Posts

Showing posts from July, 2012

Сэтгэл сэргэж , итгэл ирлээ

Нямдорж сайд өрөөгөө суллаж өгөхгүй байна л гэнэ. Их Хурлын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ зөвшилцөөгүй учраас анхны хуралдаанд оролцож  чадахгүй л гэнэ. Архи, ундаа, мөнгө тарааж гарч ирсэн хүмүүсийг нь тангарагийг нь өргүүлсэнгүй л гэнэ.  Энэ Ардын Нам алиалж дуусахгүй юмаа. Ирэх 4 жилд энэ нам энэ мэтээр их гай төвөг болж , "хорлон сүйтгэх" үйл ажиллагаагаа эрчимтэй хийж саяын сонгуульд ялагдсаныхаа "өшөөг" авах бизээ. Тэдэнд Монгол улсын хөгжиж дэвжих, хүн ардынх нь амьдрал сайжрах зэрэг асуудал чухал биш бололтой. Алдсан эрх мэдлээ яаж эргүүлж олж авах, түүний тулд Ардчилсан Намыг гутаах, хийх ажилд нь  зориудаар саад болж нэр хүндийг нь унагаах ажлыг яаж хийх вэ гэдгээ л бодож боловсруулж суугаа юм шиг. Саяын сонгуулиар мөнгө тарааж улаан цагаандаа гарсан үйлдлүүдийг  Увс аймагт нэр дэвшиж гарсан МАН-ын Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар болон Өвөрхангайгаас "сонгогдсон"  Чинзориг, Төмөрхүү нар гаргалаа.  Гэвч шүүхээр буруутай нь тогтоогдсон Өвөрхангайн

АН түүхэн үүрэг хүлээж байна

Ялалт байгуулсан Ардчилсан Намын нөхдөд баяр хүргэе! Ард түмэн энэ удаа бас л "эхийг нь эцээхгүй" гэж шийджээ. Уг нь итгэлээ өгвөл өгсөн шиг өгсөн бол зүгээр байлаа. Дараа нь толгойтой нь ярьж байхад амар байхгүй юу! Дангаараа олонхи болоод засгийн ажлаа хийсэн бол хариуцлагыг нь дараа нь хэнтэй ч хуваалцахгүй хар толгойгоороо хариуцах байсан юм. Одоо нэгэнт дангаараа засгийн гзараа бүрдүүлж чадах хэмжээнд хүртэл суудал авч чадаагүй болохоор бусадтай эвсэхээс өөр аргагүй болж байна. Манай сонгогчид ийм л заваан юм хийж орхиж дээ. Хэнтэй эвсэх вэ?  МАН-тай лав үгүй байх. Харин МАХН-МҮАН хоёрын байгуулсан "Шударга ёс" эвсэлтэй нэгдэж магадгүй.  Цаадуул нь бага шиг л боож хаагаасай билээ. МАН-ыг засгийн эрхэнд байхад шүүмжилж сүйд болдог байсан "багачууд" АН ялангуут нөгөө хараагаад байсан намтайгаа хамтарч байгаад   ялсан нам руу боорлосон хачин үзэгдэл гарлаа. Уг нь  АН-д баяр хүргэмээр л юм. Гэвч  үгүй юмаа. Тамын тогооны үлгэр үнэн юм байна. АН ч үйлэ