Posts

Showing posts from 2013

Шүүх эмнэлгийн "бизнес"

Image
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн" буюу бидний хэлж дадсанаар   "Шүүх эмнэлэг" дахиад л хэл аманд өртлөө. Уг ёзоороор нь цэвэрлэхгүй бол болохоо байсан газар даа. Г.Алтанхүү гэдэг "гоё" нэртэй харгис алуурчны гарт амиа алдсан Б.Цэдэн-иш хэмээх 21-хэн настай залуу бүсгүйн цогцсыг  энэ "хүрээлэн"  гэдэг гоё нэртэй газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн эмч нар "шинжилж" үзээд "гадны нөлөөгүй" нас баржээ гэсэн шийдвэр гаргаж, ар гэрийнхнийх нь нүүр рүү нулимжээ. Нулимжээ гэж хэлдэг учир нь талийгаач бүсгүйн зүрх нь гэнэт зогсоогүй, эсвэл зүгээр гүйж яваад траншейний нүхэнд унаж эндээгүй билээ. Илэрхий юман дээр ийм илт худлаа  дүгнэлт  гаргаж ядарсан хүмүүсээр тохуурхсан байна. Үнэндээ "тохуурхаагүй" , зүгээр л "том юман дээр ажилласан" байхгүй юу.  Г.Алтанхүү эхнэрээ байнга хардаж, зоддог байсан бөгөөд хамгийн сүүлийн халдалт ийнхүү аминд нь хүрчээ.

Үнэ хүндгүй ҮХЦ

Image
Үндсэн Хуулийн  Цэцийн (ҮХЦ) гишүүний халдашгүй эрхийг ҮХЦ-ийн тухай хуулиар зохицуулсан байдаг ба  хэн нэгэн гишүүн нь ямар нэгэн хэрэгт холбогдож зохих хуулийн этгээдээс эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьсан нөхцөлд  Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж уг гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээ шийддэг. Улсын Ерөнхий Прокурорын Газраас  ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлж, зохих үндэслэл шалтгааныг дурдсан албан бичиг хоёр ч удаа  явуулсан боловч "тэнгэрийн дор орших" ҮХЦ-ийн эрхэм гишүүд маань "ангийнхаа хүүхдийг" аваад үлдэхээр шийджээ. Энэ үйлдлээрээ ҮХЦ өөрийгөө шавартай хутгаж орхисон гэхэд болно. Үндсэн Хуулийг сахин хамгаалж, шударга ёс, хууль дүрмээ сахиулж, үлгэр жишээ болж байх ёстой энэ байгууллага хэл аманд орооцолдож, хуулийн байгууллагаас сэжиглэгдэж байгаа этгээдийг өмөөрөн хамгаалсанаараа  өөрсдийгөө ямархуу хүмүүс вэ гэдгээ нотолсон. Тэдэнд ҮХЦ гэдэг байгууллагын нэр хүнд чухал биш, харин хэн нэгэндээ тал

"Солгой" машин ба Монгол хэл гадуурхагдсан тухай түүх

Image
Буруу талдаа жолооны хүрдтэй машин Буруу хэвшил тогтоод (тогтоогоод) удчихсан аливаа зүйлийг зөв голдрилд нь оруулах, эсвэл засаж сайжруулахад маш их эсэргүүцэл гардаг нь хаана ч байдаг үзэгдэл. Хүн ёсны "жам" гэмээр. "Урьд нь болоод л байдаг байсан биз дээ, одоо яачихаад байгаа юм?" гэдэг асуултыг сөргүүлж тавьдаг. Ийм асуудал хувь айл, нэгж  хүн, улс орны хэмжээнд ч байдаг.  Буруу жолоотой машиныг "хавчаад" эхлэнгүүт Бат-Үүл баатрыг хүн бүр шахуу "барьж идэхийг" шахсан. Уг нь баатар маань замаа алдсан замбараагүй байдлыг засах л гэсэн ухаантай юм шд, зайлуул. Улс орон юм бол хууль дүрэмтэй, тэрийгээ баримталдаг баймаар байгаа юм. Монгол улсад замын хөдөлгөөн зөв талын  (баруун гарын) жолооны дүрмээр зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл,  замынхаа баруун талаар зорчино  гэсэн үг. Машины жолоо нь машиныхаа  зүүн талд  байрлалтай бөгөөд гүйцэд түрүүлэх үедээ жолооч өөдөөс ирж яваа эсрэг урсгалыг ажиглах болон өмнө яваа машиныхаа урдах замын байдлы

Амаржаргалын "action"

Image
Р.Амаржаргал (УИХ-ын гишүүн) Ганц дайчин ганцаардахгүй ээ гэж.  Амаржаргал гишүүний үлээсэн шүглийн дууг олон хүн сонслоо. АН -ын удирдлага болон засаг барьж байгаа эрхмүүд  бага ч гэсэн цочроо авсан байх аа гэж найдаж байна. Уг нь мань эрийн хэлээд яриад байгаа зүйлүүд нь хүмүүсийн мэдэхгүй, дуулаагүй  шинэ  асуудлууд биш л дээ. Авилга, төрийн алба, суудлын наймаа, томилгоо,  төр засгийн байгууллагуудын эрх мэдэл, харьцаа гээд л хүн бүр л аман дотроо үглэдэг, гомдоллодог зүйлүүдийг мань эр хэлсэн үгэндээ  дурдсан байна лээ.   Асуудлууд нь олон жилийн  өмнөөс хэвшиж тогтоод, бүр ужгирчихсан , зарим талаараа бараг хэвийн үзэгдэл болж дасчихсан тийм л байдлыг Амаржаргал гишүүн  сануулсан хэрэг. Зүгээр ч нэг сануулсангүй, харин өөрийнхөө гишүүний суудлыг золиосолж, "Би зулын гол болъё" гэжээ.  Гэвч АН нь зөвшөөрсөнгүй.  Тэр нь ч зөв. Харсаар байтал нэг гишүүн нь "хайлан урсахыг" хэн хүсэх билээ. Харин МАН -ынхан учир мэдэхгүй хүүхэд шиг  гэнэн хөөрхөнөөр их л

Увсын хоёрыг "хохиролгүй" болгоё

Image
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн (баруун талд) Увсын  тойргоос 2012 оны сонгуулиар гарч ирсэн   Чойжилсүрэн, Хүрэлбаатар хоёр "шүдний өвчин" болж байнаа.  Богд хаан боов  тарааж байгаа аятай 100 мянган төгрөгийг  баруун солгойгүй цацсаны хүчинд илүү санал авч сонгогдсон нь үнэн. Харин мөнгөөр "биеэ үнэлэх" дургүй хэдэн иргэн гомдол гаргасан учраас асуудал  үүсэж улмаар шат шатны шүүхээр явсаар хэрэг нь шийдэгдсэн боловч Сонгуулийн Ерөнхий Хороон (СЕХ) дээр очоод гацчихсан байгаа. Эрүүгийн хэргийн шүүхээр тэр хоёр нөхрийг буруутай гэж  тогтоогдсон. Мөнгө тараасан гэж гомдол гаргасан 13 иргэн 13 сая төгрөг хуулийн дагуу улсаас авсан. Дээр нь нэмээд бас хэдэн хүн  өргөдөл гаргасан   бололтой.  Хоёр   гишүүний   "мөнгө тараадаг буяны ажилд" амь биеэ үл хайрлан зүтгэсэн нэжгээд хүн шүүхээр орж ял авсан. Засгаас 13 сая төгрөг гаргасан учраас хуулийнхаа дагуу мөнгө тараасан Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар тэр мөнгийг улсад буцааж төлөх ёстой. Одоогоор тэр

Рио Тинтогийн салаавч

Image
Мопани зэсийн уурхайн орчмын суурьшил (Замби улс) ЮүТюүб сайт дээр   "Stealing Africa"  ("Африкийг шулсан нь" гэж орчуулмаар юм уу) гэдэг нэртэй кино үзлээ. Холбоос нь энэ байна:  https://www.youtube.com/watch?v=WNYemuiAOfU Энэ кинонд баян Швейцарийн Гленкоор (Glencore) хэмээх компани Замби гэдэг Африкийн нэгэн ядуу улсад зэсийн уурхай болон зэсийн үйлдвэр ажиллуулж хэрхэн  "цөм" ашиг олж байгаа болон Замбийн ард түмэнд гадны  энэ компаний хөрөнгө оруулалт хэрхэн "наалдаж" байгаа тухай өгүүлнэ. Тэгвэл Оюутолгойн уурхай бидэнд хэр наалдацтай байх бол? Байгаль орчин сүйдэхгүй гэсэн баталгаа байна уу?  Зэс хайлуулах үйлдвэртэй болбол орчны агаар болон  усны бохирдолт гарах уу?  Замбигийн Мопани хэмээх энэ зэсийн уурхай, үйлдвэрийн орчмын агаар ба усны бохирдолоос болж  зарим хэсгийнх нь үйл ажиллагааг зогсоож байжээ.     Киноны  зохиолч Швейцарь дахь Гленкорын төв байр луу утас цохиж Замби дахь уурхайгаас алдагдаж байгаа хортой хүхрий

Исламын шашин ба Монголын казахууд

Image
Баян-Өлгий аймагт буй Исламын сүм Найман жил засаглаж байсан  Ил-хаан Газан   1304 онд нас барсаны дараагаас эхлэн  Иран дахь Монголын ноёрхол бууран буурсаар  задарсан байдаг. Газаны ах Өлзийт христийн шашнаас Исламд "урван", Мухамед нэр авч хаан ширээг залгамжилсан боловч мөн л цөөхөн жил амьдарчээ. Түүний хүү, 10 настай Абу Саид хааны титмийг өвлөсөн боловч 30 насандаа таалал төгссөнөөр Ил хаант улс хэд хуваагдан задарч унасан гэдэг.  Монголчууд Персийг эзэлж одоогийн   Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армени, Азербайжан, Гүрж, Турк,  Пакистан зэрэг улсуудын нутгийг хамарсан Ил хаант улсыг байгуулсан нь   1256-1335 он хүртэл  оршин тогтнож байсан түүхтэй. Газан хаан, Өлзийт хаан зэрэг Монгол хаад тэр үед  Исламын  шашны Шийа  (Shia)  урсгалыг дэмжин хөхиүлэгч байжээ.  Исламыг үүсгэгч, номлогч Мухамедыг нас барсан цагаас эхлэн түүнийг хэнээр  залгамжлуулах  вэ гэдэг дээр зөрөлдсөнөөс болж  Шийа (Shia), Сүнни   (Sunni) хэмээх 2 том урсгал  өнөөг хүртэл дайсагнал

Хүний үнэргүй амьтас

Image
Ц.Энхбаяр Эрүүл мэндийн байгууллагад хийх шинэчлэл эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч байгаагийн нэг жишээ нь Гэмтлийн эмч нарын "бослого" юм.  Шинэчлэл гэдэг нь авилга, хахууль, хүнд суртал, үйлчилгээний чанарын доголдол зэргийг арилгах тухай асуудал юм. Шинэчлэлийн хүрээнд мөн эмнэлгийн ажилчдын цалин хөлс, үнэлгээ  яригдах боловч энэ нь тусдаа ярьж шийдэх асуудал юм.  Манай нийгэмд бий болсон авилга хээл хахуулийн "халдварт өвчин" бараг салбар болгонд туссан бөгөөд  эдгээж илааршуулахад тун хүнд байх нь мэдээж. Эрүүл  явах, өвдсөн хавдсан, бэртэж гэмтсэн үед эдгэрч тэнхрэх нь  бидний хэтэвчээс хамаараад удаж байгааг бид байнга л ярьж шүүмжилж ирсэн.  Эрүүл мэндийн салбар бол онцгой салбар. Ажилчид нь ажил хаях эрх нь хуулиар хориотой, учир  нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой болохоор тэр. Гэтэл энэ салбар  өөрөө энэ "халдварт өвчнөөр" өвчилсөн нь ядарч  байгаа ард иргэдэд маань бүр зовлон болжээ. Эмнэлгийн үйлчилгээний хэцүү зовлонг биеэрээ а

Мөхөж байгаа нам

Image
Мушгиж гуйвуулдаг нь гэм биш зан болсон Монгол Ардын намын удирдлага энэ зангаараа  Их хурлынхаа индэр дээрээс мөн гүтгэх дайрахаа  мартсангүй. Энэ нь тус намын одоогийн дарга Энхтүвшин болон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар нарын  тавьсан илтгэлүүдээс харахад илт. Өнөөх л  өширхсөн, өрсөлдөгчөө муулах, харлуулах гэсэн санааг хэрхэн уран гоё үг өгүүлбэр хэрэглэн сүржигнэсэн тэдний илтгэлээс иш татаж шинжье. Ө.Энхтүвшин Намын  дарга  Ө.Энхтүвшин илтгэлдээ, "...Улс орныхоо өдгөөгийн байдлыг тандаж үзвэл нийгэмд улс төр тогтворгүйтэх бүх талын нөхцөл, хөрс суурь бүрэн бүрэлджээ гэж дүгнэж болохоор байна. Сүүлийн үед зарим судлаач, улс төрчид   "Засаглалын хямрал нүүрлэлээ" хэмээн бас ярьж бичих болов.  Гадаадынхан бүр ноцтой  үнэлгээ өгч байна. Саяхан манай улсад ирж лекц уншсан  Австралийн Мельбурны  их сургуулийн профессор Андрью Волтер : Монголд 2 төрлийн эрсдэл байна. Эхнийх нь "Улс төр маш тогтворгүй байна. Энэ бол хамгийн том эрсдэл" гэ

МАН-аас горьдох юм байхгүй

Image
МАН -ын   27-р Их Хурал удахгүй энэ сарын 27-нд болох гэж байна. Түүхэн хурал л гэнэ. Өмнөх хурлууд нь " түүхэн биш " байсан  юм шиг.  Хөгжлийн бодлого, стратеги нь "хуучирсан" учраас шинэчлэн боловсруулж байгаа юм байх. Өөрсдийнх нь төр засгийн эрх барьж байсан он жилүүдэд бий болсон ядуурал, авилгын асуудлыг өнөөдөр гэнэт санасан юм шиг яаж шийдвэрлэх тухайгаа ярилцаж хөтөлбөр боловсруулан Их хурлаараа хэлэлцэх юм гэнэ.  Урьд өмнө нь эдгээр асуудлуудыг "анзаардаггүй" байсан юм байх. АН засгийн эрх авсанаас хойш илэрсэн авилга, хулгайн хэрэгт  МАН-ын дээд, дунд, доод тушаалын албан тушаалтнууд ороогдож намын нэр "баастаад" эхлэнгүүт цочроо авсан бололтой.  Өнгөрсөн  2012 оны УИХ-ын сонгуульд хэрвээ МАН ялсан бол  юун ядуурал, авилга бууруулах хөтөлбөр хэлэлцэх, харин ч хуучнаараа "хэн  нь илүү идэх вэ?" гэдэг уралдаанаа үргэлжлүүлэх байсан биз. Бурхны авралаар  тэд ялагдаж  ядарсан Монголчуудыг  заяа нь  ивээжээ. 1990 оноос х