Ц.Нямдорж "Соёлын төвийн ажилтан" болсон түүх, 4-р хэсэг
Баримт 13.
Хэлтсийн дарга танаа
"Зочид"-той уулзуулсан тухай
92.10.28
"Зочдын" хүссэний дагуу туслагч "То", иргэн "Н" нар энэ сарын 26-ны өдрийн 18:00 -20:10-ын хооронд тэдэнтэй буудалд нь очиж уулзлаа. Энэ явцад хэлмэрчилсэн "То"-той өчигдөр 16 цагт уулзахад дараах зүйлийг мэдээлэв:
"...17 цагт болзсон атал "Н" нэг цаг хожимдож очсон. Уулзалтад 1,2-р хүнээс гадна "35" оролцсон. Амар мэндээ мэдэлцсэний дараа "Н", "Та нарын ирсэнийг "То" дөнгөж сая 17 цагт надад утсаар хэллээ" гэхэд би маш айсан. Өглөө нь би тэдэнд "Н" 10 цагт утсаар ярьсан гэж хэлсэн байсан юм. "17 цагт" гэдгийг "35" ойлгох шиг болж "Юун 17 цаг" гэхэд нь би сонсооогүй болж яриаг нь орчуулж эхэлсэн.
"Н" хавар очиход сайхан хүлээж авсанд дахин талархаад, "Миний уулзасан дарга нар бүгд сайн, тус тусын ажлаа хийж байгаа биз дээ?" гэхэд "1" /"СТ"-ийн хүүхний нөхөр/ "Бүгд сайн. таныг УИХ-ын гишүүн болсонд баяр хүргэе" гэв.
"Н", "Та нар яасан яаруу явна, урьдчилан хэлсэн бол тавтай хүлээж авх байлаа" гэхэд "1", "Бид өнөөдөр уулзсан нь их завшаантай сайхан болов. Таныг дэвшсэнд дахин баяр хүргэе. Бид маргааш буцна" гэв.
Дараа нь "1" шууд асууж эхэлсэн.
"1": - Танай чуулганаар юу хэлэлцэж байна? Монголын ард түмний амьдралд тустай юу хэлэлцэв?
"Н" чуулганаар хуулиудын төсөл хэлэлцдэг тухай товч ярив.
"1" : - Хүн алсан хүнийг танай хуулиар яагаад цаазалдаггүй юм бэ?
"Н" зохих тайлбар хийв.
"1": - 93 онд Монголын ард түмний амьдралд ямар сайн өөрчлөлт оруулахаар чуулганаар хэлэлцэж байна?
"Н" тайлбарлав.
"1": - Танай улсад Америк, Япон, Солонгос улсууд тусалж байна. Цаашид чухам ямар улстай найрамдал хамтын ажиллагааг илүү хөгжүүлье гэж ярилцаж байна?
"Н": - Бидэнд эдгээр улсууд тусалж байгаа. Гэхдээ газар нутгийн хувьд хол юм. Монгол улс Орос, Хятад улстай эртний түүхэн хөрш. Одоогоор Оросын байдал хүнд байна. Иймд Хятадтай харилцааг хөгжүүлэх болов уу.
"1": - Уг нь тэр нь дээр дээ.
"2" /"1"-ийн дарга/: - Монголын ард түмэнд одоо юу шаардлагатай байна?
"Н": - Барааны хангамж өнгөрсөн оныхоос сайжрах төлөвтэй ч хүнсний зүйл ховор байна. Ялангуяа цагаан будаа, гурил ховор.
"1": - Та "Х"-той ямар холбоотой юм бэ?
"Н": - Бид сургуульд цуг сурч байсан. Энд ч ажил төрлийн шугамаар байнга холбоотой байв.
"1": - "Х" өндөр тушаалын хүн байж яагаад хувийн урилгаар явах гэсэн юм бол?
"Н" бидний зааварчлагын дагуу хариулжээ.
"1": - Тэгвэл та нар чухам хэдийд очих бололцоотой вэ?
"Н": - 11 сарын 5-наас наана яасан ч амжихгүй. Түүнээс хойш бага зэрэг завтай болох байх. "1": - Хэрэв та хоёр хувийн журмаар очихыг хүсвэл "БНХАУ-д хувийн журмаар очих хүсэлтэй" гэж "Х" гуай "СТ"-ийн дарга МАо Гуо Хуа-д гараараа хувийн захиа бичмээр байна. Таны хувьд ингэж бичих шаардлагагүй. "Х" очвол өндөр хэмжээнд хүлээж авна.
