Posts

Showing posts from July, 2018

Тэнэг зөвлөхүүд Монгол төрийг нүдний булай болгожээ

Image
Чингис хаан хамтлагийн гишүүн Вольфганг Хайхел Герман улсын Чингис хаан хэмээх хамтлаг Монголд ирж концерт тоглох юм гэнэ. Саяхан энэ хамтлагийн гишүүн Вольфганг Хайхел Монголд ирсэн байна. Манайхан хөл алдаж. Ерөнхийлөгч маань Найрамдал медалиар шагнах зарлиг гаргаж, Ерөнхий сайд маань биечлен хүлээн авч уулзаад бэлэг гардуулжээ. Арай л УИХ-ын индэр дээрээс үг хэлүүлсэнгүй. Энэ хамтлагийн дуунд дуртай, сонсох, бүжиглэх дуртай Монголчуудаа буруутгахгүй ээ. Дуунуудынх нь ая, хэмнэл нь үнэхээр дажгүй хийгдсэн учраас дисконы хит болж чадсан нь үнэн.  Мэдээж герман хэл гадарладаг хүмүүс Чингис хаан гэдэг дууны үг нь зөөлнөөр хэлэхэд жаахан хэтрүүлэгтэй, хатуухан хэлбэл бага зэрэг доромжилсон гэх юм уу, тавласан гэх юм уу, аястай гэдгийг мэдэж байгаа. Харин герман хэл мэддэггүй хүмүүс бол юугаа мэдэх вэ дээ. Хөгжимд дуртай хүмүүс яахав даа, аялгууны сайханд уяраад л, үгийн утгыг нь чухалд үзэлгүй танц гишгэж байдаг. Харин төр засгийн хэмжээнд хүлээж авч уулзаад, шагнал өгөөд байда