Posts

Showing posts from March, 2018

Баярцогтын хятад найз хэн бэ?

Image
С.Баярцогт Швейцарийн Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газраас мөн улсын банкинд буй зарим дансыг битүүмжилжээ. Дансны эздийн нэг нь С.Баярцогт .  Ардчилсан Намын гишүүн, Сангийн сайд байсан (2008-2012) , мөн УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Панамын жагсаалт хэмээх ил болсон нууц баримтанд  мань эрийн нэр бичигдсэн цагаас эхлээд Оффшор данстай хэмээн хэдэн жил адлагдаж байгаа хүн. Данс нээсэн компаний нэр нь "Леженд Плас Капитэл лимитэд" (Legend Plus Capital Ltd.).  Оюутолгойн гэрээг хийсэн хүний нэг. Анх Панамын баримт ил болоход Баярцогт юу гэж ярьж байлаа? "Би хэдэн найзуудтайгаа мөнгө нийлүүлээд, компани байгуулж Швейцарьт данс нээлгэж байсан. Хувьцааны бизнес хийх  зорилготой. Нэг сая доллар байсан бөгөөд манай найзууд удалгүй мөнгөө буцаагаад авчихсан. Миний хэдэн төгрөг үлдсэн байсныг би Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ (ХОМ) бичихээ мартсан маань алдаа болсон" гэж байв даа. Швейцарийн Ерөнхий Прокуророос 2016 онд хэрэг үүсгээд хийсэн  шалгалтын явца

Хүүхэд тамлагчдыг шүүхэд өгье!

Image
Дүнжингарав 2018. Соёолон нас шөнө уралдав Дахиад л хурдан морь унаач хүүхэд мориноос унаж гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ!  Ойчиж л байдаг юм, хэдэн зуун хүүхдээс цөөхөн нь тахир дутуу, эрэмдэг болоо л биз юун сүртэй юм  гэж үү? Уламжлалаа хадгалж, хүүхдүүдээ бэртээсэн шиг сайхан наадацгаая, айн? Ганц нэг нь үхэж үрэгдэх бол байх л асуудал, тийм үү? Сая "шөнийн"   Дүнжингарав уралдаан гэгчийг зохион байгуулжээ. Шөнө хурдан морь уралдуулж морьдынхоо хурд хүч, хурц харааг "шалгасан" юм байх. Нөгөө талаар Засгийн газар "унтчихсан"  хойгуур сэмхэн уралдуулаад авъя гэж шийдэцгээсэн бололтой. Учир нь Засгийн газар нь зөвшөөрөл өгөөгүй байсан юм даг уу даа. Зөвшөөрөл авах шаардлагагүй байсан ч гэх. За ямартай ч  сонин.мн сайтад мэдээлсэнээр 16  хүүхэд мориноос унасан бөгөөд 9 хүүхэд бэртсэнээс   3 нь хүнд бэртэл авч   эмнэлэгт очсон байна. Уралдаан зохион байгуулагч Монголын Морин Спорт,Уяачдын Холбоо (ММСУХ) болон энэ холбооны гишүүн гэгдэх цолтой, цолгү

Хүрзтэй хасаг баатрууд

Image
Хүрз барьдаг хасаг баатар Саяхан 2 хасаг залуу хүрзээр зэвсэглээд (зэвсэг шүү!) нийслэлд хаа нэгтэй байрлах Зиндаа.мн сайтын байранд очжээ. Фэйсбүүкээр нэг яриа. Тэр хоёр лайв бичлэг хийсэн учраас бүх ярьсан яриа, хийсэн үйлдлээ баримтжуулчихсан  байна. Фэйсбүүк дээр тавьсан лайв бичлэгийн тайлбар дээр "Zindaa.mn -ийг гөлөг болгоноо" гэсэн байсан. Хүрзээ харуулаад хашраанаа гэж хэлж байгааг бичлэг дээрээс нь харж болно. Дээхэн үед хужаанууд хүрз ирлээд зэвсэг болгож Монголчуудын эсрэг ашигладаг байсан юм гэсэн. Хүрз барьж очсон үйлдлийг зарим нэг нь биеэ хамгаалах гэж авч очсон гэж бичсэн байна лээ. Зөвтгөж байгаа бололтой. Бичлэгийг  энд дарж үзнэ үү. Мэдээж ихэнх хүмүүс хүрз агсаж очсоныг буруутгаж байгаа. Энэ нь ч аргагүй юм. Яагаад гэвэл хүрз бол буруу зорилгоор хэрэглэвэл аюултай зэвсэг болж чадна. Хүний тархийг хага цохих ч  боломжтой. Газар ухах гэж очоогүй харин хашраана гэж хэлж байгаа нь тэр хүрзийг зэвсгийн зорилгоор сонгож авсаныг батлана. Адаглаад л а