Та хоёр цуг очсон [ч] хоёр өөр газар, зиндаанд хүлээж авна шүү дээ. Хэрэв "Х" албан ёсоор ажлын айлчлал хийх бол энэ тухайгаа Улаанбаатар дахь манай ЭСЯ-анд албан ёсоор мэдэгдэн бүх зүйлээ урьдчилан тохирох хэрэгтэй. Энэ бол засгийн газрын хооронд яригдах асуудал. Та "Х"-той хамт очих санаатай байна уу?
"Н": - Би тэгж бодож байна. Хамт явбал дээр.
"1": - Та "Х"-той ойрын үед уулзаж ямар журмаар очихыг нь сонсож саналыг нь ав. "35", "То" нар ойрын үед Бээжинд ажлаар очно. Эднээр хариуг өг. Хэрэв та эднээр дамжуулах шаардлагагүй гэж үзвэл бид тантай утсаар юм уу, цахилгаанаар англиар шууд холбоо барьж байя. Би очоод авгайдаа байдлыг ярьж хүсэлтийг чинь биелүүлнэ. Та хоёрыг хоёуланг чинь хүлээж авна. /Энэ үед "35": "Х"-ийн урилга байгаа шүү дээ гэхэд "1": "Тэрийг битгий хэл" гэж хятадаар ярьжээ/
"1": - "Н" танд өөр хүсэлт байна уу? гэхэд "Н": "Алга" гэв.
"1": - Энд байгаа ЭСЯ-ны соёлын асуудал хариуцсан ажилтанд бид танаар захиа өгүүлсэн, та өгсөн үү?
"Н": - Өгсөн
"1": - Та тэр хүнтэй уулзаж байна уу, тэр танд ашигтай хүн шүү, уулзаж байгаарай. "35"-ын визийг нэг жилээр сунгаж өгөөч. Энэ хүн хоёр улсын харилцааг хөгжүүлэх гэж их ажилласан.
"Н": - Захиаг чинь өгөх гэж л нэг уулзсан, дахиж уулзаагүй. "35"-ийн визэнд нөлөөлөхийг бодъё. Дараа ирэхдээ урьдчилж хэлээрэй. Тавтай хүлээж авна.
"1": - "Бид хоёр "Баянгол"-оос 80 ам.доллараар янгирын эвэр авсан. Дараа бугын 5-6 салаа гавлын ястайгаа эвэр хэдээр ч хамаагүй хоёрыг авч хилээр гаргахад тусална уу. Мөн ноолууран цамц авдраар нь ч хамаагүй авч өгөөрэй" гээд цүнхнээсээ "Н"-д хэдэн зангиа гаргаж бэлэглэжээ.
Хавар "Н" очихдоо Байнгын хорооны орлогчтой авахуулсан зургийг нэлээд томруулж өнгөтөөр угаалгасан байсныг "Н"-д өгөх гэж байсныг "35" замаас нь өгүүлэлгүй авсан. Тэр зураг дээр "35" бас авахуулсан юм. /бидэнд бий. Г.Г/
"1","2" нар "Н"-д оройн хоол"УБ"-ын бага танхимд өгөв. Нийт 2139 төгрөгийн зардал гарсаныг "1" төгрөгөөр төлсөн ба хэтэвчинд нь 50-тын дэвсгэртүүд багцаараа байсан. Хоолны зардлын тооцоог "Архи 1, ундаа 5, пиво ..төд" гэж бичсэн байсныг "1" "то"-гоор орчуулуулаад "Ингэж бичих хэрэггүй, зүгээр л "сайд"-тай хоол идсэнд 4200 төгрөг гээд биччих гэж хэл" хэмээн энэ ёсоор бичүүлж авчээ. Тэдэнд улаан ноосон цамцтай, тайрмал үстэй, 30-ааад насны хүүхэн үйлчилжээ.
Байрны зардлын тооцоог даваа гаригийн орой хийсэн.Буудлын хөлс хоногт 48 ам.доллар, үүнийг 700 ам.доллар болгон бичүүлсэн бөгөөд "35" энэ тухай "Манай авгайн эгч ингэж бичиж өглөө" гэж байсан.
