Мөхөж байгаа нам
Мушгиж гуйвуулдаг нь гэм биш зан болсон Монгол Ардын намын удирдлага энэ зангаараа Их хурлынхаа индэр дээрээс мөн гүтгэх дайрахаа мартсангүй. Энэ нь тус намын одоогийн дарга Энхтүвшин болон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар нарын тавьсан илтгэлүүдээс харахад илт. Өнөөх л өширхсөн, өрсөлдөгчөө муулах, харлуулах гэсэн санааг хэрхэн уран гоё үг өгүүлбэр хэрэглэн сүржигнэсэн тэдний илтгэлээс иш татаж шинжье.
Намын дарга Ө.Энхтүвшин илтгэлдээ, "...Улс орныхоо өдгөөгийн байдлыг тандаж үзвэл нийгэмд улс төр тогтворгүйтэх бүх талын нөхцөл, хөрс суурь бүрэн бүрэлджээ гэж дүгнэж болохоор байна. Сүүлийн үед зарим судлаач, улс төрчид "Засаглалын хямрал нүүрлэлээ" хэмээн бас ярьж бичих болов. Гадаадынхан бүр ноцтой үнэлгээ өгч байна. Саяхан манай улсад ирж лекц уншсан Австралийн Мельбурны их сургуулийн профессор Андрью Волтер : Монголд 2 төрлийн эрсдэл байна. Эхнийх нь "Улс төр маш тогтворгүй байна. Энэ бол хамгийн том эрсдэл" гэжээ..."
Энхтүвшингийн хэлж байгаагаар "улс төр тогтворгүй болох нөхцөл бүрэлдсэн" юм байх. Улс төрийг тогтворгүй болгох санаатай байгаа гэдгээ МАН-ынхан шууд хэлчих шиг боллоо. Тэд бол сонгуульд ялагдаж цөөнх болсон хүчин. Дараагийн сонгуульд ялахын тулд гол өрсөлдөгч хүчин (АН) буюу одоогийн эрх баригчдыг бүх л аргаар муулах, гутаах, бойкотлох, гүтгэх зэргээр "намнах" зорилготой нь илэрхий байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс төрийн тогтворгүй байдлыг зориуд бий болгох нь тэдний хувьд маш чухал гэж үзэж байгаа бололтой. "Засаглалын хямрал" гэдэг нэр томъёог хэн хаанаас гаргасан нь ч ойлгомжтой. "Зарим судлаач" гэдэг нэргүй зохиогчийн цаана хэн байгаа нь тодорхой.
Улс төрийн тогтворгүй байдлыг бий болгосон буруутныг Энхтүвшин дарга "илчилжээ." Тэрээр цааш нь хэлэхдээ, "Улс төр тогтвортой байх эсэх нь тухайн орны улс төрчид, эрх баригчдаас шууд хамаардаг. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа олонхийг бүрдүүлсэн эрх баригчид зөвхөн өөрсдийн сонирхлыг хангах зорилгоор аливаа асуудалд хүч түрэх, зөвшилцлийг зогсоох, УИХ-ын даргыг хууль зөрчин "сонгох", цөөнхийн бүхий л эрхийг хааж боох зэрэг овилгогүй олон үйлдэл хийсэн нь улс төрийг тогтворгүй болгох эхлэлийг тавьсан юм."
Бүгд зохиомол шалтаг. Асуудлыг олонхиороо шийдэхийг "хүч түрэх" гэж нэрлэж байна. Утга учиргүй "тийм", "үгүй" гэж хоёр тийш хараад гөжөөд суухыг зогсоож нэг тийш нь шийдэхийг "зөвшилцлийг зогсоох" гэдэг юм байна. Хууль журмаараа шинээр бүрэлдсэн Их Хурлын анхны хуралдааныг удирдах хамгийн өндөр настай гишүүн Д.Дэмбэрэл "ажлаа хийхгүй", намынхаа бусад гишүүнийг дагаж намынхаа бага хуралд суугаад алга болчихсон үед дараагийн ахмад гишүүнийг хурал даргалагчаар сонгож төрийн эрх барих дээд байгууллагаа байгуулж удирдлагаа сонгож баталсан нь "хууль бус" байсан юм гэнэ. Хууль бус юм бол одоо МАН-ынхан яах гэж Их хурлын чуулганд суудаг юм бол?
МАН-ынханы санаагаар бол МАН-ын Бага хурал хуралдаад дуустал нь хүлээж байгаад дараа нь Улсын Их Хурлаа байгуулах байсан юм байх. Намынхаа эрх ашгийг Монгол улсын эрх ашгаас дээгүүр тавьдаг байсан МАН-ын араншингийн нэг илрэл энэ буюу. Журам ёсоор бол Улсын Их Хурал шинээр байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор намын бүлгүүд албан ёсоор байгуулагдсан тухайгаа УИХ-ын даргад бичгээр мэдүүлэх ёстой бөгөөд харин МАН өөрсдөө энэ хууль журмыг огоорон ялархаж мэдүүлээгүй учраас хугацаа нь хэтэрч намын бүлэггүй хоцорсон юм. Бүлгээ хуулиар заасан хугацаанд байгуулаагүй учраас Байнгын хороодод гишүүд нь орж чадаагүй хэрэг. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа? Хуулиа биелүүлэхээ сайн дурын болгоод сурчихсан тэд энэ удаа ялагдсан ч тэр зангаа орхисонгүй. Тэднийхээр бол УИХ-ын шинэ дарга тэдний тааллаар хууль дүрмээ зөрчиж намынх нь бүлгийг байгуулж өгөх ёстой байсан юм байх. Тэгээгүй учраас "цөөнхийн бүхий л эрхийг хааж боож" байгаа гэдэг тунирхал тасрахгүй байгаа хэрэг.
