Posts

Showing posts from April, 2013

МАХН хов хүргэсэн нь

Image
Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн (АОХН) орнуудын сайд нарын 7-р чуулган Монгол Улсын нийслэлд амжилттай болж өнгөрлөө. Сайн муу янз бүрээр л хэлж бичиж байна. Ямар ч байсан Монгол Улс энэ нийгэмлэгийн даргын хувиар хурлаа зохион байгуулж чадсаныг хүлээх нь шударга болов уу. "Хүн нэрээ, тогос өдөө" гэдэг шиг бид дотооддоо  хэдийгээр хөнжилдөө багтахгүй жийлцэж байсан ч дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж оногдсон ажлаа боломжийн хэмжээнд  гүйцэтгэж бусдын өмнө нэрээ авч гарсан явдал бол хамгийн чухал үр дүн. МАН-ын дарга Ө.Энхтүвшин Дэлхийн олон улсууд Монголд ирж ардчилалаас суралцах юм гэнээ хэмээн МАН -ын дарга Ө.Энхтүвшин хүртэл баалж тавлаж байсан нь саяхан. Төр засгийн эрхийг олон жил барьж байсан намын дарга хүн ийм юм хачин увайгүй юм хэлж байхад энгийн иргэд элдвээр муулах нь аргагүй ч юм шиг.  Уг нь тэр хүн жаахан ухаантай байсан бол эсрэгээр Монголынхоо төлөө баярлаж , Монголоороо бахархаж суух байлаа. Гэвч ухаан нь богино ажээ.

МАН-аар хатуу гишүүнчлэлгүй болох тухай хуулийг бичүүлье

МАН 2000 онд  15 мянган төрийн албан хаагчийг халж  байсан бол сая АН 1500 төрийн албан хаагчийг гудамжинд гаргажээ. Тооны хувьд маш том ялгаа байна. МАН-ын хувьд бол жинхэнэ хоморголно гэдгийг үзүүлж байжээ. Тэгвэл АН-ын халсан 1500 хүн дотор намын харъяаллаас ч болсон нь бий байх, мөн угаасаа ажил хийх чадваргүй шаардлага хангахгүй нь ч  байсан байх. Сайн дураараа ажлаа өгөөд явсан нь ч бий биз. Тооны их бага  нь чухал биш гэж бодоход энэ байдлыг тэгвэл  яаж өөрчлөх вэ? Мэргэшсэн төрийн албан хаагчдыг засаг солигдох бүрд ингэж халж  солиод байх юм бол Монгол төр, засгийн ажил хэзээ ч гажуудалгүй, зөв гольдролоороо явж чадахгүй. Төр засгийн чадамж, чанар энэ хэмжээгээр буурч сулрана.  Тэгэхээр  төрийн албан хаагчдыг ингэж олноор нь ажлаас нь халдаг, сольдог асуудлыг зогсоох ганц л арга байна. Тэр нь намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох явдал юм. Өөр юу ч биш. Хэлмэгдэж байгаа ганц шалтгаан нь  намын харъяалал буюу намаар талцаж намчирхдаг  энэ өвчин. Ядаж эхний ээлжинд төрийн а

Ёс зүйгүй хүн "ёс зүй" шаардав

Image
Генерал Ж.Баатар 1990 оны эхээр Ц.Нямдорж Хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон бөгөөд тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин рүү нисдэг байсан тухай Тагнуулын газрын нууц материал  2000 оны эхээр олон нийтэд ил болж задарсан.  Энэ  нууцыг задалсан хэргээр  генерал Ж.Баатар шоронд орсон. Ж.Баатар тухайн үеийн Улсын  Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий Газрын  (УАБХЕГ) даргаар 1990 оны 10-р сард томилогдоод генерал цол авч байжээ. Тэрээр хожим өгсөн нэг удаагийн ярилцлагадаа, "Нямдорж  хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан" гэсэн байна. Монголын тагнуулчдын олж авсан мэдээлэл, баримт дээр үндэслэн Ж.Баатар  "Нямдоржид техникийн хяналт тавь" гэдэг үүрэг ажилтнууддаа өгсөнийг хэн нэг нь алтан хошуу өргөснөөр генерал өөрөө Нямдоржийн хорхой идсэн араанд зуугдах болсон гэдэг. Тэрээр мөн цааш нь дурсахдаа, "Ц.Нямдорж хятадын тусгай албадтай холбогдож байсан нь  хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Энэ хүн бол тагнуул х

Согтуу жолоочоос салах арга

Image
Хутга барьсан алуурчин Шинэчлэлийн засгийн газар шинэлэг бөгөөд шуурхай  байх хэрэгтэй байна.  Хийх ажил мэдээж "толгойтой үснээс их" байгаа. Хүн амын "зүй бус" хорогдолд зам тээврийн осол, түүн дотор согтуугаар жолооны ард суудаг "заншил" их нөлөөлж байна. Согтуу жолоочоос яаж салах вэ? Зам тээврийн яам  Хууль зүйн яамтай хамтраад "юм" хиймээр байна.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог гэмт хэрэгтэй тэмцэх талаар бодитой санаачлага гаргаж  зохих хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь аль хэдийн болоод өнгөрчихсөн байна шүү!  Өдөрт дунджаар 70 удаа согтуугаар хөдөлгөөнд оролцдог хэрэг гардаг гэж сонслоо. Арай дэндэж байгаа юм биш үү? Согтуу цагдаа хүртэл машин барьж хүний аминд хүрсэн гэнэ. Согтуугаар жолоодож явсан тээврийн хэрэгслийг шууд хурааж улсын орлого болгох заалт хуулиндаа  оруулж өгөх шаардлагатай байна. Өмч хөрөнгөтэй нь ярихад хүн үгэнд орох нь илүү  болох ёстой. Өөрийн эсвэл хүний машин байх эсэх нь огт хамаагүй

МАН-ынхны атгаг санаа

Image
Монгол Ардын Намын (МАН) туг Ахмадуудыг  орон сууцжуулах хөтөлбөрийг  хэлэлцэж батлах гэтэл МАН -ын нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид  14 хоногийн завсарлага авч энэ асуудлыг хойшлууллаа.  Ер нь яах гэж завсарлага авдаг юм? Яаж, ямар үндэслэл гаргаж эсэргүүцэхээ үгсэж тохирох гэж завсарлага авдаг юм уу? Тиймгүй л юм бол тэр  хөтөлбөрийг оруулж ирсэн цаг хугацаанд нь  тал бүрээс нь хэлэлцээд, нэмж хасаад аль болох боломжтой хувилбараар тохироод баталж болмоор л юм. Д.Амарбаясгалан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ингэж хугацааг хойш нь татаж ажил удааж байх ямар шалтгаан байна? Тэгвэл МАН-ынханд ганцхан зорилго бий. Тэр нь АН -ын хийх гэж байгаа, санаачилж байгаа ажил бүрийг зориудаар саад хийж удаашруулах, нураах, бойкотлох явдал. Ингэснээрээ АН-ыг хорлож, нэр хүндийг нь унагааж, улмаар 2016 оны сонгууль дөхөөд ирэхийн алдад  "шинэчлэлийн засгийн газар худлаа амалж  хуурсан, юу ч хийгээгүй"  хэмээн сонгогчдод муулж  өөрсдийгөө "рекламдах" хэтийн зорилготой

Ж.Энхбаяр юу гэнэ вэ?

Image
Жадамбаагийн Энхбаяр "Ерөнхий сайдын хамаатан садны компани тендэрт шалгарч хуулийг ноцтой зөрчсөн асуудал нь Ерөнхий сайдын хувьд огцрохоос аргагүй үндэслэл болно" гэж УИХ дахь МАН -ын бүлгийн гишүүн Ж.Энхбаяр айлдаж байна.  За байз, энэ "алуурчин"   хөвүүн юу юу гэчихэв ээ? Ерөнхий сайдын хамаатан садны компани тендэрт шалгарахыг хориглосон ямар хууль байдаг юм бэ?  Эсвэл ерөөсөө аливаа тендэрт оролцож болохгүй гэсэн хууль байна уу? Эсвэл бүр хахууль өгөөд луйвраар тендэрийг нь авчихсан юм болов уу? Гэтэл  тендэр булхайгаар авлаа гэсэн үг үсэг алга. Ерөөсөө тендэрт шалгарсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэжээ. Ямар хуулийг зөрчсөн нь бүү мэд. Тэрийгээ ч тодорхой хэлэхгүй битүү юм л яриад байдаг. Санаа нь хүмүүсийн толгойг эргүүлж, жигшүүлэх гэсэн л арга. Ерөнхий сайдын хамаатан тендэрт шалгарсан бол цаана нь заавал ямар нэгэн булхай, луйвар байх ёстой гэдэг ойлголтыг иргэддээ өгч байгаа царай нь энэ. Энэ сэтгэлгээ чинь МАН -ыг засаг барьж байх үеэс үүдэл

Хүүхдийн амь хэдэн төгрөг вэ?

Image
"Хэргийг хуулийн байгууллага шалгаад төлбөр торгууль тавих байх. Тэрийг нь өгнө." Энэ үгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн төрсөн дүү Ж.Баттулга хэлжээ. Ямар нэгэн мал амьтан үхсэн аятай ярьж байгаа биз? Уг нь бол бүхэл бүтэн хүн амь насаа алдсан тухай асуудал шүү дээ.  Хуулийн байгууллага төлбөр торгууль тавина гэдгийг ч яасан сайн мэддэг юм! Өөрөө өөртөө л шууд торгуулийн "ял" өгчихдөг шулуухан гар уу, энэ чинь харин! Хүний амь, хүүхдийн амь гэдэг бол уяач нэртэй донтонгуудад юу ч биш болжээ . Тэр жил Өвөрмонголд нэг хужаа жолооч монгол малчинг дайрч алчихаад  хэдэн юань төлчихнө гайгүй хэмээн хашгирч байсан юмдаг. Энэ Баттулга тэр хужаа шиг аашилж байх чинь вэ. Талийгаач Эрдэнэхүүгийн амийг мөнгөөр төлнө гээд хэнэг ч үгүй ярьж сууна. Яасан арилсан дотортой адгийн шаар гэж ийм байдаг юм? Ж.Батсуурь (УИХ-ын гишүүн) Саяхан Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тус аймгийн алдарт уяач Жамъянсүрэнгийн ( Ж.Батсуурь гишүүний аав) нэрэмжит  хурдан морины уралдаа

МАН хууль зөрчдөг байснаа хүлээлээ

Image
Н.Энхболд МАН өмнө нь засаг барьж байхдаа хууль зөрчдөг байсан гэж  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ.  Тэр үед яагаад хууль зөрчдөг байсан юм бэ? Санаатай зөрчдөг байсан юм уу, эсвэл "санаандгүй" ингэдэг байв уу гэж Энхболдоос асуумаар байгаа юм. Тэгээд асуучихдаг төмсөн толгойтой сэтгүүлч байна уу? Ерөнхий сайд Алтанхуяг МАН-ын тэр "аргаар" үүрэг гүйцэтгэгч  томилоодохсон чинь хууль зөрчсөн болоод огцрох дээрээ тулаад байна. МАН-ынхан өөрсдөө өмнө нь үүрэг гүйцэтгэгч гээд хүмүүсийг албан тушаалд томилж байжээ. Дөрвөн ч аймгийн засаг даргыг үүрэг гүйцэтгэгч гэж томилоод дараа нь хоёрыг нь жинхлээд, нөгөө хоёрыг нь өөр хүнээр сольсон аж. Алтанхуяг сайд тэр жишгээр явсан  чинь буруутахгүй юу. Тэгээд хэл ам гараад эхлэнгүүт шийдвэрээ хүчингүй болгоод алдаагаа засчихаж байгаа юм. Гэвч энэ нь МАН-д хангалттай биш гэнэ. Зөрчсөн бол зөрчсөн гээд л огцруулахаар улайрч байна. Харин МАН-ынхан өмнө нь хууль зөрчдөг байсныгаа  одоо юу гэж тайлбарлах нь их с

