Хүүхдийн амь хэдэн төгрөг вэ?
"Хэргийг хуулийн байгууллага шалгаад төлбөр торгууль тавих байх. Тэрийг нь өгнө."
Энэ үгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн төрсөн дүү Ж.Баттулга хэлжээ. Ямар нэгэн мал амьтан үхсэн аятай ярьж байгаа биз? Уг нь бол бүхэл бүтэн хүн амь насаа алдсан тухай асуудал шүү дээ. Хуулийн байгууллага төлбөр торгууль тавина гэдгийг ч яасан сайн мэддэг юм! Өөрөө өөртөө л шууд торгуулийн "ял" өгчихдөг шулуухан гар уу, энэ чинь харин!
Хүний амь, хүүхдийн амь гэдэг бол уяач нэртэй донтонгуудад юу ч биш болжээ. Тэр жил Өвөрмонголд нэг хужаа жолооч монгол малчинг дайрч алчихаад хэдэн юань төлчихнө гайгүй хэмээн хашгирч байсан юмдаг. Энэ Баттулга тэр хужаа шиг аашилж байх чинь вэ. Талийгаач Эрдэнэхүүгийн амийг мөнгөөр төлнө гээд хэнэг ч үгүй ярьж сууна. Яасан арилсан дотортой адгийн шаар гэж ийм байдаг юм?
Саяхан Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тус аймгийн алдарт уяач Жамъянсүрэнгийн (Ж.Батсуурь гишүүний аав) нэрэмжит хурдан морины уралдааныг Ж.Баттулга ивээн тэтгэж зохион байгуулсан бөгөөд уралдааны үеэр 9 настай Эрдэнэхүү мориноос ойчин тархиндаа гэмтэл авсаны улмаас нас барсан хэрэг гарчээ. Гэтэл Монголын Морин Спорт Уяачдын Холбоо (ММСУХ)-ноос 6- р сарын 1 хүртэл хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан байж. Энэ Баттулга гэдэг нөхөр өөрөө сумынхаа уяачдын холбооны тэргүүн мөртөө ММСУХ-ы шийдвэрийг зөрчсөн байгаа юм. Бас болоогүй, сумынхаа засаг даргатай хамтран зохион байгуулсан учраас "зөвшөөрөлтэй" байсан гэж зөрөх аж.
Ар гэрт нь шинэ хашаа авч өгнө гэж энэ хэнэггүй нөхөр их "буян" хийж байгаа аятай юм ярьж байна. Оршуулгын зардалд 4 сая төгрөг өгсөн гэнэ. Их л тус болж , "харж үзэж" байгаа юм байх аа. Эрдэнэхүү энэ "алуурчингийн" морийг унаж яваад эндсэн байна. Өөрийнх нь хүүхэд байсан бол адаглаад толгойны хамгаалалт, хатуу малгай өмсгөх байсан байх даа. Хүний хүүхэд учраас тэр тал дээр огт анхаарал тавиагүй, тоогоогүй аж. Эрдэнэхүү ямар ч хамгаалалтын хувцас, малгай өмсөөгүй юм байна.
"Хүүхдэд каскан малгай өмсгөх ёстой гэж журамд заасан байгаа. Гэвч өнөөдөр хүүхдэд зориулсан каскан малгай хаана ч байхгүй байна" гэж Баттулга өөрийгөө өмөөрч байна. Байгаа газраас нь олоод өмсгөх ёстой бус уу? Журмаа мөрд л дөө! Байхгүй юм чинь гээд хүүхдийн амийг бүрэлгээд байх юм уу? Мөнгө санхүүгээр их л боломжтой болоод уралдаан тэмцээн ивээн тэтгээд байгаа биз дээ? Хүсвэл гадаадаас захиалаад авчруулж болно. Хамгийн гол нь сэтгэл, хүсэл хоёр нь дутаад байгаа юм. Хурдан морь унадаг хүмүүст зориулсан хамгаалалтын хатуу малгай гадаадад янз бүрийн үнэтэй, хэмжээтэй байдаг. Интернэтээр захиалаад авах ч боломжтой.
ММСУХ энэ тал дээр тодорхой ажил хиймээр байгаа юм. Удирдлагынх нь арчаагүйгээс болж хүүхдүүд эндсээр байна. Цаашид хэдэн хүүхдийн амиар тоглохыг таашгүй. Хувцас хунар гэхээсээ илүү хамгийн гол нь тэр хатуу малгайг нь гаднаас оруулж ирэх талаар яаралтай ажил зохиомоор байгаа юм. Тэндэр зарладаг юм уу, эсвэл холбооныхоо шугамаар нэгдсэн захиалга өгч оруулж ирээд зарж болно доо. Тэгэхгүй бол малгай өмсгөх ёстой гээд л нэг журам гаргачихдаг, гэтэл тэнд Баттулга гээч нөхөр тэр малгай чинь хаана ч алга гээд хүүхдийг толгой нүцгэн уралдуулаад л "алчихаж" байна!
