Posts

Showing posts from November, 2014

Шарын шашныг эрхлүүлсээр байх уу?

Image
М.Энхболд (МАН-ын дарга) МАН-ын дарга М.Энхболдын  ярилцлагыг уншлаа. (  Ярилцлагыг энд дарж уншаарай . ) "Модон тамгыг сийлсэн гэх Бодоорхуу"    "Би, Би"   өнгө аясыг  нь эс ойшоохын сацуу бусад үнэн худал олон үгсийг нь орхиод ганцхан зүйл дээр тогтож ярья гэж бодлоо. Энэ бол  шашинтай холбоотой  түүний хэлсэн үг, үзэл бодол, байр суурийн тухай юм.  Иш татая: " Шашин бол эмзэг асуудал. Би буддын шашинаа шүтдэг. Монголчууд олон зуун жилийн турш тахиж шүтэж ирсэн үндэсний шашинаа дэмжих бодлогыг давуу баримтлах ёстой." ...  " Бид үндэсний шашнаа дэмжих, хөгжүүлэх бодлогыг баримтлах ёстой."...  "   Үндэсний шашнаа дэмжих чиглэлээр тодорхой алхмуудыг хийх нь зүйтэй."   Тэгэх ёстой, ингэх нь зүйтэй, айн? Тэгвэл би "тэгэх ёсгүй", "ингэх нь буруу" гээд жаахан сөргөөдөхье. Эхлээд "үндэсний шашин" гэдэг улиг болсон үгийг авч үзье. Буддын шашин Монголчуудын "үндэсний (үндэстний?) шашин" мөн үү?

Хаа байна, тэр Пак?

Image
С.Молор-Эрдэнэ Др. С.Молор-Эрдэнэ   Америкийн улстөр судлаач Францис Фукуяамагийн бичсэн “State building” гарчигтай ном төрийг хэрхэн босгож ирэх вэ гэж буурай хөгжилтэй орнуудад зориулсан ном. Энэ номонд Африкаас авахуулаад Латин Америк хүртэлх орнууд олигтой төр босгож чадалгүй  уул уурхайгаар баяжсан баячууд болон цөөхөн гэр бүлүүдийн гарт орсоныг өөрчлөх тухай бичжээ. Фукуяама энэ л олигтой өөдлөж чадахаа больсон орнуудыг хэрхэн төрөө босгож улс орон шиг болж чадах вэ тухай бичжээ. Ядуу буурай орнууд төрөө босгож чадахгүй бол ардчилал, эрх чөлөө, эдийн засаг ярих ямар ч боломжгүй гэжээ. Яагаад гэвэл мөнгөгүй ард түмэн эрх чөлөөгөөр юу хийх вэ дээ. Эрх чөлөө бол мөнгөтэй л хүний хийдэг ажил. Түүнээс гадна хүчтэй төр байхгүй газар эрх чөлөө биш анархизм гаарч хууль яагаад ч ажиллаж чадахгүй тул нийгэм тэр чигээрээ гэмт хэргийн л нийгэм болж хувирна. Ардчилал ч гэсэн хоосон боловсролгүй мөнгөгүй ард түмэн дээр хэзээ ч тогтохгүй. Ардчилал босгоход төрд элитүүд хэрэгтэй. Г

Эсэргүү гишүүд

Image
Ардчилсан Намын (AН)  задрал бодит зүйл болжээ. Өнөөдөр АН-ын хэсэг гишүүд Ерөнхий сайдаа огцруулах эсэх асуудал дээр Монгол Ардын Намынхантай (МАН) эвсэж, огцруулахаар саналаа өгсөнөөр Ерөнхий сайд Алтанхуяг болон түүний танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ буулаа. Намынхаа олонхийн шийдвэрийн эсрэг санал өгсөн 8 гишүүнийг ( Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Д.Батцогт, Б.Наранхүү ) намаас хасаж таарах болов уу. (Дараах "эсэргүү"  8 гишүүн намаасаа хөөгдөж магадгүй болжээ) АН-ын дүрмэнд иймэрхүү зөрчилд ямар шийтгэл оногдуулах тухай заасан байдаг гэнэ. Мөн түүнээс гадна Ерөнхий сайдын болон  өөрсдийнх нь байгуулсан засгийн газрын хувь заяа шийдэгдэх чухал асуудал хэлэлцэж байхад хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй "эс үйлдлээрээ" намынхаа эсрэг шийдвэр гарахад тодорхой "хувь нэмэр" оруулсан нэр бүхий 6 гишүүнийг хэрхэхээ шийдэх хэрэгтэй болж байх шиг. Ер нь АН бол " ардчилсан " учраас дотр