Эм хүний дотор эмээлтэй морь багтдаг болжээ
Д.Оюунхорол (Эхлээд Завхан нутаг, дараа нь Монгол Улс гэсэн дарааллаар явах юм уу?) |
Лав л интернетээр ийм үйл ажиллагаа явуулах гээд бүтэлгүйтсэн боловч Монгол улсыг аалзны шүлс шиг хэрсэн намын үүрүүдээрээ дамжуулан санал авсан бололтой. Гишүүдийн саналаар намын дарга Ө.Энхтүвшин жагсаалтыг тэргүүлж яваа дуулдана. Дарга нь юм чинь аргагүй шүү дээ, хөөрхий.
Нэр нь дэвшигдэх боломжтой, олон санал авсан гишүүдийн дунд Д.Оюунхорол хэмээх нөхөр тун дээгүүр давхиж яваа гэнэ. За тэр намынх нь гишүүд ямар шалгуураар энэ эмэгтэйг Ерөнхийлөгч "хийж" чадна гэж үзсэн нь надад сонин биш байнаа. Харин би өөрийнхөө шалгуураар оруулаад үзсэн чинь "шаардлага хангахгүй" гэсэн хариу гарлаа.
Нэгдүгээр шалгуур: Худалч байж болохгүй
Д. Оюунхорол 2008 онд Завхан аймгаас нэр дэвшихдээ аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно гэж амлажээ. Бүтэхгүй амлалт гэдгийг мэдэж байсан хэрнээ зориуд худал хэлсэн байна. Чихэнд чимэгтэй сонсогдоно гэж бодсон юм байлгүй. 1100 км засмал зам тавина гэж яаж хэлж чадав аа? Бас л их "зориг" шүү. Бусад амлалтыг нь орхиё. Ерөнхийлөгч хүн худалч байж болохгүй.
Хоёрдугаар шалгуур: Ажлын туршлага
Энэ эмэгтэйн мэргэжил математикийн багш юм байна. Гэвч мэргэжлээрээ нэг л жил ажилласан аж. Дараа нь хичээлийн эрхлэгч, МХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, хувийн Отгонтэнгэр дээд сургуулийн ректор гэсэн ажлуудыг хийж байгаад Их Хурал руу орж ирсэн хүн юм байна.
Их Хурлын гишүүнээр ажилласан жилүүдийг эс тооцвол төрийн болон төрийн бус ажлын туршлага тун нимгэн байна. Багшийн сургууль төгсөөд 14 жил ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдож байж. Дундаа нэг завсарлагатай, нийтдээ 3 удаа сонгогдон ажиллаж байгаа.
Гуравдугаар шалгуур: Зан авирын төлөвшил
Д.Оюунхорол 2012 оны Их Хурлын сонгуулийн өмнө намынхаа удирдах зөвлөлийн хурал дээр Д.Сарангэрэл хэмээгчтэй хэрэлдэн элдвээр дуудалцаж, золтой л зодоон хийчихээгүй тухай хэвлэлээр шуугиж байсан. Тэрээр Сарангэрэлийг "Янхан" гэж доромжлоод зогсохгүй "Би чам шиг покер тоглож, харчуул дагаж архи ууж явдаггүй" гэсэн гэнэ. Тэр Сарангэрэл нь бүтэхгүй нөхөр бололтой. Бие биендээ салаавч үзүүлсэн ч гэх шиг. Ер нь иймэрхүү зан авиртай, чүдэнз зураад тавьчихвал бензин шиг дүрсхийдэг ааштай хүн яаж бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч байж чадах билээ?
Дөрөвдүгээр шалгуур: Хэл аманд орж байгаагүй
Д.Оюунхорол гишүүн "Завхан 500" хэмээх төсөл санаачилж түүний санхүүжилтэнд 500 сая төгрөг гаргуулсан боловч түүнээс 100 сая нь ор сураггүй "алга болсон" ба үлдсэн 400 саяыг нь ямар ч тендэр, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр баахан хүмүүст тараагаад өгчихсөн хэл аманд ороод байгаа. Тэрээр өөрөө үүнд ямар ч хамаагүй, гэмгүй гэж байгаа боловч зохих байгууллагууд нь шалгаад буруутай эсэхийг нь тогтоох биз ээ.
2012 онд Хууль Зүйн сайд Ц.Нямдоржийн ёс зүйн алдаанаас болж түүнийг огцруулах тухай ярьж байхад Нямдорж шиг шударга гишүүн цөөхөн гэж өмөөрч байсан хүн бол Д.Оюунхорол юм. Ц.Нямдорж худал ярьдаггүй, хулгай хийдэггүй, булхайтай тендэрт оролцож байгаагүй учраас шударга юм гэнэ. Тэгвэл Их Хурлын дарга байхдаа хууль зассан нь баригдаад огцорч байсан болон хятадын нууц байгууллагад мэдээлэл дамжуулж тэдний урилгаар хятад улс руу зорчиж өгсөн архинд нь согтон бөөлжиж байсан Нямдоржийг ёс зүйтэй шударга хүн гэж бодож байгаа хүн өөрөө ямар ёс зүйтэй хүн байж таарах вэ? Нөгөө өмөөрөөд байгаа Нямдорж нь Баттулга гишүүнийг гүтгэж нэр хүндэд нь халдсан хэргээр бүх шатны шүүхээс буруутай нь тогтоогдож албан ёсоор хэвлэлээр дамжуулж уучлалт гуй гэсэн шийдвэр гарчихаад байхад л одоо болтол уучлалт гуйхгүй ширэн нүүрлэчихээд л яваад байгаа гээд бод доо. Ёс зүйтэй шударга хүн ийм байдаг юм уу?
Гэвч энэ эмэгтэй өөрийгөө улсын Ерөнхийлөгч болоход тэнцэх хүн гэж бодсон бололтой. Намаас дэмжвэл би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн байх юм.
Одоо цагт ч ч эм хүний дотор эмээл, хазаартай морь бүтнээрээ багтдаг болж дээ.
Comments
Post a Comment