Posts

Showing posts from October, 2018

Гай болсон гавъяат

Image
Ц.Сарантуяа Ерөнхийлөгчийн засаглалыг нэвтрүүлнэ гэдэг нь бүгдийг тэгээс эхлэхтэй утга нэг гэж Ц.Сарантуяа гэдэг хүн хэлжээ. Энэ хүн бол МУИС-ын багш, хууль зүйн доктор, профессор, гавъяат хуульч юм байна. Мөн Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос  гавъяат цолоо авч байсан аж. Энэ хүний ярилцлагыг itoim.mn сайт дээр тавьжээ.  Энд дарж   уншаарай. Ярилцлагын эхэнд тэрээр Үндсэн Хуулийн үнэт зүйлийн тухай ярьжээ. Асуудлын сэдэв маань ямар засаглалын хэлбэрийг сонгох тухай юм шүү гэдгийг эхлээд санацгаая! Бидний сонгосон нийгэм ардчилсан нийгэм. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс. Засаглалын хэлбэр өөрчлөгдөх нь  бидний дээрх сонголт өөрчлөгдөнө гэсэн үг биш. Тэгэхээр Үндсэн Хуульд суулгасан дээрх үнэт зүйлс бүгд хэвээр хадгалагдаж үлдэнэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг хүний дарангуйлал бий болж (хаант засаг лугаа адил) , дээрх ардчилалын үнэт зүйлс үгүй болж, хэлмэгдүүлэлт бий бо

Салаа замын алинаар нь явах вэ?

Image
Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах тухай жил дамнан яригдаж байгаа энэ үед хүн бүр л өөр өөрийн сувгаар санаа бодлоо илэрхийлж байна. Ерөнхийдөө иргэд маань эхлээд ямар засаглалын хэлбэрийг сонгох вэ гэдгээ шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгсэнийхээ дараа тухайн сонгосон хэлбэртээ тохируулж Үндсэн Хуулиндаа засвар оруулах нь зөв болов уу. Зарчмаа эхлээд шийдэцгээе. Өөрөөр хэлбэл, "Парламентын" засаглал гэгчээ  хэвээр үлдээгээд,  нэмэлт хасалтаа  хийгээд явах уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоод эрс өөрчлөлт  хийх үү гэдгээ шийдмээр байна. Бидний сонгосон одоогийн  Парламентын засаглал Монголд 26 дахь жилдээ хэрэгжиж байна. Үр дүн нь ямар байгааг хүн бүр л мэдэж байгаа. Сайн гэхээсээ муу нь илүү давамгайлсан гэхэд болно.  Муулах гэж муулж байгаа юм биш, байгаа байдал нь илт байна. Монголын баялгийг цөөхөн гэр бүл ашиглаж  байгаа учраас баялгийн хэт тэгш бус хувиарлалт бий болжээ. Энэ нь бүх банкны хадгаламжийн 80% -ийг хүн амын 3%  л эзэмшиж байгаагаар нотлогдоно.