Эм хүний дотор эмээлтэй морь багтдаг болжээ

Image
Д.Оюунхорол (Эхлээд Завхан нутаг, дараа нь Монгол Улс гэсэн дарааллаар явах юм уу?) Е рөнхийлөгчийн сонгууль дөхөж байна.  Их Хурлын сонгуульд навс тавиулсан МАН одоо хэнийгээ Ерөнхийлөгчөд нэрийг нь дэвшүүлэхээ мэдэхгүй гайхаш тасраад намынхаа гишүүд, ард олноосоо асуухаар шийдээд санал асуулга явуулжээ. Лав л интернетээр ийм үйл ажиллагаа явуулах гээд  бүтэлгүйтсэн боловч Монгол улсыг  аалзны шүлс шиг хэрсэн намын үүрүүдээрээ дамжуулан санал авсан бололтой. Гишүүдийн саналаар намын дарга Ө.Энхтүвшин жагсаалтыг тэргүүлж яваа дуулдана. Дарга нь юм чинь аргагүй шүү дээ, хөөрхий. Нэр нь дэвшигдэх боломжтой, олон санал авсан гишүүдийн дунд Д.Оюунхорол хэмээх нөхөр тун дээгүүр давхиж яваа гэнэ. За тэр намынх нь гишүүд  ямар шалгуураар энэ эмэгтэйг Ерөнхийлөгч "хийж" чадна гэж үзсэн нь надад сонин биш байнаа.  Харин би өөрийнхөө шалгуураар оруулаад үзсэн чинь  "шаардлага хангахгүй"   гэсэн хариу гарлаа. Нэгдүгээр шалгуур:   Худалч байж болохгүй Д. Оюунхоро

МАН ичиг, ичиг

Image
МАН-ын "их мэдэгч", "хууль засагч", "хятадын тагнуулч" Ц.Нямдорж зурагтаар айлдаж байнаа. Шинэчлэлийн засгийн газар ажлаа авсанаас хойш 8-хан сарын дотор "эдийн засгийг унагаж чадлаа шд" , "Бүтэн 20 жил чадан ядан бий бол(го)сон гадныхны итгэлийг яг 8 сарын дотор байхгүй болголоо" , "Хөрөнгө оруулалт 60%-иар буурсан гэж Ерөнхийлөгч Элбэгдорж хэлсэн шүү, би биш" гэж тэрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал  дээр Алтанхуягийг огцруулах тухай асуудал хэлэлцэж байх үед  хэлсэн юм. Ц. Нямдорж Алтанхуяг болон түүний багийн буруугаас болж гадны хөрөнгө оруулалт буурсан гэж байгаа нь зүгээр л гүтгэлэг юм. Шинэчлэлийн засгийн газрыг унагаах нэг "сайхан шалтаг" болохгүй юу даа. Тэгвэл юунаас болоод гадны  хөрөнгө оруулалт  буурав аа  гэдэг асуулт гарна.  Хамгийн гол шалтгаан нь Оюутолгойн гэрээ юм. Гэрээ байгуулсан нь буруу биш, харин тааруухан гэрээ байгуулчихаад дараа нь засвар оруулъя гээд нөгөө талаа

