Posts

Showing posts from November, 2016

Трампын Америк

Image
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль сая 11 сарын 8 -ны өдөр болж  Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп ихэнх мужид ялж нийлбэр дүнгээр авах ёстой онооноос илүү оноо авсанаар ялалт байгууллаа. Ардчилсан Намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон ялагдсан нь бүх дэлхийг шоконд оруулав. Ялангуяа АНУ-д байгаа цөөнх болох хар арьстанууд, лалын шашинтнууд, латинууд (мексик гаралтай болон бусад), бусад орноос гаралтай хууль ёсны болон хууль бус цагаачид  жинхэнэ цочролд  орлоо. Учир нь мань Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг тодорхой хугацаагаар хориглох ёстой гэж, Мексик АНУ-ын хилийн дагуу хана хэрэм босгоно гэж, хууль бусаар оршин суугчдыг албадан гаргана гэхчлэн ноцтой мэдэгдлүүдийг хийж байсан юм. Тэрээр мөн арьсны үзэлтэн гэдгийг түүний эрхэлж байсан үл хөдлөх хөрөнгийн компани  түрээслэдэг орон сууцнууддаа  хар арьстнуудыг суулгахгүй гэж  зориуд худлаа хэлж (сул байр байхгүй гэх мэт.) байсан нь илэрч шүүхээр явж

Ардын Намын алиа төрх буюу Монголын баргар ирээдүй

Image
Ардчилсан Намынхан Монгол Улсыг өрөнд унагаж өтөнд идүүлсэн гэж айлгаж байгаад  Ардын Намынхан сонгуульд яллаа.  Мэргэжлийн Засгийн газар байгуулж байгаад мандуулаад өгнө гэв. Дашрамд нь сануулахад, бондын мөнгийг АН-ынхан өөрсдөө аваад ашиглачихсан гээд байсан чинь яг үнэндээ МАН-ын хувийн компанитай түшээд нь тэр мөнгөнөөс хамгийн ихээр нь авсан гэдэг. Хоржоонтой  ч юм шиг. АН уг нь эрх барьж байсан биз дээ?  Эд нар л эрхээрээ далайлгаж хамгийн ихийг нь  хуссан баймаар юм!  Гэтэл үгүй юм байна. Сөрөг хүчнийхээ хүмүүст ихийг нь өгч өөрсдөө багыг нь авсан  АН-ынханыг  тэнэг гэх үү, нинжин  сэтгэлтэй гэх үү? МАН-ын Ц.Гарамжав (122 тэрбум төгрөг)  , Н.Номтойбаяр (110 тэрбум) , Ж.Энхбаяр (14 тэрбум) Л.Энх-Амгалан (385 тэрбум) , С.Бямбацогт (10 тэрбум) нар толгой цохиж байх шив дээ.   Энд дарж бичлэгийг үзнэ үү Ер нь сүүлийн 4 өөр засгийн газруудын  гаднаас авсан зээлийг үзвэл АН, МАН-ынхан ойролцоо л зээл авсан юм билээ. Гол нь авсан зээлээрээ юу хийж вэ гэдэг л ард иргэдэд чухал байгаа