АН түүхэн үүрэг хүлээж байна

Ялалт байгуулсан Ардчилсан Намын нөхдөд баяр хүргэе! Ард түмэн энэ удаа бас л "эхийг нь эцээхгүй" гэж шийджээ. Уг нь итгэлээ өгвөл өгсөн шиг өгсөн бол зүгээр байлаа. Дараа нь толгойтой нь ярьж байхад амар байхгүй юу! Дангаараа олонхи болоод засгийн ажлаа хийсэн бол хариуцлагыг нь дараа нь хэнтэй ч хуваалцахгүй хар толгойгоороо хариуцах байсан юм. Одоо нэгэнт дангаараа засгийн гзараа бүрдүүлж чадах хэмжээнд хүртэл суудал авч чадаагүй болохоор бусадтай эвсэхээс өөр аргагүй болж байна. Манай сонгогчид ийм л заваан юм хийж орхиж дээ.

Хэнтэй эвсэх вэ?  МАН-тай лав үгүй байх. Харин МАХН-МҮАН хоёрын байгуулсан "Шударга ёс" эвсэлтэй нэгдэж магадгүй.  Цаадуул нь бага шиг л боож хаагаасай билээ.
МАН-ыг засгийн эрхэнд байхад шүүмжилж сүйд болдог байсан "багачууд" АН ялангуут нөгөө хараагаад байсан намтайгаа хамтарч байгаад   ялсан нам руу боорлосон хачин үзэгдэл гарлаа. Уг нь  АН-д баяр хүргэмээр л юм. Гэвч  үгүй юмаа. Тамын тогооны үлгэр үнэн юм байна.
АН ч үйлээ үзэж үсээ зулгаах нь дээ. Амаргүй 4 жил болох нь. Эрхийг нь олигтойхон өгчихөөгй байж манайхан дараа нь баахан юм нэхнэ. Гэвч шантралгүй, зоригтой дайчин үзэж итгэл алдахгүй сайн эрч хүчтэй ажиллах хэрэгтэй. Сонгогчид АН-ын ард нь дэмжлэг, түшиг болж өгөх шаардлагатай байна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө