Соло тоглогчид ба АН-ын хууч өвчин
"Давхар дээл"-ийг тайлуулах хуулийн хэрэгжүүлэх хугацааг нь нааш нь татаад 2014 оны 7 сараас гээд өөрчилж чадсан боловч УИХ-ын чуулган дээр батлагдаж чадсангүй уналаа. Уг нь Ерөнхийлөгч уг хуулиа 2016 оноос эхэлж мөрдөхөөр оруулж ирсэн юм шүү дээ. Хуулийн төсөл дэмжигдсэнгүй унаж, Засгийн газар хуучин бүрэлдэхүүнээрээ үлдлээ. Шинээр сайдууд сонгогдох шаардлагагүй боллоо гэсэн үг. Замын дунд ингэж бужигнаад угаасаа хэрэггүй юм. Улаан сайдыг "Ногоон" сайдаар солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн үг. Алтанхуягийг "Мөнгөнхуяг"-аар сольчих юм бол нүүрс зэсний үнэ жигтэйхэн өсөөд л, гадныхан хөрөнгө оруулалтаа цутгаад л, долларын ханш унаад л, манай эдийн засаг сайжраад л, өсөлт нь 17%-иас дээшлээд явчих юм биз дээ?
МАН-ынхан мэдээж "харанхуй" иргэдийнхээ тархийг ингэж л угааж байгаа. Шинэчлэлийн засаг гарч ирээд энэ улс орныг сүйрүүлчихлээ, өмнө нь биднийг засаг барьж байхад хичнээн сайхан байлаа, 17% өсөөд л, ард түмэн гар дээрээ сар болгон бэлэн мөнгө аваад л, ядуу хүн бараг байхгүй болох шахаж байсан чинь ингээд "хөмөрчихлөө" гэнэ. МАН ялаад засгийн эрх авсан бол эдийн засгийн өсөлт нь 20% хүрээд, ард түмэн ядуурлаас аврагдаад сайхан болчих байсан юм болов уу? Хаа сайгүй хямрал нүүрлээд, Хятадын өсөлт хүртэл буураад, нүүрс зэсийн үнэ доошилчихоод байхад тэр бүхнээс огт хамааралгүй ингэж чадах байсан юм байх даа? Аль хэдэн жилийн өмнө л "ард түмнээ ядуурлаас аврана" гэж лоозогноод чадаагүй юмдаг. Гадныханд ашигтай , өөртөө хохиролтой гэрээ хийж Оюутолгойг хөдөлгөсөний хүчинд баахан доллар орж ирээд ханш нь унасан нь үнэн. Эрхбиш тусгаар улс шүү юм болохоор өөртөө ашиггүй заалттай гэрээг өөрчилж, "эзний зангараг" гаргаад эхлэнгүүт гадны "шунахай капиталистууд" зангаа хувиргаад төслийнхөө дараагийн шатаар барьцаалж ихээхэн "шантаажилж" байна. Энэ хэний буруу вэ? Бас л яруу алдарт МАН-ын засгийн газрын хийсэн балаг. Анхнаасаа л эрх тэгш байдалтай, дэлхийн практикийн дагуу зөв гэрээ хийсэн бол өдийд ингэж суухгүй байсан биз. Заваан юм хийчихээд дараа нь засах гэж үйлээ үзэж явах шиг хогийн ажил хаана байна? Тэр хогийн ажил нь одоогийн засгийн газар дээр бууж байгаа юм. Тэр Баяр, Батболдын засгийн газрууд ер нь хэдэн доллар орж ирж л байвал тэр Оюутолгойн гэрээ Монголд ашигтай байна уу, үгүй юү гэдэг нь огт падгүй гээд зүтгүүлчихсэн юм биш үү? Нэг их том ажил эхлүүлсэн нэр л зүүх шив дээ.
Давхар дээлийн тухай хэрүүлийн үр дүнд эрх баригчдын "эмзэг газар" хөндөгдөж "хууч өвчин" нь дахилаа:
1. Тодорхой нэр бүхий гишүүдийн ганцаарчилсан тоглолт
2. Намын бүлгийн үйл ажиллагааны доголдол
Ерөөсөө намын бүлгийн үйл ажиллагаа сайн зохицуулагдаагүй нь харагдлаа. Зүй нь маш сайн бөгөөд ойлгомжтой зохицуулалт байх ёстой юм. Эс тэгвэл намын бүлэг гэж байгаад ч яах юм. Гишүүд хэзээ, ямар асуудал дээр "соло" тоглолт хийж болох вэ, ямар дээр нь намын бүлгийн шийдвэрийг дагах вэ гэдгийг л тодорхой болгож өгнө гэсэн үг. Жишээ нь, саяын давхар дээлний тухай асуудал дээр засгийн газрын хувь заяа хөндөгдөж байгаа учраас намын бүлэг дээр олонхи нь юу гэж шийдсэн байна тэр шийдвэрийг бүгд дагах ёстой гэсэн үг. Харин "Тамхины хяналтын тухай хууль" дээр гишүүд ганцаарчилсан тоглолт хийж болох жишээтэй. Энэ тохиолдолд "намын жанжин шугам" чухал биш, харин хувь хүнийхээ үзэл бодлоор асуудалд хандаж шийдвэрээ гаргах боломжтой гэсэн үг. Үүнийг ялгаж салгахгүй, "УИХ-ын гишүүн бол ард түмний элч" учраас өөрийнхөө зөв гэж бодсоноор эрх дураараа саналаа өгөх нь зөв гэж бодож байгаа хүмүүс "ёстой уучлаарай".
