Posts

Showing posts from January, 2014

Эзнээ андуурсан цааз

Image
Хэлмэгдэгсэд 22 жил. "Гал үндэстэн"  холбооны тэргүүн  Ц.Мөнхбаяр , Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарын хүмүүст  шүүхээс ийм ял оноожээ. Эд нар ийм хүнд шийтгэл  авахаар ямар гэмт хэрэг хийв ээ гэж.  Дараах 4 үндэслэлээр  буруутгасан бололтой. 1. Зандалчлах (эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахын тулд шууд нөлөөлсөн) 2.   Олон нийтэд айдас төрүүлж, хүч хэрэглэхээр заналхийлсэн 3. Галт зэвсэг, тэсрэх бодис  хууль  бусаар олж авсан, хийж бэлдсэн, хадгалсан 4. Төрийн ордны хамгаалалттай бүсэд тэсрэх бодис байрлуулсан, галт зэвсэгтэй нэвтэрсэн Дээрх 4 үндэслэлийн эхний 2-ыг нэгтгээд хэрэглэж болох юм байна. Эрүүгийн хуулийн 177.1 -р зүйлд "Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн

МАН-ын "Болор цом"

Image
МАН-ын шинэ генсек Ж.Мөнхбатын тавьсан илтгэлийн видео бичлэгийг  www.news.mn  сайт дээр "Ж.Мөнхбат төрийн бугшааг бут ниргэв" гэсэн сүржин гарчигтай тавьжээ.  Зүй нь "Ж.Мөнхбат намынхаа хурлыг Болор цомтой андуурав" гээд гарчигласан бол онох байлаа. За тэр гарчиг ч яахав. Хамгийн гол нь энэ намын шинэ генсек ямар  хүн бэ гэдгээ харуулсан нь чухал явдал  болжээ . Сурсан юмыг сураар боож болох биш гэгчээр шинэ генсек маань илтгэлдээ үг үсэг, толгой холбож уянгын халил оруулахаа мартсангүй.  Яруу найрагч генсектэй болсоны хэрэг юу билээ, айн?  Гэвч харамсалтай нь уянгын халил, уран цэцэрхэл нь энэ удаа урамгүй  нуршаа, хоосон чалчаа болчихжээ. "Бут ниргээд хаячихсан" юм огт алга, нөгөө л улиг болсон үглээ. МАН-ын лидер нэртэй лойдоруудын амнаас гардаг үгс тэр хэвээрээ. Зурагдсан пянз лугаа адил давтжээ. - "Энэ бол өндөг" Өндөг гэж ямаршуухан зүйл байдгийг энэ "Болор цом" -ын индэр дээрээс мэдлээ. Өндөгний үнэ өссөнийг ч бас мэд