Мягмар гаригийн өглөө 8 цагт талбай дээр би "Н"-той уулзан нэрийнх нь хуудсыг авчихаад очиход "1": "Н" юу ярьж байна, эд чухам ямар зорилготой очих гэж байгаа бол" гэж надаас асуусан. Би "Төрийн сайдуудын ажлыг би яаж мэдэх вэ, надад ахадсан зүйл. Та нар л ийм хүмүүс олж явуул гэсний дагуу "35" бид хоёр хийсэн" гэж хариуллаа.
"1"-ийн эцэг НАХЯ-анд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, одоо байдаг, "1" УАХЯ?наас зөвшөөрөл авч байж нааш ирсэн гэж "1" өөрөө ярьсан. Түүнийг болон хамт яваа даргынх нь тухай "35" надад, "Эд аюулаас хамгаалахын хүмүүс" гэж хэлж байсан гэснийг илтгэе.
Справка
- хятадын сонирхолын хүрээ, ажиллагаааны арга хэлбэрийг тогтооход ашиглах зүйл болжээ.
- "Н"-оос мэдээ олох, байдалтай биечлэн танилцах зорилготой иржээ
- "35", "То" нар энэ тав дахь өдөр засангийн шугамаар урагшаа явах юм
- "1","2"-ыг даваа гаригт дагалданд өгсөн, үлэмж марк, ил захидал худалдан авсан гэрэл зургийг /1,2-ын "35"-тай яваа/ авсан
- "35"-ын эхнэр гэгч нь 23 настай, эх эцэггүй, эгчтэйгээ амьдардаг, гэр бүлгүй Болормаа гэгч эмэгтэй. Хүн чанарын хувьд сайн гэж "То" тодорхойлж буй.
(1,2 хаягтай албаны дугтуйгаа "То"-д өгсөнийг хавсаргав)
Санал
- энэ ажлын нууцлалыг улам чандлах шаардлагатай болов /гүнзгийрч буйгаас шалтгаалж/
- "35"-ын виз энэ 30-нд дуусна. ИБМУТ-ийнхөн сунгах асуудлыг огт сонсохгүй байгаа. "35" тавдахид урагшаа явна, тэгэхэд нь ядаж гарах орох виз өгөхөд нөлөөлөх. /Учир нь "35" эндээс явсан ч түүний энэ давхар үүргийг хэн нэгэн хятад гүйцэтгэж л таарна, тэр хүнийг бид илрүүлж чадаа ч уу, мини ажигласанаар тэд "То"-гоор туслах чанарын, тухайлбал, орчуулга хийлгэх, хар ажил хөөцөлдүүлэх г.м зүйлийг хийлгэхэд одоогоор ашиглаж буй/
(энэ нь тэрээр Монголд удсан, Монголоор ярьдаг, танил ихтэй, боловсрол багыг нь харгалзсан байх)
Харин "35" Монголоор чөлөөтэй ярьдаг болоод ирвэл "То"-ыг тоглоомоос гаргаж магадгүй тал ажиглагдсан. Иймд бид "35"-ыг чанартай шуурхай судлан элсүүлэх чиглэлийг барина. Тэр Хятадын одоогийн удирдлагын бодлогод дургүй, гэр бүлийн маргаантай, хөрөнгө бага, мөнгөнд дуртай талаар мэдээ авагдаж байсан.
- "Х", "Н" нартай дарга нар уулзаж цаашдын асуудлыг сайтар тохирох
- Болормаагийн эгчийг "То"-ын "авгай" Ту-аар дамжуулж харанхуйгаар тогтоолгоно. Хоолны 2139-ийг 4200 болгож засч бичсэн эмэгтэйтэй уулзмаар юм
х/ч ................................. Г.Гэрэлчулуун
Баримт 14.
