Posts

Showing posts from November, 2020

Америкийн алдарт сонгуулийн тухай

Image
Ж.Байден За Монголын алдарт сонгууль дууссаны дараа Америкийн алдарт сонгууль саяхан явагдаж дуусаад албан ёсны дүн гарах өдөр ойртож байна. Америкийн алдарт сонгууль маань улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох сонгууль байсан бөгөөд манайхаас ялгаатай нь тэд нар Ерөнхийлөгчөө шууд бус сонгодог юм байна. Магадгүй холбооны улс болохоор шууд бус сонгодог ярвигтай систем зохиосон биз ээ. Энэ систем нь сайн муу талтай гэдэг. Ер нь аливаа зүйл ямагт 2 талтай байдаг даа. АНУ-ын Ерөнхийлөгчөө сонгодог системийг эхлээд товчхон тайлбарлая. Энэ улс 50 мужтай холбооны улс. Холбооны гэдэг нь муж болгон харьцангуй биеэ даасан статустай, эрх мэдэлтэй гэсэн үг. Муж болгон хүн амынхаа тооноос хамаараад тодорхой тооны саналын төлөөлөл гэгч ( elector гэдэг) мандаттай. Саналын төлөөллийн  тоо нь тухайн мужийн АНУ-ын Конгресс дахь суудлын тоотой тэнцүү байна. Конгрессийн суудлын тоо нь Төлөөлөгчийн танхимын суудал дээр муж болгонд өгдөг Сенатын 2 суудлыг нэмсэнтэй тэнцүү. Жишээ нь, Жеоржиа муж АНУ-ын Төлөөл

МАНгасууд дахиад 4 жил амар сайхандаа жаргаж дээ

2020 оны УИХ-ын сонгууль дуусч дүнгээ гаргалаа. Үе үеийн сонгуультай адил бас л бөөн маргаантай болж өнгөрлөө. Одоо мэдэгдэж байгаа дүн ёсоор УИХ-ын 76 суудлыг 2 нам, 2 эвсэл, 1 бие даагч хувааж авчээ.  Үүнд: - МАН  - 62 - АН    - 11 - Та бидний эвсэл -  1 - Зөв хүн электорат эвсэл - 1 - Бие даагч - 1 Үндсэндээ энэ сонгуулийн өмнөх дүр зураг хэвээрээ шахуу үлджээ. Хуучин УИХ-д МАН 65 суудалтай байсан бол энэ сонгуулиар 3 суудал л алдсан байна. Харин АН 9 төлөөлөлтэй байсан бол 11 болж нэмэгджээ.  Миний адил олон хүн сонгуулийн үр дүнг сонсоод шоконд орсон. Яагаад гэвэл энэ хүмүүс өөрчлөлтийг хүлээж байсан юм. Яагаад өөрчлөлт гэж? Яагаад гэвэл дийлэнх олонхи болж төр засгийн эрхийг авсан МАН өнгөрсөн 4 жилд олигтой дэвшилд хүргэж чадаагүй учраас тэр. МАН-ын УИХ дахь төлөөллүүд, төрийн өндөр алба хашигчид ёс зүйгүй үйлдэл гаргаж нийгэмд бухимдал үүсгэж нэрээ баастсан.  Эргэн санавал, анх л 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан 60 тэрбумын гэх хэрэг илэрч МАН-ын хууль бус а