Posts

Showing posts from April, 2020

Загдааг залхаахын учир

Image
ЗАУТББ-ын тэргүүн Г.Загдаа ''Зөв амьдрах ухаан ТББ'' -ын (ЗАУТТБ) тэргүүн  Г.Загдаа гэдэг хүн бий. Одоо Монголчууд ихэнх нь энэ хүний тухай мэддэг болсон. Нэг хэсэг нь тэр хүний хийдэг лайв бичлэгээс мэдэж авсан бол бусад  нь сая Загдааг баривчилсан цагдаагийн ажиллагаанаас мэддэг болжээ. Өнөөдөр  Загдаа гэдэг хүний асуудал Монголчуудыг талцуулж хоёр хуваалаа. Дэмждэг  тал нь зүхдэг хүмүүсээс тооны хувьд цөөн бололтой харагддаг. Интернет дээр тавигдсан янз бүрийн бичлэг дээр үлдээж байгаа сэтгэгдлүүдээс багцаалахад шүү дээ.  Загдааг үзэн ядагсад яагаад ийм олон байгаа тухай хөндөхөөс  өмнө  мань эрийг сая баривчилсан тухай эхлээд ярилцая. Болж өгвөл нуршихгүйг хичээсэн боловч  зарим зүйлийн учир жанцанг олохын тулд жаахан дэлгэрэнгүй тайлбар хийснийг болгооно биз ээ. Г.Загдааг баривчилсан шалтгааны тухай  Цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээлэл хийжээ: Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5 хэрэг байгаа гэнэ.  Хурандаа Ч.Чинбат 1. Эрүүгийн хуулийн 23.1.1 -