Posts

Showing posts from August, 2014

Хүчирхэг Монгол хүүхнүүд хаана явна?

Image
Дэлхийн аварга Г.Болдбаатар ОХУ-ын Челябинск хотод болж буй 2014 оны Жүдогийн дэлхийн аваргын тэмцээн өндөрлөх дөхөж байна. Монголын баг 1 алт авсан амжилттай, одоогоор медаль авсан багууд дотор дээхнүүр цохиж явна. Ганц  Г.Болдбаатар   л хамгийн хөнгөн жинд алт авч   нүүр тахаллаа. Тэгээгүй бол ч Монголчууд "нүүр хийх газаргүй" болох байсан биз. Болдбаатартаа баярлалаа! Чамлахаар чанга атга гэж үү? Үгүй ээ, чамлаад байна. Дэлхийд танигдсан бусад бөхчүүд маань хоосон хоцорлоо. Хаа байна, нөгөө Ням-Очир, Цагаанбаатар, Төмөрхүлэг, Бундмаа, Уранцэцэг ? Одоо удахгүй хасах 100-д Түвшинбаяр , нэмэх 100 кг-д Тэмүүлэн хоёр барилдана. Энэ хоёр медаль авах болтугай гэж найдая. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох нэмэх 78 кг -д манайхаас нэг ч  тамирчин алга. "Орон тоо" бөглөхдөө чухал биш л дээ, гэхдээ энэ жинд бэлтгээд барилдуулчих  Монгол хүүхнүүд олдохгүй байна гэж  үү? Нэмэх 78кг-д Азиас гэхэд л Хятадаас 2, Японоос 2, Өмнө Солонгосоос нэг бөх оролцож байна.

"Шар" ТВ

Image
Л. Мөнхбаясгалан 2-р суваг ТВ -ийн босс Мөнхбаясгалан гэж нэг питбулл шиг нэг зуусан бол тавьдаггүй айхтар өс санадаг хүүхэн байнаа. Тэр жил "сумо" Батбаяраас ТВ-ийн  тоног төхөөрөмж авч "Шонхор ТВ" байгуулаадахсан чинь өнөөх нь  шаардлага хангахгүй болж таараад шатсан тэр уурандаа "ардчилсан" гэгдэх "сэтэртэй" нөхдийг үзэж чадахаа байсан хүн. Уг нь хэргийн эзэн Батбаяртай л "муудах" ёстой байтал Ардчилсан Намынханд нийтэд нь нялзаагаад "нэг нүдээр харж" чадахаа больсон юмдаг уу даа. "Шонхор ТВ"  хаагдсанаас хойш АН-ыг муулсан нийтлэл бичих маягаар нэг хэсэг "таашаалаа хангаж" байгаад саяхан "2-р суваг ТВ" гэдгийг байгуулжээ. Брэнд болсон гэж онгирох дуртай "Цензургүй яриа" нэвтрүүлгээ тэрээр үргэлжлүүлэн хийхдээ мэдээж шинэ эрх баригчид, тэр дундаа АН-ынханыг онилохоо яаж мартахав. Муулж болохоор ямар л сэдэв байна шүүрч аваад л ур дүй муутай ярилцлага нэвтрүүлгээ (сүүлийн үеи