Ингэхээр Энхтүвшин даргын хэлдэг бүгд худлаа байгаа биз? Худлаа ярих ч энэ намынханы гэм биш зан юм. Учир жанцан ялгаж салгаж чаддаг боловсрол, мэдлэгтэй иргэд маань энэ байдлыг нь амархан ойлгож мэдэх боловч зарим иргэдийн толгойг энэ мэт худал яриагаар амархан эргүүлж чадна гэдгээ тэд сайн мэдэж байна. Хууль эрх зүй, нийгмийн боловсрол мэдлэгээр иргэдээ цангааж, өлсгөөж ирсэн олон жилийн "ажлын" үр дүн нь МАН-д ингэж үр ашгаа өгдөг гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Энэ нь МАН сонгуулиар хөдөө орон нутагт давуу санал авдгаар нотлогдоно. Харанхуй иргэдийнхээ толгойг хэдэн градусаар хааш нь ч хамаагүй эргүүлж ирсэн туршлагатай, муу аргатай нам шүү дээ. Сүүлийн үед толгойг нь амархан эргүүлж дийлэхээ болиод ирэнгүүт ходоодтой нь ярьж мөнгөөр саналыг нь худалдаж авдаг аргад шилжсэн гэж байгаа. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулаад мөнгөөр санал худалдаж авдаг байдлыг хаагаад байхад л арга нь улам нарийсаж "түрээсийн мөнгө" гэдэг шинэ нэр томъёо гаргаж ирсэн МАН-ын Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарын паян мартагдаагүй байна.
Хамгийн сүүлд гэхэд л Дархан Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Н.Лхагвасүрэн "Сэтгэлийн өглөг" нэрээр мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчсөн хэмээн цагдаа шүүхээр шалгагдаж байгаа юм байна. Мөн Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батмагнай нар мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчсөн хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхээс 5 сараар хорих ялаар шийтгүүлжээ. МАХН-аас энэ дүүрэгт дэвшсэн Н.Хишигсүрэн бас мөнгө тараасан хэргээр 4 сар хоригдох ял авсан бол түүний мөнгийг гардан тараасан Б.Галэрдэнэ, Г,Сүхбаатар, Ш.Гантулга нарыг 3 сар 10 хоног хорихоор болжээ. "Сурсан юмыг сураар боож болдоггүй" гэдгийн үлгэр жишээг МАН болон МАХН-ынхан үзүүлж байна даа. Намын дарга нь дээгүүрээ өрсөлдөгч нам хүчнээ муулж гүтгээд л, "доодсууд" нь мөнгөөр төрийн албанд шургалах гээд л дор бүрнээ л завгүй байгаа юм байна.
Намын дарга Энхтүвшингийн дээр хэлсэн үгийг намууд анхааралдаа авах хэрэгтэй. МАН-ын зүгээс ирэх жилүүдэд улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох бөгөөд үүнийгээ биелүүлэхийн тулд ямар ч арга мэх хэрэглэж мэднэ гэж ойлголоо. "Улс төрийн тогтворгүй байдал"-аар сүрдүүлж эрх баригчдыг "үгэндээ оруулах" тактикаа "Үндэсний зөвшилцлийн тогтолцоо бий болгох" гэж сүржин нэрийджээ. Өөрөөр хэлбэл энэ нь, "Бидэнтэй зөвлөлдөж, биднээс асууж зөвшөөрөл авч байж аливаа асуудлыг шийдэхгүй бол бид улс төрийн байдлыг бужигнуулаад хаячихна шүү" гэсэн тулган шаардалт юм. Ийм л ичгүүргүй, эрээгүй араншинтай нам шүү дээ. Тэдэнд намынх нь эрх ашиг улсынхаас дээгүүр гэдгийг энэ шантааж бас батлаад өглөө.
Тэгвэл одоо намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс ишилж үзье. Г.Занданшатарыг МАН-ыг хамгийн хүнд хэцүү үед удирдсан "генсек" гэж хаацайлах, "өмөөрч" бичих зусарчид байдаг. Гэвч Занданшатарыг "хамгаалах" шаардлагагүй байсан юм. Занданшатарын оронд Алтаншатар нэртэй хүн байсан ч Орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулиудад МАН ялагдах байсан юм. Ард түмэн үнэндээ цөхөрсөн байсан шүү дээ. Аль 2008 онд л АН ялахаар байсныг мөнгө тараах, саналын хуудас будлиантуулах зэрэг олон аргаар сонгуулийн үр дүнг МАН өөртөө ашигтайгаар өөрчлөн эргүүлж чадсан юм. Эцэс сүүлд нь эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг зохион байгуулалттай үймээн болгон хувиргаж, 5 хүний амийг цагдаагаар хороолгож ард түмийнхээ "хандыг хага дарсан" билээ.
Занданшатар илтгэлдээ , "Mанай нам алдаж оносон 90 гаруй жилийн туршлагаасаа суралцсаар, Монголчууд бидний хүчирхэг оршиж, хөгжихийн гол үндэс суурь нь эв нэгдэл юм гэдэгт санал нэгдэн, улс төрийн сөрөг хүчин болох АН-ыг өрсөлдөгчөө биш, эх орноо хөгжүүлж иргэн бүрийнхээ сайн сайхны төлөө зорилго нэгтэй хамтрагчаа гэж найр тавин , хамтдаа урагшлан зүтгэх нь зүйтэй гэж ойлголцсон учраас Монгол улсаа дөрөвхөн жилийн дотор дэлхийд тэргүүлэгч өсөлттэй эдийн засагтай улс болгож чадсан нь маргашгүй үнэн билээ... Нэг хүний хязгааргүй шунал, нэг хэсэгхэн хүний бүх насаараа дарга байх гэсэн явцуу дарангуйлагч шинжийн хүсэл хоёр нэгдэж, Монгол улсын дэлхийд гайхагдаж байсан үсрэнгүй хөгжлийг жил гаруйхны дотор яаж үгүй болгож байгааг бид зүгээр хараад тэвчиж чадахгүй байгаа учраас энэ танхимд цуглаад байна..." гэжээ.
Занданшатарын хэлж байгаа шиг "найр тавин" хамтарсан юм ерөөсөө байхгүй, харин АН-ын амыг "скочдохын" тулд хэдэн сайдын албан тушаал амласан хэрэг. Ард иргэд үймж, хүний амь эрсдсэн эвгүй үед өрсөлдөгчөө "өвөртөө" хийж авсанаар хэл амнаас хол 4 жил дураараа дургих боломжтой болно гэж тооцоолсон нь оножээ. АН ч сүүлдээ алдаагаа ойлгож хамтарсан гэгдэх засгаас гарсан. Ерөнхий нарийний хэлсэн дээрх үгэнд их ноцтой үг байна: "Нэг хүний хязгааргүй шунал." Нэг хүн гэсэн болохоор ард нь тодорхой эзэн байх гээд байна. Тэр "нэг хүн" хэн бэ гэж асуумаар байна. Монгол улсын үсрэнгүй хөгжлийг "үгүй болгосон" гэхийг бодоход улсын аж ахуйг авч яваа Ерөнхий сайд Алтанхуягийг хэлж байна гэж таамаар. Хэрэв тийм бол Алтанхуяг Ерөнхий сайд МАН-ын Ерөнхий нарийн Занданшатараас өөрийнхөө "хязгааргүй шунал" болон яаж Монгол улсын хөгжлийг үгүй хийсэн тухай асууж лавлах хэрэгтэй болох нь.
Энэ далимд тэр "үсрэнгүй хөгжлийн" тухай тайлбар хэлэх нь зүйтэй байх. Өмнөх засгийн үед эдийн засгийн өсөлт 17%-д хүрч байсныг "үсрэнгүй хөгжил" гэж нэрлээд байгаа бололтой. Сангийн сайд Улааны хэлдэгчлэн энэ өсөлт нь "хөөс" байсан аж. Энэ нь уул уурхайгаас үүдэлтэй бөгөөд эдийн засагт өгөөж болж ороогүй, хүний амьдралд очиж тусаагүй "хөөсөрсөн" өсөлт байсан гэж Сангийн сайдын хэлсэн нь үнэн болов уу. Учир нь ард түмний амьдрал сайжирсан юм байхгүй, сарын 21 мянгаар угжуулсаар 2012 онтой золгосон юмдаг. Шинэ засгийн газар ажлаа авсанаас хойш гаргасан бодит тооцоогоор эдийн засгийн өсөлт жилийн дараа 11%-тай гарчээ. Тэгэхээр МАН-ын гайхуулаад байгаа "хөөсөрсөн" өсөлт Занданшатарын хэлж байгаачлан "үгүй болсон" биш харин тооны хувьд буурчээ. Өсөлт тоон үзүүлэлтээрээ буурах, алга болох гэдэг хоёр ойлголт чинь тэс өөр баймаар, гэтэл ямар санаатай ингэж худал хэлнэ вэ? Тэгээд ч 17% нь "хөөсөрсөн" байсан гэж бодвол өнөөдрийн 11%-ийн өсөлт дүндээ дүн юм биш үү?
Үнэндээ гадны хөрөнгө оруулагчдад ашигтай боловч Монголд ашиг муутай нөхцөлөөр гэрээ хийж болдог байсан учраас гадны хөрөнгө оруулагчид хорхойтон хуйларч байсан түр зуурын үзэгдэл байж дээ, тэр 17%-ийн өсөлт. Өнөөдөр бид өөрсөддөө бас ашигтай байх нөхцөл бий болгоод эхэлмэгц дэндүү шуналтай хөрөнгө оруулагчид бодлоо өөрчилж эхэлсэн нь үнэн байх. Бид ер нь улс л юм бол өөрсдийнхөө эрх ашгийг бас хамгаалж чаддаг байх хэрэгтэй.