Монгол Улс шившгээ тарилаа

Image
С.Энхмаа Энхмаа гэдэг эмэгтэй өөрийнхөө улаан нүүрээ улайлган, шалдаа бууж  байж Нигер улсаас гарч явсаныг Юүтюб сайт дээр тавигдсан бичлэгээс харлаа.  "Миний хүүхдүүдийн эцэг Анакуба муу хүн, гэхдээ Нигерчүүд бүгд тийм биш шүү" , "Есүс бурхандаа баярлалаа" , "Нигер улсад баярлалаа", "Сайн санаат Нигерчүүдэд баярлалаа" хэмээн аль байдаг магтаал талархалын үгээ хэлэн тал засаж, тэр ч байтугай сүмийн пасторын хүсэлтээр өөрийг нь хууран мэхэлж тамлан зовоосон Акабуна-г өршөөн уучилж, дуртай цагтаа Монголд очиж хүүхдүүдтэйгээ уулзаж болно гэсэн ам андгай өргөж байж хэд хоног толгой хоргодож, замын зардал болон хармааны мөнгөтэй болж аваад нисчээ. Сүүлийн үеийн мэдээллээр Нигерээс ниссэн Энхмаа болон түүний  хоёр охин Монголын хилээр орж ирээгүй байна. Египтэд байгаа Монголын Элчин сайдын яамнаас өгсөн паспорт дээр олгосон хугацаа нь энэ оны 2-р саын 26 гэсэн бичилт харагдана. Өнөөдөр 4-р  сар гарчихсан явж байна. Тэр гурав хаана байж таарах вэ

С.Баярцогтоор туг тахих уу?

Image
"Зүрхээ суга татуулж" туг тахиулж байхаар өөрөө сайн дураараа яваад өгсөн нь дээр юм шиг санагдах юм. Улс төрчийн ёс жудагаа бодсон ч тэр. Жижиг асуудал  гэж бүү бодоорой. Соёлт улсуудад шалихгүй гэмээр  асуудлаас болоод л улс төрчид нь "ичээд" суудлаа, албаа хүлээлгээд өгчихдөг юм билээ. Тэглээ гээд тэдний хувьд амьдрал нь дуусаж байгаа юм биш шүү дээ. С.Баярцогтын хувьд ч гэсэн ажлаа өгчихлөө гэхэд алзахгүй хүн.    УИХ-ын гишүүн С.Баярцогт "Гайтай" Оюутолгойн гэрээнээс болж олон  "эх орончийн" хараалыг идэж байгаа гэдгээ мэдэж байгаа. "Үйлдвэрчний" Ганбаатартай хүртэл тэр асуудлаас бол телевизээр  "хэрэлдэв" дээ. Тэгтэл одоо Швейцари дахь  дансаа (компаниа) нуусан хэрэг нь  илрээд бүр гай боллоо. Яаж ч учирлаад хүмүүс хүлээж авахгүй дээ, ер нь. Манайхан хэзээ л билээ дээ. Цаана нь зөндөө "но" бий, шалгах хэрэгтэй гээд л дайрчихна. "Би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн"   гэж мянга хэлээд х

Намайг дураар нь байлгаад өгөөч!

Би эрх чөлөөт Монгол Улсын эрх чөлөөтэй иргэн байна. Би  вэб сайтаа яаж ажиллуулахаа өөрөө мэдье. Сэтгэгдэл бичиж байгаа  хүн юугаа бичнэ хэнд хамаа байна? Хүний эрх шүү дээ. Хүн доромжлоод байна гэнэ. Хохирсон хүн нь шүүхдээд явна биз. Сайханбилэг хар хүний төлөө шар хүн гэгчээр хоёр хүний дундуур ороод байхдаа яадаг юм? Би кабелийн телевизийн эзэн байна. Эсэн бусын шаардлага тавьж байгаад миний телевизийг хаачихлаа.  Би ер нь ямар байранд үйл ажиллагаагаа явуулж, ямар камераар бичлэг хийж яаж ажлаа хийх нь  хэнд хамаатай юм? Миний эрх шүү дээ. Хүн ер нь телевизээрээ юу үзүүлэх нь хүний эрх биз дээ? Цензурдчих болтой юмаа. Би караокэ ажиллуулдаг хүн байна. Караокений байрыг маань галын хор алга байна гээд хаачихлаа. Миний эрхийг шинэчлэлийн засгийн газар маш бүдүүлгээр зөрчлөө. Галын хор авах эсэх нь миний дур бус уу?  Гал гарлаа ч гэсэн  гал команд ирээд унтраадаг юм байгаа биз. Би тэнд  галын хор бариад  гүйж явах  юм уу? Тэгж  байгаад түлэгдчихвэл яах юм, би л  хохирно шд.

