Педофилийг цаазлахын төлөө ЗА гэж хэлцгээе

Жошуа
Энэ оны 10 сард АНУ-ын Ахойа (Ohio) мужид 13 сартай охиныг хүчиндэж алсан хэргээр 37 настай Жошуа гэгчийг эрэн сурвалжилж барьж авсан. Энэ алуурчин цаазын ял авсан. Тэрээр ой гаран настай Серенити охины ээжтэй дотно харьцаатай байжээ. Цагдаагаас 5000 долларын бай шагнал амлаж 3 долоо хоног хайсны эцэст баривчилжээ. Охин толгой болон биедээ хүнд гэмтэл авсаны улмаас эмнэлэгт нас барсан байна.

Серенити (13 сартай)
 2016 оны 6-р сард Энэтхэгт 23 настай залуу 3 настай охиныг хүчирхийлж , амийг нь хөнөөсөн хэрэгтээ цаазын ял авсан.  2011 оны 3-р  сард Сахни гэгч этгээд гэрийнхээ гадаа тоглож байсан 2.5 настай охиныг дагуулж яваад хүчиндсэнийхээ дараа хоолойг нь хэрчиж алаад хаясан байсан.

Кристофер Конвей
Энэ оны 11-р сарын 14-нд   Теннеси мужид АНУ-ын армийн эмч ажилтай Кристофер Конвей гэгч 22 настай залуу өөрийнхөө 9 сартай охиныг хүчиндэж, хоолойг нь олсоор боомилж алсан хэргээр баривчлагдсан. Тэрээр 2 ихэр охинтой байсан бөгөөд ийнхүү нэгийнх нь аминд хүрчээ.

Кристофер эхнэр, 2 ихэр охины хамт
Энэ оны 7 сарын 31-нд  Иемен улсад  Мухамад аль-Маграби гэгчийг 3 настай охиныг хүчирхийлээд амийг нь хөнөөсөн хэрэгт нь цаазын ял оноож олны нүдэн дээр буудаж алсан байна. Түүний гарыг ард нь хүлж газар доош нь харуулж хэвтүүлж байгаад 5 удаа буудаж цаазалжээ.

Мухамад аль Маграби
2014 онд АНУ-ын Флорида мужид Куба гаралтай Хуан Карлос Чавез гэгчийг  хортой тариагаар  тарьж цаазалжээ. Тэр этгээд 1995 онд 9 настай Жимми гэх хүүг хулгайлаад гэртээ аваачиж хүчиндээд, оргохыг завдах үед нь буудаж алсан байна. Дараа нь биеийг мөчилж жижиглээд газар булж нуусан. Цаазлуулах ажиллагааны үед хохирогч хүүгийн эцэг байлцсан байна. Үхэхээсээ өмнөх сүүлчийн хоолондоо стейк, шарсан төмс, гүзээлзгэнэтэй зайрмаг идэж ,жимсний шүүс уухыг  хүссэнийг ёсоор болгосон гэнэ. Карлос 1991 онд Куба улсаас салаар 2 нөхрийн хамт оргож АНУ-д ирсэн аж.

Хуан Карлос
2016 АНУ-ын Индиана мужид 22 настай Кайл Паркер гэгч 1 ой 2 сартай  Шейлин Амерман гэдэг охиныг унтаж байхад нь гэрээс нь хулгайлж авч яваад хүчиндэж алсан хэргээр баригдсан. Хэргээ хүлээгээд охины цогцсыг нуусан газраа зааж өгсөн. Хэрэг үйлдсэн орой тэр этгээд охины аавынх нь гэрт, аавтай нь болон аавынх нь ахтай идэж ууж наргиж суусан гэдэг.

Кайл Паркер
Шейлин Амерман (14 сартай)
 Энэ мэт сонсоход ч хэцүү жигшүүртэй хэргийн жишээ олныг дурдаж болно. Бага насны хүүхэд, нялхастай бэлгийн харьцаанд орж байгаа дээрх зэрлэг алуурчид бол сэтгэцийн гаж өвчтэй араатнууд юм. Ийм араатнуудыг педофил гэж нэрлэдэг. Педофилүүд гэмт хэргээ нуухын тулд хохирогчоо хөнөөдөг. (Мал амьтан хүртэл нялх төлөө барьж авч ноолдоггүй биз дээ?) 
Ийм гаж сэтгэцтэй хогийн ургамлыг тасдаж хаяхаас өөр арга байхгүй.Тэглээ гээд гадны улс орон Монголтой харьцаагаа муутгах, зээл тусламж өгөхөө боливол тэр л биз. Ингэснээрээ тэр улс өөрөө л нэр хүндээ алдахаас бид алдахгүй. Дахин давтахад, бага насны хүүхдийг хүчирхийлж амийг нь зэрлэгээр хөнөөсөн хэрэгт  цаазын ял оноох тухай ярьж байгаа болохоос хүчин болгонд цааз  өгнө гэж яриагүй. Мэдээж хүчингийн хэрэгт хохирсон хохирогчийн эрүүл мэнд хохирсон байдал, нас зэрэг нь ямар хэмжээтэй ямар ял өгөхөд нөлөөлнө.