Ингээд Занданшатар бас л Энхтүвшин даргаасаа дутахгүй худалч гэдгээ харууллаа. Эдийн засгийн өсөлт "алга болоогүй", харин тоон үзүүлэлтээрээ хэдэн пунктээр буурчээ. Тооны хувьд ийм байж, харин чанарын тухайд бол ярих юм байж мэдэхээр л юм байна. Улаан сайдын хэлсэнээр өмнөх засгийн үед уул уурхайн салбарт байгуулсан гэрээ хэлцлүүд нь Монгол улсад ашигтай, харилцан ашигтай байх тал нь бага бөгөөд Монголын эрх ашигт нийцтэй биш заалтууд олон орсон байдаг гэнэ. Ийм нөхцлөөр гэрээ байгуулахад гадны "шуналтай капиталистууд" Монгол руу уралдана биз дээ? Хамгийн хачирхалтай нь улсынхаа эрх ашгийг хөсөрдүүлсэн ийм заалттай гэрээ хэлцэл хийж байсан МАН-ын засгийн газруудыг "эх оронч" гэж хэлэхэд хэцүү юм байна. Бодвол өөрсдийнхөө хэтэвчийг зузаатгаж байсан бас нэг арга нь ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Улсад ашиггүй ч , МАН-ын эрх баригчдад ашигтай байсан болоод ийм хачин увайгүй зүйл хийдэг байсан гэдэг хардлага төрүүлж байна. Тийм биш бол ямар тэнэг гэхээрээ улсдаа ашиггүй, нийцгүй ийм гэрээнүүдийг байгуулдаг байнаа?
Одоо болж байгаа Их хурал дээрээ өөрсдийнхөө алдаа дутагдал, буруу булхайгаа илэн далангүй ярьж шүүмжлэхийн оронд "Бид ёстой янзын сайхан болгочихсон байсныг өнөөгийн эрх баригчид аваад баллаад хаячихлаа" гэж олонхи руу гүтгэн дайрч давшилж байгаа нь энэ намын удирдлагад ямархуу хүмүүс ажиллаж байж вэ гэдгийг л харуулаад байна. Энэ зангаараа бол энэ нам "шинэчлэгдэнэ" гэж горьдоод ч хэрэггүй юм байна. Ерөөсөө ийм "эх орончидтой" нам бидэнд хэрэгтэй ч юм уу. Баахан л авилгач, хулгайч, мөнгө угаагчаар дүүрсэн энэ нам өөрийн гэсэн үзэл баримтлалгүй бөгөөд мөнгөтэй хүмүүсийн бүлэглэл болж хувирсаныг ард түмэн өнөөдөр харж байна. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хүртэл гадаадаас эмчилгээгээ орхин намынхаа их хуралд ирж оролцож байгаа нь нэг учиртай. Энэ хүн Хятадын Петрочайна Дачин тамсаг компаний ашгаас Монгол улсад оногдох ёстой 40 гаруй сая долларыг "алга болгосон" хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд. Энэ мэт олон сэжигтэн, хэрэгтнүүд МАН гэдэг айлын нөмөр бараадан, амь зулбан аврал эрж байгаа биз ээ.
Намын дарга Энхтүвшин илтгэлдээ Монголбанкны гаргасан статистик мэдээгээр банкууд дахь бүх хадгаламжийн 95.5% нь хүн амын 5%-д оногдож байна гэжээ. Энэ бол сүүлийн 20 жилд төр засгийн эрх барьж байхдаа МАН -ын тарьсан жимсний жимсний үр шүү дээ. Тэрнээс биш АН засгийн эрхэнд гараад жил гаруйн хугацаанд бий болчихсон юм биш. Баян ядуугийн ялгааг тэд л бий болгосон. Масс нь ядуу бөгөөд цөөн хэдэн гэр бүл хэт баяжсан нь МАН-ын бий болгосон нийгэм бөгөөд энэ нь хэн бүхний мэдэж байгаагаар албан тушаалаа мөнгөжих хэрэгсэл болгож (төрөөс төрсөн тэрбумтан!), авилга хахууль авах, төсвийн мөнгө идэх, мөнгө угаах зэрэг олон аргаар хөлжсөн луйварчид 20 жилийн дотор долларын саятан, тэрбумтан болцгоосон нь энэ. Монголын нийгмийг ийм болгочихоод одоо л нэг их хүн амаа ядуурлаас гаргадаг, улсаа жигтэйхэн хөгжүүлэх юм гэнэ. Бүр тийм "хөгжлийн хөтөлбөрийг" энэ Их хурлаараа хэлэлцэнэ ч гэх шиг. Одоо тэр үлгэрт чинь итгэдэг хүн цөөхөн болжээ. Монголын ядарсан ард түмэн одоо хашир болсон. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Монголчууд одоо хашраа биз ээ. Энхтүвшин дарга "Мичин жилийн зуны сартай нэгэн шөнө манай гудамжинд галын наадам болж л таарна" хэмээн "мөрөөджээ." МАН үндсээрээ өөрчлөгдөж, зөв сэтгэхүйтэй, үзэл бодлоо төлөвшүүлэхгүй бол энэ мөрөөдөл хэзээ ч биелэхгүй нь ойлгомжтой. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ, мөрөөдөж явсаар мөхөл рүүгээ очих л зам үлдэж дээ.
Жич: Одоо болж байгаа 27-р Их хурал дээр намын шинэ даргад М.Энхболд, Аюурсайхан хоёр өрсөлдөж байгаа гэнэ. М.Энхболд хуучин МАН-ын дарга байсан нөхөр. Одоо УИХ-ын гишүүн. Хотын дарга байхдаа газрын наймааг цэцэглүүлсэн загалмайлсан эцэг гэгдэх болсон. Монгол улсын шадар сайд хийж байсан. Монголын Морин Спорт Уяачдын холбооны Ерөнхийлөгч хийж байх хугацаанд нь олон хүүхэд мориноос унаж амь насаа алдсан боловч энэ аюултай байдал хэвээрээ. М.Энхболд шинэ даргаар сонгогдоно гэж түлхүү таамаглаж байгаа. МАН-ын шинэчлэл өөрчлөлт гэдэг нь худлаа болж өнгөрлөө гэдгийг одоо бараг хэлчихэж болохоор юм шиг.
Ө.Энхтүвшин |
Энхтүвшингийн хэлж байгаагаар "улс төр тогтворгүй болох нөхцөл бүрэлдсэн" юм байх. Улс төрийг тогтворгүй болгох санаатай байгаа гэдгээ МАН-ынхан шууд хэлчих шиг боллоо. Тэд бол сонгуульд ялагдаж цөөнх болсон хүчин. Дараагийн сонгуульд ялахын тулд гол өрсөлдөгч хүчин (АН) буюу одоогийн эрх баригчдыг бүх л аргаар муулах, гутаах, бойкотлох, гүтгэх зэргээр "намнах" зорилготой нь илэрхий байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс төрийн тогтворгүй байдлыг зориуд бий болгох нь тэдний хувьд маш чухал гэж үзэж байгаа бололтой. "Засаглалын хямрал" гэдэг нэр томъёог хэн хаанаас гаргасан нь ч ойлгомжтой. "Зарим судлаач" гэдэг нэргүй зохиогчийн цаана хэн байгаа нь тодорхой.
Улс төрийн тогтворгүй байдлыг бий болгосон буруутныг Энхтүвшин дарга "илчилжээ." Тэрээр цааш нь хэлэхдээ, "Улс төр тогтвортой байх эсэх нь тухайн орны улс төрчид, эрх баригчдаас шууд хамаардаг. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа олонхийг бүрдүүлсэн эрх баригчид зөвхөн өөрсдийн сонирхлыг хангах зорилгоор аливаа асуудалд хүч түрэх, зөвшилцлийг зогсоох, УИХ-ын даргыг хууль зөрчин "сонгох", цөөнхийн бүхий л эрхийг хааж боох зэрэг овилгогүй олон үйлдэл хийсэн нь улс төрийг тогтворгүй болгох эхлэлийг тавьсан юм."
Бүгд зохиомол шалтаг. Асуудлыг олонхиороо шийдэхийг "хүч түрэх" гэж нэрлэж байна. Утга учиргүй "тийм", "үгүй" гэж хоёр тийш хараад гөжөөд суухыг зогсоож нэг тийш нь шийдэхийг "зөвшилцлийг зогсоох" гэдэг юм байна. Хууль журмаараа шинээр бүрэлдсэн Их Хурлын анхны хуралдааныг удирдах хамгийн өндөр настай гишүүн Д.Дэмбэрэл "ажлаа хийхгүй", намынхаа бусад гишүүнийг дагаж намынхаа бага хуралд суугаад алга болчихсон үед дараагийн ахмад гишүүнийг хурал даргалагчаар сонгож төрийн эрх барих дээд байгууллагаа байгуулж удирдлагаа сонгож баталсан нь "хууль бус" байсан юм гэнэ. Хууль бус юм бол одоо МАН-ынхан яах гэж Их хурлын чуулганд суудаг юм бол?
МАН-ынханы санаагаар бол МАН-ын Бага хурал хуралдаад дуустал нь хүлээж байгаад дараа нь Улсын Их Хурлаа байгуулах байсан юм байх. Намынхаа эрх ашгийг Монгол улсын эрх ашгаас дээгүүр тавьдаг байсан МАН-ын араншингийн нэг илрэл энэ буюу. Журам ёсоор бол Улсын Их Хурал шинээр байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор намын бүлгүүд албан ёсоор байгуулагдсан тухайгаа УИХ-ын даргад бичгээр мэдүүлэх ёстой бөгөөд харин МАН өөрсдөө энэ хууль журмыг огоорон ялархаж мэдүүлээгүй учраас хугацаа нь хэтэрч намын бүлэггүй хоцорсон юм. Бүлгээ хуулиар заасан хугацаанд байгуулаагүй учраас Байнгын хороодод гишүүд нь орж чадаагүй хэрэг. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа? Хуулиа биелүүлэхээ сайн дурын болгоод сурчихсан тэд энэ удаа ялагдсан ч тэр зангаа орхисонгүй. Тэднийхээр бол УИХ-ын шинэ дарга тэдний тааллаар хууль дүрмээ зөрчиж намынх нь бүлгийг байгуулж өгөх ёстой байсан юм байх. Тэгээгүй учраас "цөөнхийн бүхий л эрхийг хааж боож" байгаа гэдэг тунирхал тасрахгүй байгаа хэрэг.
Ингэхээр Энхтүвшин даргын хэлдэг бүгд худлаа байгаа биз? Худлаа ярих ч энэ намынханы гэм биш зан юм. Учир жанцан ялгаж салгаж чаддаг боловсрол, мэдлэгтэй иргэд маань энэ байдлыг нь амархан ойлгож мэдэх боловч зарим иргэдийн толгойг энэ мэт худал яриагаар амархан эргүүлж чадна гэдгээ тэд сайн мэдэж байна. Хууль эрх зүй, нийгмийн боловсрол мэдлэгээр иргэдээ цангааж, өлсгөөж ирсэн олон жилийн "ажлын" үр дүн нь МАН-д ингэж үр ашгаа өгдөг гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Энэ нь МАН сонгуулиар хөдөө орон нутагт давуу санал авдгаар нотлогдоно. Харанхуй иргэдийнхээ толгойг хэдэн градусаар хааш нь ч хамаагүй эргүүлж ирсэн туршлагатай, муу аргатай нам шүү дээ. Сүүлийн үед толгойг нь амархан эргүүлж дийлэхээ болиод ирэнгүүт ходоодтой нь ярьж мөнгөөр саналыг нь худалдаж авдаг аргад шилжсэн гэж байгаа. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулаад мөнгөөр санал худалдаж авдаг байдлыг хаагаад байхад л арга нь улам нарийсаж "түрээсийн мөнгө" гэдэг шинэ нэр томъёо гаргаж ирсэн МАН-ын Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарын паян мартагдаагүй байна.
Хамгийн сүүлд гэхэд л Дархан Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Н.Лхагвасүрэн "Сэтгэлийн өглөг" нэрээр мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчсөн хэмээн цагдаа шүүхээр шалгагдаж байгаа юм байна. Мөн Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батмагнай нар мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчсөн хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхээс 5 сараар хорих ялаар шийтгүүлжээ. МАХН-аас энэ дүүрэгт дэвшсэн Н.Хишигсүрэн бас мөнгө тараасан хэргээр 4 сар хоригдох ял авсан бол түүний мөнгийг гардан тараасан Б.Галэрдэнэ, Г,Сүхбаатар, Ш.Гантулга нарыг 3 сар 10 хоног хорихоор болжээ. "Сурсан юмыг сураар боож болдоггүй" гэдгийн үлгэр жишээг МАН болон МАХН-ынхан үзүүлж байна даа. Намын дарга нь дээгүүрээ өрсөлдөгч нам хүчнээ муулж гүтгээд л, "доодсууд" нь мөнгөөр төрийн албанд шургалах гээд л дор бүрнээ л завгүй байгаа юм байна.
Намын дарга Энхтүвшингийн дээр хэлсэн үгийг намууд анхааралдаа авах хэрэгтэй. МАН-ын зүгээс ирэх жилүүдэд улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох бөгөөд үүнийгээ биелүүлэхийн тулд ямар ч арга мэх хэрэглэж мэднэ гэж ойлголоо. "Улс төрийн тогтворгүй байдал"-аар сүрдүүлж эрх баригчдыг "үгэндээ оруулах" тактикаа "Үндэсний зөвшилцлийн тогтолцоо бий болгох" гэж сүржин нэрийджээ. Өөрөөр хэлбэл энэ нь, "Бидэнтэй зөвлөлдөж, биднээс асууж зөвшөөрөл авч байж аливаа асуудлыг шийдэхгүй бол бид улс төрийн байдлыг бужигнуулаад хаячихна шүү" гэсэн тулган шаардалт юм. Ийм л ичгүүргүй, эрээгүй араншинтай нам шүү дээ. Тэдэнд намынх нь эрх ашиг улсынхаас дээгүүр гэдгийг энэ шантааж бас батлаад өглөө.
Г.Занданшатар |
Занданшатар илтгэлдээ , "Mанай нам алдаж оносон 90 гаруй жилийн туршлагаасаа суралцсаар, Монголчууд бидний хүчирхэг оршиж, хөгжихийн гол үндэс суурь нь эв нэгдэл юм гэдэгт санал нэгдэн, улс төрийн сөрөг хүчин болох АН-ыг өрсөлдөгчөө биш, эх орноо хөгжүүлж иргэн бүрийнхээ сайн сайхны төлөө зорилго нэгтэй хамтрагчаа гэж найр тавин , хамтдаа урагшлан зүтгэх нь зүйтэй гэж ойлголцсон учраас Монгол улсаа дөрөвхөн жилийн дотор дэлхийд тэргүүлэгч өсөлттэй эдийн засагтай улс болгож чадсан нь маргашгүй үнэн билээ... Нэг хүний хязгааргүй шунал, нэг хэсэгхэн хүний бүх насаараа дарга байх гэсэн явцуу дарангуйлагч шинжийн хүсэл хоёр нэгдэж, Монгол улсын дэлхийд гайхагдаж байсан үсрэнгүй хөгжлийг жил гаруйхны дотор яаж үгүй болгож байгааг бид зүгээр хараад тэвчиж чадахгүй байгаа учраас энэ танхимд цуглаад байна..." гэжээ.
Занданшатарын хэлж байгаа шиг "найр тавин" хамтарсан юм ерөөсөө байхгүй, харин АН-ын амыг "скочдохын" тулд хэдэн сайдын албан тушаал амласан хэрэг. Ард иргэд үймж, хүний амь эрсдсэн эвгүй үед өрсөлдөгчөө "өвөртөө" хийж авсанаар хэл амнаас хол 4 жил дураараа дургих боломжтой болно гэж тооцоолсон нь оножээ. АН ч сүүлдээ алдаагаа ойлгож хамтарсан гэгдэх засгаас гарсан. Ерөнхий нарийний хэлсэн дээрх үгэнд их ноцтой үг байна: "Нэг хүний хязгааргүй шунал." Нэг хүн гэсэн болохоор ард нь тодорхой эзэн байх гээд байна. Тэр "нэг хүн" хэн бэ гэж асуумаар байна. Монгол улсын үсрэнгүй хөгжлийг "үгүй болгосон" гэхийг бодоход улсын аж ахуйг авч яваа Ерөнхий сайд Алтанхуягийг хэлж байна гэж таамаар. Хэрэв тийм бол Алтанхуяг Ерөнхий сайд МАН-ын Ерөнхий нарийн Занданшатараас өөрийнхөө "хязгааргүй шунал" болон яаж Монгол улсын хөгжлийг үгүй хийсэн тухай асууж лавлах хэрэгтэй болох нь.
Энэ далимд тэр "үсрэнгүй хөгжлийн" тухай тайлбар хэлэх нь зүйтэй байх. Өмнөх засгийн үед эдийн засгийн өсөлт 17%-д хүрч байсныг "үсрэнгүй хөгжил" гэж нэрлээд байгаа бололтой. Сангийн сайд Улааны хэлдэгчлэн энэ өсөлт нь "хөөс" байсан аж. Энэ нь уул уурхайгаас үүдэлтэй бөгөөд эдийн засагт өгөөж болж ороогүй, хүний амьдралд очиж тусаагүй "хөөсөрсөн" өсөлт байсан гэж Сангийн сайдын хэлсэн нь үнэн болов уу. Учир нь ард түмний амьдрал сайжирсан юм байхгүй, сарын 21 мянгаар угжуулсаар 2012 онтой золгосон юмдаг. Шинэ засгийн газар ажлаа авсанаас хойш гаргасан бодит тооцоогоор эдийн засгийн өсөлт жилийн дараа 11%-тай гарчээ. Тэгэхээр МАН-ын гайхуулаад байгаа "хөөсөрсөн" өсөлт Занданшатарын хэлж байгаачлан "үгүй болсон" биш харин тооны хувьд буурчээ. Өсөлт тоон үзүүлэлтээрээ буурах, алга болох гэдэг хоёр ойлголт чинь тэс өөр баймаар, гэтэл ямар санаатай ингэж худал хэлнэ вэ? Тэгээд ч 17% нь "хөөсөрсөн" байсан гэж бодвол өнөөдрийн 11%-ийн өсөлт дүндээ дүн юм биш үү?
Үнэндээ гадны хөрөнгө оруулагчдад ашигтай боловч Монголд ашиг муутай нөхцөлөөр гэрээ хийж болдог байсан учраас гадны хөрөнгө оруулагчид хорхойтон хуйларч байсан түр зуурын үзэгдэл байж дээ, тэр 17%-ийн өсөлт. Өнөөдөр бид өөрсөддөө бас ашигтай байх нөхцөл бий болгоод эхэлмэгц дэндүү шуналтай хөрөнгө оруулагчид бодлоо өөрчилж эхэлсэн нь үнэн байх. Бид ер нь улс л юм бол өөрсдийнхөө эрх ашгийг бас хамгаалж чаддаг байх хэрэгтэй.
Ингээд Занданшатар бас л Энхтүвшин даргаасаа дутахгүй худалч гэдгээ харууллаа. Эдийн засгийн өсөлт "алга болоогүй", харин тоон үзүүлэлтээрээ хэдэн пунктээр буурчээ. Тооны хувьд ийм байж, харин чанарын тухайд бол ярих юм байж мэдэхээр л юм байна. Улаан сайдын хэлсэнээр өмнөх засгийн үед уул уурхайн салбарт байгуулсан гэрээ хэлцлүүд нь Монгол улсад ашигтай, харилцан ашигтай байх тал нь бага бөгөөд Монголын эрх ашигт нийцтэй биш заалтууд олон орсон байдаг гэнэ. Ийм нөхцлөөр гэрээ байгуулахад гадны "шуналтай капиталистууд" Монгол руу уралдана биз дээ? Хамгийн хачирхалтай нь улсынхаа эрх ашгийг хөсөрдүүлсэн ийм заалттай гэрээ хэлцэл хийж байсан МАН-ын засгийн газруудыг "эх оронч" гэж хэлэхэд хэцүү юм байна. Бодвол өөрсдийнхөө хэтэвчийг зузаатгаж байсан бас нэг арга нь ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Улсад ашиггүй ч , МАН-ын эрх баригчдад ашигтай байсан болоод ийм хачин увайгүй зүйл хийдэг байсан гэдэг хардлага төрүүлж байна. Тийм биш бол ямар тэнэг гэхээрээ улсдаа ашиггүй, нийцгүй ийм гэрээнүүдийг байгуулдаг байнаа?