Эцэст нь дүрэм журмаа биелүүлж, дагадаггүй Баттулга мэтийн сумын уяачдын холбооны тэргүүн сэтэртэй хүмүүст ямар хариуцлага тооцов гэдгээ ММСУХ-ынхон ил тод зарлаж, дураараа загнадаг бусад нөхдөд сургамж болгох хэрэгтэй. Харин нэг спонсор гишүүнээ алдчихна гээд чимээгүйхэн дараад өнгөрөх юм бол танай холбоог тарааж хурдан морины уралдааны хэргийг өөр газар хариуцуулсан нь дээр байх. Хүүхдийн амь болгон ММСУХ-той холбоотой гэдгийг бүү март, мартвал та нар сөнөнө.
Энэ үгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн төрсөн дүү Ж.Баттулга хэлжээ. Ямар нэгэн мал амьтан үхсэн аятай ярьж байгаа биз? Уг нь бол бүхэл бүтэн хүн амь насаа алдсан тухай асуудал шүү дээ. Хуулийн байгууллага төлбөр торгууль тавина гэдгийг ч яасан сайн мэддэг юм! Өөрөө өөртөө л шууд торгуулийн "ял" өгчихдөг шулуухан гар уу, энэ чинь харин!
Хүний амь, хүүхдийн амь гэдэг бол уяач нэртэй донтонгуудад юу ч биш болжээ. Тэр жил Өвөрмонголд нэг хужаа жолооч монгол малчинг дайрч алчихаад хэдэн юань төлчихнө гайгүй хэмээн хашгирч байсан юмдаг. Энэ Баттулга тэр хужаа шиг аашилж байх чинь вэ. Талийгаач Эрдэнэхүүгийн амийг мөнгөөр төлнө гээд хэнэг ч үгүй ярьж сууна. Яасан арилсан дотортой адгийн шаар гэж ийм байдаг юм?
Ж.Батсуурь (УИХ-ын гишүүн) |
Ар гэрт нь шинэ хашаа авч өгнө гэж энэ хэнэггүй нөхөр их "буян" хийж байгаа аятай юм ярьж байна. Оршуулгын зардалд 4 сая төгрөг өгсөн гэнэ. Их л тус болж , "харж үзэж" байгаа юм байх аа. Эрдэнэхүү энэ "алуурчингийн" морийг унаж яваад эндсэн байна. Өөрийнх нь хүүхэд байсан бол адаглаад толгойны хамгаалалт, хатуу малгай өмсгөх байсан байх даа. Хүний хүүхэд учраас тэр тал дээр огт анхаарал тавиагүй, тоогоогүй аж. Эрдэнэхүү ямар ч хамгаалалтын хувцас, малгай өмсөөгүй юм байна.
"Хүүхдэд каскан малгай өмсгөх ёстой гэж журамд заасан байгаа. Гэвч өнөөдөр хүүхдэд зориулсан каскан малгай хаана ч байхгүй байна" гэж Баттулга өөрийгөө өмөөрч байна. Байгаа газраас нь олоод өмсгөх ёстой бус уу? Журмаа мөрд л дөө! Байхгүй юм чинь гээд хүүхдийн амийг бүрэлгээд байх юм уу? Мөнгө санхүүгээр их л боломжтой болоод уралдаан тэмцээн ивээн тэтгээд байгаа биз дээ? Хүсвэл гадаадаас захиалаад авчруулж болно. Хамгийн гол нь сэтгэл, хүсэл хоёр нь дутаад байгаа юм. Хурдан морь унадаг хүмүүст зориулсан хамгаалалтын хатуу малгай гадаадад янз бүрийн үнэтэй, хэмжээтэй байдаг. Интернэтээр захиалаад авах ч боломжтой.
ММСУХ энэ тал дээр тодорхой ажил хиймээр байгаа юм. Удирдлагынх нь арчаагүйгээс болж хүүхдүүд эндсээр байна. Цаашид хэдэн хүүхдийн амиар тоглохыг таашгүй. Хувцас хунар гэхээсээ илүү хамгийн гол нь тэр хатуу малгайг нь гаднаас оруулж ирэх талаар яаралтай ажил зохиомоор байгаа юм. Тэндэр зарладаг юм уу, эсвэл холбооныхоо шугамаар нэгдсэн захиалга өгч оруулж ирээд зарж болно доо. Тэгэхгүй бол малгай өмсгөх ёстой гээд л нэг журам гаргачихдаг, гэтэл тэнд Баттулга гээч нөхөр тэр малгай чинь хаана ч алга гээд хүүхдийг толгой нүцгэн уралдуулаад л "алчихаж" байна!
Эцэст нь дүрэм журмаа биелүүлж, дагадаггүй Баттулга мэтийн сумын уяачдын холбооны тэргүүн сэтэртэй хүмүүст ямар хариуцлага тооцов гэдгээ ММСУХ-ынхон ил тод зарлаж, дураараа загнадаг бусад нөхдөд сургамж болгох хэрэгтэй. Харин нэг спонсор гишүүнээ алдчихна гээд чимээгүйхэн дараад өнгөрөх юм бол танай холбоог тарааж хурдан морины уралдааны хэргийг өөр газар хариуцуулсан нь дээр байх. Хүүхдийн амь болгон ММСУХ-той холбоотой гэдгийг бүү март, мартвал та нар сөнөнө.
Comments
Post a Comment