Posts

Showing posts from November, 2015

Илүү толгойгоо тасдаж хаяцгаая!

Image
Монголчууд минь ээ, амин чухал нэг асуудал цөмөөрөө шийдэх хэрэгтэй байна! Бид засаглалынхаа хэлбэрийг өөрчлөх шаардлагатай цаг мөчид тулж ирлээ. Энэ бол Үндсэн Хуулийг өөрчлөх тухай  ярьж эхэлсэн өнөө цагт Монгол хүн бүр дотроо бодож тунгаах асуудал болж байна. Юуны өмнө яагаад тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай тухай эхлээд тайлбарлая. Бид парламентын тогтолцоог сонгоод өнөөдрийг хүрсэн. Хэдийгээр "бэлэг тэмдгийн" гэх боловч бас багагүй эрх мэдэлтэй Ерөнхийлөгч, Засгийн газраа толгойлж аж ахуйгаа авч явах эрх үүрэгтэй Ерөнхий сайдтай,  УИХ хэмээх хууль тогтоогчдын багтай байна гэж Үндсэн Хуулиндаа бичээд "айл гэр" болж тоглоод 20 жил болсон боловч  эцэстээ  ямар үр дүнд хүрэв ээ гээд  харвал  сэтгэл гонсоймоор.  Тэгвэл энэ хувиарлалт, арга барил хол явахгүй нь ээ гэдэг нь эндээс хийх гол дүгнэлт болж байна. Өөрөөр хэлбэл, бид Үндсэн Хуулиа өөрчилж "өөр аргаар" үзэхгүй бол болохоо болжээ  гэсэн үг. Парламентын засаглал нэгэнт бидний "шаардлагыг

Үндсэн Хуулийг зэрэмдэглэх хэрэггүй

Image
Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах тухай "ноцтой" яригдаж  эхэллээ. Ажлын хэсэг байгуулагдаж зохих хуулийн төслийг өргөн барьсан байна. Төсөлд дурдагдсан зарим томоохон өөрчлөлттэй холбоотой санаа оноогоо доор буулгав. 1. УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлэх 3 сая иргэнийг  99  "дивтаат" УИХ-д төлөөлж суух нь зүйтэй гэнэ. Хоёр том шалтаг хэлж байна: - Хүн амын тоо нэмэгдсэн учраас сонгогчдын ба төлөөллийн харьцаа нь алдагдсан гэнэ. - Дивтаатын тоо цөөн учраас элдэв шалтгаанаар зарим нэг нь ажилдаа ирээгүй үед цөөхөн хэдэн хүн хууль баталчихаад байгаа юм гэнэ.  Эхний шалтагийг шинжиж үзвэл, Монголчууд 2 сая байхад 76 төлөөлөгч байсан гэвэл 1 гишүүн 23 мянган иргэн төлөөлж байсан байх нь. Одоо 3 сая болсон учраас 99 гишүүн байх ёстой гэвэл нэг гишүүн 30 мянган  иргэнийг төлөөлөх болох нь.  Бусад ойролцоо тооны хүн амтай улсуудтай харьцуулж үзье. Армен улс  3 сая хүнтэй (2011 оныхоор) бөгөөд хууль тогтоох байгууллага нь   131 гишүүнтэй, Литва улс 3,2 сая хүнт

Ц.Доржготов гуай түргэджээ

Image
Цэндийн Доржготов гуай ирэх жилийн сонгуульд МАН -ын төлөө саналаа өгөх нь тодорхой болжээ.  Энэ тухай тэрээр өөрийнхөө "Япончууд биднийг сургах бол [ов] уу, бид тэднийг эвдэх бол [ов] уу"  хэмээх нийтлэлд бичжээ. (линк нь   энд байна  ) Доржготов гуайн   бодол нь богинохон байна. Монгол улсын иргэн хүний хувьд бусдын адил эх орныхоо төлөө санаа зовж дуугарах нь түмэн зөв,  гэхдээ ул суурьтай ухаж бодсонгүй юу, эсвэл бушуу туулай шиг өнгөцхөн дүгнэлт хийчихэв үү гэдгийг ойлгосонгүй. Ахмад сэтгүүлч маань яагаад ингэж бухимдав?  Товчхондоо, Таван Толгойг эргэлтэнд оруулаагүй АН-ын мяндагтангуудад уурласандаа ингэж ирэх сонгуулиар хийх сонголтоо ийм эрт зарласан  бололтой.  Уурлаж болно оо, гэхдээ "уурлахад учир бий". Миний бодлоор УИХ-ын дарга З.Энхболд , гишүүн Эрдэнэчимэг, Баттулга, Уянга, Ганбаатар  болон  бусад ижил байр суурьтай хүмүүст Таван Толгойн  уурхайг гацаая гэсэн зорилго байхгүй болов уу. Тэгвэл тэд яагаад саяын гэрээг эсэргүүцэв ээ? Ганц л шалт