Бие дааж сонгогдсон гишүүд л "Би ард түмний элч" гэж "цээжээ дэлдэж" болно. Харин аливаа намыг төлөөлж, намаас нэр дэвшиж сонгогдсон хүмүүс "ард түмний элч" биш юм аа. Шууд утгаараа. Ард түмэн буюу сонгогчид маань аль намынх вэ гэдгийг нь эхэлж хараад сонголтоо хийдэг юм. Тэд бол үнэндээ намыг нь сонгож байгаа юм. Нам болж тоглодог учир энэ. Яг үнэндээ бол намын нэрсийн жагсаалтаар сонгогдох, намаас тухайн тойрогт нэр дэвшээд сонгогдох хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Нам нь л тэр хүнийг гаргаж ирсэн гэсэн үг. Нэрсийн жагсаалтаар сонгогдсон З.Энхболд, Баянхонгорын тойрогт нэр дэвшиж сонгогдсон Х.Баттулга хоёрт "чанарын ялгаа" огт байхгүй.
Ингэж бодохоор цээжин дотор минь гал дүрэлзээд гэдэг шиг ингээд бодохоор намын "малгай дор" ивээгдэж гарч ирчихээд намын олонхийн шийдвэрийн эсрэг (тодорхой амин чухал асуудал дээр шүү) санал өгч байгаа гишүүнийг хараад цээжин дотор минь "бөөлжис цутгах" юм. Ийм гишүүдийг "тупой" гэвэл зохимоор. Боловсролтой, олон дипломтой байж болох ч ийм "тупой" гишүүд харамсалтай нь цөөнгүй байна. МАН болон түүнийг даган баясагч, зусардагч нар, тухайлбал, "Цензургүй яриа" ба "Халтар царайт"-ыг хослон баригч, 2-р суваг телевизийн Мөнхбаясгалан мэтийн хүмүүс энэ "үзэгдлийг" машид ихээр олзуурхан таашааж байх шиг. Мөнхбаясгалан авгай тэр даруй "Цензургүй яриа" нэвтрүүлэгтээ мөнөөх "тупой" гишүүдийг (З.Энхболд, Р.Бурмаа) ээлж дараалан урьж өөрсдийг нь баалуулан, АН-ынханы дунд нь "махтай яс" хаян бах таваа хангаж, намаасаа хөөгдөхийг "хүсэн ерөөжээ".
УИХ-ын дарга З.Энхболдын хэлдгээр, нэрсийн жагсаалтаар орж ирсэн ба тойргоос сонгогдож гарч ирсэн гишүүдийн хооронд ялгаа байхгүй. Үүнийгээ тэрээр Үндсэн Хуулийн 23-р зүйлийн заалтыг иш татаж, "УИХ-ын гишүүн бол ард түмний элч" гэдгээр "баталж" байна лээ. Үндсэн Хуулинд орсон "ард түмний элч" гэдэг нэр томъёо бол зүгээр л бэлэг тэмдэг төдий болохоос биш яг үгчилж ойлгох нь учир дутагдалтай болно. Хэрвээ яг бичсэн утгаар нь үгчилж ойлгоно гэвэл З.Энхболд намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн учраас "ард түмний элч" биш болно. "АН-ын элч" гэвэл илүү таарна. Харин Баянхонгороос сонгогдсон Х.Баттулгыг Баянхонгорын ард түмэн "элчээр" томилсон гэж хэлж болох боловч дахиад хэлэхэд, Баттулгыг гэхээсээ илүүтэй АН-ыг дэмжсэн учраас олонхи нь түүнд саналаа өгсөн гэвэл үнэнд нийцнэ. Ингэхээр намд нь саналаа өгсөн байгаа биз? Тэгэхээр дээрх "ард түмний элч" хэмээх хэллэг бол зүгээр л "ёслолын" төдий томъёолол. Бүх юм эргээд намтай холбогдож байгаа учраас л намаас гаргасан бодлогыг дэмжих, намаараа нэг баг болж асуудалд хандах, намын олонхийн шийдвэрийг дагах зэрэг асуудлууд яригдаад байгаа юм. Нам болж тоглох гэдэг нь ийм л учиртай. Нэг баг болж байж бодлогоо хэрэгжүүлнэ. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байвал багийн тоглолт, эв нэгдэл, бодлогоо хэрэгжүүлэх, амжилтанд хүрэх тухай яриад ч хэрэггүй.