Цаазын ялыг сэргээхийн тулд бид олон улсын гэрээнд дагалдаж буй цаазын ялыг халах тухай протоколоос гарах тухай хүсэлтээ НҮБ-д албан ёсоор гаргах ёстой болно.  Орж болсон юм чинь гарч болох л ёстой.
Ер нь иргэд маань 100% дэмжиж байгаа гэж итгэж байна. 100 биш юм аа гэхэд 99% нь баталгаатай. Гадуур яваад л дурын хүмүүсээс асуугаад үзэхэд бүгд л ийм хэрэгт цаазын ял өгөх хэрэгтэй л гэж хэлнэ. Харин үлдсэн 1% нь миний өмнөх нийтлэлд нэр нь дурдагдсан хүмүүс, хууль дүрэм ярьж сүржигнэдэг эсвэл олон улсын харьцаа, НҮБ ярьж дүвчигнэдэг дүр эсгэгч нар л орно. Тэд нар команд заалгасан немц овчарк шиг номоор заалгасан юмаа тоть шиг давтахаас өөр юм чадахгүй улс. Тэд амьдралаас тасарсан хүмүүс.

Монголчууд хүний мууг үзэх гэсэндээ ингээд байгаа юм биш л дээ. Бидний ойр дотно байсан хойд хөршийн хүмүүс ч мөн ийм  бодолтой байдаг. Урд хөрш ч мөн адил байх. За тэгээд ёс жаяг чангатай арабын орнууд, африкийн орнуудын ард түмэн бас л ийм онц ноцтой бөгөөд жигшүүртэй хэрэг дэээр онц дээд ялыг нь өгөх ёстой гэж үздэг гэдэгт эргэлзэхгүй байна.
Оросууд юу гэж үздэгийг сонирхож үзье л дээ. Кемеров мужийн иргэн Н.Крылова бичиж байна:
- Цаазын ялыг хэрэглэснээр хүн амины хэргийг болиулахгүй, педофилүүд энэ ялаас айхгүй гээд байгаа депутатуудын тайлбар бидэнд хэрэггүй. Бүр айхаар барах уу даа? Арьсныхаа төлөө хэн ч дагждаг биз дээ?
Ярославск мужийн М.Кемаева бичиж байна:
- Би болон манай гэр бүлийнхэн бүгд хүүхэд хүчирхийлэгч алуурчдад зөвхөн  цаазын ял оноох ёстой гэж үздэг. Гэтэл хүүхдээ алуулсан эцэг эх алуурчныг тэжээдэг гээд бод доо! Саяхан би нэгэн сэтгэцийн эмнэлгийн ажилтантай ярилцлаа. Тэндхийн өвчтөнүүд дотор  мөнөөх алуурчид бас байдаг гэнэ. Тэр алуурчдыг  яаж хооллож ундалдаг тухай тэр ажилтан ярьж байна. Өдөр бүр мах, өндөг, масло, сүү, загас өгдөг гэж. Тэгээд тэр хоолных нь орцонд уургийн хэмжээ хангалтгүй бага байна гэдгийг нь тогтоогоод загасны улаан түрс нэмж өгдөг болсон гэнэ!

Тайлбар: Педофил гэдэг нь paidos (хүүхдүүд) ба philein  (хайрлах) гэдэг 2 грек үгний хураангуйлал. Англиар Pedophile гэж  бичнэ. Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой, дуртай хүмүүсийг ингэж нэрлэдэг. Энэ бол сэтгэцийн өвчин бөгөөд эдгэшгүй гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон.  Өөрөөр хэлбэл төрмөл өвчин юм. Ийм гаж хүмүүсийг нийгмээс тусгаарлахаас өөр замгүй. Нэг бол цаазалж, эсвэл насаар нь хорих ийм л арга бий.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол