Posts

Showing posts from October, 2019

Хүүхэд тамлагч цэцэрлэгийн "багш"

Image
Монгол улс хүүхдэд ээлгүй улс гэдэг нь үнэн болохыг олон баримтаар нотолж болно. Нотлогдсоор ч байгаа. Ирээдүйн иргэдээ нас бие нь гүйцээгүй нялх балчир байхад нь хурдан морь унуулж ална, сургуулийнх нь гадаа машинаар дайрч ална, төрсөн болон төрөөгүй эцэг эх нь зодож тамлаж ална, эсвэл элдэв ослоор цааш нь харуулна (2019 он гарсаар 4 нялх үрсээ гадаа ил жорлонд унагаж хөнөөжээ). Алуулчихалгүй амьд мэнд азаар салгалж яваа нэг нь гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар цэцэрлэг сургуульд очиж элдвээр тамлуулж, сэтгэл санааны ба бие махбодийн яргалал амссаар нас бие гүйцдэг. Ийм амьдрал туулж яваад том болсон хойноо эдгээр хүмүүс зан авир, ёс суртахууны хувьд яаж тайван амгалан, өрөвч, хүнлэг байж чадах вэ дээ. Ойлгомжтой асуудал. Энэ удаа цэцэрлэгийн хүүхдийн асуудлыг хөндөж ярих болно. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийг шинээр элсүүлэхдээ цахимаар бүртгэл явуулсаны дараа сугалаагаар азтанг тодруулсан байна. Хүүхдийнх нь нэр сугалаанд таарсан эцэг эхчүүд бөө