Хятад хандлага

Хятадууд нэг Монгол залууг Оюутолгой уурхай дээр боож алсан тухай мэдээ цацагдлаа. 
Яг харсан хүн байхгүй ч тэнд байгаа Монголчууд  ингэж ярьцгааж байна. Бас ч ул үндэсгүй гэж хэлмээргүй шалтгаанаар тэд Хятадуудыг сэрдэж байгаа аж. Яагаад  гэхээр  өмнө нь нэг Монгол бүсгүйг Хятадууд алсан гэнэ. Мөн өөр нэг эмэгтэйг жорлонд оронгуут нь араас нь дагаж ороод баахан зодсон гэнэ. 

За тэгээд  хот суурин газар барилга барьж байгаа Хятадууд  хамт ажилладаг Монголчуудтай зодолдож олноороо хүч түрэн  бүүрэлхэж байсан тухай хэвлэлээр цөөнгүй бичиж байсныг уншсан биз дээ.
Тэр ч  байтугай Монголын цагдаа яваад очихоор зодчихож байгаа юм.
Хөдөө хаа нэгтээ бас л Монголын иргэнийг нэг Хятад дайрч алаад хэдэн сар ч билүү ял авсан даг.
Энэ мэтээр Хятадуудын зүй бус дээрэнгүй авирын тухай жишээ байнга сонсогдох болжээ.

Энэ нэг л биш ээ. Яагаад Хятадууд хүний нутагт ингэж түрэмгий дураараа аашилдаг байнаа?
Яг л гэртээ байгаа юм шиг. Бодоод байхад тэднийг ийм араншин, хандлага гаргахад нөлөөлж өөгшүүлж байгаа 2 хүчин зүйл байна. Үүнд:

1. Монголын тухай Хятад хандлага

Хятадуудад  Монголд яаж хандах ёстойг бага наснаас  нь заагаад толгойд нь суулгаад өгчихсөн байдаг бололтой. Бээжинд сурдаг  дам таних нэгэн Монгол бүсгүйн хэлсэнээр бол  Хятадын  дунд сургуулийн сурах бичигт Монголыг Хятадын нутаг дэвсгэр (байсан?) гэж бичсэн байдаг гэнэ лээ. Мөн тэрээр хэлэхдээ тэнд байгаа түүхийн музей дотор байгаа Монгол хаадын зурагны тайлбар нь Хятадын Монгол  хаан гэж бичигдсэн  байдаг гэсэн.

Түүхэн ``уламжлалаараа`` бол Монгол,  Хятад хоёр байнга л хоорондоо дайтаж ирсэн улсууд. Харилцан эзэлж, эзлэгдэж байсан хөршүүд. Манжууд Хятадыг эзэлж Монголыг хавсаргасанаар их гүрэн болох боломжийг нээж өгсөн бөгөөд яваандаа өөрсдөө тэндээ уусаж алга болсоноор Хятадуудад завшаантай хэрэг болжээ. Хятадууд 1911 онд Манж Чин гүрнийг хувьсгал хийж устгах шиг болоод хавсарганд нь байсан Монголыг манайх байсан бөгөөд байх ёстой гэж  зүтгэдэг ба    ард түмнийхээ тархийг ингэж сайхан угаадаг аж.

Өөрөөр хэлбэл, Хятадууд өөрсдийгөө Манж Чин гүрний залгамжлагч гээд уг гүрний мэдэлд байсан бүх улс, газар манайх болох ёстой гээд ойлгочихсон зүтгээд байдаг. Гэтэл Манжууд бол Хятадууд биш бөгөөд  тусдаа хэл  соёлтой, уламжлалтай  хагас нүүдэлчин маягийн үндэстэн юм.  Тийм учраас Хятадууд харь үндэстэний байгуулсан гүрний залгамжлагч болох нь утгагүй бөгөөд тэр ч бүү хэл тухайн гүрэнд хүчээр харъяалагдаж байсан Монгол мэтийн улсыг ``автоматаар`` манайх  болох ёстой гэж муйхарлах нь бүр ч утгагүй хэрэг. Гэвч Хятадууд дотооддоо болон гадаад улсуудад ийм маягаар ухуулга явуулж буруу ойлголтыг өгсөөр байгаагийн нэг илрэл бол Монголд   гэртээ байгаа юм шиг аашлах Хятад ажилчдын араншин.

Тархиа угаалгасан Хятадууд бид гадаад улсад байгаа биш, харин Монгол хэмээх хуучин манай мэдлийн газар дээр байгаа гэж бардам дээрэлхүү загнаж байгаа нь тэр.  1915 онд  хүчээр тулгаж зөвшөөрүүлсэн  Хиагтын гэрээ гэгчээр Монгол бол өөртөө засах эрхтэй автономит муж болсон бөгөөд тэр гэрээгээ 1921 онд зөрчиж ``дураараа`` тусгаар тогтнож,  Хятадын харъяалалаас гарсан гэж  Хятадууд ойлгодог бөгөөд  ингэж  ``дураараа аашилсаныг`` хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс. Мэдээж албаны түвшинд тэгж ярьж бичихгүй боловч  ард түмнийх нь дунд тийм ойлголт, яриа явдаг нь нууц биш. Ингээд  хар багаасаа  ийм ойлголттой болсон Хятадууд том болсон хойноо ч  энэ үнэмшил нь улам лавширдаг  юм шиг байгаа юм.