Хэлтсийн дарга танаа
"35"-ын тухай
92.11.02
Өнөөдөр туслагч "То"-ыг хүссэний дагуу уулзахад дараах зүйлийг мэдээлэв:
"...өчигдөр "35" засангийн шугамаар хоёр хүний хамт ажлыг нь бүтээхээр явлаа. Түүнийг галт тэрэгний буудал дээр Улаанбаатар дахь хятадын ЭСЯ-ны конторын дарга /ямар албан тушаал юм бол? Г.Г/ Лю овогт эхнэриймхээ хамт гаргаж өгөв. "35", Лю нар галт тэрэг хөдлөхөөс өмнө тусгайдуу зогсож аминчлан ярьж байв. Галт тэрэг зам дээр ирэхэд Лю овогт галт тэрэгний даргад "Энэ манай хүн шүү, аваад яваарай" гэж хэлэн 5-р вагоны нэгдүгээр купенд ганцааранг нь оруулав. Нөгөө хоёр Монголыг өөр купенд оруулсан. "35" билетгүй явав.
Лю овогт "35"-д есдүгээр сарын 30-нд хятадын ЭСЯ дээр болсон хүлээн авалтын үед дүрс бочлэгээр авахуулсан зураг чинь, хариад гэрийнхэндээ үзүүлээрэй" гэж хэлээд боодолтой зүйл өгсөн.
"35" Лю-тэй танил гэдгээ надад огт ярьдаггүй байсанд их гайхлаа. Мөн 30-ны хүлээн авалтанд манай байранд албан ажлаар ирж байсан олон хятадаас нэгийг ч уриагүй мөртлөө ганц "35"-ыг урьж оруулсан нь хачин.
Өчигдөр Бээжингээс "35"-тай нэг хашаанд амьдардаг Жан Лю Мин ирсэн. Тэр Xятад-Гонконгийн нэгэн хамтарсан компанид ажилладаг гэсэн. Энэ удаа 15-р хорооллын 30-р байрны 106 тоотод байр авсан. Байрыг нь миний өмнө танд ярьж байсан хятад арын хаалгаар авч өгч, ГХЯ-наас олон удаагийн виз авч өгсөн.
Тэр надад, "35"-ын авгай түүний Монголд байгаа байдлыг сонсоод маш уурлаж, ялангуяа Монгол хүүхэнтэй болсонд их уурлаж, "Нэг бол сална, эсвэл буцааж явуулахгүй" гэж байв. Сая ирээд явсан Сун /"СТ"-ийн хүүхний нөхөр/ надтай нааш явахын өмнө уулзсан. Тэрүүгээр "СТ"-ийн хүүхэн "35"-д 1000 юань "албаны мөнгө" гэж өгч явуулсан байна. Чиний түрүүн аваачсан "Н"-ыг манай компани өөрийн зардлаараа авъя, энэ тухай "Н"-д хэл. Хэрэв зөвшөөрвөл би албан урилгатай ирсэн, өөрөө дагуулаад явъя" гэж хэлэв.
Жан Монголд 1 сая 500 мянган юаны хөрөнгө оруулах эрхтэй ирсэн, түнш хайж байна гэсэн.
"35" миний бодож байснаас их өөр, маш муу санаатай, юмаа хэлдэггүй, их зүйл хийж байгаа хүн байна" гэснийг илтгэе.
Справка
- "То" 3 дахь өдөр явна
- Жан Лю Мин ирсэн
Санал
- энэ асуудал их ээдрээтэй болж ирлээ, ялангуяа "Болор-2" Бээжинд очоод Жан-тай уулзсан нь, мөн Жан ирсэн нь их сонин, дүгнэлт хийгүүштэй
- "35"-ыг үнэхээр баримтжуулмаар юм
х/ч ...................... Г.Гэрэлчулуун
Баримт 15.
004 танаа
ХТА-тай холбоотой хүн ирсэн тухай
95.1.5
Туслагч "Толгойт" дараах зүйлийг мэдээллээ:
"...Хятадын "Олон улсын Соёлын төв"-тэй харилцаатай Ян Жун Хуа Бээжингээс ирээд долоо хонож байгаа юм байна. Тэрээр Хөх хотын "Хаяан" гэдэг худалдааны компанийн Улаанбаатар дахь салбарын урилгаар ирсэн гэж өөрөө надад ярилаа. Эдүгээ тус компаний байранд байрлаж байгаа гэнэ. Тэрээр надаас:
- "Н" даргатай уулзахад холбоо барьж туслаач
- Монголд удаан хугацаагаар суурьших хүсэлтэй
- 19 настай хятад эмэгтэй дагуулж ирсэн бөгөөд түүнийг Монголын их дээд сургуульд оруулах бодолтой
- Болормаа хаана явааг тодруулж өгөөч гэж хүссэн.
