НЭГ Л ТОЛГОЙТОЙ БАЙЯ


Монголчууд сөнөх тавилантай улс юм байна. Бид бол жижигхэн сүрэг загас. Жижиг загас аварга загаснуудын аманд хэзээ нэгэн цагт орох нь тодорхой,гэвч тэр цаг хугацааг уртасгаж, галав юүлж дэлхий хайлахын цагт санаа амар бүгд том жижиггүй нурам болоод дуусах үе хүртэл тэсэх азгүй ард түмэн юм байна. 

Бид хэн нэгний боол болж, бусдын эрхшээлд орж, үндэстний хэмжээнд танигдахгүй болтлоо уусаж, өөрийнхөө амьдралд цэг тавих цаг улам ойртсоор. Ингэж сөнөсөн үндэстэн олон бий. Одоо тэд цаасан дээр л үлдсэн байдаг. Биднийг ч мөн тийм тавилан хүлээж байна. 

Уг нь жижиг хэрнээ аварга загаснуудад үмхүүлчилгүй, аятайхан амьдраад байж болох боломж бий, гэвч даанч тийм ухаан алга. Аварга загаснуудад хайр зарлаад сэтгэл нь хоёрдож, биеэ үнэлэхээс буцахаа больсон жараахайнууд олон болж. Дээрээс нь мөнхөд амьдрах юм шиг загнаж, эд хураахын донд шүглэсэн хэсэг нь бусдыгаа шулж, амттай бүхнийг цөлмөх юм. Өлсгөлөн хэсэг нь цатгалан хэдийнхээ хаяж өгсөн хоолны шавхруун дээр талцан зодолдож, өстөн болцгооно. 

Ийм ард түмэн өөдлөхгүй ээ. Муу ёрлож байгаа юм биш, байгаа байдал нь ингэж харагдаж байна. Энд Ванга болоод байх ч шаардлага алга.    

Бидэнд юу хэрэгтэй вэ? Сөнөж мөхөхгүй, он удаан жил оршин тогтнохын тулд бид яах ёстой вэ? 
Бидэнд лидер загас хэрэгтэй! Лидер загасаа санаа нэг, амь нэгтэй араас нь дагах сүрэг хэрэгтэй.
Лидерээ мэдээж өөрсдөө сонгоно. Олон намын хэрэг алга. Хуулиа тогтоодог бие даасан бүтэц, шүүн тунгаадаг нэг бүтэц  байх нь мэдээж. Ийм л тогтолцоог сонгоё.

Үүнийг Ерөнхийлөгчийн засаглал гэнэ. Нэг л толгойтой байя. Олон толгойтой болоод  30 жилийн дараа харахад бид уруудаад л яваад байж. Цаашаа энэ маягаар уруудаад байвал удахгүй бусдын аманд орно гэдгийг хэлчихье. Тиймээс өөр замаар явах хэрэгтэй байна. Эрт тусмаа сайн. Өөрчлөлт хийх цаг аль хэдийн өнгөрчихөж. Үүнийг харахгүй байгаа бол бид дуусчээ, дуусч!  

    

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө