Хүрзтэй хасаг баатрууд

Хүрз барьдаг хасаг баатар
Саяхан 2 хасаг залуу хүрзээр зэвсэглээд (зэвсэг шүү!) нийслэлд хаа нэгтэй байрлах Зиндаа.мн сайтын байранд очжээ. Фэйсбүүкээр нэг яриа. Тэр хоёр лайв бичлэг хийсэн учраас бүх ярьсан яриа, хийсэн үйлдлээ баримтжуулчихсан  байна.
Фэйсбүүк дээр тавьсан лайв бичлэгийн тайлбар дээр "Zindaa.mn -ийг гөлөг болгоноо" гэсэн байсан. Хүрзээ харуулаад хашраанаа гэж хэлж байгааг бичлэг дээрээс нь харж болно.
Дээхэн үед хужаанууд хүрз ирлээд зэвсэг болгож Монголчуудын эсрэг ашигладаг байсан юм гэсэн. Хүрз барьж очсон үйлдлийг зарим нэг нь биеэ хамгаалах гэж авч очсон гэж бичсэн байна лээ. Зөвтгөж байгаа бололтой.

Бичлэгийг энд дарж үзнэ үү.

Мэдээж ихэнх хүмүүс хүрз агсаж очсоныг буруутгаж байгаа. Энэ нь ч аргагүй юм. Яагаад гэвэл хүрз бол буруу зорилгоор хэрэглэвэл аюултай зэвсэг болж чадна. Хүний тархийг хага цохих ч  боломжтой. Газар ухах гэж очоогүй харин хашраана гэж хэлж байгаа нь тэр хүрзийг зэвсгийн зорилгоор сонгож авсаныг батлана. Адаглаад л амьтан айлгаж дөнгөнө. Хутга гартаа барьсан хүн л гэсэн үг. Биеэ хамгаалах зорилгоор гэдэг нь тэр байранд очоод зодолдож магадгүй гэж (өөрсдөө өдөөх ч юм уу ,эсвэл нөгөө тал нь халдах тохиолдолд) тооцоолсон байжээ гэж ойлгогдож байна. Аль ч тал нь "зэвсэгт мөргөлдөөн"-ийг анхлан эхэлж болох боловч зэвсэг агсан очсоноороо тэр хоёр нөгөө талаа шууд өдөж турхирсан  гэхэд болно.
"Бурхан завсарлаж" аз болоход нөгөө нийтлэлийг бичсэн сэтгүүлчийн оронцог тэр үед ажлынхаа байран дээр алга байсан (эсвэл хаалгаа дотроос нь түгжээд, ширээн доогуураа ороод нуугдчихсан байсан) учраас зэвсэгт мөргөлдөөн гарсангүй.

Хүрз баатрын хамтрагч
Уг нь бол зүгээр очоод л хэргийн эзэнтэй уулзаад ярилцаад учраа олчих байсан юм. Цаад сэтгүүлч гэгч нь ширээнийхээ доор хүрз байлгадаггүй байсан байх. Тэгэхээр өөрсдийгөө зэвсэглэж очно гэдэг бол өөрсөддөө "давуу байдал" олгож, нөгөө талаа "хүндэтгээгүй"  шударга бус явдал болжээ. Энэ үйлдэлдээ тэр хоёр хасаг залуус ичих хэрэгтэй. Ам хэлээрээ яриад ойлголцож чадахгүй бол хээр очиж байгаад сайхан нударгаараа үзэх ёстой байсан юм. Тэгж чадахгүй бол зохих албан тушаалтан, холбогдох газар нь өргөдөл юмаа гаргаад шийдүүлэх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, нударгааар шийдэж чадахгүй бол цаас шидэлцэж шийдэх ёстой байсан юм аа гэж.
Баахан дөвчигнөж байгаад явцгаасан  байна. Дараа нь Зиндаа-гийн удирдлагууд уучлал гуйсан юм даг уу даа. Ер нь ямар нийтлэл бичсэнийг олж уншиж чадаагүй л явна. Дам сонсох нь, Хасагууд Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн утгатай байсан юм гэнэ. Ц.Элбэгдоржийн байгуулсан цор ганц гавъяа гэсэн нэртэй нийтлэл байсан гэнэ. 

Ер нь ажлын байранд ингэж дураараа бичлэг (лайв бичлэг) хийж болох болохгүйг тэр газраас нь асууж зөвшөөрөл авах ёстой юм. Тэнд тэр албан газрын  дүрэм журам үйлчилдэг учраас хэн ч байсан дагах л ёстой. Гадаа гудамжинд лайв хийхэд хэн ч юу ч хэлэх ёсгүй. Яагаад гэвэл нийтийн эзэмшлийнх учраас. Албан байранд мод төмөр барьж орж ирээд Элбэгдоржийн бөгс долоогчид , тэр нийтлэл бичсэн хүнийг дууд, редактортойгоо уулзуул гэхчлэн  тулган шаардалт хийж байгаа явдал  бол уул шугамандаа буруу юм аа. Хүнтэй уулзах гэж байгаа бол өдөр тохирч, цаг авч уулздаг юм шд. Хаана ч тийм ёс бий.  Бичлэгээс харахад, Зиндаа.мн-ийн  "нүдэндээ шилтэй, нүүрэндээ галтай"  хүүхэн уг нь гомдол хүсэлтээ цаасан дээр бичээд, албан ёсоор ном журмаар нь хандаач гэж хэлсэн л юм байна. Гэвч манай хасаг баатрууд элдэв бичиг цаас гэж номчирхохгүй, улаан нүүрээрээ уулзаж шийднэ гээд хөдөлсөнгүй. Эмэгтэй хүнтэй яримааргүй байна ч гэх шиг. Эцэс сүүлд нь нэгэн найруулагч гэж өөрийгөө танилцуулсан цондгор залуутай эгээтэй л зодолдсонгүй салж байна.
За ер нь бол тэр хоёр хасагийн харьцаа , ялангуяа тэр хүрз баригч мяраалаг залуугийн харьцаа бол хэрэг алга. Даралт өндөртэй, жингийн  илүүдэлтэй  ийм хүн бол дөнгөж гар зөрүүлж эхлээд  цус харвах аюултай учраас аливааг тайван замаар шийдэж байх нь өөрт нь өлзийтэй дөө. Сэтгэлийн хөөрлөөр ингэж асуудалд хандаж, амьсгаадах ямар хэрэг байна?

Хүрз баатар зэвсгээ үзүүлэв
Нэг анхаарал татсан асуудал бол цагдаа руу утасдсан боловч нөгөө цагдаа нь ирсэнгүй. Ийм арчаагүй, удаан, шуурхай биш  байж болохгүй биз дээ? Манай цагдаа гэж мануухайнаас дээрдэх юмгүй хоолны савнууд байнаа. Хэн нэг нь хүрз бариад албан газар руу ороод ажил үймүүлээд байхад ирж зохицуулах л ёстой. Тэд нийгмийн хэв журам, иргэдийн амгалан тайван байдлыг хангуулах тал дээр ажиллах үүрэгтэй. Хасаг баатруудыг явахад хүртэл цагдаа ирээгүй л байсан даа.  Хэрэг буруугаар эргээд гадаа ч юм уу дотор зодоон болсон бол яахав? Хэн нэг нь бэртэж, амь насаа алдсан бол яахав? Хаана байна, манай сэргийлэгч?  Нээрээ энэ чинь сэргийлэгч биш, харин цагддаг цагдаа болсон гэл үү?

Хасаг буюу казак гэх эдгээр хүмүүс бол эртний Монгол эзэнт гүрэнд нэгтгэсэн аймгуудын нэг болох Хэрэйд аймгийн удам угсаа гэх юм билээ. Тэр утгаараа тэд бол Монголтой холбоотой хүмүүс. Тэд нарын цусанд Монголчуудад байдаг өвөрмөц  С3 (Си-гурав) ген байдаг гэдгийг генетикийн шинжлэх ухаанд хэрэглэдэг тестээр тогтоожээ. Тэдний цусанд С3 генийн эзлэх хэмжээ  60% байгаа нь өндөр тоо юм. Цус их холилдсон гэсэн үг.  Тэгэхээр яалт ч үгүй бидэнтэй хамаатан болоод байна. Харин үлдсэн 40% нь өөр гарлын ген байгаа нь одоогийн хэл заншил, шашин шүтлэг, зарим тохиолдолд гадаад төрх зэрэг нь өөр болсон шалтгаан ч байж магадгүй. (Турк тал нь нөгөө 40%-ийг бүрдүүлдэг байх)
Урд өмнө нь туурга тусгаар улс байгуулж байгаагүй энэ хүмүүс өнөөдөр Чингисийн Монголыг хужаагийн эрлийзүүд, харин өөрсдөө Чингисийн удам гэхчлэн ухуулж, сурталчилж, итгэж мэтгэлцэж байгаа нь даруухан хэлэхэд инээдэмтэй хэрэг л дээ. Чингис хаан бол казак хүн байсан гэж ухуулна. Ялангуяа Оросын зарим нэг түүх зохиогчид болон Казахстаны шинэ түүхчдийн тархи угаалт бол их өргөн далайцтай явагдаж байгааг энд тэндгүй л бичиж байна. Казахстаны иргэд ч мөн энэ үлгэрт үнэмшээд явж байгаа. Харин Монголын казакууд ямар ойлголттой байгаа нь сонин байна.

Зүүн гар талд Зиндаа.мн-ийн ажилтан, баруун талд  хүрз баатрын хамтрагч
Монгол гений тухай өмнө нь бичсэн нийтлэлийг   эндээс уншаарай. Монголын эртний аймгуудын удам угсаа гэх энэ хүмүүс , Монгол бус овог аймагтай холилдсоноор цагийн явцад  казак хэмээх  "шинэ үүлдэр" үүсэж бий болсон ба тархай бутархай овог аймгийн түвшинд оршин тогтнож ирсэн түүхтэй. Монголын эзэнт гүрэн задраад, хожим олон тусгаар хаант улс болж хүчин суларсаны гайгаар Манжуудад ээлж дараалан эзлэгдсэн тэр түүхийн зурваст Зүүнгарын хаант улсын цэргүүд Казакын аймаг овгийг мөн ч их түйвээж байсан даа. Зөвлөлт улс бий болоход казакууд мөн тэдний хараат байж байгаад хожим Зөвлөлт Улс задрахад тусгаар төрт улсаа тунхагласан түүхтэй.

Энэ "шинэ үндэстэн"  Монгол цусаараа бахархаж, Монголчуудаа дэмжиж, эвтэй дотно байхын оронд Монголын түүхийг булаах гэж увайгүй зан гаргаж байгаа нь Монголчуудын зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж байгаа юм. Уг нь дээр хэлсэнчлэн, хасгууд чинь Монголын л нэг ястан, аймаг байсан болохоор Монгол үндэстэн гэдэгт багтах ёстой юм. Монголд амьдарч байгаа хасагууд хэдийгээр өөр газраас нүүж ирээд суурьшиж байгаа боловч угтаа бол тэд бас л өвөг дээдсийнхээ нутагт л амьдарч байгаа юм шүү дээ. Хэдийгээр өөр овог хүмүүстэй нийлж, цус холилдож,  өөр хэл заншил, шашинтай болсон боловч цусан төрлийн холбоотойгоо бодвол Монголчууд бидэнтэй их л ойр дотно байх ёстой улс даа.  Харамсалтай нь дэлхийд тодрох гэсэн амбиц сонирхол нь дийлээд шинэ түүх зохиож хүртэл арчаагаа алдаж байгаа нь ичгүүртэй. Манай түүхч, судлаач нар энэ тал дээр анхаарч хариу барьж байхгүй бол нэг л мэдэхэд Худлыг мянга давтвал үнэн болдогийн адилаар нэг л мэдэхэд Казахстаны үлгэрт дэлхий итгэчихсэн тууж явж байж мэдэх л байх шүү.

Дээр өгүүлсэн "Хүрзтэй хасаг баатрууд" шоуны гол дүрд тоглогч этгээдийн хэлж ярьж байгаагаас үзвэл Монголчуудыг хужаагийн эрлийз гэж үздэг бололтой. Тэрээр биднийг хужаагийн бөгс долоогчид нэрлэж байна. (Мөнгөнд нь татагдаж, сэтгэл зүрх нь дотносож байгаа  талархагчид байдаг л байх, цусаараа бол холилдсон нь харин маш бага байгаа)
Тэгэхээр Казахстаны суртал ухуулга бас Баян-Өлгийд орж ирсэн байх магадлал харагдаж байна. Энэ ухуулга дэлхийг нөмрөх юм бол дэлхийн улсууд Монголын түүхийг "шинээр" бичихэд хүрэх юм байна л даа. Хужаа нар Монгол бол хятадын нэг хэсэг байсан гэдэг ухуулгыг төрөл бүрийн сувгаар их явуулдаг учраас гадаадад байгаа Монголчууд "хятадын Монгол уу?" гэсэн асуултанд  нь тайлбар өгөх болдог юм шд. Бас та нар хятадаар ярьдаг уу гэж асуудаг нь мөнөөх ухуулгатай холбоотой буруу ойлголт.  Монголын эзэн хаадыг, Чингисээс авахуулаад Хувилай хүртэл, хятадын хаад гэж сурталчилж байдаг гэсэн. Гадны жуулчдын үздэг музэй зэрэг газарт нь Монголын хаадын зураг дор Хятадын Монгол хаан гэсэн тайлбар байдаг гэж дуулсан юм байна.

Учир мэдэхгүй хасгуудад хэлэхэд, Монгол , хятад хоёр бол цусан дахь генээрээ ч өөр өөр үндэстэн юм. Хятад бол генээрээ F группт хамаардаг юм шд. С (си) ба F (эф) хоёр групп бол 60 мянган жилийн өмнө "туурга тусгаарласан"  юм гэнэ лээ. 60 мянган жил шүү! Монгол бол нүүдэлчин соёлтой, хятад бол суурин иргэншилтэй ард түмэн. Хэл соёл, заншил, уламжлал өөр. Хятадууд Монголыг хэзээ ч эзэгнэж байгаагүй, харин 1915 онд Орос, хятад хоёр Монголыг дарамталж хүчээр хятадын автономит болгох гэрээнд гарын үсэг зуруулаад 1921 он хүртэл захиргаандаа байлгасан түүхтэй. Үүнээс  өөр тохиолдол үгүй. Харин ч Монголчууд 100 шахам жил хятадад ноёрхож эрхшээлдээ байлгаж байсан түүхтэй. Монгол, хятад хил залгаа байсан боловч хэзээ ч цусан холбоо тогтоож эрлийзжиж байсан түүхгүй. Монголчууд хятадад ноёрхож байхдаа ч хужаатай  сууж гэр бүл болдоггүй байсан. Харин ч цус холилдохоос  сэргийлж, Монгол хятад хоёр  суух гэрлэхийг хориглож ирсэн гэдэг. Хэрвээ тэгээгүй бол бид Манжуудын араас орж өдийд хужаад уусаад алга болсон байх байсан нь ойлгомжтой.

Энэ далимд Монголын хасгуудад хандаад хоёр үг хэлчихье. Бид цус нэгтэй ах дүүсээ хажиглахгүй ээ. Хэрвээ тийм байсан бол газар нутаг зааж өгч суулгахгүй байсан нь тодорхой. Хэдийгээр шашин, ёс заншил өөр, хэл яриа өөр боловч өнөө цагт Монгол улсын нэг хэсэг болж байгаагийн хувьд та нар Монгол хэлээр ярьдаг, бусад ястнуудтай нөхөрсөг дотно харьцдаг байх ёстой. Баян-Өлгийд зорчсон, түүгээр дайран өнгөрсөн болон тэнд амьдардаг уугуул бусад ястан иргэдийн хэлж бичсэн зэргээс харахад бас дургүй хүрмээр зүйл их дуулдах  юм. Монголоор ярьдаггүй л гэнэ, зам асуухад хэлж өгдөггүй л гэнэ, хаяг самбар нь дандаа казакаар бичсэн байдаг л гэнэ, хасгаас бусад ястантай гэр бүл болохыг зөвшөөрдөггүй л гэнэ, нутгийн бусад ястнуудаа хавчдаг, гадуурхдаг л гэнэ. Энэ бүх яриа оргүй хоосноос бий болохгүй байх. Олны үг ортой гэдэг. Ийм байж болохгүй ээ. Монгол улсад албан ёсны хэл нь Монгол хэл. Тийм учраас манай казакууд хос хэлтэй байх ёстой юм. Түүнээс гадна аливаа хаяг адрес казак  хэлээс гадна бас албан ёсны Монгол хэл дээр бичигдсэн байх ёстой. За тэр казак хүнийг зөвхөн казак хүнтэй гэрлүүлдэг асуудал бол хэдийгээр хувь хүний асуудал мэт боловч угтаа бол хэт явцуу зорилгоос өөр  юм байхгүй. Тэр тусмаа хасгууд маань дээр бичсэнчлэн Монголчуудтай цус нэгтэй ойрын хамаатан учраас хажиглаад байх шаардлагагүй юм. Энэ бол Монголчуудын дургүйг хүргэдэг бас нэг шалтгаан.

Энэ мэт гажигаа засахгүй бол хэзээ ч бид эвтэй найртай байж чадахгүй. Хэрвээ Монгол хэл сурахгүй, Монголчуудыг үздэггүй бол Казахстан руу нүүхэд чөлөөтэй шүү. Тэр жилүүдэд олон айл өрх тийшээгээ нүүсэн нь манай хасгууд ямар хандлагатай, үзэл бодолтой байсан байж вэ гэдгийг нотолсон. Үлдсэн хүмүүс нь Монголдоо амьдрах хүсэлтэй, Монголдоо, Монголчууддаа  хайртай учраас нүүгээгүй гэж ойлгож байсан. Зарим нь ч буцаж ирсэн гэж дуулдсан. Зарим тохиолдолд Казахстаны казакууд нь Монголоос нүүж ирсэн казакуудаа хавчин гадуурхсан явдал ч гарсан юм билээ.  Монголоо гэсэн сэтгэлтэй, Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархдаг хэн ч  гэсэн хэл яриа, шашин үзлээсээ үл хамаараад бидний ах дүүс юм. Бүх юм та нараас хамаарч байгаа гэдгийг ойлгож ухаарах цаг болсон шүү.





Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө