Posts

Showing posts from June, 2018

Түрүү булчирхайг эмчлэх нь

Image
Түрүү булчирхай (шараар будсан). Дундуур нь шээсний сүв явна Нэг найзын маань аав нь түрүү булчирхайн хавдартай болоод хамгийн хүнд шатандаа орсон гэж байна. Хавдар нь нурууны яс руу нь үсэрхийлжээ. Шээс нь зарим үед хаагдаж, ер нь бол хүндрэлтэй болсон юм гэнэ. Гуурс ч тавиулж үзсэн юм байх. Монголын эмч нар хоногийн тоо  бага үлдсэн гэсэн юм байх. Аргаа барсан ар гэрийнхэн нь сайн гэсэн болгоныг олж хэрэглэж байна. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн хавдрыг толгойны өвчин шиг амархан эдгээчихдэг эм дэлхийд байхгүй байгаа. Тийм шидэт эмийг гаргаж авах гээд орон орны эрдэмтэд ажиллаж байгаа нь ойлгомжтой. Харамсалтай нь бүтсэн юм алга. Израйль-Канадын нэг компани хавдрын эсийг үхүүлдэг үйлчилгээтэй тарилга туршиж байгаа гэсэн. Туршилтын шатанд үзүүлэлт нь сайн байгаа гэж дуулдана. Нийтийн хэрэгцээнд зах зээл дээр гартал бас хэдэн жил туршигдах бололтой. Ихэнх төрлийн хавдрыг эдгээх чадвартай л гэнэ. Хавдрыг анагаах эм бий болтол хэдэн жил ч болох юм, бүү мэд. Монголчууд дэндүү