Ерөнхий сайд яагаад огцрох ёстой гэж?

Image
Ерөнхий сайд Алтанхуягийн эсрэг дайралтаа МАН-ынхан үргэлжлүүлсээр. Алтанхуягтаа биш байхгүй юу. Мөнгөнхуяг байсан ч МАН-ынхан огцруулах бичиг өргөх л байсан. Хамгийн гол нь засаг барьж байгаа хүчнийг муухай харагдуулах , нэр хүндийг нь унагаах  зорилготой. Энэ ажлаа харин их эрт эхлүүлж байгаа нь МАН-ынхан саяын сонгуульд ялагдаж хүчтэй  шоконд орсныг батлана. "Цусан өшөө" авахаар эртнээс уухайлан дайрч байгаа нь энэ. Дараагийн сонгууль буюу 2016 он гэхэд засгийн газар нь ядаж 1-2 огцорчихсон, эвсэж байгаа хүчнүүд салж бутрахдаа тулсан , төлөвлөсөн ажлууд нь "зуун задгай" , хийсэн бүтээсэн юм нь тоотойхон, ард түмний амьдрал янзандаа шахуу байвал МАН-д их ашигтай байх аж.  Үүн дээр дөрөөлөөд дахин төр засгийн эрхэнд гарах санаатай даг. УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн  Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. МАН-ын 25 гишүүний мутар Төр засаг солигдоод, шинэ засгийн газар байгуулагдаад 8 сар л болж байна. Бүтэн жил ч болоогүй байхад элдэв

Ардын Намын амыг асууя

Image
Олон юм нуршаад яахав. Ардын Намын амыг асуухаасаа өмнө  эхлээд хэвлэл мэдээллээр цацагдсан, ард түмэнд одоогоор мэдэгдээд байгаа  идсэн уусан, албан тушаалаа ашиглаж өөртөө ашигтай байдал гаргаж авсан, хууль зөрчөөд шийтгүүлэх нь байтугай "шагнуулаад" явж байгаа гэх мэт  хэргүүдийг энд дахин нэг жагсааж үзье. 1. Мөнгөөр "зодож" Их Хурлын гишүүн болсон хэрэг "Увсын 2" хэмээн тодотголтой  Чойжилсүрэн, Хүрэлбаатар гэх хоёр нөхөр 2012 оны сонгуулиар тойрогтоо "мөнгөөр бороо оруулсаны" хүчинд Их Хурлын гишүүний энгэрийн тэмдгээр "шагнуулсан" юм. "Шагналыг" тухайн үеийн Сонгуулийн Ерөнхий Хороо болон түүний удирдлага шийдээд өгсөн байдаг. Яахав, тэр хоёр МАН-ын  нэр дэвшигчид байсан учраас "намчирхсан" СЕХ  баримт нотолгоо байсаар атал "нүдэн балай, чихэн дүлий" гүрийж байгаад нэрсийг нь өргөн мэдүүлчихсэн хэрэг. Хүүгий, Чойжоо хоёр Одоо энэ хоёр нөхөр эрхэм гишүүнийхээ  энгэрийн тэмдгийг  ба