Posts

Showing posts from July, 2015

Дамшигууд чинь даншиглана гэнэ үү?

Image
УБ хотын мээр Э.Бат-Үүл Даншиг наадам гэгч ямар учиртай баяр цэнгүүн бэ гэдгийг эхлээд ойлгох гэж оролдоё. Учир мэддэг, ном уншиж судалдаг хүмүүсийн бичиж тэмдэглэсэнээр бол анх 1639 онд Даншиг наадам хийжээ. Занабазарыг Халхын (!) шашны тэргүүнээр өргөмжилсөнийг тохиолдуулж уг наадмыг зохиосон гэнэ.  Энэ үед Өвөрмонгол Манжид дагаар ороод 3 жил болж байв. Халх өөрөө 52 жилийн дараа ийм хувь тавилантай учирсан билээ. Зүүнгарын хаант улс Халхаас хойш 66 жил тэсээд баралгүй Манжид эзлэгдсэн түүхтэй. Анхны гарал үүслээс нь харвал энэ наадам цэвэр шашны "зорилготой" байсан нь ойлгомжтой байна.  Хамгийн том даншиг наадмыг 1696 онд Долонннур гэдэг газар зохиосон нь Халх Манжид дагаар  орсоны 5 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Манжийн хаанд даншиг өргөн нүсэр наадацгаасан гэнэ. Энэ утгаараа Манжид дагаар  орсоноо бас давхар тэмдэглэж байсан  ч юм шиг. Манжаас тусгаар тогтносон 1911 оноос хойш энэ цэнгүүнийг тэмдэглэхийг зогсоосон Богд хааны шийдвэр "нэг юм хэлээ