Нам гэдэг юм нь зайлшгүй хэрэгтэй л гэж байгаа бол "багаараа тоглох" хэрэгтэй. Би ард түмний элч энэ тэр гэж цэцэрхэх хэрэггүй. Сонгууль болохоор л "манай намын бодлого ийм", "бид ингэж ажиллана", "бид улс орныг ийм болгоно", "та нарыг жаргаагаад өгнө" гэхчлэн баахан намын нэр барьж бурчихаад (ганц "би" угаасаа юу хийж чадах билээ?) , дараа нь УИХ-ын гишүүн болчихсон хойноо "би ард түмний элч" учраас өөрөө мэдэж аливаа асуудалд үзэмжээрээ хандана гээд ганцаарчилсан тоглолт хийгээд явчихвал ийм хүнийг юу гэх вэ? Намын бодлого, хийх гэж буй ажил яаж бүтэх болж байна? Тэгээд ч УИХ-ын гишүүн бол бодлого тодорхойлдог, хянадаг хүн болохоос энд тэнд цэцэрлэг босгодог, дээврийн цоорхой нөхөх мөнгө олж өгдөг хүн биш.
Намын бүлгийн ажил муу явагддагийн нэг том нотолгоо бол энэхүү ганцаарчилсан тоглолт хийдэг "том толгойтой" гишүүд олширсон явдал. "Соло" тоглолт хийж болох болохгүй асуудлын тухай, нэг баг болж ажиллах утга учрын тухай, олонхийн шийдвэрийг дагадаг ёс жаягийн тухай, намын гишүүдтэйгээ хэрхэн ойлголцох, хариуцлага алдаж буруу хийвэл ямар шийтгэл хүлээх тухай хоёрдмол утгагүй мухарласан заалт бүхий тодорхой дүрэм журам гаргаж мөрдүүлэх гэх мэт чухал зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Ялангуяа намын бүлгийн дарга ба түүний аппарат энэ асуудлыг хариуцаж хийх ёстой болов уу.
Давхар дээлний асуудал АН-ынханд маш том сургамж өглөө. Сүүлийн мөчид олон гишүүн зөв шийдвэр гаргасаны ачаар, мөн хамтрагч бусад хүчний төлөөлөл дэмжсэний хүчинд Засгийн газраараа "туг тахичихсангүй" аваад үлдлээ. Х.Баттулга гишүүн сайдынхаа суудлаас сайн дураараа татгалзах шийдвэр гаргасан нь энэ бүх "хэл амнаас" залхсаных бизээ. Уг нь ажил хийе, бүтээе гэсэн эрмэлзэлтэй хүн шиг санагддаг юм. Хүнийг ч мохоох амархан л даа.
Намын олонхийн шийдвэрийн эсрэг санал өгсөн "тупой" нөхдүүдэд энэ удаа хатуу анхааруулга өгөх нь зөв. Хөөж туугаад байх нь ч юу юм. Нэгэнт л ямар замаар сонгогдсон нь чухал биш учраас буруу хийвэл адилхан л шийтгэл хүлээх нь шударга ёсонд нийцнэ. Тэрнээс биш Бурмааг хөөгөөд Баттулгыг аваад үлдэх нь буруу. Харин цаашид ийм явдал гарахаас сэргийлж иймэрхүү асуудал дахин гарвал яаж зохицуулах тухай нэг мөр баримтлах журам дүрэм бий болгох буюу байгааг нь өөрчилж сайжруулах хэрэгтэй байх.
Ер нь тэгээд дотроо хагаралдаж, энд тэнд хуйвалдан нийлж, олон дүрд тоглож байсан "хамелеонуудын" гайгаар засгаа олон удаа огцруулж, бодлого зорилтоо хэрэгжүүлж чадахгүй "амьтны доог" болж байсан он жилүүдийг санаж явахад илүүдэхгүй. Тэр явдал өнөөдөр дахин давтагдвал өөрсөддөө л гомдохоос өөр яах билээ?
пи эс: Ер нь нам гэдэг "юм" хэрэгтэй эсвэл хэрэггүй гэдэг асуудал бол тусдаа сэдэв. Өнөөдөртөө намыг "тахин шүтэж" байгаа бол намаа л ярихаас өөр аргагүй. Хүссэн хүсээгүй бүх асуудал намаар "дамжихаас" өөр гарцгүй болж байна. За даа, ор хөнжлийн асуудлаас бусад нь бараг бүгд шүү.

З.Энхболд |

Comments
Post a Comment