Posts

Showing posts from 2011

МАНАН-гийн Засгийн газрын заль мэх , 2-р хэсэг

Image
Энэний  өмнөх  ``МАНАН-гийн Засгийн газрын заль мэх`` гэсэн 1 дүгээр хэсэгт  Засгийн газар сонгуулиар амалсан 1.5 сая төгрөгөө бүрэн эрхийнхээ хугацаанд багтааж яаж өгөх гэж байгаа тухай болон яаж аргалж байгаад сонгууль өнгөрөөх санаатай байгаа тухай бичсэн билээ. Тэгсэн чинь  Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга   Ч. Хүрэлбаатарын   (зураг) яриагаар бол аймаар заль бодож олсон юм байна.  Юу гэхээр, нөгөө амалсан мөнгөө Таван Толгойн хувьцаагаар барьцаалчихаж. Би уг нь иргэддээ үнэгүй олгоно гээд байгаа 536 ширхэг (саяхан  нэмэгдээд 1072 болов уу даа?) хувьцааг  тэр өгнө гээд байгаа 1 сая төгрөгтэй  ямар ч хамаагүй  тусдаа юм гэж бодсон чинь буруу байжээ.  1 сая төгрөгийг бэлэн бусаар олгоно гээд байсан биз дээ? Оюутны  сургалтын төлбөр, орон  сууцны зээл, даатгал гэхчлэнгээр ашиглаж болно гэж хэлж байсан даа. Тэр Таван Толгойн хувьцаа бол  1 сая төгрөгнөөс тусдаа  ``бэлэг``   байсныг манай хашрууд сэтгээд тэр 1 сая төгрөгтэй холбочихжээ. Зоосны хоёр тал болгочихсон гэсэн

МАНАН-гийн Засгийн газрын заль мэх, 1-р хэсэг

Image
Сангийн сайд Баярцогт, ``Бид амлалтаа давуулан биелүүллээ`` гэж сайрхлаа.  2012 оны төсөв баталсаны дараа тэрээр ингэж хэлжээ. Ямар амлалтаа давуулан биелүүлсэн гэж яриад байгааг сайн ойлгохгүй байна, гэхдээ нөгөө 2008 оны сонгуулиар амалсан мөнгөө яриад байгаа юмдаг уу даа.  Харин  яаж ``давуулсаныг`` нь мэдэхгүй  гайхаад л сууж байна. МАН тэр үед АН-аас давах гэж 1.5 сая төгрөг иргэн бүрд бэлэн өгнө  хэмээн сүүлийн мөчид   амалж байж олонхийн санал авч билээ. Хуучны  МАХН-ын (одоогийн МАН-ын) дарга асан С.Баяр  тэр үед АН 1 сая төгрөг амаллаа, пүү паа гэсэн мөртөө  төд удалгүй 1.5 сая болгон өсгөж  АН-ыг тонгорч билээ. Одоо тэр амлалтаа биелүүлэхгүй бол 2012 оны сонгуульд баларна гэдгээ мэдээд МАНАН нэгэн  мэргэн арга бодож олжээ. Энэ мэргэн аргын тухай  ярихаас өмнө  жаахан тоо бодъё. Одоо тарааж байгаа 21 мянган төгрөгийг хүн бүрд тараагаад 500 мянгаа өгчихлөө гэж бодъё.  Харин үлдэх 1 сая төгрөгийг 2012 ондоо багтааж  өгөхийн тулд манай эрх мэдэлтнүүдэд хэдэн төгрөг хэр

Уранаас хол явцгаая!

Image
Уран (мөнгөлөг метал элемент) Монголчуудад сайн чанар олон бий. Юм хурдан сурдаг, найрсаг гээд л. Тэгвэл нэг чухал чанар бидэнд их үгүйлэгдэж байна. Энэ бол аливаад тууштай байх чанар. Тууштай байна гэдэг  бол  зорьсондоо, хэлсэндээ, бодсондоо хүрэхийн тулд шантрахгүй зүтгэнэ гэсэн үг.  Бид замын голоос их буцаж байна. Үүний нэг тодорхой жишээ бол цөмийн хаягдлыг Монголд байлгахын эсрэг тэмцэл юм. Цөмийн хаягдлыг Монголд булуулахын эсрэг, хадгалах байгууламж барихын эсрэг нэг хэсэг хүчтэй дуугарч байсан боловч одоо таг болжээ. Төр засгийн өндөр албан тушаалтны хэмжээнд хоёр ч орон (АНУ ба Япон) дамнасан яриа тохиролцоо болж байсан тухай шуугиж эхэлмэгц Монголын эрх мэдэлтнүүдийн өөрийгөө өмөөрөх, худлаа ярьж төөрөгдүүлэх механизм нь автоматаар ажиллаж бүхнийг үгүйсгэн мэлзсэнээр асуудал намжсан.  Дээр нь Ерөнхийлөгч маань дотооддоо болон гадаадад очиж Монголд цөмийн хаягдал ( гэхдээ  гадны эх үүсвэртэй гэж онцолсон байх аа?) булуулахгүй гэж чанга дуугарсанаар хүмүүсийн санаа

Хятад хандлага

Image
Хятадууд нэг Монгол залууг Оюутолгой уурхай дээр боож алсан тухай мэдээ цацагдлаа.  Яг харсан хүн байхгүй ч тэнд байгаа Монголчууд  ингэж ярьцгааж байна. Бас ч ул үндэсгүй гэж хэлмээргүй шалтгаанаар тэд Хятадуудыг сэрдэж байгаа аж. Яагаад  гэхээр  өмнө нь нэг Монгол бүсгүйг Хятадууд алсан гэнэ. Мөн өөр нэг эмэгтэйг жорлонд оронгуут нь араас нь дагаж ороод баахан зодсон гэнэ.  За тэгээд  хот суурин газар барилга барьж байгаа Хятадууд  хамт ажилладаг Монголчуудтай зодолдож олноороо хүч түрэн  бүүрэлхэж байсан тухай хэвлэлээр цөөнгүй бичиж байсныг уншсан биз дээ. Тэр ч  байтугай Монголын цагдаа яваад очихоор зодчихож байгаа юм. Хөдөө хаа нэгтээ бас л Монголын иргэнийг нэг Хятад дайрч алаад хэдэн сар ч билүү ял авсан даг. Энэ мэтээр Хятадуудын зүй бус дээрэнгүй авирын тухай жишээ байнга сонсогдох болжээ. Энэ нэг л биш ээ. Яагаад Хятадууд хүний нутагт ингэж түрэмгий дураараа аашилдаг байнаа? Яг л гэртээ байгаа юм шиг. Бодоод байхад тэднийг ийм араншин, хандлага гаргахад нөлөөлж

Л.Гансүх сайдад

Image
Л.Гансүх сайд (зураг) та жаахан юм үзсэн юм шиг бай л даа. Цочроо нь сайн гараагүй, доли цохих болоогүй байгаагийн шинж л дээ. Гэхдээ бас өдий нас насалчихаад, 3 том хүүхний аав болчихоод жаахан жудагтай байж болмоор л юм. Хуучин анд шахуу явсан 2 сэтгүүлч таныг 1 сая долларын байшинд суудаг, MCS группээс байшингаар ``шагнуулсан`` гэгчлэн хэлж ярьсаны төлөө  боож үхэх гээд байх шаардлагаүй л  байсан юм, уг нь. Тэртэй тэргүй төр засгийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс, өөрийг чинь оруулаад, бүгд л ямар нэг хэмжээгээр бие махбодийн хувьд ч таргалсан, банкин дахь хадгаламж нь ч бас зузаарсан гэдгийг хүн бүр л мэдэж байгаа шүү дээ. Ц.Нямдорж гишүүн сая хүрэхгүй төгрөгний цалинтай байж  4 сая 500 мянган төгрөгний сарын хөлстэй байшинд яаж амьдарч байнаа гээд хүмүүс шуугиад байхад мань Нямдорж тоохгүй л байгаа биз дээ. Яахав, хүн нь дөжрөөд  цочрол авахаа байсан тал бий байх л даа. Гэхдээ л  ``тарган`` гээд хэлүүлчихсэн хүүхэн аятай эмзэглээд байх хэрэггүй юм. Шүүхээр ороод 12 сая

Ц.Нямдорж оо гэж...

Image
Их Хурлын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэдэг хүн Монголын түүхэнд хар толботой нэгэн болж үлдэх нь тодорхой болжээ. Муу нэртэй болоход их амархан,харин сайн нэрийг олоход хэцүү гэдэг. Нямдорж нэрээ баастах  2 том алдаа хийжээ. Үүнд: 1. Хятадын тусгай албадын хүмүүстэй харилцаанд орсон 2. Батлагдсан хуулиудыг дураараа засаж өөрчилж байсан 1. 90-ээд онд мань эрийг Хятадын тагнуул байж гээд баахан шуугив даа. Генерал Баатар гээч хүн улсын нууцад  хамаарах Нямдоржтой холбоотой  материалыг  задруулсан гэдэг хэргээр 7 жилийн ял авч байжээ. Тухайн үед Гүндалай, Баабар нар энэ тухай ярьж бичсэнээс болж бас хэрэгт орох шахаж байсныг хүмүүс санаж байга байх. Гэхдээ Монголын ард түмэн яг юу болоод өнгөрсөн, хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг сайн ойлгоогүй бөгөөд Нямдорж өөрийн албан тушаал, намаараа далайлгаж цэвэрхэн мултарсан болохоор мань эрийг гүтгэгдсэн юм байна гэж бодоод  өнгөрчээ. Гэтэл саяхнаас нөгөө Хятадуудтай холбоотой байсан хэргийг батлах улсын ну

Сайн үйлстэнгүүдийг алдаршуулая!

Манай бизнес эрхлэгчид болон олонд алдартай бөгөөд боломжийн орлоготой бусад иргэд маань буяны ажилд зориулж хандив өгөх, санхүүжүүлэх зэргээр хүнлэг сэтгэл гаргаж байгаад бид ихээхэн талархах ёстой. Талархаад зогсохгүй тэдгээр хүмүүсээ алдаршуулах ёстой юм. Дуучин Алтанцэцэг хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай амьсгалын аппаратыг гадаадаас захиалж авч өгчээ. Хүний сэтгэл байхгүй юу. Алтанцэцэг ямар мөнгөө барж ядсандаа ийм юм хийж байгаа биш. Нэг үеээ бодвол манай зарим бизнесийнхэн ажил нь овоо бүтэмжтэй байж боломжийн хөрөнгөтэй мөнгөтэй болжээ. За тэр янз бүрийн буруу замаар хөлжиж баяжсан улсууд ч зөндөө байгаа байх. Гэхдээ тэд бол нэг копий ч хармаанаасаа гаргах буяны ажилд зарцуулахгүй л дээ. Тэр бол тодорхой бөгөөд тийм учраас тэр сувдагуудын тухай ярьж хайран цаг, зайгаа үрэхийг хүсэхгүй байна. Дуучин Алтанцэцэгтээ хувийн зүгээс баярлалаа гэж хэлье. Монос компани 2008 оны 7 сарын 1-ний өдрийн үймээнээр цагдаад буудуулж хөлдөө хүнд гэмтэл авсан Батзаяа г

С.Баярын ээжид хандсан ил захидал

Image
Сайн байна уу  Дулмаа гуай, Таны бие сайн, ажил бүтэмжтэй биз дээ?  Тарган сайхан намаржиж байна уу? Би Таныг танихгүй, Та намайг мэдэхгүй, гэхдээ Танд захидал бичихээр шийдээд  үзэг цаас нийлүүллээ. Захидал бичих гол шалтгаан нь Таны хүү Баяр юм аа.  Эхийн хувьд Та мэдээж бүх л эхчүүдийн адил үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж бодож байгаа. Зарим үед зөвхөн бодоод зогсохгүй эхийн хувиар  санаа бодол, зөвлөмжөө өгөх   шаардлагатай ч үе тохиолддог. Эхийн сургаалиар явсан хүн алдах ёсгүй. Таны хүү С.Баярыг Монголын ард түмэн сайн мэдэх билээ. Ууган намын дарга, Ерөнхий сайд байсан хүнийг  мэдэхээс ч яахав. Би энд Таны хүүг муулах гэсэнгүй, гэхдээ өөрийн бодож байгааг тойруулж бөөрөнхийлөлгүй шууд хэлж байгаа юм шүү. Ойлгоно биз дээ. Таны хүүгийн улс төрийн карьер үндсэндээ бүтэл муутай төгсөж байх шиг байна. Хамгийн гол алдаа бол 2008 оны Их Хурлын сонгуультай холбоотой. Тэр үеийн сонгуулийн сурталчилгаанаас эхлээд Таны хүү буруу замаар будаа тээж эхэлсэн. Ардчилсан намын амла

Ж.Сүхбаатарын шинэ хоч: Эрүүгийн элемент

Image
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарт   (зураг) биеэ авч явах чадвар, ёс зүй, харилцааны соёл алга. Саяхан тэрээр өөрийнхөө удирддаг Байнгын хорооны хурал дээр нэр бүхий 9 гишүүний Ерөнхий сайд Батболдыг огцруулах шаардлагыг хэлэлцэх эсэх асуудал дээр  зарим гишүүдтэй маргах үедээ гишүүн С.Эрдэнийг ` `эрүүгийн элемент` `  царайлсан гэж доромжилжээ. Уг нь энэ нөхөр МАН-ынзарим нэг бүдүүлэг гишүүдийг бодвол сүүлийн үед их тоогдоод байсан хүн л дээ. Зөвхөн өөрийн нам дотроо ч биш , бас бусад өөр намын гишүүд болон над мэтийн зарим иргэдэд овоо дэвшилтэт үзэлтэй, чиг шулуун байж мэдэх хүн гэж  үнэлэгддэг байлаа. Гэвч энэ үйл явдлын дараа мань эрийн тухай бодлоо олон хүн өөрчлөө биз ээ. Уг нь нас залуу, дөнгөж 36-тай боловч эзэмшсэн мэргэжил нь хуульч, хашиж байгаа алба нь Байнгын хорооны дарга гэж бодохоор алхаа гишгээ, ам хамраа жаахан бодож цэгнэж ярих ёстой баймаар. Гэтэл тэгсэнгүй ээ. Түүхий  байна гэдгээ л нотолж орхисон хэрэг.  Ер нь нас намба суусан гэ

Монголын 10 толгой баячууд

Image
                                                    1. Жамбалжамцын Оджаргал Үндсэн хөрөнгө: 2,3 тэрбум ам.доллар Эрхэлдэг ажил: Эм Си Эс груп Нас: 46                                                           2. Лхагвын Чинбат Үндсэн хөрөнгө: 1,3 тэрбум ам.доллар Эрхэлдэг ажил: Гачуурт ХХК Нас: 49                                                      3. Халтмаагийн Баттулга Үндсэн хөрөнгө:1,2 тэрбум ам,доллар Эрхэлдэг ажил:УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Нас:48                                                             4. Б.Нямтайшир Үндсэн хөрөнгө:1,1 тэрбум ам,доллар Эрхэлдэг ажил:МАК Нас:--                                                      5. Сүхбаатрын Батболд Үндсэн хөрөнгө:1 тэрбум ам.доллар Эрхэлдэг ажил:УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Нас:48                                                     6. Цагаачийн Баатарсайхан Үндсэн хөрөнгө:800 сая ам.доллар Эрхэлдэг ажил:Таван Богд ГРҮПП ХХК Нас:--             

Монгол улс үнэхээр хөгжиж байна уу?

Уул уурхайн буянаар маш их хэмжээний мөнгө орж ирсэний улмаас эдийн засгийн өсөлт бий болсон мэт харагдавч энэ нь хөгжлийг тодорхойлж чадахгүй байна. Энэ өсөлтөөс бий  болох баялаг цөөхөн хүнд хүртэж дийлэнх олонхи нь ядуу хэвээрээ байгаа учраас хөгжиж байна гэж ярих нь өрөөсгөл юм. Хүн амын бараг 40% нь тун ядуу гэсэн тоо байгаа. Энэ баримтыг Ерөнхий сайд нь хүртэл нууж хаахгүй ил тод хэлээд байгаа шүү дээ. Бас нэг 40 хувь нь лав өнөө маргаашаа аргацаасан амьдралтай байгаа гэж үзэхэд цаана нь 20% үлдэж байх шив. Энэ 20 хувийн 5% нь хэт баян хүмүүс гэж бодоход зөрүү болох 15% нь ямар ч байсан боломжийн амьдралтай хэсэг нь болж таарах нь. Боломжийн амьдралтай гэдэг нь хувийн бизнес хийгээд дээшилсэн нэг хэсэг байхад, бас хувьсгалын ажлыг ашиглаж амьдралаа сайжруулсан хэсэг бас байгаа. Яг ямар аргаар гэдгийг хүмүүс төсөөлөх биз ээ. Дээрхээс үзвэл ямар ч байсан Монголчуудын 80% нь хэцүүхэн амьдарч байгаа гэхэд болохоор байна. МАН-ын хүн амаа ядуурлаас гаргана энээ тэрээ гэдэг бол

МАН байсан цагт мань өөдлөхгүй

Төлөөллийг шударга байлгая гэдэг маань Их Хурлын гишүүн  болсон гишүүн бүрийн ард ижил тооны сонгогч байх ёстой гэсэн үг.  Хөдөөний  нэг тойргийн  20 мянган сонгогч төлөөлөөд гарч ирсэн ``дивтаат``, хотын 80 мянган сонгогчтой тойргоос гарч ирсэн ``дивтаат`` хоёрыг дэнсэлж үзвэл   чанарын ялгаа  байнаа гэсэн үг.  Хотын 4 сонгогч хөдөөний 1 сонгогчтой тэнцэж байна шүү дээ. Ийм ялгаа байж болохгүй. Хуучин хуулиар ийм завхрал бүрэн биеллээ олоод явж ирсэн учраас үүнийг засаж шинэ хуулиар өөрчлөх хэрэгтэй. Талархууштайнь АН-аас ийм санал сонгуулийн шинэ хуулинд оруулах санаатай байгаа бололтой. Харин МАН тойргуудад мандатыг дахин шинээр сонгогчидын тоотой уялдуулан хувиарлах асуудал дээр хойрго хандаж мэдэх магадлалтай.  Учир нь хөдөөний тойргуудаас МАН ихэнх суудлаа олж авдаг билээ. Монголын хөдөөг хоцрогдонгуй, харанхуй байлгаж ирсэн МАН-ын бодлого үр шимээ олон жил өглөө дөө. Хэрэв АН тууштай байж төлөөллийн шударга байдлыг хангах тал дээр олигтой тэмцэхгүй бол энэ байдал хэвээрээ л

Монголчуудын гурван буруу

Боож үхэж босож хараймаар юм их болж байнаа. НЭГ. Их Хурлын тогтоолын дагуу Монголчуудын эзэмших хувийг хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50% болгох заалттай гэрээг Айвенхо Майнз-тай байгуул гэснийг биелүүлээгүй Засгийн газрыг буруушааж, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан бичигний бэх нь хатаагүй байхад Рио Тинто хэмээх аварга компаниас манай нэр бүхий 20 ``дэвтаат``-ыг маань ``шуналын тулам`` гэж хараалаа. Хараах нь ч яамай . Хамгийн гол нь гэрээгээ нөгөө талд (Айвенхо Майнз) ашигтай байдлаар зөвшөөрч гарын үсэг зурчихаад 2 жилийн дараа ухаан орсон юм шиг дахиж шуугиан гаргасан нь манай нэр хүндэд муугаар нөлөөлсөнд байгаа юм. Унгасан хойноо хавчаад яахав дээ. Буруутан нь Засгийн газар, бүр цаашилбал Засгийн газраа захирч чаддаггүй Их Хурал. Хэн ч ашигтай гэрээгээ өөрчлөхийг хүсэхгүй шүү дээ. Иймээс Айвенхо Майнз, Рио Тинто нарыг буруутгах ямар ч үндэс байхүй. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмших хувийг 50% болгохоор гэрээндээ оруулж зөвшөөрүүлж чадаа

Монголыг өөд нь татах арга

Аливаа ард түмэн өөрсдийгөө тодорхойл гэвэл голыг нь олоод хэлэх нь ойлгомжтой. Мэдээж өөрсдөө л өөрсдийнхөө тухай мэдэхээс ямар Оросууд Япончуудын тухай жишээ нь хэлж мэдэхгүй шүү дээ. Бидний Монголчууд мөн өөрсдийгөө их сайн ``таньдаг`` нь илэрхий. Энэ тухай мөн ч олон эх сувгаар олж мэдэж болно доо. Ой мод урттай богинотой байдгийн адил ямар ч ард түмэн дотор сайн муу аль аль нь бий, гэхдээ нэг нийтлэг чанар буюу бусдаас ялгарч харагдуулах нэг онцлог бас үндэстэн болгонд байдаг юм шиг. Сайн нь ч тэр, муу талаасаа ч тэр. Монголчуудын хамгийн муу нийтлэг чанар бол эвсэг байж чаддаггүй явдал. Энэ чанар мах цусанд нь шингээстэй, удамшиж явдаг бололтой. Тэгсэн мөртөө ``Эвтэй бол хүчтэй`` гэж мэдэмхийрэхийг нь яана! Цагаа болохоор хар амиа хоохойлоод явчихдаг. Биеэ даасан, бусдаас хараат биш ахуй амьдралтай, бүлэглэж биш харин тасарч салангид амьдрах дуртай ийм хүмүүст хамтач амьдралын дур сонирхолыг ой тойнд нь суулгана гэдэг тун хэцүү бололтой. Ах дүү хамаатан саднаараа нийлж

Юу л болоод байна даа

Ерөөсөө ойлгохоо байлаа. Ерөнхийлөгч Элбэгдоржийн толгой яаж эргэхээрээ ийм хууль санаачилдаг байнаа? Бэлэн мөнгө тарааж , ядуусынхаа ходоодтой нь яриад сурчихсан МАН-ынхан бол Ерөнхийлөгчийн санааг уухайн тас шүүрч аваад баярлаад л баталсан байж таараа. Оюутнуудад ``цалин`` өгнө гэнээ? (Ерөнхийлөгчийн Тамгин газрын дарга Баттулгын хэлсэнээр, оюутан хүн сургуульд сурч байгаа нь Монгол улсын ирээдүйн төлөө ажил хийж байгаа хэрэг гээд 2012 оны 1 сараас эхлэн оюутан бүрд сарын 70200 төгрөг өгнө гэжээ.) Хуучин цагийн стипендийг сэргээж сайн хүн болж байгаа юм биз дээ? Тэгвэл ерөөсөө сургалтын төлбөр гэж авахаа больсон нь бараг дээр бус уу? Сургалт төлбөртэй байгаа нь зах зээлийнхээ жамаар явж байгаа юм шиг мөртөө засгаас цалин нэртэй мөнгө буцааж өгөөд байгаа нь Социализмыг сэргээх гээд ч байгаа юм шиг. Ерөнхийлөгч маань өөрөө ингэж үлгэрлээд байхаар чинь юу болох вэ? Хуучинсагуудын аманд өлхөн багтана гэсэн үг. Үүний оронд харин олон хүүхэдтэй эхчүүдийнхээ тэтгэмжийг

Соёлын хувьсгал хийе

Нэрээ нууцалсан нэг эмэгтэйн Даяармонгол сайт дээр нийтлүүлсэн өгүүллийг уншаад өөрийн санаа оноогоо хуваалцая гэж бодлоо. Уншигч та дараах линкээр ороод тэр өгүүллийг уншаарай. Гарчиг нь : ` `Монгол хүний дүр зураг`` http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6220:2011-08-16-08-12-52&catid=81&Itemid=97 Аргагүй л үнэн байдлыг гаргаж тавьсан байна. Уг нь хүмүүс иймэрхүү байна гэж их ярьж бичих боловч байдал яагаад өөрчлөгдөхгүй байнаа? Учир нь юундаа байна? Тэгвэл энэ байдал чинь тухайн хүний оюуны төлөвшилттэй хамаатай юмаа. Оюуны төлөвшилт гэдэг нь тухайн хүний оюуны гэгээрэл юм. Юм үзэж нүд тайлсан гэж хэлдэг дээ. Монголчуудын оюуны гэгээрэл буюу төлөвшилт бага байгаа учраас ``төрөлхийн`` зан чанар нь давамгайлаад байна. Энэ төрөлхийн чанаруудаас атаархуу зан, нэрэлхүү зан, хувиа хичээсэн бэртэгчин зан зэрэг нь биднийг илүү дарлаж байгаа гэхэд болно. Цаашилбал Социализмын буянаар бид бэлэнчлэх зантай, залхуу бол