Posts

Showing posts from May, 2014

Муу ёрлогчид

Image
"Цензургүй яриа" -ны Мөнхбаясгалан авгай өөрийнхөө шоунд янз бүрийн хүн урьж улс төр, эдийн засгийн сэдвээр  ярих дуртай нэгэн. Гэвч ганц дур хүсэл байгаад хангалттай биш гэдгээ мэдмээр юм даанч. Ийм хоёр том сэдвээр ярилцах гэж байгаа бол өөрийнхөө мэдлэгийг сайжруулж, номын дуу сонсож, биеэ бэлдмээр юм. Тэр энэ намын фракцууд, бүлэглэл, хүмүүсийн хов жив, намуудын салсан нийлсэн тухай олж мэдэж авсан жаахан мэдээллээ  насан туршийн "мэдлэг" гээд ойлгочихсон бололтой. Өөрийгөө эдийн засгийн хувьд "улаан нойл" гэдгээ тавьж байгаа асуултаараа ил тод илэрхийлчих юм. Ичиж зовж байгаа ч шинж алга. Ийм байж шоу хөтлөх, тэр тусмаа мэдэхгүй сэдвээрээ хүнтэй ярилцлага хийгээд ч яах юм билээ.  Ядаж Баасан авгайгаас үлгэр авч номын дуу сонсоосой. Нэг хадаг өвөртөлж очоод Анужинд шавь ороосой. Шоу нэвтрүүлэг яаж найруулж, хөтөлдөгийг заалгахгүй юу! М.Энхболд Шинэчлэлийн засгийн газар, эрх баригчдыг муулах ээлжит нэвтрүүлэгтээ (нэвтрүүлгийг   энд дарж  үзнэ ү

Ц.Нямдорж "Соёлын төвийн ажилтан" болсон түүх, 4-р хэсэг

Image
Баримт 13. Хэлтсийн дарга танаа "Зочид"-той уулзуулсан тухай 92.10.28 "Зочдын" хүссэний дагуу туслагч "То", иргэн "Н" нар энэ сарын 26-ны өдрийн 18:00 -20:10-ын хооронд тэдэнтэй буудалд нь очиж уулзлаа. Энэ явцад хэлмэрчилсэн "То"-той өчигдөр  16 цагт уулзахад дараах зүйлийг мэдээлэв:   "...17 цагт болзсон атал "Н" нэг цаг хожимдож очсон. Уулзалтад 1,2-р хүнээс гадна "35" оролцсон. Амар мэндээ мэдэлцсэний дараа "Н", "Та нарын ирсэнийг "То" дөнгөж сая 17 цагт надад утсаар хэллээ" гэхэд би маш айсан. Өглөө нь би тэдэнд "Н" 10 цагт утсаар ярьсан гэж хэлсэн байсан юм.  "17 цагт" гэдгийг "35" ойлгох шиг болж "Юун 17 цаг" гэхэд нь би сонсооогүй болж яриаг нь орчуулж эхэлсэн.    "Н" хавар очиход сайхан хүлээж авсанд дахин талархаад, "Миний уулзасан дарга нар бүгд сайн, тус тусын ажлаа хийж байгаа биз дээ?" гэхэд "

Ц.Нямдорж "Соёлын төвийн ажилтан" болсон түүх, 3-р хэсэг

Image
Баримт 8. Хэлтсийн дарга танаа "Соёлын төвийн" даалгаврын тухай 92.5.5 Нууц "Толгойт"-той энэ өдөр харилцахад тэрээр дорхи зүйлийг мэдээлэв. Үүнд: "... Ян Жун Хуа, засангийн газрын дарга Чойндон хурандаа, эмэгтэйчүүдийн колоны дарга дэд хурандаа, мөн засангийн нэгэн пүүсийн дарга, Цэдэн-Ишийн нөхөр Болд нарын хамт Бээжин явж ирээд долоо хонож байна.    Ян нарыг нааш гарахын өмнөхөн "Соёлын төвийн" эмэгтэй утсаар Ян-г дуудаж дараах зүйлсийг биелүүлэхийг хүссэн байна. Үүнд: - "Н"-ийг авгай хүүхэдтэй нь урилгаар ирүүлэх ажлыг зохион байгуулах -   "Н"-ийн дээд талын даргыг буюу эсвэл засгийн газрын шадар сайдыг, гэхдээ Зөвлөлтөд их дээд сургууль төгссөн хүн байвал сайн, ирэх долдугаар сард багтааж ирүүлэхээр хөөцөлдөх, - Монголд одоо улс төрийн 15 нам буй, тэдгээрээс чухам аль нь сонгуульд ялах боломжтой, нам бүр ард түмний дунд хэрхэн үнэлэгдэж байгааг судлах, сонгуульд нам бүр программтай оролцох тул тэдгээрийн програ

Ц.Нямдорж "Соёлын төвийн ажилтан" болсон түүх, 2-р хэсэг

Image
Баримт 4. Хэлтсийн дарга х/ч Г.Лхагвадорж Танаа "Толгойт"-той харилцсан тухай 1992.1.10 "Толгойт" нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос энэ оны 1-р сарын 8 хүртэл хувийн журмаар Хятадад яваад ирсэн.  Тэрээр Бээжин, Хөх хотуудаар явсан болно. Түүнтэй өнөөдрийн 11-11:30-д байранд нь уулзахад дорх зүйлийг мэдээлэв. Үүнд: "...Бээжинд очиход миний найзын аавын дотно найз гэх, Хятадын ГЯЯ-ны орлогч сайдаар ажиллаж байгаад ажил нь муугаас нэг жилийн өмнө тэтгэвэртээ гарсан Лю Жун Шан гэгч  60-аад насны хүн надтай тэднийд танилцан Бээжингийн нэгэн үнэтэй буудалд өөрийн зардлаараа хоёр хонуулсан.    Тэр хүн намайг явах үед ингэж захисан: "Чи Монголын Хууль зүйн яамны юм уу, засангийн орлогч сайдаас доошгүй албан тушаалын, маш найдвартай нэг хүн олж Бээжинд миний урилгаар  ирүүлэх ажил хий. Уг хүн хятад хэл мэддэг эсэх нь хамаагүй, бид зохицуулна. Тийм хүнтэй танилцаж ярилцах хувийн зүйл байна. Уг хүн ганцаараа ирэх хэрэгтэй. Чи харин очоод архины халуу

Ц.Нямдорж "Соёлын төвийн ажилтан" болсон түүх, 1-р хэсэг

Image
Ц.Нямдорж Эх оронч байх   гэж юу гэсэн үг вэ?  Эх орондоо хайртай, эх орныхоо ашиг сонирхолыг хамгаалдаг, шаардлага гарвал эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн  байна гэсэн үг. Эх орон гэдэгт  чинь бид өөрсдөө, бидний газар шороо, бидний ашиг сонирхол бүгд багтана. Энэ удаа би зарим нэг хүнд  "эх оронч" болж харагддаг, өөрөө "эх оронч" болж "жүжиглэдэг"   нэгэн хүнтэй холбоотой хэргийн  тухай сөхөж яримаар санагдлаа. Энэ хэрэг олон жилийн өмнө болоод өнгөрсөн боловч өнөөдөр ч "ач холбогдлоо" алдаагүй. Сургамж гэдэг утгаараа. Нөгөөтэйгүүр, уг хэрэгт холбогдогч гол баатар нь өнөөдөр "шагнуулсан" юм шиг УИХ-д заларчихаад бас болоогүй бусдыг элдвээр хэлж гүтгэж суугаа нь огт таалагдахгүй байгаа учраас хийсэн хэргийг нь эргэн сануулж, "Чи өөрөө ийм хүн шүү дээ" гэж хэлмээр санагдсан юм.  (Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баттулгыг нууцаар Хятад, Солонгосын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан гэж

Х.Баттулга vs Ц.Нямдорж

Image
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын Байгаль Орчин, Хүнс  Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны хуралдаан дээр Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайд Х.Баттулгын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг   хэлэлцэж байх үед  "Удахгүй ард түмэнд чиний үнэн нүүр чинь танигданаа. Мөн ч олон муу юм хийсэн дээ, Баттулгаа чи"   хэмээн зүхэж  байна. Нямдорж гишүүн ингэж өсөрхөх бүрэн "эрхтэй"  хүн. Тэрээр Баттулгыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэснийхээ төлөө бүх шатны шүүхээр буруутгагдаж, албан ёсоор Баттулгаас уучлалт гуйх "ял" -аар шийтгүүлсэн этгээд. Шүүхийн шийдвэр гараад удаж байгаа боловч өнөөг хүртэл мань эр уучлалт гуйгаагүй л байна. Хуулиар "албадан уучлалт гуйлгах" зохицуулалт байхгүй болохоор мань эр инээгээд л явж байгаа. Ийм л совесть-той нөхөр. Хэн нь муу юм хийж, хэн нь гавъяа байгуулсан бэ гэдгийг нь харьцуулаад үзье л дээ. Х.Баттулга: - Тойргийнхоо сонгогчдын (Баянхонгорын) хүүхдүүдэд их дээд сургуульд сурахад нь дэмжлэг үзүүлж тэтгэлэг өгдөг

Хууль зүйн сайдыг хэн сайн муулах вэ?

Image
Хууль Зүйн сайдыг хэн сайн муулах вэ "тэмцээн" улс даяар өрнөсөөр багагүй хугацаа өнгөрлөө. Энэ тэмцээнд манай хэвлэл мэдээллийнхэний, сөрөг хүчнийхэн, шинэчлэлийг эсэргүүцэгчидийн олон "баг, тамирчид" идэвхтэй оролцож байна. Энэ "уралдаан" сэтгүүлч Б.Ганчимэг ("Үндэсний шуудан" сонин) ба Л.Мөнхбаясгалан ("2-р суваг" телевиз) нарын "загатнасан газар нь маажих" шиг болж ура хашгираад улай үзсэн хэрээ лугаа адил дайран орчвоо.  Хэтийн зорилго нь  ганц Тэмүүжин ч биш, ерөөсөө Алтанхуяг тэргүүтэй засгийг, улмаар АН-ыг "гутаах"  явдал болой.  Ингээд уг "тэмцээнд" оролцогч энэ хоёр "тамирчны" сүүлийн үеийн "амжилтаас" танилцуулая. --------------------------------------------------------------------------------------------------------- Б.Ганчимэг Саяхан Б.Ганчимэг  ажлаасаа халагдсан цагдаагийн хурандаа Ш.Ганболд гэгчтэй ярилцлага хийж Тэмүүжин сайдыг "муулуулжээ"