Image
Утаанбаатар хот Өвөл өвлийн  гол сэдэв бол нийслэлчүүдийн хувьд утаа (агаарын бохирдол), хөдөөнийхний хувьд өвөлжилт . Энэ хоёроос хамгийн ноцтой нь хотын утаа. Олон жил ярьж байгаа сэдэв дээ. Жил бүрийн өвөл сөхөгдөөд л, дулаараад алга болонгуут мартагддаг улирлын чанартай хэрүүл дээ. Утаа маань сүүлдээ урагт нөлөөлөөд, элдэв өвчний эх үүсвэр болж байгаа гэлцэнэ. Элдэв гажиг, согогтой хүүхдүүд төрж байна гэнэ. Эсэн бусын хавдартай хүмүүс олширлоо гэнэ. Утааг алга болгох гэж их хөрөнгө зарсаан. Өөрсдөө ч мөнгө төсөвлөсөн, гаднаас ч элдэв тусламж авсан. Энэ жил 3 тэрбум төгрөг зарцуулах бололтой. Түүнээс өмнөх 9 жилд дотоодын эх үүсвэрээс нийтдээ 120 тэрбум , гадны эх үүсвэртэй 87 тэрбумыг  салхинд хийсгэжээ. Хийсгэхийг нь хийсгэж (үргүй зарсан гэж унш) , хармаалахыг нь хармаалсан биз. Эцсийн үр дүн ямар гарав? Өнөөх л  бахь байдгаараа, харин ч утааных нь агуулга, хорын хэмжээ нэмэгдсэн гэнэ. Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн утаа ихтэй газруудаар баахан сэтэртэй амьта

Педофилийг цаазлахын төлөө ЗА гэж хэлцгээе

Image
Жошуа Энэ оны 10 сард АНУ-ын Ахойа (Ohio) мужид 13 сартай охиныг хүчиндэж алсан хэргээр 37 настай Жошуа гэгчийг эрэн сурвалжилж барьж авсан. Энэ алуурчин цаазын ял авсан. Тэрээр ой гаран настай Серенити охины ээжтэй дотно харьцаатай байжээ. Цагдаагаас 5000 долларын бай шагнал амлаж 3 долоо хоног хайсны эцэст баривчилжээ. Охин толгой болон биедээ хүнд гэмтэл авсаны улмаас эмнэлэгт нас барсан байна. Серенити (13 сартай)  2016 оны 6-р сард Энэтхэгт 23 настай залуу 3 настай охиныг хүчирхийлж , амийг нь хөнөөсөн хэрэгтээ цаазын ял авсан.  2011 оны 3-р  сард Сахни гэгч этгээд гэрийнхээ гадаа тоглож байсан 2.5 настай охиныг дагуулж яваад хүчиндсэнийхээ дараа хоолойг нь хэрчиж алаад хаясан байсан. Кристофер Конвей Энэ оны 11-р сарын 14-нд   Теннеси мужид АНУ-ын армийн эмч ажилтай Кристофер Конвей гэгч 22 настай залуу өөрийнхөө 9 сартай охиныг хүчиндэж, хоолойг нь олсоор боомилж алсан хэргээр баривчлагдсан. Тэрээр 2 ихэр охинтой байсан бөгөөд ийнхүү нэгийнх нь аминд хүрчээ.

Цаазын протоколоос татгалзах өргөдлөө өгье

Image
Цаазын ялыг хэрэглэхийг хориглох тухай янз бүрийн гэрээ буюу  дагалдах гэрээ ( протокол ) байдаг. Голдуу хүний эрхийн тухай ямар нэгэн гэрээнд дагалдуулж ийм нэмэлт буюу дагалдах гэрээ (Протокол гэж нэрлээд байгаа) хийсэн байдаг ба үндсэн гэрээнд нэгдэж орсон гишүүн орнууд тухайн протоколыг зөвшөөрөх, үл зөвшөөрөх эрх эдэлнэ. Цаазын ялын тухай ямар протокууд байдаг вэ? Иргэний ба Улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний дагалдах 2-р протоколыг зөвшөөрсөн улс (ногооноор) 1. Европын Зөвлөлийн гишүүн орнуудын хооронд байгуулсан Хүний  Эрх Чөлөө, Эрхийг Хамгаалах Гэрээний дагалдах 13-р протокол гэдэгт цаазаар авах ялыг ямар ч тохиолдолд үл хэрэглэх тухай заасан байдаг. Оросоос бусад бүх гишүүн орнууд зөвшөөрч дагаж мөрдөж байгаа. Мөн энэ гэрээний 6-р протокол гэж бий. Үүгээр энхийн цагт  цаазын ял хэрэглэхээс татгалзахыг заасан байдаг. Орос улс энэ протоколд гарын үсэг зурсан боловч хууль тогтоох дээд байгууллага нь батламжлаагүй байгаа. Бусад гишүүн бүх улс зөвшөөрч батламжи

Цаазын ялаар хэрүүл хийе

Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Бага насны хүүхдийг хүчирхийлж, хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт цаазын ялыг хэрэглэх тухай саналаа Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль Зүй, Дотоод Хэргийн  Яаманд хүргүүлжээ. Сүүлийн үед ийм хэргүүд цөөнгүй гарч иргэдийг их бухимдуулж, нийгмийн том асуудал болоод байгаа. Иргэд маш ихээр бухимдаж, нийгмийн энэ уур амьсгалыг мэдэрсэн эрх баригчид, түүний дотор Ерөнхийлөгч Х.Баттулга санаачлага гаргаж байгаа нь энэ. Хүн зовлонг өөр дээрээ үзээгүй бол мэдэрдэггүй гэдэг үнэн үг. Миний жаахан охиныг хүчиндээд алчихсан бол энэ зовлонг үзээгүй Дорж, Дулмаа нар миний сэтгэлийн зовлон, уй гашууг мэдрэхгүй л дээ.  Гэхдээ бүгд биш л дээ, олон хүний сэтгэл өвдөж, алуурчинг үзэн ядаж байгаа. Цаазын ялыг сэргээхийн эсрэг байгаа цэцэн мэргэдийн тоонд алдарт Б.Баабар ,  О.Мөнхсайхан (МУИС-ын хуулийн багш), Т.Наран (Монгол нүүрс нийгэмлэгийн ерөнхийлөгч), Ц.Оюунгэрэл (УИХ-ын гишүүн байсан), Б.Янжмаа (сэтгүүлч), Ц.Бат (инженер), Ч.Ганжавхлан (Лантуун дохио ТББ-ын