Одоо болж байгаа Их хурал дээрээ өөрсдийнхөө алдаа дутагдал, буруу булхайгаа илэн далангүй ярьж шүүмжлэхийн оронд "Бид ёстой янзын сайхан болгочихсон байсныг өнөөгийн эрх баригчид аваад баллаад хаячихлаа" гэж олонхи руу гүтгэн дайрч давшилж байгаа нь энэ намын удирдлагад ямархуу хүмүүс ажиллаж байж вэ гэдгийг л харуулаад байна. Энэ зангаараа бол энэ нам "шинэчлэгдэнэ" гэж горьдоод ч хэрэггүй юм байна. Ерөөсөө ийм "эх орончидтой" нам бидэнд хэрэгтэй ч юм уу. Баахан л авилгач, хулгайч, мөнгө угаагчаар дүүрсэн энэ нам өөрийн гэсэн үзэл баримтлалгүй бөгөөд мөнгөтэй хүмүүсийн бүлэглэл болж хувирсаныг ард түмэн өнөөдөр харж байна. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хүртэл гадаадаас эмчилгээгээ орхин намынхаа их хуралд ирж оролцож байгаа нь нэг учиртай. Энэ хүн Хятадын Петрочайна Дачин тамсаг компаний ашгаас Монгол улсад оногдох ёстой 40 гаруй сая долларыг "алга болгосон" хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд. Энэ мэт олон сэжигтэн, хэрэгтнүүд МАН гэдэг айлын нөмөр бараадан, амь зулбан аврал эрж байгаа биз ээ.
Намын дарга Энхтүвшин илтгэлдээ Монголбанкны гаргасан статистик мэдээгээр банкууд дахь бүх хадгаламжийн 95.5% нь хүн амын 5%-д оногдож байна гэжээ. Энэ бол сүүлийн 20 жилд төр засгийн эрх барьж байхдаа МАН -ын тарьсан жимсний жимсний үр шүү дээ. Тэрнээс биш АН засгийн эрхэнд гараад жил гаруйн хугацаанд бий болчихсон юм биш. Баян ядуугийн ялгааг тэд л бий болгосон. Масс нь ядуу бөгөөд цөөн хэдэн гэр бүл хэт баяжсан нь МАН-ын бий болгосон нийгэм бөгөөд энэ нь хэн бүхний мэдэж байгаагаар албан тушаалаа мөнгөжих хэрэгсэл болгож (төрөөс төрсөн тэрбумтан!), авилга хахууль авах, төсвийн мөнгө идэх, мөнгө угаах зэрэг олон аргаар хөлжсөн луйварчид 20 жилийн дотор долларын саятан, тэрбумтан болцгоосон нь энэ. Монголын нийгмийг ийм болгочихоод одоо л нэг их хүн амаа ядуурлаас гаргадаг, улсаа жигтэйхэн хөгжүүлэх юм гэнэ. Бүр тийм "хөгжлийн хөтөлбөрийг" энэ Их хурлаараа хэлэлцэнэ ч гэх шиг. Одоо тэр үлгэрт чинь итгэдэг хүн цөөхөн болжээ. Монголын ядарсан ард түмэн одоо хашир болсон. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Монголчууд одоо хашраа биз ээ. Энхтүвшин дарга "Мичин жилийн зуны сартай нэгэн шөнө манай гудамжинд галын наадам болж л таарна" хэмээн "мөрөөджээ." МАН үндсээрээ өөрчлөгдөж, зөв сэтгэхүйтэй, үзэл бодлоо төлөвшүүлэхгүй бол энэ мөрөөдөл хэзээ ч биелэхгүй нь ойлгомжтой. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ, мөрөөдөж явсаар мөхөл рүүгээ очих л зам үлдэж дээ.
Жич: Одоо болж байгаа 27-р Их хурал дээр намын шинэ даргад М.Энхболд, Аюурсайхан хоёр өрсөлдөж байгаа гэнэ. М.Энхболд хуучин МАН-ын дарга байсан нөхөр. Одоо УИХ-ын гишүүн. Хотын дарга байхдаа газрын наймааг цэцэглүүлсэн загалмайлсан эцэг гэгдэх болсон. Монгол улсын шадар сайд хийж байсан. Монголын Морин Спорт Уяачдын холбооны Ерөнхийлөгч хийж байх хугацаанд нь олон хүүхэд мориноос унаж амь насаа алдсан боловч энэ аюултай байдал хэвээрээ. М.Энхболд шинэ даргаар сонгогдоно гэж түлхүү таамаглаж байгаа. МАН-ын шинэчлэл өөрчлөлт гэдэг нь худлаа болж өнгөрлөө гэдгийг одоо бараг хэлчихэж болохоор юм шиг.
Comments
Post a Comment