Posts

Showing posts from May, 2020

Ц.Мөнхбаяр - миний сонголт

Image
Ц.Мөнхбаяр Ц.Мөнхбаяр бол олонд танигдсан хүн. Монголд байтугай дэлхийд нэрээ гаргасан хүн. Гал үндэстэн холбооны тэргүүн, Онги гол хөдөлгөөний тэргүүн.  Цэцгээгийн Мөнхбаяр хэмээх эх оронч энэ залуугийн тэмцэл олон жил үргэлжилж байгаа. Хилсээр гүтгэгдэж шоронд ч орж байсан. Ялангуяа замбараагүй уул уурхай, байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагааг эсэргүүцдэг.  Дундговь аймгийн уугуул иргэний тэмцэл анх төрсөн нутагт нь байдаг Онги гол ширгэснээс эхэлсэн гэдэг. Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Онги гол хордож, улмаар ширгэсэн байдаг. Үүнийг эсэргүүцэж, анх Онги гол хөдөлгөөн хэмээх төрийн бус байгууллага байгуулсан бөгөөд шаргуу тэмцлийн үр дүнд Онги голоо сэргээж байсан түүхтэй. Түүний энэ тэмцлийг дэлхий дахинд үнэлж, 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын Goldman Environmental Prize том шагналыг олгож байсан бөгөөд мөн онд National Geographic хэмээх нэр хүндтэй сэтгүүлийн Ундны ус хамгаалагч дэлхийн тэргүүний хүнээр шалгарч байжээ.  Ц.Мөнхбаяр болон

З.Бат-Отгон - Миний сонголт

Image
Монголчуудын тэнгэр заяа нь бага ч гэсэн хаячихаагүй бол 2020 оны УИХ-ын сонгуулиар зарим нэг шинэ сэлгээ хийх болов уу. Хэдийгээр сэлгээ 100% хийгдэж, Монголын төрд шинэ уур амьсгал бий болох нь өнөөгийн нөхцөлд ямар ч боломжгүй боловч хэрвээ сонгогчид маань 30 жилийн дараа бага ч гэсэн ухаарал суусан бол саналаа өгөхдөө сайн тунгаах биз гэж найдна.  Том зургаар нь харвал, засаглалынхаа хэлбэрийг солиогүй юм чинь эрс өөрчлөлтийг 2028 он хүртэл лав үзэхгүй. Гэвч тэр хүртэл МАНАН -г хүлцээд явах бас хэцүү. Тиймээс сонгогчид маань итгэл найдвар алдсан хуучин улиг болсон намууд (МАНАН) болон тэдний нэр дэвшигчдийг сонгож болохгүй. Ээлжлэн төр засгаар тоглож, ард түмнийхээ 3 хүний 1-ийг ядуу гуйлгачин болгосон МАНАН-гийнхан, ялангуяа өнгөрсөн 30 жилд хамгийн олон удаа төр засгийн эрх авсан (луйвардаж, эсвэл сонгуулийн системийг ашиглаж) МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийг энэ удаа алгасаарай. Тэд мэдээж шинэ хүмүүс, шинэ нүүр царай оруулж ирэх нь ойлгомжтой, мөн өмнөх шигээ уран гоё донгодож

Б.Наминчимэд - Миний сонголт

Image
2020     оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Иргэд санал бодлоо солилцож байна. Би ч мөн адил үгээ хэлье. Уг нь сонгуульд оролцоод хэрэг байна уу даа гэж бодож, мөн тэр саналаа бусдад уриалдаг юм уу гэж бодож байлаа. Нэгэнт л саяын Үндсэн Хуулийн өөрчлөлт гэгчээр эрх баригчид болон түүнийг дагалдагч Ардчилсан Намынхан 30 жил туршаад энэ улсыг дампууруулсан Парламентын засаглал гэгчээ улам баталгаажуулж, 2028 он хүртэл гар хүрэхгүй болгоод ''цоожлоод'' хаячихсан юм чинь сонгуульд саналаа  өгсөн ч яалаа, байсан ч яалаа гэж бодож байсан хэрэг л дээ. Гэвч бас тэгээд хаячихаж болохгүй юм байна гэж ойлгоод, ямар ч байсан зөв сэтгэж, зөв ярьж байгаа нэр дэвшигч нарыг дэмжих нь зүйтэй гэж бодлоо. Ингээд миний харж байгаагаар төрд хүчин зүтгэх ёстой бөгөөд шаардлага хангасан  нэр дэвшигчдээ өөрийнхөө энэ сувгаар чадан ядан ''рекламдаж'' бусдад таниулахаар шийдсэн болно. Миний тавьж байгаа гол БОЛЗОЛ юу вэ? Хамгийн гол шаардлага бол тухайн нэр дэвшигч маань өн