Posts

Showing posts from March, 2012

Т.Сайнжаргал хурандааг гэрчээр дуудая!

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т. Сайнжаргал гэж маруухан нөхөр олон ч жил  телевизээр гарав даа. Бараг л хүн бүрт танигдахаар од болж байгаа хүн дээ. Харамсалтай нь түүний хэлж ярьж байгааг сонсохоор заримдаа үнэхээр чааваас гэж хэлмээр болдог л  доо. Саяхан мань эр Өдрийн сонинд ярилцлага өгчээ.  Хүн тоож шиншилчихмээр юм юу ч ярьсангүй. Нэг л их цагдаагаа өмөөрсөн  хүн. Бас их муу санаатай гэж байгаа. Юу гэхээр, тухайн ярилцлагыг цагдаагийн ажилтны хувиар биш иргэнийхээ хувьд   өгье гэж  тодотгож байгаад ярьсан байгаа юм. Хожим  үгэндээ ороогдвол би хувийнхаа бодолыг хэлсэн бөгөөд  цагдааг төлөөлж яриагүй гэх юм байна л даа. За тэр ч яахав. Харин энэ удаа тэр  ярилцлагатай нь холбоотойгоор Сайнжаргал хурандаад  эчнээ  хариу барья гэж бодлоо. Ингэж хэлсэн байх юм: ``Ер нь цагдаа нар сарвайх юмгүй боллоо. Төр минь, шүүх минь намайг хамгаална гэсэн чинь хамгаалахгүй тал руугаа орлоо.``  Мөн тэрээр ``Төр яагаад цагдаагаа яллах гээд байгаа юм бэ?``

``Үхсэн`` генералын толгойноос ``амьд`` цагдаа айна

Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг үг байдаг даа. Тэгвэл энэ үгийг батлах нэгэн үйл явдал өрнөөд байна. Огцорсон, ажил албаа өгчихсөн, магадгүй өөрсдийн хийсэн алдаанаасаа болоод  шоронгийн хаалга татаж мэдэхээр болсон цагдаагийн нэг генерал, 3 хурандаагийн толгойноос албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаа нар ухаан алдатлаа айж байна. Тэр цагдаагийн дарга нар ч цагтаа ``буур`` байх нь байсан юмаа, гэхдээ одоо ``үхсэн``. Хэдий тийм боловч ``амьд`` байгаа ``ат`` айсан хэвээр. Яагаад гэвэл, ``буурнуудын`` нөлөө одоо болтол хэвээрээ байгаа болохоор тэр. Энэ ``буурнууд`` яагаад ийм хүчтэй хэвээрээ байнаа гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултанд хариулах хүн байна уу?

Монголын цагдаа өөрийг нь тэжээдэг гарыг хазжээ

Image
Цагдаа нар шүүхийн гадаа Буруу эрхлүүлээд, эсвэл багад нь хандыг нь хага дарж хэн нь босс вэ гэдгийг сайн мэдүүлээгүй өсгөсөн гөлөг нас бие гүйцсэн хойноо  эзнээ хазах тохиолдол байдаг.  Монголын цагдаа сая яг л тийм араншин гаргаж, өөрийг нь тэжээдэг гарыг хазлаа.  Тэрээр төрөөс хуулиар хамгаалагдсан шүүхийн аюулгүй байдлыг хангахаас эрс татгалзаж, эс үйлдлээрээ ийнхүү байж боломгүй авир гаргалаа. Хурандаа О.Зоригт 7 сарын 1-ний хэргээр шүүгдэх гэж байгаа  цагдаагийн 4 албан тушаалтныг өмөөрч Сүхбаатар дүүргийн шүүгч нарыг золтой л бариад идчихсэнгүй. Нийслэлийн цагдаагийн дарга байсан О.Зоригт хэмээх хурандаа  энэ сарын 14-ний өдөр шүүгчийг шүүхийн танхимд заналхийллээ. Сэжигтэнүүдийг цагдан хорих шийдвэр гаргасаныг сонссон хүмүүс шүүгчийг боорлож, татаж чангаан дарамталж байхад хамгаалах ёстой цагдаа баясаад хараад зогсож байсан гэнэм. Энэ цагдаа нар чинь хэдэн дарга нарынхаа гарын дохиогоор хөдөлж байдаг дуулгавартай зарц нь, хувийн хамгаалагч нар нь болчихсон юм уу? Ху

``Шунхлай`` угшилын адуу гэв үү?

Image
Тод манлай уяач Г.Батхүү Их Хурлын дэд дарга Г.Батхүү гэж сайхан уул шиг эр хүн байх. Ийш тийшээ явах манай албаны төлөөлөгчдийн дунд тэмээнээс тэмдэгтэй ялгарч харагдах нь сүртэй. Монголчууд Азийн бусад үндэстэнүүдээс харьцангуй том биетэй гэдгийг нотолж яваа хүн дээ. Би харин нэг юм гайхаад байдаг юм. Мань эр моринд нугасгүй гэнээ. За тэр ч яахав, моринд дургүй Монгол гэж хаа байхав. Гэхдээ мань эр зүгээр нэг дуртай биш, харин хурдан морь уядаг бололтой  юм.  Хэрэв энэ үнэн бол мань хүн ч овоо гар юмаа. Сая тэрээр Монгол Улсын Тод манлай уяач цолоор шагнууллаа. Үнэхээр мундаг уядаг (өөрөө уядаг шүү!) бол хэлээд байх юм алга. Гэтэл манай хүн чинь УБ хотод Их Хурал гэдэг газар ажилладаг , (бүр дэд даргаар нь шүү) байж хэдий завандаа морио уяж байдаг юм болоо гээд л гайхаад байх юм даа, би. Урьд өмнө  бай шагнал авч байсан олон хурдан хүлэгтэй дэд дарга маань тэр бүгдийг өөрөө уяж байсан юм болов уу? Сая Дүнжингаравын уралдаанд азарга нь 2-т давхиж чансаагаа харуулжээ. Тод манлай