Энэ байдалд бас Хятадын зарим албаны хүмүүсийн хэлж ярьж байгаа ч нөлөөлдөг нь мэдээж. Хятадын Батлан Хамгаалахын гэсэн байх аа, нэг сэтгүүлд армийн хариуцлагатай албан тушаалтан ярилцлага өгөхдөө, Монголыг алдсаны төлөө  манай хойч ирээдүй биднийг өршөөхгүй гэхчлэн хэлсэн байсан тухай бас сонсогдож байсан. Энэ мэтээр ил далд иймэрхүү ойлголтыг түгээж, нутгаасаа таслаад ``алдчихсан`` хайран Монгол газар гэж харуусах Хятадууд  маш олон  гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Ийм  ухамсар, ойлголттой  Хятадууд ``унаган`` нутагтаа яаж ч аашилсан яадаг юм гэсэн мунхаг бүдүүлэг сэтгэлгээгээр хандаж,  бид буруутсан ч  манай эх орон том, хүчтэй, нөлөөтэй учраас биднийг яаж ч чадахгүй  хэмээн  сагсууран онгирч байгаа хэрэг.
Товчхондоо хэлбэл, Хятадууд Монголчуудыг манай колони  газрын хүмүүс гэж үздэг учраас ийм хандлага гаргаж байнаа гэж ойлгоход болно.

2. Худалдагдсан  төр засаг

Манжийн эрхшээлд байх үеийн Монголын ноёд алт мөнгөн ембүү, үнэт чулуун отго жинс, цол хэргэмийн төлөө авгай хүүхдээ хүртэл өгчих шахаж уралдан улангасдаг байсан үзэгдэл орчин үед зөвхөн хэлбэр, аргын хувьд өөрчлөгдсөн боловч  мөн чанараа хадгалан уламжлагдаж ирсэнийг одоогийн Монголын төр засгийн удирдлага, албан тушаалтны аяглаж байгаагаас харж болно.
Зөвхөн Хятад гэлтгүй, хэн мөнгө амлаж байна, түүнд үйлчилдэг төр засагтай болсон өнөө үед бид мянга эсэргүүцэж хашгираад нэмэргүй.

Мөнгө ба бэлэг сэлтээр Хууль зүйн сайд Нямдоржийг уургалж аваад мэдээлэгч болгож байгаа хүмүүс чинь Монголын бусад албан тушаалтан, эрх мэдэл бүхий нөхдийг бол юугаар ч хамаагүй даллаад л өөрсдийнхөө сонирхлыг гүйцэлдүүлж, эрх ашгаа хамгаалуулчихна.
Уул уурхай дээр аваад үзэхэд л тэр олон лицензийг  гадныханд  замбараагүй тарааж өгсөн байдлаас харвал олон эрх мэдэлтэнгүүд түрийвчээ дүүргэсэн биз ээ.
Байгал орчин сүйтгэж, уух ус хордуулж байна гээд нутгийн ард түмэн хөөгөөд явуулсан байхад буцаж ирээд  алт ухаад унаж байгаа Хятадын компаны ард   Монголын эрх мэдэлтэнгүүд зогсож байна.

Аймгийн, сумын засаг дарга нар нь Хятадуудтай элбэн  нутгийн ард түмнийхээ эрх ашгийг хөсөр хаячихаад зөвхөн өөрөө баяжиж хөлжихөө бодон сохорчихоод тууж явна. Төрийн цагдааг нь зодчихсон Хятадуудыг яасныг бүү мэд таг. Хоёр улсын найрамдлыг бодоод ``өршөөсөн`` биз. Угтаа бол найрамдлыг бодсондоо биш, юмыг нь ``зүгээр`` авчихсан хүн ингэж хариу барихаас өөр аргагүй болж байгаа нь тэр.  Цаад Хятадууд нь нутагтаа очоод Монголын мануухай шиг цагдааг сайхан зодлоо, болдог л юм байна гэж ярина.

Нохойд хоол өгч байгаа аятай шидсэн мөнгийг нь сарвайж авсан манай эрх мэдэлтэнгүүд Монгол  эрчүүдийг нь зодож, эмэгтэйчүүдийг нь доромжилж байгааг мэдсээр байж мэдээгүй царай гарган, чих нь дүлий, нүд нь сохор сууна. Өөрт нь л  ашигтай , хэдэн төгрөг орж ирж байвал миний үр хүүхэд, гэр бүл тарган цатгалан сайхан амьдарна   хэмээн  арчаагүй бэртэгчин царайлж  мөнгөө  байн байн тоолж шуналтана.

Хөдөө орон нутгийн  уурхай  дээр болон Налайхад тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаа зуу зуун Хятадууд бэлгийн дур хүслээ тайлах гэж Монгол охидыг  машин машинаар захиалан авчруулж зугаацаж байгаа тухай мэдсээр байж манай эрхэм мяндагтангууд дүлий юм шиг царайлна.
Эмэгтэйчүүд нь ядуугийн эрхээр биеэ үнэлж, зарим нь албан бусаар  ``түр`` эхнэр нь болчихоод хүүхдийг нь гаргаад  байгаа тухай мэдээллийг манай эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагууд сонсоогүй юм шиг л  царайлж, ``жендерийн`` асуудал энээ тэрээ гэж худлаа донгосцгооно. Хятадуудад Монгол хүүхнүүдийг машинаар зөөж өгч үйлчилдэг  ``бизнес`` хийдэг шаарнууд бас л мөнгө хараад нүд нь улаанаараа эргэлдсэн  амьтас байгаа.
---------------------------------------------------------------------------------------------------------

Ийм  2 шалтгаанаар Хятадуудын гаргаж байгаа авир тайлбарлагдана. Тэд Монголоос өөр оронд байсан бол ингэж аашлахгүй нь ойлгомжтой. ``Хятад ах`` гэж хэн нэг нь бичсэнийг уншиж байсан юм байна. Нөгөө ``Орос ах`` гэдэг шиг.  Энэ ``дүү`` болох гээд байгаа тэнэг ``Долдой``  нар бол  ``мөнгөн ембүүгээр`` манийгаа зарсан албан тушаалтнуудаас дээрдэх юмгүй амьтас.

Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал М.Чимэдцэеэ саяхан энэ оны  9 сард Бээжинд болсон Олон улсын ард түмний найрамдлын чуулганд оролцож байхдаа Хятадын Олон улсын радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байх юм:

``...Хятадыг эсэргүүцэх юм уу, Хятадаас болгоомжлох ч гэдэг юм уу, иймэрхүү байдал байхгүй гэж хэлэхийн аргагүй. Байгаа нь бол мэдээж. Гэхдээ энэ бол тийм их ноцтой биш. Энэ бол зөвхөн сайн ойлгоогүй хэсэг хүмүүсийн хэмжээнд байхаас биш нийт улсын хэмжээнд, бодлогын хэмжээнд, эсгэвэл одоо дээд төвшинд бол ийм үзэл бодол огт байхгүй гэж би одоо Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгт ажилладаг хүний хувьд хэлж чадна...``


Иймэрхүү ``манж`` нөхдүүд Хятадуудад бас их буруу ойлголт өгч байнаа. Ухаандаа Хятадуудад дургүй байгаа энэ үзэгдэл нь Монголд ажиллаж байгаа Хятадуудын өөрсдийнх нь зан авир, хандлагаас ихээхэн шалтгаалж байгаа гэдгийг шударгаар хэлчихэж чадахгүй, харин ``сайн ойлгоогүй`` хэсэг хүмүүс  Хятадын эсрэг ийм юм яриад байгаа гэчихжээ.  Яахав, танай Хятадууд Монголд ийм  ийм хэрэг хийгээд нэр хүндээ баастаад Монголчуудын дургүйг хүргээд байна гээд хэлчихвэл Хятадууд өөрт нь Нямдорж сайдад үйлчилдэг шигээ  үйлчлэхээ болиод, аягүй бол бэлэг сэлтээ өгөхгүй больчихвол яанаа гэж айгаа биз дээ.

Одоо яах вэ? Энэ байдлыг  арилгахад биднээс хамаарах  ганцхан  зүйл байна. Тэр бол худалдагдсан төр засгийг өөрчилж орвонгоор нь солих асуудал. Өөрчлөх арга зам бол эсвэл сонгуулиар, үгүй бол хувьсгалаар. Төр засаг нь Монголчуудынхаа төлөө, тэдний эрх ашгийн төлөө дуугардаг, ажилладаг болсон цагт Хятадуудын энэ хандлага өөрчлөгдөнө.

Мэдээж бүрэн өөрчлөгдөхгүй байж мэдэх юм, учир нь дээр өгүүлсэн 1-р хүчин зүйлийг өөрчлөхөд биднээс нөлөөлөх боломж тун хомс.  Гэхдээ л 2-р хүчин зүйлийг өөрчилж, эх орондоо эзэн нь юм шиг байж чаддаг, эрх ашгаа хамгаалуулж чаддаг болчихвол Хятадуудын даварсан занг дарахад хүчтэй нөлөөлөх нь  дамжиггүй.
Үүний төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй иргэн бүр үг хэлээрээ, сэтгэл санаагаараа, үйлдлээрээ идэвхтэй нэгдэцгээж ажиллах хэрэгтэй байна.  Ийм байдал удаан үргэлжилбэл бид хохироод   зогсохгүй ирээдүй үеийг маань ямаршуу хувь заяа хүлээж байхыг төсөөлөхөд хэцүү биш.
Өөрсдийнхөө ач, зээ, гуч нарынхаа төлөө тэмцэх  цаг болжээ.








Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё