Л.Гансүх сайдад
Л.Гансүх сайд (зураг) та жаахан юм үзсэн юм шиг бай л даа. Цочроо нь сайн гараагүй, доли цохих болоогүй байгаагийн шинж л дээ. Гэхдээ бас өдий нас насалчихаад, 3 том хүүхний аав болчихоод жаахан жудагтай байж болмоор л юм. Хуучин анд шахуу явсан 2 сэтгүүлч таныг 1 сая долларын байшинд суудаг, MCS группээс байшингаар ``шагнуулсан`` гэгчлэн хэлж ярьсаны төлөө боож үхэх гээд байх шаардлагаүй л байсан юм, уг нь.
Тэртэй тэргүй төр засгийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс, өөрийг чинь оруулаад, бүгд л ямар нэг хэмжээгээр бие махбодийн хувьд ч таргалсан, банкин дахь хадгаламж нь ч бас зузаарсан гэдгийг хүн бүр л мэдэж байгаа шүү дээ. Ц.Нямдорж гишүүн сая хүрэхгүй төгрөгний цалинтай байж 4 сая 500 мянган төгрөгний сарын хөлстэй байшинд яаж амьдарч байнаа гээд хүмүүс шуугиад байхад мань Нямдорж тоохгүй л байгаа биз дээ. Яахав, хүн нь дөжрөөд цочрол авахаа байсан тал бий байх л даа.
Гэхдээ л ``тарган`` гээд хэлүүлчихсэн хүүхэн аятай эмзэглээд байх хэрэггүй юм. Шүүхээр ороод 12 сая төгрөгөөр тэр 2 сэтгүүлчийг торголоо гээд таны нэр хүнд өсөөд явчихсан юм алга. Харин ч зарим нэг үйлдэл, гаргасан ааш авирын чинь тухай сонсоод таныг ер нь ямар арчаагүй амьтан бэ гэж хэлмээр санагдлаа.
Хүн чанар гэж юм ер нь өөрт чинь байдаг юм уу? Уянга сэтгүүлчийг хүүхдээ гаргаад сар л болж байхад та цагдаад бичиг явуулж нялх биетэй тэр хүүхнийг барьж хорь гэсэн гэнэ. Таны явуулсан бичгийг Баатархуяг сэтгүүлч (Уянгын нөхөр, доорхи зураг дээр Уянгын хамт) өөрийнхөө нүдээр харж үнэмшсэн гэнэ шүү.
Энэ чинь одоо хүнлэг сэтгэл мөн үү? Нялх хүүхэд хөхөөр хооллодог гэдгийг та бол мэдэхийн сайнаар мэдэж байгаа, яагаад гэвэл та өөрөө 3 охин хүүхдийн эцэг хүн. Таны авгай мэдээж бүгдийг нь хөхүүлж өсгөсөн байх.
Тэгвэл тэр нялх амьтныг хөхнөөс нь салгаад хоосон хонуулах бүдүүн зүрх танд бас байжээ?
Нэгхэн сартай жаахан амьтан шүү дээ. Эх нярай хоёрыг салгаад эхийг нь барьж хориод, хүүхдийг нь хоосон хонуулж уйлуулах нь таны хувьд таашаал эдэлсэн жаргал байх байсан юм биз дээ. Та бол садист маркийн харгис хүн байна. Таны эхнэр , охидууд энэ явдлыг чинь мэдсэн л байх ёстой. Хэрэв мэдээгүй бол одоо мэдэж авсан биз дээ.
Ийм харгис нөхөртэй гэдгээ таны авгай мэдээд нэг юм хэлсэн байх. Таны охидууд ч бас дуугүй байгаагүй байх, учир нь зарим нь хүүхэд гаргаад таныг өвөө болгоо биз дээ? Та тэр хүүхэд гаргасан охиноосоо асуугаарай. Нялх хүүхэд өдөрт хэдэн удаа хөхөө хөхдөг болон нэг өдөр байтугай хэдэн цагаар хөхүүлэхгүй бол яадгийг ээж болсон охиноосоо лавлаад мэдчихээрэй.
Таны нялх биетэй охиныг цагдаа барьж аваачаад хэн нэгний тушаалаар хорьчихвол таны зээ юу болох вэ гэдгийг харьцуулаад бодоод үзээрэй.
Та Уянгыг хориулж эх хүүхэд хоёрыг салгах гэж байсан чинь ерөөсөө ганц энэ агуулгаараа харгис санаа, үйлдэл мөн.
Та ингэж авирлаж байсныхаа төлөө Уянга, Баатархуяг нараас уучлал гуйж, тэр өргөдөл гомдол гээчээ татаж аваад тэр хоёрыг гэмгүй, ялгүй болгож нүглээ цайруулахгүй бол хар нэртэй явсаар үхэх болно гэдгийг мэдэж ав. Хүн алдаж болно, гэхдээ алдаагаа засаад нүглээ наминчилж уучлал гуйж чаддаг байх хэрэгтэй. Тэгвэл тэр хүн араатан биш, хүн юм байнаа гэдгээ харуулж байгаа хэрэг болно.

Comments
Post a Comment