Posts

Showing posts from February, 2024

Зүй бус хорогдол

Image
Сар шинийн мэнд! Баярын үеэр таагүй бичвэр оруулах нь жаахан тиймэрхүү боловч бичмээр санагдаад болдоггүй. Бичвэрийн нэр нь Зүй бус хорогдол. Малын зүй бус хорогдол биш юм шүү. Хүний тухай юм. Цагаан сараар олон зочин хүлээж авлаа. Мэдээж гэр бүлээрээ ирж золгож байгаа хүмүүс маань том жижиг хүүхдүүдтэйгээ иржээ.  Ирж золгосон 2 айлын жижиг хүүхдүүд машиндаа тусгай суудалгүй явж байна! Хүүхдийн суудалгүй! Эцэг эх нь урдаа суугаад жижгүүдээ арын суудалд суулгаад л яваад өгч байна. Яагаад суудалгүй явдаг юм бэ, аюултай биш үү гэж асуухад Зүгээр ээ гээд л үл тоох юм. Бага насны хүүхэд байтугай том хүн бүсээ зүүхгүй явахад л эрсдэх аюултай байдаг.  Өнөөдөр мэдээгээр ярьж байна: Авто ослоор саяхан 4 настай хүүхэд эндлээ гэж. Гол зураад л явчихлаа. Бид чинь өөрсдөө хүүхдүүдээ санаатай бус хөнөөгөөд байгаа юм биш үү? Балчирууд маань томчуудын хэнэггүй бөгөөд тэнэг үйлдлээс болж зүй бусаар хорогдоод байгаа юм биш үү? Малын зүй бус хорогдол бол байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс болдог