Мөн "Бээжинд байдал хүнд болоод байна. Дэн үхвэл хэцүү явдал үүсэх төлөвтэй" гэснээс өөр тодорхой зүйл яриагүй" гэснийг илтгэе.
Лавлагаа
- Ян овогт манайд тодорхой, энэ удаагийн ирэлтийн санаа зорилгыг тогтоох шаардлагатай
- 19 настай хятад эмэгтэйг мэдэхгүй
- Болормаа нь Ян овогтын нууц амраг, хөдөө буй
- Ян-гийн байгаа хаяг, утсыг тодруулах үүрэг өгөв
Санал
- Ян-г байнгын хяналтад авах
- холбогдох албанд танилцуулах
Жич: Дээрх төвийн талаар "Толгойт"-ын мэдээг шалгах зорилгоор зохиосон арга хэмжээний материалыг лавлагааны зориулалтаар хавсаргав. Нийт 11 мэдээ, 3 ширхэг гэрэл зураг болно.
Баримт 16.
Ян овогт урилга хүссэн тухай
1996.04.25
Туслагч "Толгойт" мэдээлсэн нь:
"... Ян Жун Хуа Бээжинд байгаа юм байна. Тэр надад нэг хятадаар цээж зургаа дайж явуулан "Яаралтай урилга явуул, эсвэл өөрөө Бээжинд ир" гэж хэлүүлсэн байна.
Би бие муу, мөнгө багатай тул явж чадахгүй. Ямар хариу өгвөл дээр вэ?" гэв.
Лавлагаа-санал
- Ян бидэнд тодорхой хүн
- Сонгууль ойртож буйтай холбогдон ажиллах гэж байгаа бололтой
- үйл ажиллагааг нь хяналтандаа байлгах, Туршилт арга хэмжээг үргэлжлүүлэх үүднээс урилга өгч явуулан ирүүлэх нь манайд ашигтай тул урилга өгье, халхавчийг боловсруулна.
Жич: холбогдох материалыг хавсаргав.
Баримт 17.
Ушу Ян, Сун Лян нарын тухай
1996.5.14
Туслагч "Толгойт" мэдээлсэн нь:
"...Ян Жун Хуа-д явуулах урилгыг хүргэж өгөхөөр хятадын ЭСЯ-ны консулын асуудал хариуцсан дарга Бай овогттой уулзлаа. Тэрээр надад, "...чамайг мөрийтэй тоглодогийг хятад монголгүй бүгд мэднэ. Би энэ зунаас буцах бололтой. Миний оронд урьд нь Монголд ажиллаж байсан Ли Жи Ян ирнэ. Чи Ушу Ян-д сайн тусалж байгаарай" гэж хэллээ. Мөн тэр Ян-гийн урилгыг 15?ны өдрийн Хөх хотын галт тэрэгний даргаар явуулна гэсэн.
... Улаанбаатар хотын Сансар хорооллын 19-р байрны 42 тоотод сууж буй Сун Лян-ийг нэг хятад надад, "Тэр чинь Хөх хптын аюулаас хамгаалахын ажилтан" гэж хэлсэн. Ингэж хэлэх болсон гол шалтгаан нь тэр хоёр мөнгө төгрөгний асуудлаас болж хоорондоо маргалдсан юм.... Ушу Ян нь Сансар хорооллын 15-р байрны 46 тоотод эхнэрийн хамт суудаг. Тэрээр нэг хятадтай нийлж Оросоос 120000 ам.доллар оруулж ирж ЭСЯ-ндаа нууж байсан. Цагдаагийнхан гэрт нь нэгжлэг хийгээд олоогүй.
Сүүлийн үед У овогт төгрөг, доллараа ЭСЯ-ндаа аваачиж хадгалах болсон. У овогт үе үе Хятад явж нэлээд хэмжээни доллар банкнаас зээлж ирдэг" гэснийг илтгэе.
Лавлагаа-санал
- дипломат Бай-г мэднэ
- Ян-гийн урилгыг явуулахад түүнд өгсөн байна
- Бай солигдож, Ли овогт ирэх гэж буй бололтой
- холбогдох хэлтэст танилцуулах
--------------------------------------------------------------------------------------------------------------------
(төгсөв)

Comments
Post a Comment